Талбайн эзэн орон
Бразил
Бразилийн хөлбөмбөгийн холбоо нь 1914 онд байгуулагдаж 1923 оноос Фифа-д бүртгэлтэй болсон. Дэлхийн аваргад 5 удаа, Копа Америка-д 8 удаа, Фифа Андэр-20 н ДА-д 4 удаа, Андэр-17 н ДА-д 3 удаа, Конфедерешн кап-д 4 удаа, Фифа Футзал-н ДА-д 4 удаа, Фифа Элсний хөлбөмбөгийн ДА-д 3 удаа, мөн тивийн бусад тэмцээнд нийт 12 удаа түрүүлсэн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн амжилттай шигшээ баг бол Шилэгдэгсэд билээ.
1950 оны ДА-г талбайдаа зохион байгуулж аварга болох анхны бодит оролдлогоо хийсэн ч финалд Маракана стадиум-д 200 орчим мянган дэмжигчдийнхээ өмнө ялагдаж байсан.
Шилэгдэгсэд-н шигшээд маш олон авьяас чадвартай хөлбөмбөгчид байсан ч хамгийн том бэлэг тэмдэг бол Пэлэ билээ. Шигшээ багийн түүхийн хуудсанд Леонидас, Гарринча, Диди, Вава, Загалло, Тостао, Зико, Жайрзиньо, Карлос Албэрто, Сократес, Бебето, Ромарио, Кафу, Роналдо, Роберто Карлос, Ривалдо нарын зэрэг олон домогт тоглогчид бий.
Бразилийн хөлбөмбөг одоо ч олон мундаг авьяас билэгтнүүдийг төрүүлэн гаргасаар байна. Сүүлийн жилүүдэд Роналдиньо, Кака зэрэг дэлхийн нийтийн шүтээн болсон тоглогчдыг гаргасан ба үүний үргэлжлэл болж Неймар тэргүүтэй залуус араас нь төрөн гарч ирж байна.
Түүх
Испани аялагч Висенте Янез Пинзон анх 1500 оны 1 сарын 26нд одоогийн нэрээр Рэсифе-н ойролцоо газардаж Бразил-д хөл тавьсан гэж ярьдаг ч албан ёсоор Португалын аялагч, судлаач Педро Алварез Кабрал Энэтхэг-г хайж яваад 1500 оны 4 сарын 22нд Бахиа-н өмнөд хэсэгт хөл тавьснаар Бразил-г нээсэн хэмээн үздэг билээ. 1530 оноос Португалын колончлол эхэлсэн бөгөөд 1822 оны 9 сарын 7нд Дом Педро Бразил-н тусгаар тогтнолыг зарлах хүртэл үргэлжилсэн гэж үздэг.
1822 оны дараачаас Бразил хаант улсаар оршин тогтнож эхэлсэн ба Маршал Мануэл Деодоро да Фонсеса-н удирдлаган дор 1889 оны 11 сард явагдсан цэргийн эргэлт хийх хүртэл үргэлжилсэн байна. Ингэснээр тус улс 1964 оноос 1985 оны хооронд цэргийн диктакур, улс төрийн тогтворгүй байдалтай байсан ч бүгд найрамдах улс болон хувирсан билээ. Одоо харин ардчилал тус улсад цэцэглэн дэлгэрч байна.
Эдийн засаг
Саяхныг хүртэл энэ оронд газар тариалан зонхилж байсан бол 1960, 1970аад оны үеэс эхлэн үйлдвэржилтийн хурдацтай эрин тус улсыг бүрхэсэн байна. 1980аад оноос хойш Бразилийн эдийн засаг олон салбарт хөгжин дэвшсэн ба одоо төмрийн хүдэр, нүүрс зэргээр голчлон байгалийн баялагаа ашиглан эдийн засгаа хөгжүүлсээр байна.
Дэлхийн кофе-ний хэрэглээний бараг 4-ний 1 нь Бразил-с тухайлан Сао Пауло, Парана, Эспирито, Санто, Минас Жерайс зэрэг мужуудаас ирдэг. Мөн чихрийн нишингэний үйлдвэрлэлтийн хамгийн том орнуудын нэг нь Бразил орон билээ. Энэ нь зөвхөн сахар хийгээд зогсохгүй, алкохол, онцгой дизайнтай автомашинд зориулагдсан түлш зэрэг хийхэд хэрэглэгдэж байна. Мөн эрдэнэ шиш, кокоа, оранж зэргээрээ дэлхийд тэргүүлэгч эскортлогч орны нэг юм. Мөн үүний зэрэгцээ шар буурцаг, тамхи, төмс, даавуу, будаа, улаан буудай, банана зэрэг бүтээгдэхүүнийг ихээр экспортлон гаргаж байна. Түүнчлэн бараг бүх бүсүүддээ хонь, бод мал зэргийг өсгөн үржүүлж байна.
Бразилийн орны ой бол мөн нэг байгалийн баялагийн нэг эх юм. Тунг модны тос, эмийн ургамал, хүнсний ногооны тос, мод бэлтгэл зэрэг маш их олборлолт гарган авч байна. Мөн сүүлийн үед Бразил улс уул уурхайн салбарт ажиллаж, амжилт олж эхэлж байна.
Газар зүй
Өмнөд Америк-н хамгийн том газар нутагтай орон Бразил тивийнхээ газар нутгийн бараг хагасыг эзэмшдэг. Зүүн эргээрээ Атлантын далайтай холбогддог энэ улс Вэнэзуэл, Гуяна, Франц Гуяна, Суринам зэрэг орнуудтай хойд хэсгээрээ хиллэдэг. Баруун хэсгээрээ харин Аргентин, Парагвай, Боливиа, Перу-тай хиллэдэг бол Колумбиа баруун хойно, Уругвай эгц өмнөд зүгт нь байрладаг. Чили, Экуадор-с бусад бүх Өмнөд Америк-н орон Бразил-тай хиллэж байна.
8,547,404 km² -н газар нутагтай Бразил орон дэлхий дээр Орос, Хятад, Канад, Америк зэрэг 4 орны ард 5-т газар нутгийнхаа хэмжээгээр бичигддэг. Бразилийн хамгийн хойд цэгээс урд цэг хүртэл 4,345 km байдаг бол баруунаас зүүн рүү 4,330 км-г авдаг. Атлантын эргийн бүсийн хамгийн их хүн амтай ба Сао Пауло, Рио дэ Жанейро гэх 2 том хотонд нь ихэнх хүн ам нь оршин сууж байна.
Тоо баримт
Бразил орон ойролцоогоор 190 сая хүн амтай ба дэлхийд хүн амаараа мөн 5-т бичигдэж байна. Хүн амын 75 орчим хувь нь Католиг шашинтай бол 26 сая орчим нь Протестантууд билээ.
Тус улс нь ерөнхийдөө Centre-West, North, Northeast, South and Southeast гэсэн 5 бүсэд хуваагддаг бөгөөд мөн 26 мужтай.
Усан цахилгаан станцын аварга нөөц, бололцоотой Southeast бүс нь улсын хамгийн их хүн амтай бүс юм. Ойролцоогоор 80 сая орчим иргэд тэнд амьдарч байна. Энэ мөн хүн амын хувьд улсын хамгийн шигүү суурьшсан бүс ба 90 хувь нь хот газарт багтдаг байна.
Тус улсын өмнөд мужуудад олон Бразилчууд Герман, Итали зэрэг өөрсдийн унаган хэлээрээ ярьдаг хэдий боловч Португал хэл энэ улсын үндсэн хэл билээ.