Page 93 of 95

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun May 29, 2016 9:24 am
by Takanohana_Nowitzki
Зизу кареераа ганган эхлүүллээ, баяр хүргэе.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun May 29, 2016 12:46 pm
by Realist
За баярлалаа баярлалаа...Реалынхандаа баяр хүргэе.
Үнэхээр энэ жил манайх азтай одтой ёндоотой байлаа. Барса, Байерн гэсэн 2 том өрсөлдөгчөө АТМ-р даруулж аваад сайхан түрүүллээ. Зизугаас анх юу ч хүлээж байгаагүй. Рафагын сүйрүүлсэн багийг аятайхан авч яваад улирал дуусгаасай гэж хүсч байлаа. Байерныг ЧЛ-т түрүүлэх гэж харж байсандаа. Цаанаасаа хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээсээр түрүүллээ. 98, 2000 онд 2 жилийн зайтай түрүүлж байсныг давтаж байна. Харин АТМ 2000, 2001 оны Валенсиа шиг азгүйгээр финалд ялагдаж байндаа. Яг өвчсөн юм шиг давтагдсан түүх.

Өчигдрийн тоглолтын хувьд Зизу их хаширлаж хэтэрхий их арагшаа суулаа. 2-0 болгож найдвартай араанд нь хийчихгүй алдаж байхийм. Ёндоо байсан тулдаа л хожлоо. За тэгээд Рамос маань домгуудын домог болж байндаа. Дахиж энэ хүнийг хэзээ ч шүүмжлэхгүйээ хаха дархан эрхтэй боловшт. Бэйл бас сайн байлаа. Рон бэртэлтэй байвуу хэмжээндээ тоглож чадсангүйээ.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun May 29, 2016 1:02 pm
by spain man
За баяр хүргэе манайхаан...

Багийн пэйж дээр манай сэлэбрэйшн шууд дамжуулж байна шүү...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun May 29, 2016 9:13 pm
by maRS_mN
Баяр хүргэе. Гайхалтай байлаа.. Сэдвийнхээ нэрийг онож өгчээ :ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sun May 29, 2016 11:03 pm
by Vacuum
Image

yostoi alia zurag baina

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 10:02 am
by Kro
Ёндоо л гэж хэлье дээ. Бөглөрч бөглөрч байгаад ойрхон 2 хусчихлаа шүү.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 10:09 am
by meesh
Баяр хүргэе. Бүүр тасарлаа шүү эднийх ккк. Агуу Рон одоо аваргын тоогоо нэмэхгүй бол болохгүй л дээ. Зидан мундаг байнаа, туршлага бага гэхэд. Олон үеийнхэн нөхөд фэйлдсэн байхад.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 10:26 am
by Бат-Оргил
Баяр хүргэе оо.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 10:40 am
by Dondogoo
Иско гэж юм яг цомоо унагаах гэж байналээ шүү

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 11:38 am
by Realist
Image

энийг харахаар инээд хүрээд байхийм :ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 11:42 am
by Zz
За баяр хүргэе. Рамосын гоол үл ялиг отон байв уу даа.
Рон тэгээд яг чухал, том тоглолтонд үл үзэгдэгч болчих юм даа. Дандаа л ийм байсан.
Рамос л чухал үед авч гарах юмаа. Хоншоортой нөхөр байна.
Касэмиро чинь дажгүй юмаа.

Пепе гэж хөгийн новш байх юмаа. :ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 12:08 pm
by turuue
Рамос өмнөх финалаас хойш гоолдоогүй байж байгаад сая гоолдож байдаг нээрээ. Тэр 93 дах мин-д Атлети довтолж байхад Атлети нэг л өмнөх түүхийг эсрэгээр бичээд хариугаа авчих юм шиг ч санагдсан шүү. Тэгсэн тэрийг нь Рамос зөв мэдрээд тактикийн алдаа хийчихсэн. Хоёр финал дараалж гоолдсон, хоёр финал дараалж 93 дах минд багаа аварсан.

Реалаас тэр энэ тоглогчийг нь багтаа авчих юмсан гэж ер нь бодогддоггүй. Гэхдээ алдчихсандаа үнэхээр харамсдаг ганц тоглогч байдаг нь Модрич. Үнэхээр ч үзэх тусам л Модричийг Барса яаж ийгээд авчрах ёстой байж дээ л гэж боддог. Сүүлийн 3 жил арай л галзуурлаа. Багийн зүрх, мотор, уураг тархи нь байлаа. Элит түвшний тоглогчдоос хамгийн дутуу үнэлэгддэг, бага яригддаг тоглогч шүү. Чавигийн ид үе дууссанаас хойш гүний суурь үүрэг гүйцэтгэдэг хамгийн шилдэг хагас (Бүсигийн хамтаар). Ер нь амин чухал зүйл гэнэт байхгүй болчхоор л ямар хэрэгтэй байсныг нь ойлгодог. Өнгөрсөн хавар Модричийн бэртэл Реалд ямар үнэтэй тоглогч гэдгийг нь бүгдэд ойлгуулсан байх.

Зиданы хувьд энэнээс сайхан эхлэл гэж юу байхав. Лиг угаасаа нилээн эрт эвгүйтчихсэн байсан. Ер нь 12 сар дөхөөд ирэх үеэс л тоглогчид "Рафатай бүтэхгүй юм байна" гэсэн уур амьсгал бүрдчихсэн байсан л даа. Тоглолтоос ч тод харагдаад эхэлсэн. Тийм үед сольдог нь зөв байж. Харин тэр үед нь алдаа дутагдалтай байсан ч хүлээн зөвшөөрөөд дагахаас аргагүй хүн хүрээд ирсэн нь багийг нэгтгээд, нэг зүгт харуулаад эмхэлж цэгцэлсэн. Зизу хэлэхэд бүгд сонсоно, нэг тийш харахад бүгд дагана, заахад бүгд гүйнэ. Ер нь супер бүрэлдэхүүнтэй багт мэн-мэнэжмэнт нь тактикийн талаасаа дутахгүй чухал гэдэг нь дахиад харагдлаа. Манайхыг хожиж гоё моментумаа олоод сайхан жирийчихлээ. Рафагаас өөр дас ирсэн нь нэг дэвшил, тэр нь Зидан байсан нь дахиад шат ахьсан дэвшил байж.

10 дах цомоо авсны дараа их сайхан баг бүрдчихсэн байсныг ФлоПер доргиогоод сэтлээд хаячихсан. Тэр нь одоо ч хэвээр л байгаа. Энэ зун СЛ-д сайн үздэг багуудаас хамгийн сайн ажиллаж багаа зөв эмхлэх ёстой нь Реал. Энэ зун хэд хэдэн эвгүй бөгөөд сонирхолтой шийдвэрүүд гаргах шаардлагатай. Энэ зун ч өнгөрсөн зунтай харьцуулшгүй хөл хөдөлгөөнтэй өрнөнө байх.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 12:23 pm
by Цоомоо
Тийн, санал нэг байна.
Реал багаа сайжруулах, Зидан багтайгаа илүү ажиллах шаардлагатай энэ зун.

Нэгэнт түрүүлсэн учраас азтай гэх нь утгагүй байх, харин амархан ч гэмээр юм уу, яг гигантуудтай тааралгүй явсаар СЛ авчихсан.
Ирэх жил СЛ-ийн гол өрсөлдөгч нь Барса, Байерн, АТМ хэвээрээ л байх биз.
Аль нь ч гэсэн ууртай үзнэ.
Лигт ч ялгаагүй.

Ирэх улиралд л жинхэнэ дасгалжуулагч Зиданыг харна гэж бодож байна.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 1:22 pm
by Nomer 10
Атлетиког тултал дэмжиж үзлээ. Яах аргагүй цаанаасаа ёндоорчиж. Баяр хүргэе бүх фэнүүдэд нь.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Mon May 30, 2016 3:54 pm
by Realist
Image

нэг гоё зураг хийчий

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Tue May 31, 2016 10:09 pm
by CAHAKA
Карвахалын финал дээр бэртсэн гуя нь бодсоноос жаахан хүнд байж дээ. Еврогоос өмнө фит болж амжихгүй тэмцээнийг өнжихөөр болж, шигшээд оронд нь Арсэналын Бэллэрин багтсан байна. Варан , Карвахал сайн амараад авах боломжтой болж байгаа нь клубт л сайн хэрэг, ирэх жил хамгаалалтын 4-с энэ хоёр хамгийн их ачааг үүрэлцэх хүмүүс.

¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Wed Jun 01, 2016 1:32 am
by Vacuum
seikoni baina uu ym bichih bh ged huleged bdg, tag bolchlo iim chuhal ued

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Wed Jun 01, 2016 2:06 am
by turuue
103 гэдэг юм гарч ирснээс хойш олон хүн орж чадахгүй байгаа байх аа.

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Jun 02, 2016 1:46 pm
by Zoe
Image
big game player my ass :ногоон:

https://uk.sports.yahoo.com/news/5-thin ... 35142.html


:ногоон:

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Jun 02, 2016 8:56 pm
by maRS_mN
Барсад гоол чаагаад нээрээ жижигхэн бага бологчлуу хөөрхий ривалуудаа хахах

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Jun 02, 2016 9:12 pm
by Bulga
миний хувьд ийм шилжилтүүд болоосой гэж хүсэж байна багаас явах хүмүүс; Ronaldo, ISCO, DANILO, James, Kroos, Varanhe , JESE ирэх хүмүүс; Ricardo Rodriguez, Lewandovski, Veratti, shalke giine SANE, Marco Reus, Saul Niguez, Marco Asencio, John Stones

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Jun 02, 2016 9:15 pm
by Mr.Rabbi
Bulga wrote:миний хувьд ийм шилжилтүүд болоосой гэж хүсэж байна багаас явах хүмүүс; Ronaldo, ISCO, DANILO, James, Kroos, Varanhe , JESE ирэх хүмүүс; Ricardo Rodriguez, Lewandovski, Veratti, shalke giine SANE, Marco Reus, Saul Niguez, Marco Asencio, John Stones

Солиороод бай

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Thu Jun 02, 2016 9:16 pm
by Monteyne
dortmund болмоор байгаа юм байна

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Fri Jun 03, 2016 5:00 pm
by Moza
Хамес ч явах нь бараг тод биз. Зөрөөд Асенсио хүрээд ирнэ. Иско л харин яах болдоо.

Хамгаалалтан дээр харин олон төвтэй болчлоо. Рамос, Варан, Пепе, Начо, Валлехо, Лоренте. Валлехог ахиад нэг жил дундаж багт зээлэх болвуу. Лоренте ч сая шишгээдээ анхны тоглолтоо хийсэн гэж байгаа. Пепе, Начо 2-н нэгийг л орлох нь дээ...

Re: ¡Juntos A por La Undécima! - Real Madrid 2015/2016

PostPosted: Sat Jun 04, 2016 11:46 am
by El Payaso
Иског дарах юмсан... Манайх л хөгжүүлсийм байгаамшдээ...