Page 1 of 37

АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

PostPosted: Fri Aug 07, 2015 10:18 am
by Villa_Bayaraa
Image

АСТОН ВИЛЛА КЛУБ ИРЭХ УЛИРЛЫН ТУЛААНД БЭЛЭН!!!

Энэ улирлын шинэ цэргүүд...

Image
Скотт Синклэйр... 26 настай... Довтлогч... МанСитигээс 2,5 саяар...

Image
Идрисса Гүэеэ... 25 настай...Хагас хамгаалагч... Лилле-ээс 9 саяар...

Image
Майка Ричардс... 27 настай... Хамгаалагч.... МанСити-ээс фрий...

Image
Марк Банн... 30 настай... Хаалгач... Норвичээс фрий...

Image
Жордан Амави...21 настай.... Хамгаалагч....Нисс-ээс 9 саяар...

Image
Жордан Аиу... 23 настай... Довтлогч...Лореон-оос 9 саяар...

Image
Жордан Веретоут...22 настай... Хагас хамгаалагч...Нанси-гаас 8 саяар...

Image
Хосе Ангел Креспо...28 настай... Хамгаалагч... Кордоба-гаас 500 мянгаар...

Image
Рүди Гестид... 26 настай... Довтлогч... Блакбурн-аас 6 саяар...

Наймааны нийт зардал: .... 44 сая...

Яваар одогсод...

Даррен Бент .......... Дерби рүү.......... фрий
Кристиан Бентеке... Ливерпүүл рүү... 32,5 саяар
Грахам Бюрк....... Ноттс Кунти руу.... фрий
Фабиан Дельф.... МанСити рүү.........8 саяар
Шей Гивен.........Стоук Сити рүү......фрий
Матт Лоутон......Бөрнли рүү............2 саяар
Энда Стивенс.....Портсмоут руу......фрий
Якубба Силла.... Ренн рүү............ 1 саяар
Андрес Вейман... Дерби рүү.......... 2 саяар

Али Сиссохо... Порту руу.... улирлын зээлээр

Наймааны нийт орлого: .... 45,5 сая...

Өнгөрсөн жил бараг тоглоогүй ч энэ жил багтаа тус хүргэх тоглогчид...

Image
Карлос Хилл... 22 настай найруулагч залуу маань өнгөрсөн улирал ФА капт Борнмутын эсрэг дебютэн дээрээ манай багийн улирлын шилдэг гоолыг хийсэн... тэрнээс хойш Шервудын дор бараг тоглоогүй ч энэ жил түүнийг түлхүү тоглуулна гэдгээ Шервуд амласан...

Image
Гари Гарднер... Манай академийн бүтээгдэхүүн 23 настай хагас хамгаалагч залуу маань өнгөрсөн улиралд Ноттингамд маш амжилттай улирлыг өнгөрөөж 18 тоглолтонд 4 гоол хийсэн... хаалттай цохилт, алсын цохилтыг онцгой сайн хийдэг... хамгаалалт, довтлогоонд маш жигд тоглодог.... ах Крейг Гарднераас хавьгүй илүү авъяастай гэгддэг...

Image
Либор Козак... 26 настай, 193 см өндөртэй аварга биет Чех залуу маань гэмтлийн улмаас бүтэн жил хагас тоглоогүй ч ПЛ-д тоглосон эхний улиралдаа 14 тоглолтонд 4 гоол хийсэн муугүй амжилттай... сая нөхөрсөгүүд дээр нийт 4 тоглолтонд 3 гоол хийж эргэн ирж байгаагаа зарласан...

Image
Александар Тонев...Болгараас төрж буй хурц од гэгдэж байсан 25 настай вингер залуу маань өнгөрсөн улиралд Селтикт хэр тааруухан улирлыг үдсэн... энэ улирал бол түүнийг ПЛ-т үлдэж чадах эсэхийг нь шийдэх шийдвэрлэх улирал байх болно...

Энэ улиралд дараагийн Жак Грилиш болон гарч ирж болзошгүй залуус...

Image
Каллум Робинсон... Манай академийн бүтээгдэхүүн 20 настай довтлогч залуу маань өнгөрсөн улиралд Престонд маш амжилттай улирлыг үдэж 28 тоглолтонд 7 гоол хийсэн...

Image
Жеррел Селларс... 19 настай довтлогч залуу маань академиас гарч ирж байгаа хамгийн хурц од гэгдэж байгаа... Свиндоны эсрэг нөхөрсөг дээр ганган гоол хийж Шервудын хараанд өртсөн...

Энэ улиралд дасгалжуулагчидын багт нэмэгдсэн эрхэмүүд...

Туслах дасгалжуулагч.... Рей Уилкинс /Челсид туслах дасгалжуулагч байсан/
Тоглолтын аналист.... Сиймус Брэди /Тоттенхамд аналист байсан/
Спортинг директор.... Хенрик Алмстад /Арсеналд ажиллаж байсан/

Өнгөрсөн улирлуудад манай багийн хагас хамгаалалт тал дээр Дельфээс, гоолын хувьд Бентекегээс хэтэрхий хараат байсан...гэхдээ энэ бол дунд болон урт хугацаандаа тогтвортой амжилт гаргах хувилбар яагаад ч байж чадахгүй... харин одоо нэгэнт эдгээр эрхэмүүд мөрөө хөөсөн учраас үлдсэн залуусын нуруун дээр адилхан ачаа ирэх болно... тэр утгаараа энэ улиралд илүү багийн тоглолт харуулсан илүү олон талт тоглолттой улирал байх болов уу гэж найдаж байна... энэ улиралд доош унах магадлалтай багийн тоонд дээгүүр бичигдээд байгаа манай багийнхан харин ч эсрэгээрээ Европын эрхийн төлөө дайрах бодолтой байгаа... олон олон шилдэг залуусаар эгнээгээ зузаатгаж, сэтгэл зүрх нь өөр газар яваа нөхдийг эгнээнээсээ хаслаа...
... сунайсан урт улирлын туршид ЯВАН ЧАНГАРНАА....

Image

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:27 am
by Batdorj
Balance tentssen naimaanuud hiisen bna,
amjilt :beer

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:42 am
by Villa_Bayaraa
Манайхан дараах байдлаар номероо авч...

1] Brad Guzan
2] Nathan Baker
3] Joe Bennett
4] Micah Richards
5] Jores Okore
6] Ciaran Clark
7] Leandro Bacuna
8] Idrissa Gueye
9] Scott Sinclair
11] Gabby Agbonlahor
12] Joe Cole
13] Jed Steer
14] Philippe Senderos
15] Ashley Westwood
17] Jordan Veretout
18] Kieran Richardson
19] Jordan Ayew
21] Alan Hutton
22] Gary Gardner
23] Jordan Amavi
24] Carlos Sanchez
25] Carles Gil
26] Lewis Kinsella
27] Libor Kozak
28] Charles N’Zogbia
29] Rushian Hepburn-Murphy
30] Andre Green
31] Mark Bunn
32] Janoi Donacien
33] Jose Angel Crespo
37] Callum Robinson
39] Rudy Gestede
40] Jack Grealish

тэгэхээр Александар Тонев албан ёсоор шансгүй болж байгаа юм байна... Люис Кинселла, Рушиан Хепбурн Мерфи, Жаной Донациен, Андре Грийн зэрэг залууст боломж олдох нь... Яагаад Селларч байхгүй байдаг билээ? Нөхрийг зээлээр явуулах нь дээ...
10 номер эзэнгүй байна... Адебоёрын наймаа бүтэхгүй болсон сурагтай... зөрөөд Аарон Ленноныг авах асуудал сөхөгдөөд ирсэн... гэхдээ Леннон ирвэл Дельфийн 16 номерийг өгөх биз... 10 номерыг бодвол Бербатовт л хадгалаад байнаа даа янз нь...

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:44 am
by Цогоо
Грилиш яагаад 40 дугаартай байгаа юм бол? 4 дахин багасгачихвал болдоггүй юм байх даа. Сул л байгаа харагдах юм.

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:47 am
by Villa_Bayaraa
Нөхрийн анх дээшээ дэвшихдээ авсан "унаган" номер нь 40 л дөө... тэгээд нөхөр солихгүй гэсэн юм байлгүй... эсвэл Шервуд 10 номерыг нэг нөхөрт өгнө гээд амлачихсан л байгаа байх...

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:50 am
by Жавхаа
Синклер, Ричардс 2-г өгсөн оронд нь Капитан чинь авсан. Ричардс-г танай шинэ капитан болсон сурагтай.

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:53 am
by Villa_Bayaraa
Танайхаас авсан нөхдүүд ч дундаж л байдаг даа... Данн, Айрланд аль аль нь нэг их мундаг байгаагүй... одоо Ричардсыг чинь л нэг харъя... нөхрийг Капитан болгосон... Манай могой ч сүүлийн 1 жилд л сайн тоглосон болохоос тэрний өмнөх 6 жилд бол манайд уртаашаа 4 гоол л хийсэн байх хэхэ.... дебютэн дээрээ гэмтсэн сурагтай байсан, нэг шилэнтвэл ч овоо шилэнтэх хүн дээ ккк

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:01 am
by Жавхаа
Villa_Bayaraa wrote:Танайхаас авсан нөхдүүд ч дундаж л байдаг даа... Данн, Айрланд аль аль нь нэг их мундаг байгаагүй... одоо Ричардсыг чинь л нэг харъя... нөхрийг Капитан болгосон... Манай могой ч сүүлийн 1 жилд л сайн тоглосон болохоос тэрний өмнөх 6 жилд бол манайд уртаашаа 4 гоол л хийсэн байх хэхэ.... дебютэн дээрээ гэмтсэн сурагтай байсан, нэг шилэнтвэл ч овоо шилэнтэх хүн дээ ккк

манай Ричардс ч овоо хийтэй хүн дээ хэхэ, өвдөгний нэг эвгүй бэртэл бий гэхдээ сэтгэлээрээ тоглогч :eek:

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:12 am
by boboZ
Sterling 2 jiliin daraa end irne shuu zognochii

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:18 am
by CrossBonez
:lol:

Вилла Баяраад амжилт, маш фантазилаг бөгөөд өөдрөг сонголтонд санал өглөө шүү. кк

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:19 am
by Жавхаа
boboZ wrote:Sterling 2 jiliin daraa end irne shuu zognochii

хямдхан өгнө шүү...

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:21 am
by boboZ
Milner + 49 say pound = Sterling

Tanaihiig ingej shulj baisan gazar baihgui baihaar bodohoor sanaa zwood baidiin lol

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 1:53 pm
by Villa_Bayaraa
boboZ wrote:Sterling 2 jiliin daraa end irne shuu zognochii

Ерөөл бат оршиг... :ногоон:

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:00 pm
by Жонон
boboZ wrote:Milner + 49 say pound = Sterling

Tanaihiig ingej shulj baisan gazar baihgui baihaar bodohoor sanaa zwood baidiin lol

Өнгөрсөн жил Сотонд хэмх сэгсрүүлээ биз дээ.Хүний толгойн дээрээс өө хайхаар өөрийгөө хичээгээч.

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:38 pm
by mn_rocisky
Энэ ваймэн үнэхээр явчлаа гэж үү

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:45 pm
by DLGR
Балиус Баяраа ...

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:47 pm
by mn_rocisky
Дараа жил заазууртай ирэх юм байна л даа. Түүний дараа жил одоо тэгээд жад мадтай болох юм байгаа биз

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 10:49 pm
by DLGR
Хүйтэн зэвсэгтэйгээ зууралдсаар байгаад таарах юм байна л даа энэ Балиус Баяраа... :ногоон:

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Fri Aug 07, 2015 11:07 pm
by Өсөхбаяр
балиус баяраа мундаг

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Sun Aug 09, 2015 9:14 am
by Villa_Bayaraa
Чанаргүй тоглолт, 3 оноо...
............Гузан.....
Бак...Ричардс..Кларк..Амави
...........Вести................
...Веретоут....Гана.....
Аиу.......................Синклайр
...........Агбон.............
гэж гарлаа...
багийнхан маань хөл арай нийлээгүй л байна... гэхдээ 3 оноо л бол 3 оноо... Кларк, Ричардс 2 үнэхээр давгүй хослох шинжтэй... Ричардсын физикал чанар манай багт яг дутагдаад байсан тунг нөхөж байна... Жордан Амави манай Уилфред Баумагаас хойш тасралтгүй асуудал үүсгэсээр ирсэн ЛБ байрлалын асуудлыг шийдэж байх шиг байна... Идрисса Гана Гүэеэ бол үнэхээр машин юмаа... Дельфийг шууд мартуулж байна...
тэгээд Жордан Аиу одоогоор ахыгаа арай гүйцэхгүй юм байна... Жордан Веретоут бол Вествудын бага зэрэг хурд хүч нэмсэн хувилбар харагдаж байна... гэхдээ Вести шиг түшигтэй тоглолт үзүүлсэнгүй... Гузаны хаалт сайн байна, бөмбөг дамжуулалт нь асуудалтай байна... Агбон бол яахав тэгээд гүйдэгээ л хийлээ... 90 минут тоглох фит биш байна... сүүлд өөрөө аваад 5 метр гүйхэд л 16 руу ганцаараа шахуу ороод ирэх газар бушуухан дамжуулаад аахилаад зогсчихсон.... Синклайр эхний үед бол багаас ганц гялтайх нь байлаа... үнэхээр одоо байгаа довтолгооны шугам дотор арай л класс нь юм байна...
тэгээд мэдээж манай тоглолтын баатар Гестид... манай хүн бол үнэхээр агаарт мангас юм... гэхдээ Бентеке гэхээс илүү Кариуг санагдуулам юм... Дебютэн дээрээ сэлгээнээс орж ирээд гоолдлоо... гэм нь ерөөсөө фит болоогүй байна.... 15 минут тоглоод л ядарчих шиг болсон хэхэ
за ямартай ч жижиг багуудаасаа оноо салгаад яваад байна гэдэг чинь л бүх амжилтын үндэс шүү дээ хэхэ

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Sun Aug 09, 2015 11:17 am
by borts
Villa_Bayaraa wrote:Чанаргүй тоглолт, 3 оноо...

Тоглолт узсэн юм шиг л бичих юмааа , бас их боломжийн наймаа хийсийм шиг байна амжилт амжилт

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Sun Aug 09, 2015 9:13 pm
by Villa_Bayaraa
үзсэн шдээ хэхэ

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Mon Aug 10, 2015 12:05 am
by zigo
хэхэ нээрээ аль ч талаар нь ойлгож болохоор бичиждээ

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Tue Aug 11, 2015 5:34 pm
by Жавхаа
танай Бакер гээд хамгаалагч хэр гараанд гардаг хүн бэ?

сая Фантази дээр гарсангүй...

Re: АСТОН ВИЛЛА 2015-2016: Яван чангарна... /балиустай/

PostPosted: Tue Aug 11, 2015 5:37 pm
by Villa_Bayaraa
Кларк, Ричардс 2 гэмтэхээс нааш гараанд гарахгүй ээ...