Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri May 09, 2014 5:26 pm

35 өдөр үлдлээ...

Image

Али Даеи 1994-2006 онуудын үед ДА-н урьдчилсан шатанд 35 гоал оруулсан бөгөөд үүгээрээ тэрээр урьдчилсан шатны бүх үеийн мэргэн бууч болсон билээ.

2007 онд зодог тайлсан шилдэг довтлогч маань шигшээнхээ төлөө 149 тоглолтонд оролцож 109 гоалыг оруулсан үр бүтээл өндөртэй довтлогч юм. Тэрээр мөн шигшээдийн түвшинд бүх үеийн хамгийн олон гоал хийсэн рекорд-г эзэмшиж байна.

2002 он, хэсгийн шатны сүүлийн тоглолт, Эдмилсоны Коста Рика-н хаалганд хийсэн гоёмсог цохилт.
35 days to GO-AL! Edmilson (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=Ll2I358ChcY

34 өдөр үлдлээ...

Image

1930 оноос хойш ДА-н бүх 772 тоглолтыг нийт 34 сая фэн үзэж сонирхсон бөгөөд дунджаар 1 тоглолтонд 44000 үзэгчид ноогдож байна.

ДА-н нэг тоглолтыг хамгийн их үзэгч үзсэн тохиолдол Бразил-д болсон бөгөөд 1950 оны аваргыг шийдэх тоглолтонд 173850 үзэгч Маракана-г дүүргэж байлаа.

1994 онд Америк-д болсон ДА бол нийт үзүүлэлтээрээ ДА-н рекордыг эзэмшдэг бөгөөд нийт 3,587,538 үзэгч тэмцээнийг үзэж сонирхож. Дунджаар 1 тоглолт 69000 үзэгчидтэй байв.

34 days to GO-AL! Falcao (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=v7guie0fhIg
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri May 09, 2014 5:27 pm

30 дах дугаар нь гарч.
2014 FIFA World Cup Brazil Magazine - Episode 30

http://www.youtube.com/watch?v=qUzULTN461U
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri May 09, 2014 5:29 pm

TRISTAN wrote:
Хашка wrote:Image


Ийм дээрээ тулбал Ибра ч гэсэн орно шүү.


Манзукич бас байна, 3 өндөр нөхрийг урдаа гаргачихвал яах уу. хэхэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon May 12, 2014 9:46 pm

33 өдөр үлдлээ...

Image

Швед-н Торе Келлер /хамгийн баруун талд байгаа нь/ бол ДА-д хэт-трик хийсэн хамгийн хөгшин тоглогч билээ, тэрээр үүнийг 33 настайдаа хийжээ.

Өндөр довтлогч маань энэ рекордыг Франц-1938 ДА-р хийсэн ба Швед Куб-г 8-0 р бут ниргэхэд хувь нэмрээ оруулжээ. Мөн энэ тоглолтонд багийн анд Густав Уэттэрстром мөн хэт-трик хийсэн аж.

Франц-н талбай түүнд ээлтэй учир нь Коллер 1924 оны Парис-н Олимп-д 24 настайдаа оролцож хүрэл медал хүртэж байжээ.

33 days to GO-AL! Pele (Sweden 1958)

http://www.youtube.com/watch?v=u7xseIGnMl8

32 өдөр үлдлээ...

Image

ДА-н өнөөгийн 32 багтай формат анх Франц-1998 ДА-д нэвтэрсэн билээ.

Гэтэл анхны ДА-д ердөө 13 баг оролцож байсан ба дараагийн 10 ДА-д 16-н багтай форматоор явжээ.

Испани-1982 ДА анх удаагаа 24 багтай форматыг нэвтрүүлсэн билээ, Бразил-2014 ДА харин өнөөгийн форматаа хадгалж зохиогдоно.

Жуниньо-н ДА-д оруулсан цор ганц гоал Японы хаалганд орж байлаа. гайхалтай цохилт.
32 days to GO-AL! Juninho (Germany 2006)

http://www.youtube.com/watch?v=hBXUT4tPAvI

31 өдөр үлдлээ...

Image

ДА-н урьдчилсан шатны, ОУ-н хөлбөмбөгийн түүхэндэх түүхэндэх хамгийн том оноотой тоглолт 2001 оны 4 сарын 11нд болж Австрали Америкийн Самоа-г 31-0 р хожсон билээ.

Арчи Томпсон мөн энэ тоглолтоор өөрийгөө мөнхөлсөн ба түүний оруулсан 13 гоал түүхэнд шинэ рекорд тогтоосон юм, түүний нэр одоо ч нэг тоглолтонд хамгийн олон гоал оруулсан 1 тоглогчийн жагсаалтанд тэргүүн байрт бичигдэж байна.

Бебето болон түүний нөхдийн алдарт бүүвэй.
31 days to GO-AL! Bebeto (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=39bt067mT7Y
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Makaveli » Mon May 12, 2014 9:56 pm

Дэлхийн аваргаар Бебето хүүхэдтэй болж, талбай дээр гоалын баяраар тасархай селебрешн хийсэн шүү. Хөлбөмбөг гэдэг том наадмын анх удаа үзсэн сэтгэлд дотно Дэлхийн аварга.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby сайнаа » Tue May 13, 2014 2:25 pm

2014 оны дэлхий аваргын магагдлал:

Бразил А хэсгээс 1-р гарах магадлал 63.5%, цаашлаад B хэсгээс 2-р гарсан багийг (Голланд) хожих магадлал 45.4%,
цаашаагаа 31.8%, 22.7%, 21.0% ...

http://visual.ly/2014-fifa-world-cup-predictions-and-winner?view=true

Image
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed May 14, 2014 9:21 am

Makaveli wrote:Дэлхийн аваргаар Бебето хүүхэдтэй болж, талбай дээр гоалын баяраар тасархай селебрешн хийсэн шүү. Хөлбөмбөг гэдэг том наадмын анх удаа үзсэн сэтгэлд дотно Дэлхийн аварга.


Миний бас анх үзсэн ДА. бүр анх хөлбөмбөгийн тоглолт үзсэн үе, Бразил 1-0 Орос гэсэн тоглолт анхны хөлбөмбөгийн үзсэн тоглолт байлаа, аавын дүүгийнд очиж Оросын сувгаар үзэж байв. гэхдээ ДА-г бүхэлд нь үзэж чадаагүй л дээ, 3 орчим тоглолт л үзэж байсан санагдаж байна. хэхэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby ..::Affictor::.. » Wed May 14, 2014 10:49 am

Колумб шигшээ гээ заралсан байлээ бас л эвгүй гарууд байлаа дэ.Манай СериА гаас овоо хэдэн хүмүүс байна.

Goalkeepers: David Ospina (Nice), Faryd Mondragon (Deportivo Cali), Camilo Vargas (Santa Fe)

Defenders: Mario Yepes (Atalanta), Aquivaldo Mosquera (Club America), Cristian Zapata, Carlos Valdes (San Lorenzo), Amaranto Perea (Cruz Azul), Eder Alvarez Balanta (River Plate), Santiago Arias (PSV Eindhoven), Camilo Zuniga (Napoli), Pablo Armero (Napoli)

Midfielders: Carlos Sanchez (Elche), Fredy Guarin (Inter Milan), Abel Aguilar (Toulouse), Aldo Leao Ramirez (Morelia), Juan Fernando Quintero (Porto), Victor Ibarbo (Cagliari), James Rodriguez (Monaco), Macnelly Torres (Al Shabab), Juan Guilermo Cuadrado (Fiorentina), Edwin Valencia (Fluminense), Alexander Mejia (Nacional)

Forwards: Radamel Falcao (Monaco), Carlos Bacca (Sevilla), Adrian Ramos (Hertha Berlin), Luis Fernando Muriel (Udinese), Teofilo Gutierrez (River Plate)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby CAHAKA » Wed May 14, 2014 3:59 pm

Пээ энэ Мондрагон амьд юм уу гэсэн :RD Чилавэрт , Никополидис нтэртэй нэг vе биз дээ бараг.
Жэймс Родригэз ч жулдах байх даа ийм том тэмцээнд.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby ХАЛИУН » Wed May 14, 2014 4:52 pm

Дууг нь сонсоод байсан гоё юм байнаа :eek:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Saiza » Wed May 14, 2014 5:38 pm

World Cup Squad news:
Colombia: Radamel Falcao is IN Colombia's 30-man provisional squad.
France: Samir Nasri and Clichy are OUT
Italy: Giuseppe Rossi is IN the provisional 30-man roster while Gilardino, Giaccherini, El Shaarawy and Luca Toni are OUT.
Belgium: Adnan Januzaj is IN the 23-man squad.
Ivory Coast: Emmanuel Eboue is OUT.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby SProgr » Thu May 15, 2014 11:24 am

Залуусаа дэлхийн аваргын тэмцээний фантази уралдаан зохион байгуулагдаж байгаа тул өргөнөөр оролцоно уу!

Уул нь ГЛОБАЛ СЭДЭВ юм байгаа. Бас ШАГНАЛТАЙ.
http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=109&t=8664

СПОНСОР ХАЙЖ БАЙНА
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu May 15, 2014 5:04 pm

30 өдөр үлдлээ...

Image

Анхны ДА Уругуай-д 1930 онд зохиогдож байлаа.

Уг тэмцээн эхлэхээс 2 жилийн өмнө ФИФА-с тэмцээн болохыг зарласан бөгөөд талбайн эзэд финалд хөрш Аргентины багийг 4-2 р хожиж байв.

ДА-н анхны гоалыг Францын Лушен Лаурэнт оруулсан бол анхны талбайгаас гарсан тоглогч Перу-н Пласидо Галиндо байв.

86 оны ДА-р Польш-н эсрэг хийсэн гайхалтай сөрөг довтолгооны үр дүн.
30 days to GO-AL! Edinho (Mexico 1986)

http://www.youtube.com/watch?v=5Hq2bvABDto

29 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=-Gv2O_Mzt4U

Хамгаалагч байсан хэдий ч Фернандо Эйрро Испаний төлөө 29 гоал оруулж, шигшээнхээ мэргэн буучаар зодог тайлж байв.

Эйрро мэргэн бууч болох явцдаа Эмилио Бутрагуэно-г гүйцсэн бөгөөд харин дараа нь Раул, сүүлд Дэвид Вилла нарт гүйцэгдсэн билээ. Тэрээр Ла Рожа-н төлөө 89 тоглосон бөгөөд бараг 3 тоглолт бүрт 1 гоал оруулж байж.

Тэрээр 2002 оны ДА-н тэмцээний билэгдлийн гараанд нэрлэгдэж байсан бөгөөд мөн Ла лиг-н түүхэндэх хамгийн үр бүтээлч хамгаалагч гэж үнэлэгддэг ба Реал-н төлөө 102 гоалыг оруулжээ.

Агуу Карлос-н гайхамшигт чөлөөт цохилтуудын нэг.
29 days to GO-AL! Roberto Carlos (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=PcUhOdwWodg

28 өдөр үлдлээ...

Image

Герман-2006 ДА-н нийт 64 тоглолтонд 28 улаан карт гарч энэ нь ДА-н шинэ рекорд болсон байна.

Мөн энэ тэмцээнд нийтдээ 345 шар карт өргөгдсөн ба 1 тоглолтонд дунджаар 5.39 шар карт ноогдож байна. Энэ нь мөн л Франц-1998 ДА-д тогтоогдсон картны рекордыг шинэчилсэн юм.

Гэхдээ Өмнөд Африк-2010 ДА-д харьцангүй бага тоо гарсан бөгөөд шар карт 104-р, улаан карт 11-р цөөн гарсан билээ.

02 онд Английг хожиход Ронни-н ач тус асар их байсан билээ, 1-р үе дуусах гэж байхад маш чухал, тэнцээний гоалыг Ривалдо оруулсан, Ронни талбайг нэвтлэн туулсаар Эшли Коул-г ажилгүй болгож улмаар Ривалдо-д хэрэгтэй дамжуулалтыг нь хаяж байлаа.
28 days to GO-AL! Rivaldo (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=nZ35Y4bN29Y
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu May 15, 2014 5:06 pm

World Cup Team Profile: FRANCE

http://www.youtube.com/watch?v=pCEvxlHMcDg

World Cup Team Profile: URUGUAY

http://www.youtube.com/watch?v=eELyHuqYlsU
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu May 15, 2014 5:14 pm

Нико Ковач Хорватын ДА-н бүрэлдэхүүний урьдчилсан бүрэлдэхүүн, 30 тоглогчдын нэрсийг зарлалаа.

Croatia squad
Goalkeepers: Stipe Pletikosa (Rostov), Danijel Subasic (Monaco), Oliver Zelenika (Locomotive)

Defenders: Dario Srna (Shakhtar Donetsk), Dejan Lovren (Southampton), Vedran Corluka (Lokomotiv Moscow), Gordon Schildenfeld (Panathinaikos), Danijel Pranjic (Panathinaikos), Ivan Strinic (Dnipro), Domagoj Vida (Dynamo Kiev), Sime Vrsaljko (Genoa) Igor Bubnjic (Udinese)

Midfielders: Luka Modric (Real Madrid), Ivan Rakitic (Sevilla), Niko Kranjcar (QPR), Ognjen Vukojevic (Dynamo Kiev), Ivan Perisic (Wolfsburg), Mateo Kovacic (Internazionale), Milan Badelj (HSV), Ivo Ilicevic (HSV), Marcelo Brozovic (Dinamo Zagreb), Ivan Mocinic (HNK Rijeka), Mario Pasalic (Hajduk Split), Sammir (Getafe)

Forwards: Mario Mandzukic (Bayern Munich), Ivica Olic (Wolfsburg), Eduardo da Silva (Shakhtar Donetsk), Nikica Jelavic (Hull City), Ante Rebic (Fiorentina), Duje Cop (Dinamo Zagreb)


Ираны шигшээн дасгалжуулагч Карлос Күэироз ДА-н урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлалаа.

Iran squad
Goalkeepers: Daniel Davari (Eintracht Braunschweig/GER), Rahman Ahmadi (Sepahan Isfahan), Alireza Haqiqi (Sporting da Covilha/POR), Sosha Makani (Foolad), Ali Reza Biranvand (Naft Tehran)

Defenders: Hossein Mahini (Persepolis), Jalal Hosseini (Persepolis), Ehsan Hajsafi (Sepahan Isfahan), Amir Hossein Sadeqi (Esteghlal), Hashem Beykzadeh (Esteghlal), Khosrow Heidari (Esteghlal), Ahmad Alenemeh (Naft Tehran), Mohammad Reza Khanzadeh (Zob Ahan Isfahan), Pejman Montazeri (Umm Salal SC/QAT), Steven Beitashour (Vancouver Whitecaps FC/CAN)

Midfielders: Mehrdad Pouladi (Persepolis), Reza Haghighi (Persepolis), Andranik Teymourian (Esteghlal), Ghasem Hadadifar (Zob Ahan Isfahan), Bakhtiar Rahmani (Foolad), Javad Nekounam (Kuwait SC/KUW), Ashkan Dejagah (Fulham/ENG), Masoud Shojaei (UD Las Palmas/ESP)

Forwards: Mohammad Reza Khalatbari (Persepolis), Mehdi Sharifi (Sepahan Isfahan), Karim Ansarifard (Tractor Sazi), Reza Ghoochannejhad (Charlton Athletic/ENG), Alireza Jahanbakhsh (NEC/NED), Sardar Azmoun (FC Rubin Kazan/RUS), Reza Norouzi (Naft Tehran)
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri May 16, 2014 9:15 pm

Бүх багуудын урьдчилсан шатны бүрэлдэхүүнүүд.
http://www.bbc.com/sport/0/football/27388351

Бразука Адидас-н ДА-д гаргаж байгаа 12 дах бөмбөг. Өмнөх бөмбөг ихээхэн шүүмжлэл дагуулсан, харин энэ удаагийн бөмбөг ихээхэн сайжирсан гэнэ.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri May 16, 2014 9:26 pm

27 өдөр үлдлээ...

Image

1954 оны ДА-д Унгарын баг нийт 5 тоглолт хийхдээ 27 гоалыг оруулж байв, энэ нь 1 тоглолтонд дунджаар 5.4 гоал ноогдож байлаа.

Энэ үзүүлэлт нь Унгарчуудад тус тэмцээний хамгийн их гоал оруулсан рекордыг авчраад зогсохгүй нэг ДА-д хамгийн олон гоал оруулсан рекордын эзэд болгосон билээ.

Харамсалтай нь энэхүү гайхамшигт, гоалыг урсгаж байсан баг финалд хэсгийн шатанд 8-3 р бут ниргэж байсан Германчууддаа 3-2 р хожигдсон юм.

27 days to GO-AL! Josimar (Mexico 1986)

http://www.youtube.com/watch?v=0Q9hK2ozeJE
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat May 17, 2014 7:48 pm

Цэнгэлдэхүүдийн талаар товчхон...

Image

Цэнгэлдэхийн нэр: Итайпава Арена Пернамбуко - Ресифе
Багтаамж: 46,000

Хэрхэн баригдав: Барилгын ажил 2010 оны 10 сард эхэлж дараа жилийн 5 сард дууссан бөгөөд Наутико, Спортинг Лисбон багуудын тоглолтоор нээлтээ хийсэн.

6 сарын дундаж температур: 25С
6 сарын дундаж хур тунадас: 375мм

Юугаараа алдартай вэ... Олон гол мөрөн, сувгаараа нэртэй. Ресифе 8км-н урт Боа Виагем далайн эргээрээ алдартай бөгөөд Өмнөд Америкийн хамгийн сайхан далайн эрэгтэй хотуудын нэг гэж үнэлэгддэг. Цор ганц проблем бол 6 сар оны хамгийн их усархаг сар болдог.

Дотоодын баатар... Ривалдо энэ хотод төрж, өссөн бөгөөд карьераа дотоодын клуб болох Санта Круз багт эхлүүлсэн ба улмаар том клубууд руу явсан билээ. Тэрээр карьерийн оргил үедээ Барселона-д 5 жилийг өнгөрөөж дэлхий болон европын шилдэг тоглогчийн шагналыг 1999 онд хүртэж байв. Тэрээр шигшээнхээ төлөө 74 тоглолт хийсэн.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена да Амазониа - Манаус
Багтаамж: 44,000

Хэрхэн баригдав: 2013 оны эхээр дуусахаар төлөвлөгдөж байсан ч дөнгөж энэ оны эхээр дууссан.

6 сарын дундаж температур: 27.5С
6 сарын дундаж хур тунадас: 84мм

Юугаараа алдартай вэ... Амазоны борооны ойн зүрхэнд оршдгоороо алдартай. Амазоны сав газар, аяллын алдартай цэгүүд рүү аялах хаалга болдог хот юм. Английн дасгалжуулагч Рой Хожсон ирэх ДА-д энэ хотод тоглохоос зайлсхийж байсан бөгөөд учир нь Рио дэ Жанейро-д байрлах баазаас нь маш хол юм. Гэхдээ Англи-н шигшээ фэнүүдтэйгээ хамт аялалд гарахдаа дуртай байх болвуу.

Дотоодын баатар... Франциско Лима Говиньо хамгаалах чиглэлийн хагас байсан бөгөөд тэрээр Итали-д бүхэл карьераа өнгөрүүлсэн билээ. Ихэвчлэн Рома-д боловч мөн Болоньа, Брециа багуудад тоглож байв. Олон олон Бразилчуудын адилаар тэрээр Европын топ багуудын нэгд тоглох хангалттай сайн байсан. Гэхдээ тэр шигшээдээ 1 ч тоглолт хийж байгаагүй билээ.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена Пантанал - Куиаба
Багтаамж: 43,000

Хэрхэн баригдав: Барилгын ажил 2010 онд эхэлснээс хойш олон шалтгааны улмаас хугацаа алдаж, ажлын явц алдагдсаар өдийд ч барилгын явц бүрэн дуусаагүй байна.


6 сарын дундаж температур: 24.1С
6 сарын дундаж хур тунадас: 15.5мм

Юугаараа алдартай вэ... Бразилийн хамгийн халуун хот гэдгээрээ алдартай, дулааны саруудад ердийн үедээ 40С хүрч байдаг. 1727 онд тус нутаг дах алтны нээлтийн үр дүнд байгуулагдсан хот, Куиаба бол газар зүйн байрлалаараа Өмнөд Америк тивийн төвд байрладаг бөгөөд мөн Бразилийн мал аж ахуйн нутгийн төвд оршдог юм. Иймээс ковбой малгай хамгийн загварийн жишээ болдог байна.

Дотоодын баатар... Ливерпүүл, Бразилийн хагас Лукас Лэйва Доурадос-д төрсөн ба түүний төрсөн нутаг бол Мато Гроссо мужийн хөрш хот билээ. Лукас Гремио-д карьераа эхлүүлсэн бөгөөд 2007 онд £5m-р Анфилд руу зүглэсэн. Тэрээр шигшээ болон клубээ чухал тоглогч билээ.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена дас Дунас - Натал
Багтаамж: 43,000

Хэрхэн баригдав: Төлөвлөгдөж байснаасаа хоцорсон ч цэнгэлдэх баригдаж дууссан. Ердөө 2 жилийн хугацаанд л барьж дуусгасан.

6 сарын дундаж температур: 25С
6 сарын дундаж хур тунадас: 210мм

Юугаараа алдартай вэ... Нэг маш том модоороо алдартай. Майор кажуэиро до мундо бол дэлхий дээрх мөнх ногооноороо байдаг хамгийн том мод юм. 1994 онд Гиннес-н номонд хамгийн их талбайг хамарсан мод гэдгээрээ бичигдсэн бөгөөд 8,400 талбай метр-г хамарч байгаа нь хөлбөмбөгийн талбайдаас ч том талбайг эзэлж байгаа юм.

Дотоодын баатар... Марриньо Чагас бол орчин цагийн довтолж-хамгаалдаг зүүн-ар н эхэн үеийн жишээ байсан юм. 1974 оны ДА-д Бразилийн төлөө тоглосон бөгөөд шигшээдээ 36 тоглолт хийжээ.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Эстадио до Маракана - Рио дэ Жанейро
Багтаамж: 78,838

Хэрхэн баригдав: Цэнгэлдэх өнгөрсөн оны 6 сард шинэчлэгдэж дууссан. Ирэх зуны ДА-н финалыг хүлээн авна.

6 сарын дундаж температур: 22С
6 сарын дундаж хур тунадас: 3.2 инч

Юугаараа алдартай вэ... 6.3 сая хүн амтай Рио тайван амгалан далайн эргүүд, карнивал шоу, самба хөгжимөөрөө хүмүүсийг уриалан дуудаж байдаг. Корковадо, Сугарлоаф уулууд бол дэлхий дээрх хамгийн их хүмүүс зочилсон газруудын нэг билээ.

Дотоодын баатар... Роналдо, Ромарио, Зизиньо (Пеле түүний талаар амьдралдаа харсан хамгийн шилдэг тоглогч гэж хэлсэн) нар бол Рио-д төрсөн олон хөлбөмбөгийн бурхадын 3 нь билээ. Гэхдээ 1982 оны ДА-н маестро Зико бол хамгийн том нүүр царай билээ. Тэрээр саяхан үндэстний хамгийн шилдгүүдийн жагсаалтанд Пеле, Гарринча нарын дараагаар 3-т орсон.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена дэ Итакүэра - Сао Пауло
Багтаамж: 68,000

Хэрхэн баригдав? 2 ажилчины харамсалтай амиа алдсан тохиолдлын дараа энэ цэнгэлдэхийн ажил 2 сарын сүүл гэхэд дуусна гэж амалсан ч өдийг хүртэл дуусаагүй байсаар.

6 сарын дундаж температур: 22С
6 сарын дундаж хур тунадас: 2.2 инч

Юугаараа алдартай вэ... Сао Пауло хотод 20 сая хүмүүс амьдарч байна. Тус хотын баян ядуугийн ялгаа нь хотыг дэлхийн хамгийн баян ядуугийн ялгаатай хотуудын нэг болгодог. Тус хот Бразилийн хамгийн соёл уламжллын хот гэж үнэлэгддэг. Хотын ресторанууд, цайны газрууд хотоо хоолоор нь алдаршуулдаг.

Дотоодын баатар... Кафу, Роберто Карлос нар бол Сао Пауло-с төрөн гарсан оддын нэг нь бөгөөд тус хотын гудамжинд авьяас чадвараа олж авч байв. Гэхдээ яг нүүр царай болсон баатар бол Артур Фриедэнрих билээ, тэрээр Герман-Африк-н цагаачдын хүү бөгөөд тэрээр 20-р зууны эхээр арьс өнгөний үзэл, саадыг арилгаж, эвдсэн бөгөөд Бразилийн хамгийн анхны хар арьст хөлбөмбөгчин байлаа.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Эстадио Минейрао - Бело Хоризонте
Багтаамж: 64,00

Хэрхэн баригдав: Дотор засал болон дээврийн өргөтгөл зэрэг дахин шинэчлэлийг 2012 оны 12 сард хийж дуусгасан. Фифа-н зүгээс тус цэнгэлдэхийг хамгийн сайн бэлтгэгдсэн цэнгэлдэхүүдийн нэг хэмээн онцолсон.

6 сарын дундаж температур: 25С
6 сарын дундаж хур тунадас: 0.6 инч

Юугаараа алдартай вэ... Руа до Амендойм-н өвөрмөц замаараа алдартай бөгөөд тэнд машинууд сүлжилдэж мушгирсан аль урсгал нь мэдэгдэхгүй гудамжаар явдаг. Энэ бол аяллын өвөрмөц, сониуч цэг бөгөөд тухайн бүсдээ өвөрмөц байдлаараа маш их анхаарлыг татдаг аж. Бело Хоризонте (‘үзэсгэлэнт тэнгэрийн хаяа’) нь мөн төв зах дээрх олон төрлийн алдартай амттнаараа алдартай.

Дотоодын баатар... Тостао. Тэрээр 1970 оны ДА-н ялагч багийн гишүүн. шигшээнхээ төлөө 52 тоглож 32 гоалыг оруулсан. Тэрээр сургууль-д байх үедээ нэг тоглолтонд 47 гоал оруулж байсан удаатай. Карьертаа 300 гоалыг өөрийн нэр дээр бичүүлсэн тэрээр ердөө 25хан насандаа гэмтлийн шалтгаанаар хүчээр хөлбөмбөгөөсөө хөндийрч байлаа.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена да Байксада - Куритиба
Багтаамж: 41, 456

Хэрхэн баригдав: Фифа-н мэдээлж буйгаар одоогоор цэнгэлдэхийн шинэчлэлийн явц 83 хувьтай явж байна. Өнгөрсөн 2 сард ажил бүрэн дуусах ёстой байсан ч одоог хүртэл санаа зовоосон цэнгэлдэхүүдийн нэг байсаар л.

6 сарын дундаж температур: 18С
6 сарын дундаж хур тунадас: 3.9 инч

Юугаараа алдартай вэ... Куритиба гэдэг нь Португалиар "маш олон нарс мод" гэж орчуулагддаг бөгөөд хамгийн богино хугацааны нийслэл байсан гэдэг онцлогтой. Ботаник-н цэцэрлэг болон стиллэг архитектурын хэв шинжээрээ тус хот Бразилийн амьдрахад хамгийн сайхан, дур булаам хотын нэг гэж үнэлэгддэг.

Дотоодын баатар... Куритиба ХБ-н довтлогч байсан Дуйллио Диас 1954-64 онуудад 202 гоалыг оруулжээ. Тэрээр мундаг авьяас билэгтэн байсөн бөгөөд Рио болон Сао Пауло хотуудын багт жинхэнэ гай тарьдаг байв. ПЛ сонирхогчдын хувьд ярьвал Манчестер Юнайтед-н хуучин хагас хамгаалагч Клебберсон-г мэдэх байх, тэрээр хотын ривал болох Атлетико Параненсе-д карьераа эхлүүлж байв.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Эстадио Национал де Бразилиа - Бразилиа
Багтаамж: 70,064

Хэрхэн баригдав: Өнгөрсөн жилийн 5 сард цэнгэлдэх шинэчлэгдсэн. Хуучин нэр болох Эстадио Национал Мане Гарринча-г сольсон.

6 сарын дундаж температур: 26С
6 сарын дундаж хур тунадас: 3 хувь

Юугаараа алдартай вэ... Бразилийн нийслэл хот. Бразилиа бол 2000 өдөрт баригдсан нийслэл хот юм. Мөн олон түүхэн газруудтай, Катедрал, Үндэсний конгресс, Legion of Goodwill Temple гэх мэт. Хот мөн ЮНЕСКО-н дэлхийн үнэт өв-д багтдаг.

Дотоодын баатар... АС Миланы довтолгооны тоглогч Кака Гама-д төрсөн бөгөөд энэ хот нь Бразилиа-н хамгийн алдартай экспортын хот юм. Кака карьераа Сао Пауло-д эхэлж дараа нь 2003 онд 7 сая фаунд-р Милан руу явж цаашлаад Реал Мадрид-г зорьж байв.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена Кастелао - Форталеза
Багтаамж: 67,037

Хэрхэн баригдав: 2012 оны 12 сард засварийн бүхэлдээ ажил дууссан. Одоо Кастелао-н бүх зай нь суудлаар дүүрч, илүү том дээвэртэй, газар доорхи машины зогсоолтой болжээ.

6 сарын дундаж температур: 29.6С
6 сарын дундаж хур тунадас: 16 хувь

Юугаараа алдартай вэ... Бразилийн хамгийн доргионтой хотуудын нэг гэдгээрээ маш алдартай. Форталеза дах нэгдэх өдрийн шөнө 'El Pirata' гэх шөнийн клубээр алдаршсан бөгөөд Нью Ёорк Таймс-с энэ газрыг "дэлхийн хамгийн галзуу газар" хэмээн нэрлэсэн удаатай.

Дотоодын баатар. Болтон Вандерерс-н фэнүүд магадгүй Марио Жардел-г санах байх. Тэрээр Сэм Аллардайс-н дор ердөө 7 тоглолтыг хийж.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Арена Фонте Нова - Салвадор
Багтаамж: 55,000

Хэрхэн баригдав: Өнгөрсөн оны 4 сард албан ёсоор нээлтээ хийсэн ч 1 сарын дараа маш хүчтэй аадар борооны улмаас дээвэр томоохон хэсэг нурсан. гэхдээ албаны мэдээлж буйгаар дахин асуудал гарахгүй гэж өөдрөгөөр харж байгаа.

6 сарын дундаж температур: 26.5С
6 сарын дундаж хур тунадас: 23.C

Юугаараа алдартай вэ... Салвадор бол Бразилийн аз жаргалын нийслэл гэж танигдсан хот юм. Централ до Карнавал-г зохион байгуулдаг ба энэ бол улсын хамгийн алдартай баяр наадмын нэг билээ. Фонта Нова-г зай, хэмжээний хувьд хотын байршилд зохицохгүй гэж үздэг.

Дотоодын баатар... Бебето. Тэрээр Салвадор-т төрж өссөн юм. Одоо 49настай тэрээр Бразил-2014 ДА-н албан ёсны 6 элч төлөөлөгчийн нэгээр нэрлэгдсэн. Бебето карьераа Салвадор клуб Виториа-д эхлүүлж байсан.

-------------------------------------------------------------------------------------------

Цэнгэлдэхийн нэр: Эстадио Хосе Пинхэйро Борда - Порто Алегре
Багтаамж: 50,287

Хэрхэн баригдав: 2013 оны сүүлээр барилгын ажил дууссан.

6 сарын дундаж температур: 19.7С
6 сарын дундаж хур тунадас: 12 хувь

Юугаараа алдартай вэ... Рио Гранде до Сул-н муж бол өнөөгийн Бразилийн дасгалжуулагч Луйс Фэлипе Сколари мөн түүний өмнөх дасгалжуулагч Мано Менезес-н төрсөн нутаг юм. Мөн Гре-Нал -р алдартай бөгөөд энэ бол дотоодын дэрби болох Гремио - Интернационал билээ.

Дотоодын баатар... Роналдиньо. 33 настай Бразил довтлогч маань Порто Алегре-д төрсөн бөгөөд Фифа дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг 2004, 2005 онуудад хүртэж байв. Тэрээр Гаучо нэрээрээ танигдсан бөгөөд энэ нь түүнийг шигшээн анд Роналдо-н нэрнээс нь ялгаж байгаа нэршил нь юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat May 17, 2014 7:56 pm

26 өдөр үлдлээ...

Image

Брайн Робсон шигшээнхээ төлөө 26 гоалыг оруулжээ, үүнд Английн ДА-д хамгийн хурдан хугацаанд оруулсан гоал багтана.

1982 оны Испани-д болсон ДА-д групп 4-н Франц-Англи-н тоглолт эхлэснээс ердөө 27 секундын дараа Манчестер Юнайтед-н домог Робсон гоалдсон ба цаашлаад дахин гоалдож мөн баг нь 3-1 р ялалт байгуулжээ.

ДА-н түүхэнд хамгийн хурдан гоал хийсэн тоглогч бол Турк-н Хакан Шукур ба 2002 онд Солонгос-н эсрэг гоалдоход ердөө 11 секунд хэрэгтэй байж. Тус тоглолт 3-р байрын төлөөх тоглолт байсан бөгөөд Турк 3-2 р ялалт байгуулж байв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat May 17, 2014 7:59 pm

ДА-н түүхэндэх хамгийн шилдэг чөлөөт цохилтуудын нэг.
26 days to GO-AL! Zico (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=5Y5N_7wIBRk
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun May 18, 2014 10:04 pm

25 өдөр үлдлээ...

Image

Лотар Маттеюс ДА-д нийт 25 тоглолт хийснээрээ бүх үеийн рекордыг эзэмшдэг билээ.

Германы домог 1982-с 1998 онуудын дундах бүх ДА-д тоглосон бөгөөд 5 ДА-д тоглосон 2хон тоглогчийн нэг нь билээ. Өөр нэг тоглогч нь бол Мексик-н хаалгач Антонио Карбажал юм, тэрээр 1950-с 1966 онуудын бүх 5 ДА-д тоглож байв.

Ирэх зун болох Бразил-2014 -д Жианлуйжи Буффон 5 дах удаагаа ДА-д оролцох боловч Итали эрийн хувьд Маттеюс болон Карбажал нартай дүйх хэмжээнд очиж чадахгүй юм, учир нь тэрээр Франц 1998-д бүтэн сэлгээний сандал дээр ДА-г өнгөрөөж байв.

25 days to GO-AL! Jairzinho (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=TlvVucWXDa8
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon May 19, 2014 6:18 pm

24 өдөр үлдлээ...

Image

Нийтдээ 24 хот ДА-г өөрсдийн талбайдаа 2 удаа хүлээн авч. Үүнд Германы 8, Итали-н 7, Мексик-н 5, Франц-н 4 хотууд багтана.

2014 онд Бело Хоризонте, Куритиба, Порто Алегре, Ресифе, Рио дэ Жанейро, Сао Пауло гэсэн хотууд дээрх лист-нд нэмэгдэж 30 болгоно.

Маракана мөн ДА-н финалыг 2хонтоо хүлээн авсан ердөө 2дах цэнгэлдэх болох юм, өөр нэг нь Мексик хотын домогт Азтека цэнгэлдэх билээ.

Бас нэгэн мундаг чөлөөт цохилтоос орсон гоал.
24 days to GO-AL! Nelinho (Argentina 1978)

http://www.youtube.com/watch?v=Y9eKFZTPUck
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon May 19, 2014 6:27 pm

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon May 19, 2014 6:41 pm

Энэ Арена Пантанал гэж гайтай цэнгэлдэх байна шүү. Одоо хүртэл барилгын явц дуусаагүйгээс гадна саяхан нэг ажилчин бас өнгөрчиж. Ингээд нийтдээ 3 хүний амийг авчихлаа.

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon May 19, 2014 7:22 pm

Хунтэлаар: Би багтаа итгэж байна

Image

Фифа.ком: Та шигшээ багтаа гарааны эрхийн төлөө багийн анд Робин ван Перси-тэй өрсөлдөнө. Өөрийнхөө тоглох боломжийг хэрхэн харж мөн ДА-д хэр их тоглох бол гэж бодож байна?
Хунтэлаар: Хэр их боломж байна түүнд нь тоглож чадна гэж найдаж л байна. Ван Перси мэдээж довтолгоог хариуцна, гэхдээ энийг бид 2-н дундах дуэл болгох нь чухал зүйл гэж бодохгүй байна. Жишээ нь манай багийн хувьд гараандаа 2 довтлогчтой тактик-р тоглох бол адилхан л боломжтой зүйл.

Фифа.ком: Недерланд 2010 оны финал-д тоглосон. 2014 онд Улбаршаруудаас бид юу хүлээж байна вэ?
Хунтэлаар: 2010 оны финалын хожигдол бид бүгдэд хүнд байсан. Бид эргэлзээгүй дэлхийн аваргууд болно гэж найдаж байсан. Гэхдээ бид одоо ирэх зун болох тэмцээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хөлбөмбөгт ямар ч зүйл боломжтой байдаг мөн тоглолт болгон өөр! Тиймээс бид Өмнөд Африк-т тохиолдсон зүйлийг эргэж харахгүй зөвхөн 2014 он ДА-д 100 хувь анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Фифа.ком: Недерланд Испани-тай дахиад тулна, Чили, Австрали мөн нэг хэсэгт бий. Хэсгийн сугалаандаа хэр сэтгэл ханамжтай байна?
Хунтэлаар: Эд бүгд сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд байх болно. Испани маш хүчирхэг багтай байна, Чили ихэвчлэн битүү морьд байсаар ирсэн. Тэд хүчирхэг баг гэдгээ, өндөр түвшинд тоглож чадна гэдгээ 2010 оны ДА-д Испани-тай тулахдаа харуулсан. Бид мөн Австрали-г дутуу үнэлж болохгүй. Ямар ч тохиолдолд би хэн нь хэсгээс гарахыг харах дуртай байна. Мэдээж би багтаа итгэж байгаа, Бразил-д бид эцсийн шат хүртэл явж чадна гэдэгт би итгэж байна. Хэлж байгаачлан бид зарим маш хэцүү өрсөлдөгчидтэй нэг хэсэгт орсон. Тиймээс бид тоглолт бүрт 100 хувь бүхнээ зориулах хэрэгтэй.

Фифа.ком: Танай багийн хүч юундаа байгаа вэ?
Хунтэлаар: Бидэнд маш олон туршлагатай тоглогчид байна, тэд Европын зарим топ клубуудэд тоглон, шилдэг тоглолт үзүүлж байна. Гэхдээ мөн бидэнд зарим залуухан тоглогчид байгаа, энэ манай багийн хувьд жинхэнэ нэмэлт хүч болж байна. Миний бодлоор нэг гарт туршлага, нөгөө гарт залуу нас гэсэн энэ хольцинд манай багийг дараагийн түвшинд аваачих потенциал бий.

Фифа.ком: Таны хувьд аварга авах фаворитууд хэнб?
Хунтэлаар: Бразил, Аргентин. Тэд 2уул шилдэг тоглогчдоор дүүрсэн хүчирхэг бүрэлдэхүүнтэй байна. Тэд мөн Өмнөд Америк-н цаг агаарт дасах шаардлага байхгүй. Жишээ нь Европын гэх мэт бусад багууд нэн тэргүүнд Өмнөд Америк-н нөхцөл байдал, цаг агаарт дасах хэрэгтэй болно, цаг агаар, нөхцөл байдал бол тэдний тоглолтонд нөлөөлж болохуйц импакт.

Фифа.ком: Бразил-д болох ДА-д юу тохиолдоно гэж таамаглаж байна?
Хунтэлаар: Юуны түрүүнд миний хувьд өөрийнхөө хамгийн сайн тоглолтыг үзүүлэх болно. Мөн манай баг хэр сайхан хөлбөмбөг тоглож чадах вэ гэдгээ харуулж чадна, тоглолт бүр дээр хожих тэмүүлэлтэй байна гэдгээ харуулах болно гэж найдаж байна. Мэдээж мөрөөдлийн дүрслэл бол гэртээ ялагчийн дүрээр очих, гэхдээ бид хэт хол харахгүй байх хэрэгтэй, энэ их чухал. Бид зүгээр л хэсгийн шатанд анхаарлаа хандуулж, алхам алхамаар цаг тухайд нь аливааг шийдэх хэрэгтэй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest