ЛА ЛИГА 2015-16

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Sesame7 » Mon Apr 04, 2016 12:30 am

Фаберт гэж 9 онд Вест хэмээс ирдэг Франц тоглогч мөн үү? Мөн бол тоглоогүй санаж байна. Тэр Рошэмбэк гэж Бород байсан хаалттай цохилт алсын цохилт сайн нөхөр байсан шүү. Тэгсэн хаа хол дээр үед Барсад тоглож байсан ч байх шиг.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu Apr 07, 2016 1:44 pm

31-р тойрог хаалга барьлаа.

Image
за ёстой баахан л дерби, нохойн зодоон, дуулиан самуунтай тойрог болж өнгөрлөө дөө.
мадридын холбооны дербид райо илүүрхэв. райо намгаас жаахан зайгаа барьсан бол хетафе улам шигдэв.
бетис кальдеронд бут ниргүүлжээ. атлетигийнхан ойрд байгаагүй гоолын бороо асгасан байна даа. а.л-ийн өмнө хэрэгтэй гоолууд оруулжээ гэж бодогдоно.
багваахай нар дахиад л бүтэлгүйтлээ. энэ янзаараа унаж балрах вий дээ… гран канариа ч томчуудад халгаатай байгаа л даа. валенсиа сегундад унах аюул бодитойгоор заналхийлж байна...
эль класикод барса гэртээ нухуулж багагүй сенсаац дэгдэв. ихэнх хөлбөмбөг сонирхогчид барсаг фаворитаар нэрлэж байсан билээ. марка, ас сонингууд тоглолтын өмнөөс л гэрийн эздийн хожигдлыг зөгнөөд байсан. юу гэхээр, барса лигад мадридаас оноо тасарсан тохиолдолд 2 дахь класикод голцуу хожигддог гэсэн сөрөг стат байдаг юм билээ. тэрний дагуу л явагдах шив дээ. мадридын ахлагчийн хувьд ээлжит улаан хуудсаа гардаж оргил өөд мацсаар кк. үнэндээ мань аль эрт 2 дахь шар хуудасаа аваад хөөгдөх ёстой байсан юм.
галисийн дербид эвийн гэрээ байгуулагджээ. их л тэнцүү өрсөлдсөн сурагтай.
баскууд гэртээ гранадатай тэнцэж 1 оноо авсан нь багахан ч гэсэн сенсаац байлаа. уг нь зайлшгүй хожих ёстой учраа байсыг хэлэхэв.
шумбагчид эйбарын талбайгаас нэн чухал 3 оноо авлаа… 4 байр халаасанд орчихов уу даа.
андалусчууд гэртээ хожигдсноор ирэх жилийн а.л бүтэшгүй болж ирэв үү дээ. одоо европа лигт л түрүүлэхгүй бол худлаа юм даг уу даа.
нохойн зодоон аль аль талдаа ашиггүй байлаа…

Image
капиталын хоёр барса руу тус бүр 3 оноо дөхлөө.
дундуур нилээд хөдөлгөөн гарчээ. валенсиаг релегейшнээс 6 оноо л зааглаж байна даа.

Image
ббс-ийн "хоёр" гоолоо 1-ээр ахиуцлгаалаа.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu Apr 07, 2016 2:04 pm

Image
35-тай эр маань 3-Р сарын шилдэг тамирчнаар тодорлоо. :-D
мань эр шигшээ багтаа хүртэл дуудагдаж, улмаар гоол оруулан олныг баярлуулсан.

Image
лас палмасын босс кикэ сетиэн мөн 3-р сарын шилдэг дасгалжуулагчаар нэрлэгджээ. :-D
шарууд өнгөрсөн сард үнэхээр мундаг байсан. 4 тоглож 3 хожиж 9 оноо (хетафе, шумбагчид, ла реал) авсан ба релегейшн зооноос чамгүй холдож чадсан билээ. ганц хожигдол нь мадридыг чамгүй зовоосныг эцэст 1-2ээр хожигдсон явдал байлаа. лас палмас түүгээр ч зогсолгүй 4 сарыг амжилттай эхлүүлж валенсиаг хожоод байгаа билээ.

Image
ахлагч багийнхаа түүхэнд хамгийн олон тоглолтонд оролцсон 1-р гавшгай шумбагч болжээ.

Image
лигад тоглож байсан колумбиануудаар 11 босговол ийм хүчирхэг баг гарах нь.

Image
лигийн ёроолд яваа 5 багийн мэргэн буучдыг жагсаавал.

санабриа - 11
эль араби, гуэрра - 10
дейверсон - 9
сарабиа - 5

Image
Image
тоон үзүүлэлтүүд шинэчлэгдлээ.


3-р сарын шилдэг 10 хаалт
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby turuue » Fri Apr 08, 2016 11:02 am

Энэ улирал Адурис манайд хэттрик хийгээд л галзуу эхэлсэн. Тэр хэвээрээ л үргэлжлээд байх шив.

Энэ бичлэгийн 1, 4 дэх хаалтууд бас л айхтар харагдаж байна шүү.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Fri Apr 08, 2016 12:47 pm

Image
сегунда руу унах магадлалтай багуудыг жагсаая.

эспаньол - 36 оноо, 13-р байр
сүүлийн 5 тоглолт 2-2-1... их л орон гаран байгаа даа.
үлдсэн тоглолтууд - атлети (гэр), леванте (зочлон), сельта (г), шарууд (з), севийяа (г), барса (з), эйбар (г)
хуваарь эвгүй л харагдаж байна...

бетис - 34 оноо, 14-р байр
сүүлийн 5 тоглолтонд 1-0-4.... одоогоор 4 дараалж хожигдоод буй. агуулгын хувьд ч үнэхээр тааруу байгаа.
үлдсэн тоглолтууд - леванте (г), сельта (з), шарууд (г), севийяа (з), барса (г), эйбар (з), хетафе (г)
хуваарь боломжийн талдаа...

валенсиа - 34 оноо, 15-р байр
сүүлийн 5 тоглолтонд 1-0-4 хожигдолтой… эртхэн реакц үзүүлэхгүй бол унаж гайтаж мэдэхээр...
үлдсэн тоглолтууд - севийяа (г), барса (з), эйбар (г), хетафе (з), шумбагчид (г), мадрид (з), ла реал (г)
хуваарь үнэхээр хүнд харагдаад байгаам даа.

райо - 31 оноо, 16-р байр
сүүлийн 5 тоглолтоос 1-2-2… нэг дайрчихвал 3 оноогоо аваад байж мэдэхээр, нэг чойрвол нокаутанд орохдоо амархан.
үлдсэн тоглолтууд - атлетик (з), шумбагчид (г) малага (з), мадрид (г), атлети (з), ла реал (з), леванте (г)
хүндхэн харагдаж байна даа

гранада - 29 оноо, 17-р байр
сүүлийн 5 тоглолт 1-3-1.. сүүүлийн үед жаахан сэргэлт авах янз харагдаад байгаам.
үлдсэн тоглолтууд - малага (г), атлети (з), леванте (г), сельта (з), шарууд (г), севийяа (з), барса (г)
бас л эвгүй..

хихон - 28 оноо, 18-р байр
сүүлийн 5 тоглолт 1-1-3… энэ улиралд их л олон азгүйтээд яваад байгаа. тэр нь дууссан бол дээш гараад ирж мэдэхээр...
үлдсэн тоглолтууд - сельта (г), шарууд (з), севийяа (г), барса (з), эйбар (г), хетафе (з), шумбагчид (г)
бас л базаахгүй л хуваарьтай байна.


хетафе - 28 оноо, 19-р байр

сүүлийн 5 тоглолт 0-2-3… их л муу байгаа даа. таарсан болгондоо л нүдүүлдэг агуулгатай..
үлдсэн тоглолтууд - шумбагчид (з), мадрид (г), ла реал (з), валенсиа (г), депор (з), хихон (г), бетис (з)
маш хүнд хуваарьтай.. сүүлийн тойргуудад үхэх сэхэхээ үзэх боллтойдог оо.

леванте - 25 оноо, хомоол хамаж яваа..
сүүлийн 5 тоглолт 1-2-2… одоогоор ёроолд хэвтэж байгаа ч сэргэлт авах янз харагдаж байгаа. агуулга харьцангуй сайжирсан.
үлдсэн тоглолтууд - бетис (з), перикос (г), гранада (з), атлетик (г), малага (з), атлети (г), райо (з)
харьцангуй боломжийн харагдаж байна шт. нохойн зодоонуудаа сайн хийхэд бол суга үсрэх боломж байна.

улаан - андердог
ногоон - нохойн зодоон

энэ 8 багаас 3 нь унах байх. миний бодлоор хетафе, хихон хоёр явчихсан л харагдаад байна. дээр нь райо, бетис хоёроос нэг нь нэмэгдчихэж мэдэхээр л... юу болохыг харж л байя даа. одоо 8 тойрог үлдсэн. зай ч бий, лай ч бий... :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue Apr 12, 2016 10:32 am

32-р тойрог дууслаа. тэргүүлэгч бүдэрснийг удаах, гутгаар багууд ашиглаж лига цааш улам сонирхолтой өрнөхөөр болов.

Image
андалусийн дерби уйтгартай болжээ. гранадагийнхан амиа тавьсан. хэдэн сайхан боломж гаргасан ч исаак нь бүтэлгүй байлаа. малагагийн очоа хэрэгтэй хаалтуудыг тавьсан.
бернабеуд муугүй формтой буй эйбарчууд бут ниргүүллээ. рон 1 гоол, 2 дамжуулалт. зизугийн залуус а.л-ийн эргэн ирэлт хийхдээ бэлдэж буй. хэрэгэтй сэргэлтээ авсан байх. мөн тэргүүлэгч барсагаас 4 онооны зөрүүтэй болов.
эль пратд эхний үед тун тэнцүү тулаан болсон хэдий ч, зочид 2-р үед асуудлыг гартаа атгав. колчонерусууд барса руу 3 оноо ойртсон. гризманн гоолдоор....
сан себастиан, аноэтад барса бүдэрдэг яг хэвээрээ… 9 жил тэнд ялалтын мэдрэмж аваагүй байна. энэ хожигдол барсад хүндээр тусч, тэргүүлэгчийн байр суурь нь хүчтэй ганхаж эхлэх шиг.. ла реалаас хаалгач рулли онцгой сайн байсан. олон ч боломжийг няцаасан бол 18-т оярсабал гоолдож хөлбөмбөгчийн тэмдэглэлдээ нэгэн чухал гоолоо шивүүлэв.
бетисчүүд жаахан сэхээ авав бололтой. нохойн зодооныг гэртээ аваад гарсан. мэлхийнүүд санасныг бодоход муухан реакц үзүүлжээ.
эль молинонд голито багийнхаа цор ганц гоолыг хийсэн. мань эрийн авчирсан 3 оноонууд багтаа тун чухал ач холбогдолтой байгаа… хихоний хувьд хүнд ялагдал амслаа.
багваахай нар шинэ дасгалжуулагчтайгаа анхны хожилоо байгуулж жаахан амьсгаа авахтайгаа болох шиг. муу нэрт негредо эцсийн мөчид гоолдож фенүүдээ баярлуулсан.
шумбагчид гэртээ асуудалгүй, хөнгөн ялалт байгуулжээ. хетафегийн ээлжит ялагдал. ингэснээр дасгалжуулагч эскрибаг удирдлагууд пялж буй бололтой.
сан мамест райо хожигджээ. гэвч доодох багууд нь нэгэн зэрэг бүдэрснээр азтай байлаа гэж хэлж болох юм.
эль риасорт шарууд ялалт байгуулж гэрийн эздийн байрыг булаалаа. домогт валерон сүүлийн удаа эль риасортоо тоглогчийн хувиар ирлээ.

Image
тэргүүлэгч барса нухуулж атлети, мадрид багууд оноогоо нөхөцгөөлөө.
хүснэгтийн ёроолоорх багууд бүгд хожигдож онцийн хөдөлгөөн гарсангүй. гранада л ганц тэнцээ хийлээ. энд авсан 1 оноо улирлын эцэст аминд нь орж болох.

Image
пичичи нараас ганц рон л гоолоо 1-р явуулах шив. бусад нь хөдөлсөнгүй. суарес, бенз хоёр өнжсөн бол месси, неймарын гоолын цангаа үргэлжилсээр...

Image
33-р тойрог тун сонирхолтой... леванте-перикос нохойн зодооноор эхэлж, мадридын дерби, баскын дерби, севийяа-депор, барса-валенсиа гэсэн олон сонирхолтой тулаанууд болох нь.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby turuue » Wed Apr 13, 2016 5:00 am



Ла Лигийн багууд Европийн тэмцээнд гадны багуудтай тоглосон сүүлийн 47 тохиолдлын 44-т нь ялалт байгуулжээ!
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Bayara » Wed Apr 13, 2016 5:13 am

Ла лигийнхэн нээрээ чөтгөр юмаа, дандаа л ялж байх юм, юундаа байдаг байнаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Wed Apr 13, 2016 11:52 am

Image
Image
Image

а.л-ийн 1/8 шигшээд испанийн багууд хамгийн олон удаа үлдээд байгаам байна.

испани - 42
англи - 36
герман - 26
итали - 25
франц - 16

Image
шарууд мундаг байна аа… нөхдүүд лигийн хамгийн эвгүй гэгдэг талбайд ялалт байгуулаад буй. эйбарын ипуруа 0-1, эль мадригал 0-1, аноэта 0-1, эль риасор 1-3… сүүлийн 7 тоглолтоор хүснэгт босговол.

мадрид - 18 оноо - гоолын зөрүү 17
атлети - 18 оноо - 14
шарууд - 18 оноо - 9

Image
уэскагийн 106 жилийн ой тохиожээ.

Image
нумансиагийн 71 жилийн ой болов.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Fri Apr 15, 2016 9:08 am

Image

Image

а.л-ийн хагас шигшээд 6 жил дараалж испаниас 2 баг үлдэж байгаа гэнэ. :spain

Image
10 дахь дасгалжуулагч лигад ажилаа өглөө дөө. хетафегийн фран эскриба пялагдав. сүүлийн үед үнэндээ л нар үзсэнгүй дээ. бүр эрт ч хусах ёстой байсан болов уу.

Image
хуан эдуардо эснайдер (43)-д хүндхэн үүрэг тохогдлоо. уг нь каппаррос ирнэ гэж цуурч бйасан ч анхель торрес хуучин тамирчин, туслах дасгалжуулагчаа асан эрийг томилжээ. аргентин дасгалжуулагч маань өмнө нь сарагоса б, кордоба багуудыг удирдж байсан туршлагатайм байна. хетафегийн анхны аргентин дасгалжуулагч болж тэмдэглэгдэв.

Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sat Apr 16, 2016 9:44 am

Image
Image
за испанийнхан хоорондоо зөрлөө... испаничууд 4 багаа финалд харахыг хүсч байгаа даа. :ногоон:

Image
одоогоор европийн топ 5 лигээс хамгийн өрсөлдөөнтэй явагдаж буй нь ла лига ажээ. барсагийн удаа дараалсан бүтэлгүйтлүүд ла лига буцалгаж байна. :ногоон:
бусад лигүүдийн тэргүүн, дэд байрууд хамгийн багадаа 6 онооны зөрүү байна.

Image
гранадагийн 85 жилийн ой болжээ.

Image
ла росаледа байгуулагдаад 75 жилийн нүүр үзжээ.


32-р тойргийн шилдэг 5 голасо
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sat Apr 16, 2016 9:55 am


Image Image Image
класси, класси ла лига! :???: :eek:

Image
ла лигагийн хамгийн төгс тамирчин буюу өгөгдүүдийг ашиглан робот бүтээвэл

рон шиг менталититай
адурис шиг мөргөдөг
трашоррасийн тархитай
валероны туршлагатай
бруно сорианогийн сэтгэл зүрхтэй
браво шиг хурдан шаламгай
облак шиг реакцтай
гамейро шиг потенциалтай
иньяки шиг хурд тэсрэлттэй
кокегийн баруун хөлтэй
мессигийн зүүн хөлтэй

Image
сегунда б-с сегунда руу дэвшсэн улиралдаа шууд ла лигад дэвшиж байсан багууд гэнэ. одоогоор настик, овиэдо багууд энэ жагсаалтанд нэрээ алтан үсгээр тэмдэглүүлэх боломжтой.
* сегунда б нь 1977 оноос эхэлж байгуулагдсан

Image
лига аделанте буюу сегундагийн хүснэгт
эхний 2 баг шууд дэвшээд, 3-6 байранд орсон 4 баг плейофф хийж ялагч нь дэвшдэг дүрэмтэй.
сид лоу ч овиэдогоо сайн дэмжиж байгаа даа. хувьцаа эзэмшигч нь гэдэг байх шүү. настикийн хувьд каталан баг...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Zz » Sat Apr 16, 2016 2:20 pm

PrOXy wrote:[
Image
ла лигагийн хамгийн төгс тамирчин буюу өгөгдүүдийг ашиглан робот бүтээвэл

рон шиг менталититай
адурис шиг мөргөдөг
трашоррасийн тархитай
валероны туршлагатай
бруно сорианогийн сэтгэл зүрхтэй
браво шиг хурдан шаламгай
облак шиг реакцтай
гамейро шиг потенциалтай
иньяки шиг хурд тэсрэлттэй
кокегийн баруун хөлтэй
мессигийн зүүн хөлтэй


Кантэ шиг тэсвэртэй
Вилшер шиг хор шартай
Рүүд шиг гоолын тэнгэртэй
Роналдиньо шиг авъяастай
Анри шиг мэдрэмжтэй
Жуниньо шиг цохидог
Бэкэнбаур шиг олон талтай
Тони Адамс шиг манлайлагч
Дрогба шиг хүчтэй
Шави шиг найруулдаг
Сульшер шиг азтай гээд л нэмээд явбал болох юм байна. :ногоон:
Image
User avatar
Zz
 
Posts: 507
Joined: Tue Mar 01, 2011 2:14 am

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sat Apr 16, 2016 6:37 pm

танай пл-ийн төгс роботыг харъя. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby turuue » Sat Apr 16, 2016 7:00 pm

PrOXy wrote:Image


Эйбарын цэнгэлдэх эдрийг нь гайхаад байдаг байсын, гэнэт огцом дэвшсэн байж шүү. Одоо л мэдлээ, ххэ.

Манай Барса Б уг нь сегундадаа бгаад байсан бол зүгээр байхгүй юу.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue Apr 19, 2016 9:26 am

33-р тойрог өндөрлөв. лига дээгүүр, доогуур, дундгүй буцалж байна аа..

Image
33-р тойрог ширүүхэн нохойн зодооноор эхэлсэн. зочид эрт гоолдож тэргүүлсэн боловч мэлхийнүүд бууж өгөлгүй 2 гоол хийж тун чухал 3 оноо авч чаджээ. хомоол хамагчийн байраа хетафед хүлээлгэн өгөв. росси гоолдож ирсэн хэргээ гаргаж л байна.
мадридын дербид зочид илт илүүрхэв. эзэд хожигдсоноор лигийн хомоолыг хамаж эхэллээ.
гран канариад хихон азтай 1 оноо авлаа даа. эздийн 1 гоолыг шүүгч буруу харан дарсан байна лээ, отон байгаагүй ээ. астурчууд намгаас гарахаар зүтгэж байна даа.
баск дерби сонирхолтой болжээ. ипуруадаа эзэд хожигдох тун дургүй билээ. ла реал гоолын салхийг хагалсан ч эзэд хариуг нь 2 гоолоор барьсан байна.
балаидост бетикос тун хэрэгтэй 1 оноо авч чаджээ. ингэснээр унах аюулаас улам л холдож, амьсгаа авахтайгаа болов.
ла росаледад атлетик маш чухал ялалт байгуулав. эргэн тойрон болон шумбагчид бүдэрснээр тэдэнд а.л-ийн эрх бодитойгоор харагдаад эхэлсэн. рауль гарсиа гоолын эзэн…
севийяа-депор тулаан санаснаар их сонирхолтой болж, сайхан алалцжээ. эзэд 1 гоолын тэргүүллээ эцсийн мөчид алдаад оноо хуваав. алдсан боломжууд хариугаа авдаг гэж энэ дээ. муухай сөрөгдүүлжээ… шумбагчид, сельта руу дөхөх сайхан боломжоо хийсгэв.
эстадио вайэкаст шумбагчид бүдэрлээ. европа лигийн шарталт ч нөлөөлсөн байх. харин эздийн хувьд чухал ялалт боллоо. релейгейшнээс 5 онооны зайтай болов.
барса гэртээ нокаутнаасаа гарах гэж хичээсэн ч диего алвес няцаалаа. үнэхээр супер хаалтууд тавьжээ. багваахайнууд 2 дараалж хожоод байна. аюулаас нэгэнт зайлсан бололтой… барсагийн хожигдсоноор лига утгаараа буцалж байна.

Image
за хүснэгт бол янзтай. эхний гурваас хэн нь ч түрүүлж болно. тайтл нээлттэй...
4 байрын төлөөх тулаан эцсийн тойрогт шийдэгдэж мэдэх юм.
доогуур ч ширүүн юм болж байна даа.

Image
бенз, рон хоёр гоолоо ахиулцгаасан. мөн месси нэг юм гоолондоо агаар салхи орууллаа.

Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue Apr 19, 2016 9:36 am

Image
тайтлын хувь заяаг шийдэх 5 тойрог үлдсэн. шараар тэмдэглэгдсэн нь зочлон тоглолтууд.

Image
лионел месси албан ёсны 500 гоолтой боллоо. эндээс 309 нь ла лигад оржээ.

Image
34-р тойргийн шүүгчид тодорчээ. 3 галзуу тоглолт байна даа. депор-барса, атлетик-атлети, мадрид-шумбагчид... тайтл ч шийдэж болох юм. төгсгөлд нь нохойн зодоонтой.

Image
35-р тойрог... мадридын дербитэй. атлети-малага гэж хүчирхэг хамгаалалтуудын тулаан байна. мөн шумбагчид-ла реал тулаан сонирхолтой болно.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue Apr 19, 2016 10:35 am

Image
Image

одоогоор лигад 330 тоглолт явагдаж, 279655 дамжуулалт явж, 6176 цохилт хийгдэж, 869 гоол орж, 1765 шар болон 28 улаан хуудас өргөгдөж, 247 ялалт байгуулагдаж, 83 тэнцээ хийгдсэн байна.

хамгийн олон хожилтой барса, атлети - 24
хамгийн цөөн хожилтой леванте, хетафе, депор, гранада, хихон - 7
хамгийн олон тэнцээтэй депор - 17
хамгийн цөөн тэнцээтэй барса, атлети - 4
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 4
хамгийн олон хожигдолтой леванте, хетафе - 19
хамгийн олон гоолтой мадрид - 98
хамгийн цөөн гоолтой хетафе - 29
хамгийн цөөн гоол алдсан атлети - 16
хамгийн олон гоол алдсан райо - 65
хамгийн их гоолын зөрүүтэй мадрид - +68
хамгийн бага гоолын зөрүүтэй хетафе - -32
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 501
хамгийн олон дамжуулсан барса - 20894
хамгийн олон шар хуудастай гранада - 113
хамгийн олон улаан хуудастай райо - 6 улаан жавтий

хамгийн олон гоолтой рон - 31 гоол
хамгийн олон ассисттай коке - 13 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар - 87 боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 176 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн трашоррас - 2362 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 118 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак - 20
хамгийн олон зөрчил гаргасан бруно - 172
хамгийн олон шар хуудастай дани гарсиа (эйбар), мустафи - 14 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн рамос( тиссоне (малага), тито (райо) - 2

----------

хамгийн сүүлд 2003-04 улиралд 33-р тойргийн дараа валенсиа, мадрид хоёр оноо тэнцүү зуузай холбон явж байжээ. улирал дуусахад валенсиа түрүүлсэн байдгийм байна. - педритонумерос
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sat Apr 23, 2016 10:21 am

34-р тойрог хөшгөө хаалаа. тайтлын өрсөлдөөнд сьюрприз гарсангүй. харин доогуур зүүгдэж буй багууд тийчэгнэж байна...

Image
тотьнууд гэртээ хүчтэй өрсөлдөгчөөс 3 оноо авч чаджээ. оноо бүр асар чухал болсон цаг үе. энд авсан 1 оноо магадгүй лига дахь байр суурийг нь хамгаалж үлдэх шиг.
бенито вийяамариндаа шаруудыг нухаж бетикос маш чухал хожил байгуулав. унах аюулыг гэтлэв бололтой…
эль риасорт барса эргэн ирэлт хийлээ. 8 гоолын 7-д нь суарес нэрээ бүртгүүлсэн. покер, хеттрик ассист…
эль молинондоо хихончууд бүтэн оноогоо севийяагаас авч чадлаа. исмаел лопес 91 дэх минутанд гоолдож 3 оноо авч өглөө. мөн иван куэйяар хаалган дээр найдвартай байж севийяагийн олон боломжийг няцаасан. жинхэнэ баатрууд байлаа… релегейшнээс гарахад жаахан л үлдсэн байна.
эсрэгээрээ севийяагийнхан ойрдоо аз одгүй байх чинь. дандаа л эцсийн мөч эсвэл эгзэгтэй үед бүтэлгүйтээд байна. энэ бүтэлгүйтлүүд нь европа лигийн байрнаас нь салгажээ...
райо сүүлийн үед чангарч байх шиг… ямартай ч хожигдохгүй л давхиад байна даа. ла роселедад 1 оноо авчээ. энэ байдлаараа үзвэл унах аюулыг гэтлэх боломж харагднам.
сан мамест торрес гоолдож титуло боломжоо хадгалж үлдлээ. хоёр багийн хувьд үнэхээр чухал ач холбогдолтой тоглолт байсан. баскууд а.л-ийн 4-р байр луу зүтгэж яваа баг. 4-р байрны шумбагчид бернабеуд хожигдох магадлалтай тул тэд гэртээ атлетигаас ямар нэг аргаар оноо салгах ёстой байлаа…
багваахайнууд хар дарсан зүүднээсээ сэржээ. доош унах аюулыг аль хэдийн ардаа орхиж одоо бүр европа лигийн байр луу сарвайж болохоор байна уу даа кк. гэвч арай л оройтож сэрлээ л дээ.
бернабеуд шумбагчид 4-р байраа хамгаалах тулаанд орсон. зүй тогтлын дагуу хамгаалсан боловч мадридын довтолгоог удаан тэссэнгүй. рон тоглолтын төгсгөлд бэртсэн сурагтай. сайн, муу хоёр мэдээ байгаа нь тэрээр райог өнжих бол ситигийн эсрэг тоглох юм байна.
аноэтад хетафе 3 оноо авч сенсаац тарьлаа. сан себастианаас 3 оноотой буцна хэмээн фенүүд нь ч мөрийцөж зүрхлэхгүй байсан. сэргэлт авах цэг болж мэдэх юм.
нохойн зодоон… гранада голеада фест хийж релегейшнээс хөлөө татан гаргав. энэ тойрогт хихон хожиж тэдний хөлийг намагт соруулаад байсан билээ. эль араби хеттрик… мэлхийнүүд харин намагтаа үлдэх янзтай...

Image
доогуур ч ширүүн юм болж байна даа.. валенсиа ч суга суга дээшилж байх юм. саяхан л унах боломжтой байсан бол одоо хүснэгтийн дээгүүр жаалж явна.

Image
роноос бусад нь бүгд гоолоо ахиуллаа… суарес покер хийснээр роны шилэн хүзүүн дээрээс амьсгалж эхлэв.

Image

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Radiohead » Sat Apr 23, 2016 8:00 pm

| +
PrOXy wrote:Image
ла лигагийн хамгийн төгс тамирчин буюу өгөгдүүдийг ашиглан робот бүтээвэл

рон шиг менталититай
адурис шиг мөргөдөг
трашоррасийн тархитай
валероны туршлагатай
бруно сорианогийн сэтгэл зүрхтэй
браво шиг хурдан шаламгай
облак шиг реакцтай
гамейро шиг потенциалтай
иньяки шиг хурд тэсрэлттэй
кокегийн баруун хөлтэй
мессигийн зүүн хөлтэй

ПЛ-нх миний бодлоор
Кейн(Агуеро) шиг менталититай
Фунис Мори(Кэррол) шиг мөргөдөг
Фабрегасийн тархитай
Рүүни(Барри)-н туршлагатай
Марк Нобелийн зүрх сэтгэлтэй
Де Хеа шиг реакцтай
Алли шиг потенциалтай
Мартиал шиг тэсрэлттэй
Коутиньо(Паеэ)-н баруун хөлтэй
Өзил(Д.Силва)-н зүүн хөлтэй
Валкот шиг хурдтай
Аничебэ шиг хүчтэй
Виллиан шиг стаминатай
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun Apr 24, 2016 9:25 am

за танкс! беллерин хамгийн хурдан гэсэн юм харж байсан. уолкоттоос удаан уу?

өчигдөр 2-3 цагийн зайтай хүснэгт сүрхий хөдлөв өө.

Image

Image

Image

Image
титуло шийдэгдэхэд 3 тойрог үлдлээ дээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Radiohead » Sun Apr 24, 2016 10:08 am

PrOXy wrote:за танкс! беллерин хамгийн хурдан гэсэн юм харж байсан. уолкоттоос удаан уу?


Бэлтгэл дээр уралдсан чинь Тео гүйцсэн гэсэн
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun Apr 24, 2016 10:15 am

зөв зөв. тео ясны гүйгч юмаа, өөрөөсөө хэд дүү хүүхдийг ардаа орхиж байдаг.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby ТӨӨГӨӨ » Sun Apr 24, 2016 11:29 am

Ямар их хөдөлмөр вэ Proxy :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue Apr 26, 2016 11:21 am

35-р тойрог өндөрлөв. улирал дуусахад 3-хан тойрог үлдлээ…. тэргүүлэгчид бүгд хожил байгуулсан. намгийнхан ихэнхи нь хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна.

Image
ойрын үед азгүй байсан шарууд гэртээ тотьнуудад уураа гаргав. тотьнууд унахааргүй болсон….
капиталын дербид эздүүд 2 гоол хийн мундаг эхлүүлсэн ч тоглолтын төгсгөлд баригдав. бейл багтаа 3 оноо авч өглөө. дубль хийсэн…
кальдеронд атлети хүнд тулаанд орж 3 оноогоо авлаа. "хамгаалалтын эсрэг хамгаалалт" ширүүн зодоон болжээ. тоглолтын дундуур чоло муухай л үйлдэл гаргаж…
барса гэртээ хихоныг бут ниргэв. суарес 2 тоглолт дарааллан покердоод байна. энэ нь ла лигад анхны тохиолдол болж тэмдэглэгдэв.
астурчууд 18-р байрнаасаа хөдөлсөнгүй.
мэлхийнүүд гэртээ тун хариуцлагагүй тэнцээ хийлээ. харамсч үхэж байгаа даа. 2 гоолын давамгайлалаа 88 болон 91 дэх минутуудад алдан 2 оноогоо хасуулав. ингэж бүтэлгүйтээгүй бол хомоол хамахаа больж 19-т орох байлаа. магадгүй энэ тэнцээ нь тэднийг хувь заяаг нэг мөр шийдсэн байх.
баскуудаас сусаэта, сан хосе нар гоолдож 1 оноо олж ирэв.
севийлийн дербид эздүүд илүүрхэв. гамэйро гоолоо хийсээр л явна. ахлагч коке сэлгээгээр орж ирэн 16-ийн гаднаас ганган хусчээ.
хетафе гэртээ дурамжхан 1 оноо зулгаалаа. бүтэн оноогоо авах боломж байсан, багваахайнуудыг хожиж яваад мөн л эцсийн мөчид бариулсан. тоглолтын төгсгөлд диего алвес тэдний сайхан боломжийг сөрж зогссон…
шумбагчид гэртээ хуурай тэнцээ хийлээ.. сүүлийн үед нэг л унтарчихлаа шүү. энэ янзаараа пүүлд балбуулах вий…
сельта гэртээ гранадаг нухан 5-р байрт орж ирэв. аспас дубль хийсэн.. гранадагийн хувьд харамсалтай хожигдол болсон. 17-р байрандаа дэн дун хийж байна даа…..


Image
дээгүүр, доогуур огт хөдөлгөөн орсонгүй… харин дундуур нилээд юм болж.

Image
пичичи рэйст суарест тэргүүлээд эхэлсэн... бенз тоглосон ч бэртсэн сурагтай. месси, ней хоёр гоолуудаа 1-ээр ахиулжээ.

Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests