Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

10 жилийн ойтой холбоотой сэдвүүд

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby zigo » Fri Dec 11, 2015 7:37 pm

Dondogoo wrote:өвлийн зугаалга хийгээч :ногоон:

chi ireh bish yahnuu kkk
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Цогоо » Fri Dec 11, 2015 9:14 pm

Саарал wrote:Tsasni bayar ntr geed te :p

esuul skyresort ntr orvol te?
Ноднин бил үү уржнан ч бил үү Скай Резорт дээр Улаанууд цасны баяр хийж байхад таарч билээ. Их л зугаатай харагдаж байсан даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby TRISTAN » Sat Dec 12, 2015 10:11 am

Цогоо wrote:
Саарал wrote:Tsasni bayar ntr geed te :p

esuul skyresort ntr orvol te?
Ноднин бил үү уржнан ч бил үү Скай Резорт дээр Улаанууд цасны баяр хийж байхад таарч билээ. Их л зугаатай харагдаж байсан даа.


Зохиогдвол та дахиад л орж чадахгүй нь дээ :RD
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Cule » Sat Dec 12, 2015 12:19 pm

Vнэхээр дургvй хvрмээр...

Sent from my SM-N9005 using Tapatalk
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Цогоо » Sat Dec 12, 2015 12:24 pm

TRISTAN wrote:
Цогоо wrote:
Саарал wrote:Tsasni bayar ntr geed te :p

esuul skyresort ntr orvol te?
Ноднин бил үү уржнан ч бил үү Скай Резорт дээр Улаанууд цасны баяр хийж байхад таарч билээ. Их л зугаатай харагдаж байсан даа.


Зохиогдвол та дахиад л орж чадахгүй нь дээ :RD
хаха. Дээрэлхүү амьтан бэ :-o :-o
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby S.Erdene » Sat Dec 12, 2015 12:27 pm

User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby TRISTAN » Sun Dec 13, 2015 8:05 pm

Гоё ах тэгээд л би дахиад л орж чадсангүй гээд видео мэндчилгээ ирүүлэхгүй юу... :-o
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Takanohana_Nowitzki » Sun Dec 13, 2015 8:31 pm

Юунд ч орж чадаагүй гээл гээл агсам тавих бх даа. Өсөхөөгийн сэдэв дээр бас ойрд халамцаагүй гээд бгаам аа. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Өсөхбаяр » Sun Dec 13, 2015 8:33 pm

цогоо буцаж ирээд бидэнтэй уулзуул аймар агсам тавих байхаа хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Цогоо » Sun Dec 13, 2015 10:26 pm

Өсөхөөгөөр соёлтой халамцахыг заалгамаар байгаа юм даа. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Nomer 10 » Tue Dec 15, 2015 8:27 pm

Шинэ жилийн тухай хэдэн үг хэльеэ. Зав гарахгүй л яваад бсан. Юуны өмнө сэтгэл гаргаад ирсэн бүх хүндээ талархсанаа илэрхийлмээр бна. Мөн анхны шинэ жилийг ЗБ хийсэн Ленин, Сүлдээс, Зоригоо, Бадруул, Наска, ДЖ, Ливерпүүлфэн, Шэгги нартаа онцгойлон баяр хүргэе.
ЗБК томилогдоод ажил үүргийг нь хуваарилтал Бадруул бүр зугтаж байсныг яана. Би амьдралдаа юм хөтөлж үзээгүй, чадахгүй гээд л. Бид хэд тал талаас нь сайн шахсаны хүчинд нэг юм зөвшөөрсөн. Тэгсэн харин ёстой зөв хүнээ сонгосон байдаг байгаа. Албан ёсны хөтлөлт дээр өөрийнхөө мэдрэмжийг нэмж илүү гоё болгож өгсөн. Мик Рэгзэн 2-ыг мань хүнээс өөр хүн тэгж олны өмнө бэттл хийлгэх байсан болов уу даа. Бас дуудлага худалдааг явуулна, эцэст нь шагнал нь free гэдгийг мань эр л санаачилсан.
Сүлдээс бол асуудалгүй ОК гэсэн. Эхэндээ хувцсыг нь олж өгөөрэй гэсэн ч сүүлдээ бид нарын ажил амжихгүй мань хүн өөрөө бүх юмаа зохицуулсан. Гутал олдож өгөхгүй болохоор нь гэрээсээ нэг том гутал сугавчилж ирж өмсчихөөд л яваад өгсөн. Бас болоогүй, цасан охидын хувцсыг бас олж өгсөн гэж байгаа.

ДЖ бас Бадруул шиг цааргалаад л. Бас л жаахан шахалт орсон. Хүмүүсийг яаж хөгжөөснийг бүгд хараа биз дээ. Өөр хүн тэгж алиалж чадахгүй дээ.
Зоригоо өөрөө тэр өдөр Токио явах хуваарьтай, захирал хүн болохоор шахуу ажилтай байсан ч бид хэдийг ажил дээрээ аваачиж хуралдуулсан. Тэгээд явахдаа бүх хэвлэлийн ажлыг ОК болгож өгөөд явсан. Анонс, хүмүүсийн постуудыг хэвлэх ажил, энгэрийн наалт гээд л. Аливаа юманд сэтгэл гаргавал бүтдэг гэдгийг утгаар нь харуулсан шүү.
Наска сайхан хоолтой, сайхан үйлчилгээтэй газрыг харьцангуй боломжийн үнээр бүр хотын төвд олж өгсөн шүү. Ер нь бол хотын төвд ханш 60-100 мянгатай л байгаа. Тэгээд бүр цагийн хязгааргүй байсныг яана.
Ленин бас маш их ажилтай байсан, тэрийгээ ч хэлдэг байсан тул нэг ч хуралд ирж амжаагүй. Гэхдээ ямар ч байсан нээлт дээр ирж амласан ёсоороо сайхан дуулж, бид бүхнийхээ сонорыг мялааж өгсөн билээ.
Ливерпүүлфэн оны эцэс гээд ажил ихтэй, дээрээс нь жаахан хүүхэдтэй тул зав бага гэдгээ хэлсэн. Гэхдээ ЗБК-ын хуралд ирж санаа оноогоо хандивласан, энгэрийн наалтыг санаачилсан хүн шүү. Бас эмэгтэй гишүүдээ авчрах үүргийг 100 хувь биелүүлсэн. Этэрнити хүндэтгэх шалтгаантай байсан юм билээ. Дондогоог би харин дааж авсан ч 0 хувийн гүйцэтгэлтэй кк.

Би хүмүүсээ татах ажлыг хариуцаж ажилласан. Тэр нэг урт пост овоо нөлөөлсөн байх тээ кк. 165 хүн лайк дарснаас 95 хувь нь манай форумынхан бна лээ. Бас хориод хүнийг утасдаж чирсэн амжилттай. Хамгийн холынх нь Вэстхам Коий байсан байх. Алс холоос ирсэн Коийдоо гялайлаа. Баянхонгороос бөхийн бас Барсагийн Цагаан маань асар их сэтгэл нь хөдөлсөн ч даанч тэр үеэр олимпиадын хүүхдүүдээ бэлдэх ажил нь давхцаад ирж чадаагүй. Бас л big surprise болох байсан байх аа. Хулан бас цаг хугацааны боломж нэлээн тааруу байсан ч би болон Наска нарын Челсигийн нөхдүүд ятгасны хүчинд ирсээн. Гэхдээ эцсийн мөчид л гэнэт гэгээ татуулаал ороод ирсэн дээ. Ирчихээд хүмүүсийг уриалж хөгжөөж байсан Хуландаа баярлалаа.
Шэгги энэ бүхнийг базаж ерөнхий зохицуулагчаар ажилласан. Хөтөлбөр гэхдээ бүрэн дуусаагүй. Учир нь манайхан хэтэрхий гоё баярлаж байсан тул номер бүр дээр хашгиралдсаар нэг мэдэхэд зарим номероо дэлгэж чадалгүй шинэ жил өндөрлөчихсөн. Би төсвөө харж үзэнгүүт гаднаас дахиад нэг дуучин захичихсан байсан ч амжихгүйгээ мэдээд эцсийн мөчид cancel-дсэн. Бас нэг хөгжөөнт тоглоомоо явуулж амжаагүй. Мөн 10 минутын видеогоо дэлгэж чадаагүй. Энэ бүхнийгээ дараагийн шинэ жил дээр нөхөж явуулнаа кк. 10 минутын видеогоо энэ удаадаа дэлгэхгүй байхаар шийдлээ. Дараа хүн бүрээс дурсамжтай зураг цуглуулж байгаад ялангуяа Хосоогоос түүх болсон анхны зурагнуудыг авч байгаад нэгмөсөн часхийсэн юм хийнэ дээ. Сая бол цагт баригдаад жаахан халтуурдсан видео болсон. Гэхдээ тэр өдөр үзсэн бол бас баахан нэгнээ шоолох л байсан байх. Гэхдээ одоо бүр зугаатай зурагнууд нэмж байгаад дэлгэнэ дээ. Шэгги маань сайхан хөтөлбөр бэлдсэнээс гадна өөрөө дуулсан нь бас нэгэн surprise байлаа.


Цасан охины хүсэлтийг шууд хүлээн авсан Саарал Фанатикал 2-тоо талархаж байна. Хувцсаа өмсчихөөд рестораны боссын өрөөнд удаан хүлээсэн дээ, халууцаад л. Заалны нөгөө талд өвгөн нь хувцсаа өмсчихөөд бас хүлээгээд, хамаг хөлс нь цувчихсан, хөөрхий дөө муу өвлийн өвгөн. Тэр үеэр юу боллоо доо, тоглоом тоглуулж байлуу. Овоо хүлээсэн, эцэст нь нэг юм өвөө маань 2 охиноо олж авч шинэ жилийн аян дээр цан хүүргээ татуулсаар орж ирсэн дээ. Үгээ зөөж яриад, тэр бүр дээр нь нөхдүүд инээлдээд, үнэхээр зугаатай байсан шүү.
Пост олох ажил ёстой бүтэхгүйм билээ. Реалистыг гоё гоё юм ухаж гаргаж ирээд байдаг болохоор хэлсэн чинь Би ямар ч завгүй байгаа, тэгж та нарын ажлыг алаад яахав гэж үнэнээ хэлсэн. Тэгэхээр нь Чуугийд хэлтэл За гэсэн ч маргааш нь хөдөө ажил явдал гараад бас болоогүй/Гэхдээ Чуугий маань хөдөөнөөс шууд шинэ жилдээ ирсэн, бас л агуу сэтгэл шүү/. Ингээд Гоё ахад энэ үүрэг очсон доо. Гоё ах, Тийм залуу 2 л голыг нь нугалсан даа. Бас Тунгаа, Наска, Нова, Реалист, болдоо момент нар хувь нэмрээ оруулсан. Сүүлд нь хориод хүн үлдчихээд Тийм залуу бид 2 ошинэ жилийн өмнөх шөнө үүрээр 4 хүртэл сууж байж дуусгасан даа. Yes man-ыг гаднаас нь харахад хүн хошин шогийн мэдрэмжтэй гэж хэлэх үү. Би лав даруухандуу гэхдээ бага зэрэг шооч байж магадгүй гэж хэлнэ дээ. Тэгсэн чинь шог мэдрэмж нь тасарчихсан амьтан бна лээ шд. Хамгийн гоё постуудыг гаргаж ирээд байсан. Би бүр нулимс гартлаа инээж байсан шүү. Гоё ах бас л аймаар постууд гаргаж ирж байсан даа. Арван мянган бичлэгнээс яг цагаа тулахаар хүмүүсийг хөгжөөчих ганц ширхэг пост олддоггүй л юм бна лээ шүү. Зарим гишүүн дээр Тийм залуу бүр уурлачихсан, Энэ нөхөр дээр чинь хөлбөмбөгөөс өөр сэдэв дээр юм алга гээд л кк. Би лав хэнийх нь ч билээ постыг олох гэж бараг 20 хуудас бичлэгийг нь уншсан шүү. Тэгж тэгж инээдтэй биш ч гэсэн арай гэж өөр газар оруулсан бичлэгийг нь олж тавьж билээ.

Студиасаа зурагчин дагуулж ирсэн Ганхүүдээ баярлалаа. Саарал маань сайн дураараа бас зурагчин хийсэн. Ер нь тэгээд хүн бүр л утсаараа зураг дарсан даа. Бүх зурагчинд танкс кк. Бас тус багаддаггүй юм аа гэгчээр Сайза, Фонд, ТМШинода, Байерн Амраа нар ч гэсэн хэрээрээ дэм болсон шүү. Аматоридоо тусгайлан баяр хүргэмээр бна. Таксаа төлөөд тэгээд өөрөө мөнгө авалгүйгээр хамтлагаа тоглуулсан, бүр хүмүүсийг ёстой байж ядтал нь сэгсийлгэсэн шүү. Бас сайхан сэтгэл өвөрлөн ирж, 2 админ 2 идэвхтэндээ жерси өгсөн Реалистдаа гялайлаа. Сугалааны бөмбөг Билгүүдэй дээр таарахад би бүр Yes гэж хашгирсан шүү. Чөтгөрийн бага нь адтай гэж тэр дээ.
За байз, өөр хэнийг үлдээчихэв ээ. Хэт олон болоод байхаар хөгшин ах нь толгой эргээд бна шүү. Манайхан ч их эмзэг улсуудтай шүү кк. Үлдээсэн бол уучлаарай, би нь мартамхай золиг шүү. Аа тийм, Ахмадын золбоо хамтлагийн Карлсберг, Мик өвөө, нарийхан туялзуурын бүдүүвтэр Ганбаа нартаа гяларйлаа. Та хэдийгээ харахаар ханхайж байх гэр дүүрч ханараад л сайхан байдаг шүү. Борц маань гэр бүлийн хүнээ дагуулан ирсэнд талархаж бна. Бас Хосоо. Бас отгон гишүүн Сесам маань Хэннэгэн шиг маяглаад байлгүй, зориг гаргаад шууд хүрээд ирсэнд таларханам.

Манайхан тэр Сато ахын хэлснийг мартаагүй биз. Өөрсдөө унаа хоол гээд бага зэрэг зардал гаргачихвал Спортын сэтгүүлчдийн холбооны шугамаар энд тэндхийн сургалтад сууж болох юм бна лээ шүү. Мөн сайхан юм үзнэ, монголчилбол бараг дуртай орондоо дуртай спортоо үзэж болно гэсэн үг. Хөлбөмбөгийн ДА, ЕА, олимп, Формула 1 энэ хэдээс бусдад нь мандат аваад орж болно доо, харин урьдчилаад нэг үнэмлэх авдаг юм. Бас тэр холбооны дэд босс, Грекийн өргөмжит консулын хэлснийг сонсоо биз дээ. Ирэх 9 сард Грект спортын шугамаар нэг семинартай юм билээ. Очиж суунгаа үзэсгэлэнт Грек орныг үзээд ирэх боломж нээлттэй шүү. Би ССХолбоо дотор ам бардам хэлж байсан. Манай цонхын залуус хэр баргийн спортын сэтгүүлчдийг ичээхээр бичдэг, бүгд толгой дараалан гадаад хэлтэй гэж. Гадаад хэлний давуу талаа ашиглавал манайханд илүү боломж бий шүү гэдгийг хэлье. Бас Сато ах форумын ирэх жилийн нэгэн тэмцээнийг ССХолбоо ивээн тэтгэж явуулахаар болсныг бүгд дуулаа байлгүй. Хүн ихтэйгээр нь хөлбөмбөгийн лигээ сонгочих уу кк. Аль тэмцээн гэдгийг ярилцан байж шийдье.
За тэгээд мартсан санасан юм байвал хэлээрэй, комментоор нэмээд байя хэхэ. Та нар бүгдээрээ СААК шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Цогоо » Tue Dec 15, 2015 8:35 pm

10 миний гаргаж ирсэн ямар постоос айв хэхэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby NikkEi_THFC4life » Wed Dec 23, 2015 11:27 pm

Шинэ жил өнгөрлөө нээ сэдэв хаягдааск

Sent from my SAMSUNG-SGH-I747 using Tapatalk
Glory Glory Tottenham Hotspurs
Audere est Facere
Can't smile without you
User avatar
NikkEi_THFC4life
 
Posts: 55
Joined: Sat Jul 25, 2009 6:11 pm

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 04, 2016 1:57 pm

Ийшээгээ зураг хөрөг оруулахгүйм уу? ФБ-гүй мань мэт нь юм үзийлдаа. Арсеналаараа 1 ганц зураг даруулсан байх шүү, ядаж тэрийгээ олж авахынсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Форумын 10 жилийн ойн баяр шинэ жилийн цэнгүүн ХII/5

Postby Nomer 10 » Tue Jan 05, 2016 2:51 pm

Дараа оруулий Така
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Previous

Return to Спортын Цонх - 10 жилийн ой

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests