VISCA EL BARCELONA: 2015/16

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Mr S » Mon Feb 01, 2016 1:16 pm


алах шахсан шүү........

Машэрано үйлдэл :eek:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Feb 01, 2016 1:42 pm

21Grams wrote:Танай Валдез Бельгид ирчихсэн цэнгэлдэх рүүгээ шавар туучаад л явж байх юм. Овоо өндөрөөс уналаа даа. Энэ ер нь яг яагаад анхнаасаа явсан юм. Танайх жийчихсэн юм уу, домог оо?


харин ч эсрэгээрээ. үлдээч гээд бөөн юм болсон. вв өөрөө бас шинэ челленж хүссэн л дээ...


тойм

айлын гоол дээр жорди бас буруутай л даа. саулд алуулаад дууссан. иван хоцорсон тал бий. гэхдээ тэнд нь алвес зогсч байх ёстой л доо. хоёр фулбак их л тааруу тоглолт эхлүүлсэн.
манайхан эхний 20 орчим минутад унтамхай, залхуу байсан. айл ч айхтар шахаад л дайрчихсан. тэгээд гоол алдсаныхаа дараа сэргэж эхэлсэн. 2 ч гоё гоол хийсэн. леогийн гоолын өмнөхөн хичнээн ч удаа зүсч орох гэж оролдов доо. ней нэг үзээд л, лео зүтгээд л.... тэгж тэгж ней жорди руу гаргаад тэндээсээ лео руу хаясан.
луйситогийн гоол тасархай.. бөмбөгөө хашиж өөртөө цохих зайгаа гаргаж байгаа, облакийн салтаан дундуур хусч байгаа гээд л дэндүү гоол болсон. дани ч гоё хаясан. 99 дэх ассист нь гэвүү дээ.
за тэгсэн чинь харин муу фелипе луйс яаж тэнэгтэв ээ.. ёстой л гэмтчихлээ гэж бодсон шүү. новш чинь шууд өвдөг рүү нь жийж байгаам.
2р үе эхлээд удалгүй годин улайрсан. хэрэгцээгүй булангийн цохилт болох газар гулсаад орж л байдаг, тэр туршлагатай хүний хувьд дэндүү болчимгүй үйлдэл байсан дөө. хэрвээ нутаг нэгтнээ гэмтээсэн бол яана. өнөөх нь дөнгөж бан-аа дуусгаад шигшээдээ туслахад бэлэн болж буй гол довтлогч нь шт.
айл 2 хүн дутуу болсон биш шазууртай үзсэн л дээ. манайхан ч бэртэл гэмтлээс сэргийлээд нэг их хүчлээгүй байх. тэгтэл карраско бужигнуулсан даа. хичнээн ч эвгүй орж харагдав. пике, бүске хоёр хэд хэд эвгүй гүйж орсныг нь зогсоосон байх. хэрвээ 9 хүнтэй багт гоол алдаад тэнцээд дууссан бол ёстой онигоо гээд л бодоод сууж байлаа шт кк.
бравогийн лаки хаалт тасархай ккк. тэр орсон бол барса ч хөдлөх байсан байх. яаж ийгээд л дахиад нэгийг зоох байсан байлгүй дээ...
бүскегийн хуурмаг дамжуулалт ямар гоё болов оо. дани руу харж байгаад л арда руу өгчихсөн. арда харин гадуур хусчихсан.

айлаас саул, карраско, аугусто 3 мундаг байсан.. бельги залуу сүүлийн үед их сайн байгаа. гризманнд ганц хань болж байгаа гэхэд болно.
аугусто гэмтэх хүртлээ голд бас л чунаг байсан. лучог сельтад байх үеэс л таалагддаг болсон тамирчин. чоло ч яах аргагүй зөв наймаа хийсэн. сельта л дэндүү хямдхан явуулсанд гайхаад барахгүйм. одоо альбиселестед л тогтмол хармаар байгаа хүн дээ..
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Feb 01, 2016 1:50 pm

Mr S wrote:
алах шахсан шүү........

Машэрано үйлдэл :eek:


энэ тоглолтыг кристиан виэри тайлбарлаж суусан юмуу даа. тэгээд фелипе луйст 10 долоо хоногийн торгууль өгөх ёстой гэсэн гэнэ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Mon Feb 01, 2016 2:01 pm

Тэр жилийн Дел Орногийн таклтай их адилхан харагдсан, тухайн үедээ зүгээр тоглосон ч дараа нь 2 сар гаран суулгасан шүү.
Image
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Mon Feb 01, 2016 4:39 pm

Барселон 2-1 Атлетико Мадрид | Ла Лиг 22-р тойрог

Хэдий түүхэн ач холбогдлоороо Эль Класикод хүрэхгүй ч сүүлийн хэдэн жил лигийн хувь заяаг шийддэг гол тоглолтуудын нэг болсон гэдгийг баталсан 90 минут болж блауграна өмсгөлтний ялалтаар өндөрлөлөө. Шүгэл дуугарахын өмнө олон ч хүн үүнийг энэ улирлын Ла Лигийн хамгийн чухал шийдвэрлэх тоглолт хэмээж байсан ба үнэхээр ч лигийн хувь заяаг нэг мөр заачихсан байж ч болохуйц үр дүнгээр төгслөө. Ингэснээр Барселон клуб Мадридын хоёр багаас тус бүр гурав ба дөрвөн онооны илүүтэй болсны зэрэгцээ нөхөн тоглолтондоо хожчихвол ч зургаа, долоо онооны ч зай үүсэх нөхцөл бий.

Атлетико Мадрид тоглолтыг санаснаас эрс өөрөөр эхлүүлж тооны харьцааг нээсэн. Харин Барселон клуб хариуг нь удаалгүй барьж, Альбагийн дамжуулалтаар Мэсси гоолдсон. Энэ гоол дээр Нэймар найруулагчийн, тоглогчийн хувиар хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ч харагдсан. Өнгөрсөн оны Нэймар магадгүй өөрөө цохиод алдах байсан байх, харин одоо тоглолтоо илүү урсгалаар явуулж зөв моментыг хүлээж, бас үүсгэж, үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Гоолын дараа ч Барса үргэлжлүүлэн довтолсоор тоглолтын хожлын гоолыг Алвесийн дамжуулалтаар Суарес шигтгэх нь тэр. Өнгөрсөн жил харсан нэг гоолынхоо давталтыг үзчих шиг л болсон доо! Алвес-Суарес гэсэн хослол өнгөрсөн хаврын Класикод оруулсан гоолоо яг давтсан нь энэ юм. Суарес ч өөрийн мэдрэмжээ энэ гоол дээрээ хангалттай харуулсан. Биеэ ашиглаж бөмбөгөө яаж хашиж өөрт ашигтай боломж үүсгэж байгаа нь гайхалтай. Бөмбөг Суаресийн хөлд ирээгүй ч аль хэдийн түүнийх болсон байдаг аж.

Манай довтолгооны их гурвал Мэсси, Нэймар, Суарес-МСН уламжлал ёсоор багийнхаа гоолуудыг оруулж, хувь нэмрээ оруулсан ч, энэ өдөр хэн нь ч бүрэн фит байсангүй, ялангуяа Мэсси, Нэймар хоёр. Хэн хэн нь гоёмсог оролтууд толилуулсан ч тоглолтын нийт өгөөж нь яагаад ч ерийн үеийнх шигээ өндөр байсангүй. Мэсси бэртлээсээ бүрэн сэргээгүй байгаа бол Нэй-д ажлын өдөр Атлетикийн эсрэг байдгаа шавхчихсан нь нөлөөлсөн биз. Хоёрдугаар хагаст тэсрээд гүйхэд хүртэл зовиурлаад байсан нь илт.

Эхний үеийн төгсгөлд тоглолтын эхнээс л хэт ширүүн дориун тоглож байсан Фэлипе Луис алдаа Мэсси дээр гаргаснаар улаан хуудас хүртэж хөөгдсөн. Жаахан эвгүйтэхэд Леогийн карьерийг ч өндөрлүүлж болохоор ноцтой үйлдэл байсан тул гарцаа байхгүй улаан хуудас. 2014 онд Мэсси гуяны арын шөрмөсний бэртлээс эргэж ирсний дараахан Атлетигийн эсрэг тоглох үеэр Годин багийн анд Миранда руу Мэссигийн хамстрингийг дэлсээд ав гэх дохио өгсөн нь камерт тод үлдсэнийг күле нар одоо ч тод санадаг нь гарцаагүй. Мэсси АТМ-ийн эсрэг тоглох үедээ 5 удаа том жижиг бэртэл гэмтэл авч байсан нь санамсаргүй хэрэг биш билээ.

Хэдий арвуулаа үедээ ч Атлети мундаг байж сайн довтолгоо зохион байгуулж тооны харьцааг эргүүлэхээ дөхсөн. Хэрвээ Браво амин чухал мөчид гялалзаагүй бол үр дүн өөр байх байсан нь тодорхой биз.
Хоёрдугаар үед Годин эх орон нэгт Луисито дээрээ алдаа гаргаж хоёр дах шар хуудсаа хүртсэнээр тоглолтын хувь заяа нэгэнт шийдэгдсэн. Бага зэрэг хатуудсан шийдвэр ч байж мэднэ.

Тоглолтын шилдэг нь Барсагаас Пике, Атлетигаас Карраско байв. Карраско тоглолтын турш талбайн эздийг огт амар заяаг нь үзүүлээгүй бол Пике багийн зүрх болсон тоглогч гэдгээ дахин нэг баталсан.

Директ Барса, нээлттэй Атлети буюу хоёр баг бие биеэсээ суралцсаар

Онцлох тоглолт байсны хувьд олон ч томчуул өөр өөрийн өмнөтгөл, анализуудаа нийтэлсэн. Үүн дотор "Зонал Маркинг"-н Майкл Кокс өөрийн ESPN дэх нийтлэлдээ энэ хоёр баг ойрын жилүүдэд хэн хэнээсээ суралцаж, харилцан хувьсаж байгааг онцолсон байв. Тэрээр хэлэхдээ "Барсагийн голлох сул талуудын нэг нь хангалтгүй тоглосон үедээ аргацаасан хожил (ugly win) авч чаддаггүй нь байсан ба сүүлийн үед энэ нь эрс өөрчлөгдөж хэдий сулбагар тоглож илт илүүрхэж чадаагүй үедээ ч яаж ийгээд хожчихоод байдаг болсон" гээд үүгээрээ тэд Атлетитай адил төстэй болж буйг дурдсан байна. Мөн довтолгоонд илүү директ, хамгаалалтанд компакт болж буй нь Мадридын багтай ижилсэж буй шинж гэнэ. Түүнийхээр Барса АТМ-аас Ардаг худалдаж авсан нь ч Атлетигийн стилиэс таашаах зүйлээ таашааж, авах зүйлээ авсан нь тэр аж.

Харин Атлетико Мадридын хувьд хамгаалалт, сөрөг довтолгоонд суурилсан, "догшин ширүүн" гэж танигдсан баг. Хатуу сахилга баттай, сайн дасгалжуулагчтай баг нэг удаагийн гайхамшигт ялалтанд хүрэх нь бий. Харин урт хугацааны амжилтанд хүрье гэвэл сайн довтолгоо, олон жил тэсч үлдэх уян хатан философи хэрэгтэй. Атлети ч энэ замаар замнаж, илүү нээлттэй, санаачилга өндөртэй, бүтээгч баг болохыг зорьж буй нь илт.

Тоглолт бүхэлдээ л Майкл Коксын энэхүү сонирхолтой ажиглалтыг баталчихсан. Барселон клуб довтолгоо хамгаалалтаар илт илүүрхээгүй, гоолын боломж ч эсрэг багаасаа онцгой олныг үүсгээгүй, их гурвал МСН-ийнх нь хэн нь ч 100 хувь байсангүй. Гэсэн ч тэд яг л хэрэгтэй үедээ гоолдоод "яаж ийгээд" л гурван оноогоо халаасласан. Харин Атлети бидний мэддэгээс шал өөр тоглолт үзүүлж, эхний минутаас л маш хүчтэй нэхэж, Барсагийн хамгаалалтаас дундын шугам хүрэх шилжилтийн балансыг алдуулж тоглолтыг бүрэн өөрсдийн гарт авсан. Үүнийхээ ч үрээр удаа дараа гоолын боломж үүсгэж гоолын салхийг хагалсан. Хоёр гоол алдсаныхаа дараа, улаан хуудас аваад арвуулаа, дараа нь бүр есүүлээ үлдсэнийхээ дараа ч тэд хойш суугаагүй, боломж гарах бүрд ширүүн довтолж эгзэгтэй моментууд ч үүсгэж байв. Үнэхээр шал өөр АТМ-г бид харсан. Нээлттэй, задгай, урьдаасаа өндөр амбицтай Атлети байсан. Клубын хувьд нэг шат ахиж, аварга, бүр аваргуудын аварга болох хүсэл зоригтой, илүү доминант баг болох эрмэлзлэлтэй Атлети байсан.

Ялагчийн сэтгэл зүй

Татагийн Барса, Лучогийн Барсагийн хамгийн том ялгаа юу вэ? Татагийн Барса эхний 70 мин-д нь тооны харьцааг холдуулж чадахгүй эсвэл эхний гоолыг алдчихвал бол хожно гэх найдлагаа бүрэн алддаг, үнэхээр тэр тохиолдолд барагтай хождоггүй байв. Харин Лучогийн Барса тийм биш. Гоол алдсаны дараа бүр ч хүчтэй тэсэрдэг, дор нь эргүүлж барьдаг. Тоглолтын эцсийн мөчүүдэд ч зогсолгүй довтлох орон зайг хайж, зүүний сүвэгчээр ч болов багтаж ороод үр дүнг өөрийн талд эргүүлдэг дайчин сэтгэхүйтэй.

Энэ улирал Барса найм дах тоглолтондоо хожигдож яваад эргэлт хийж хожлоо. Улирал төгсөхөд нилээн ихэссэн байх биз. Ингэж бодож суугаад ийм нэг гоё жиргээ уншчихлаа.

(CV дээрээ Барса фэн гэдгээ бич тэгвэл таныг ялагчийн сэтгэл зүйтэйг ойлгоно. :ногоон: )


Хүчтэй нь биш өөрчлөгдөх чадвартай нь тэсч үлдэнэ

Өнгөрсөн өвлөөс хойш тун цөөн клубууд л Лучогийн Барсагийн эсрэг амжилт олсон. Зөвхөн үр дүн гэхээс илүү агуулгын хувьд сайн чанартай гүйцэтгэл толиуулсан энэ багуудыг ажвал тэдэнд нэг нийтлэг шинж бий. Арагш сууж, идэвхгүй горимд шилжилгүй, харин ч зоригтой, хүчтэй прэссинг хийж, шугам сольсон шилжилтүүдийг нураах нь энэ Барсагийн эсрэг хамгийн сайн үйлчилж байна. Өнгөрсөн улирлын турш эрчтэй нэхэлтийн эсрэг сайн хариулт барьж чадахгүй хэцүүдээд байсан ба энэ улирлаас илүү ихээр судлагдаж энэ сул тал нь бүр л тодорсоор. Тийм ч учраас Барселон клубт класс гүний найруулагч (deep lying playmaker) хэрэгтэй байгаа билээ.

Энэ тоглолтын өмнө Малага, Атлетик клубуудын эсрэг ч энэ сул тал тод харагдсан учраас Симеоне тоглолтын эхнээс л өндөр эрчээр бүтэн талбайн нэхэлт хийсэн. Ингэснээр Барсагийн шугам сольсон шилжилтүүд амжилтгүй болж тэр хэрээрээ МСН-д бөмбөг хүрэх нь багасч, довтолгооны оролдлого ч цөөн хийхэд хүрдэг. Энэ нь магадгүй Барсагийн довтолгоог хазаарлах хамгийн үр дүнтэй арга, цаашлаад эсрэг баг ч илүү олон довтолгоо ашигтай байрлалаас зохион байгуулах боломжтой болдог.

Аварга болох нэг хэрэг, түүнээ хадгалж үлдэх нь тусдаа асуудал. Оройд байгаагийн хувьд бүгдэд харагдаж илүү ихээр судлагдана. Тэр хэрээрээ шинийг сэдэж, илүү хурдтай урагшилж байх шаардлагатай. Пэпийн Барса дах амжилттай эринийг ингэж их гоёор хэлсэн баййдаг: “Өрсөлдөгчид хариултыг нь олох бүрд Пэп асуултаа өөрчлөөд байв.” Лучо өөрийн гэсэн системээ чамбай гэгч нь босгож чадсан, түүний чанарыг ч хангалттай баталсан. Одоо түүнээ шинэчилж хөгжүүлж байх шинэ даалгавартай тулж байгаа нь энэ.

Эцэст нь

Хоёр багийнй одоо хаана байгаа, цаашдаа хаашаа зүтгэж байгааг тод илтгэсэн тоглолт болоо. Эхний 60 минут Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын дайтай маш чанартай өрнөсөн ч Атлетигийн хоёр дах улаан хуудасны дараа тэр чигтээ унтарсан. АТМ-н энэ хэт ширүүн тоглолт нь галаар тоглож байгаа мэт. Түймэр тавьж ч чадах боловч зарим үед өөрсдийгөө түлчих эрсдэлтэй. Энэ удаа тэд хэт ширүүлсээр өөрсдийгөө түлсэн нь энэ.

Төгсгөлд 9 хүнтэй багийн эсрэг гоолдчихсонгүй гээд күле нар гонсойж болох ч манайх хамгийн чухал эгзэгтэй мөчид хариуг нь барьж гоолдож чадсан. Мөн он гараад 1-р сар уламжлал ёсоор маш шахуу хуваарьтай учраас баг гурав хоног тутамд л нэг тоглоод байгаа үед үр дүн хамгийн чухал. Гүйцэтгэл хангалтгүй байсан байж болох ч аминд тулсан чухал мөчид хийх ёстойгоо гүйцэлдүүлж чадсан.

Барселон клуб 1-р сард ес тоглохдоо найм хожиж, нэг тэнцлээ. Найм дараалсан ялалт. Лучогийн доорх рекорд нь 11. Мөн намар Сэвияад хожигдсоноос хойш 26 тоглолт дараалан ялагдсангүй. Пэпийн Барса 28 тоглолт дараалан ялагдаагүй гэх клубын рекорд амжилтыг ч шинэчлэхэд гайхах зүйлгүй.

Лучогийн Барса цаашдаа ч олон рекорд тогтоож таарна. Гол тоглогчид нь шилдэг тоглолтоо үзүүлээгүй ч хожлын гурвын оноогоо авсан нь хамгийн чухал. Цаашид хол зам байгаа, юу ч болж мэдэх хэдий ч, лигийн цом аль хэдийн нүдэнд харагдаад эхэллээ. Браво Лучо!
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Mon Feb 01, 2016 4:44 pm

Ойрд форумын сэрвэр эдр болохгүй байв уу, эсвэл би л орж чадахгүй байв уу? уншиж байгаад л таг болчхоод байсан. Одоо зүгээр болчхож.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Mon Feb 01, 2016 5:03 pm

Weekend-r bolohgui bsn.
Forum bgu ued toglolt taarhad setgegdlee huvaaltsah bolomjgui bolood mia shuu kk
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Mon Feb 01, 2016 5:18 pm

Image
Эхний үеийг үзчихээд, хожчих юм байна гэсэн итгэлтэйгээр унтсан.. тооны харьцаа 2-1 болонгуут бас айл улаан авангуут хожил авчихлаа гэж итгэсэн.. багийн маань сэтгэлзүй маш өндөр байна. манай нэг давуу тал ерөөсөө энэ шүү дээ.. айл тоглолтыг маш сайн, яг хүссэнээрээ эхлүүлсэн, эрт гоол хийсэн, мундаг системтэй хамгаалж байсан.. гэвч манай довтолгоо ер бусын байгааг дахин нэг харуулсан гэж бодож байна. лаг гоол хийсэн дээ.. Альбагийн ухаалаг шийдвэрээр Мэсси тэрүүхэн зайнд ямар гоё цохивоо.. Неймар ч гоё эхлүүлсэн. НЕЙ-г зүгээр зодож байсан даа. Суарезыг сугараад гараад ирэнгүүт гоол хийх нь гэж шууд мэдэрсэн, жинхэнэ алуурчин даа.. манайх санасандаа хүртэл сайн тоглоогүй ч хожил авлаа.. сэтгэлзүйг л харуулж байна. айл бол аймаар хатуу ширүүн тоглож байна лээ.. хүснэгт сайхан харагдаад эхэллээ. бүх зүйл бидний гарт байна даа.. ямар ч хамгаалалтыг эвдэх, задлах боломжтой довтолгоо байна. одоо хамгаалалт л чухал. Пикэ бэртэлгүй, формтой байх их чухал байна..

Мэсси Атлетикогийн эсрэг 28 тоглолтод 25 гоолтой болов..
Энэ улиралд Мэсси, Суарез хамтдаа гоол хийсэн тоглолт бүрт (20) манайх ялалт байгуулж байна..
Браво уг тоглолтод таван амжилттай хаалт хийж, мөн 19 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Чили эр маань лиган 17 тоглолтод арван гоол алджээ..
Манайх 26 тоглолт ялагдсангүй. 21 ялж, тав тэнцсэн.. дахиад хоёр, гурав тоглолт ялагдахгүй явахад клубын рекорд болно.. нэгэнт ийм бүрэлдэхүүнтэй, ингэж ойртсоных эвдэх л хэрэгтэй..
ЛЕ Барсагийн босс болсноос хойш Diego Simeone-н эсрэг зургаа таарахдаа бүгдэд нь ялжээ..
Суарез маань лигад 19 гоолыг 20 тоглолтод оруулсан ба нийтдээ 32 тоглолтод 31 гоол хийгээд байна..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цэнгүүн » Mon Feb 01, 2016 6:04 pm

Тоглолттой өдөр форум болохгүй байсан.. за цонх хаагдаа биздээ?. Нилото нэг мөсөн зун ирэх байхөө.. одоо ирэхэд эрсдэлтэй шд.. зун евротой, нөхөр бас нэг насанд тохиох шигшээн дуудлагийг хүлээж байгаа байлгүй.. Мунирт бас боломжийг нь өгье. өөрөө ч их хичээж сүүлийн үед илт өөр болоод байна.. хамгаалалтад бэртэл гэмтэл л тохиохгүй бол шинэ хүн авах хэрэг алга. урд ч бас тийм байна. Арда ирсэнээр урд болон дундын шугамыг маань олон талт, хувилбартай болголоо.. дундын шугам маань ч муугүй байна: Бүске, Иниеста, Иван, Арда, Сержио гээд.. Сержиог бол том тоглолтын тоглогч аль хэдийн болсон гэж үзээд байгаа.. Маше, Алеш нар дунд тоглох боломжтой. Рафа бэртээгүй бол бүрэлдэхүүн хангалттай байж шүү.. хоёрдугаар сард бөөн тоглолт.. лиган хүрээнд гайгүй хуваарьтай аж.. Севилья-тай Камп ноуд тоглохоос өөр том тоглолт үгүй бол ЧЛ, Копад чухал тоглолтуудтай байна. ЧЛ-д буучидтай бол копад Валенсиатай хоёр тоглоно.. Сарьсан багваахайнууд хүснэгтэд 12-т яваа ба гэртээ 3 ялж, 7 тэнцэж, ганц ялагдсан бол зочлон тоглолтоос: 2 ялж, 3 тэнцэж, 6 ялагджээ.. их л тэнцэх дуртай баг юм. гэрт нь тэнцээ хийгээд Камп ноудаа ялчихвал.. гэхдээ хуваарь эсрэгээрээ байгаа.. нэг тийм шилжилтийн, солигдолтын үе дээрээ байгаа баг гай болохгүй байлгүй..

All Competitions:

Goals: 98
Suarez 31
Messi 21
Neymar 21
Munir 6
Rakitic 4
Pique 3
Sandro 3
Adriano 1
Alves 1
Bartra 1
Iniesta 1
Pedro 1
Rafinha 1
Roberto 1
Vermaelen 1
O.G. 1

Assists: 69
Neymar 14
Suarez 10
Messi 9
Alves 5
Busquets 5
Roberto 5
Alba 3
Iniesta 3
Rakitic 3
Arda 2
Mathieu 2
Munir 2
Sandro 2
Adriano 1
Aitor 1
Bartra 1
Mascherano 1
Vidal 1

Image
Goals: 54
Suarez 19
Neymar 16
Messi 12
Rakitic 2
Bartra 1
Iniesta 1
Munir 1
Vermaelen 1
O.G. 1

Assists: 40
Neymar 9
Suarez 6
Messi 4
Roberto 4
Alba 3
Alves 3
Busquets 3
Arda 2
Adriano 1
Bartra 1
Iniesta 1
Mathieu 1
Munir 1
Sandro 1

Yellow Cards (suspension with 5 cards):
Pique 5
Mascherano 4
Neymar 4
Busquets 3
Suarez 3
Alves 2
Iniesta 2
Mathieu 2
Rakitic 2
Vermaelen 2
Alba 1
Arda 1
Messi 1
Vidal 1

Red Cards:
Mascherano 1

Image
Goals: 15
Suarez 5
Messi 3
Neymar 2
Rakitic 2
Adriano 1
Roberto 1
Pique 1

Assists: 10
Neymar 3
Rakitic 2
Suarez 2
Alves 1
Messi 1
Munir 1

Yellow Cards (suspension with 3, 5, 7, 9 etc cards):
Alves 3
Gumbau 2
Pique 2
Alba 1
Bartra 1
Busquets 1
Mascherano 1
Messi 1
Neymar 1
Rakitic 1

Image
Goals: 17
Munir 5
Neymar 3
Sandro 3
Messi 2
Pique 2
Alves 1
Suarez 1

Assists: 13
Messi 4
Aitor 1
Alves 1
Iniesta 1
Mascherano 1
Mathieu 1
Rakitic 1
Roberto 1
Sandro 1
Vidal 1

Yellow Cards(suspension with 3 cards):
Mascherano 2
Suarez 2
Adriano 1
Alves 1
Gumbau 1
Iniesta 1
Messi 1
Neymar 1
Pique 1
Rakitic 1
Vidal 1

Red Cards:

Matches played(38):
Lliga: 21(16W, 3D, 2L)
CL: 6(4W, 2D)
Cdr: 6(5W, 1D)
Cwc: 2(2W)
UEFA Supercup: 1(1W)
Spanish Supercup: 2(1D, 1L)

Goals conceded(34):
Lliga: 17
CL: 4
Cdr: 4
UEFA Supercup: 4
Spanish Supercup: 5

Clean sheets(all comps.): 16
Lliga: 10
CL: 2
Cdr: 2
Cwc: 2
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Өсөхбаяр » Mon Feb 01, 2016 6:30 pm

с.робертог том тоглолтонд гаргахад асуудалгүй болсон. харин матью их хийтэй байнаа энэ байдлаараа зунаас үдэж мэдэх юм.. уг нь төвд верма бартра 2 оос нуруу биеийн хүчээр илүү сонголт шиг санагддаг юм. дахиж жигүүрт л битгий гаргаасай
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Bulga » Mon Feb 01, 2016 6:34 pm

Атлетико уул нь бидний хувьд оноогоо дөхүүлэх найдлага байсан юм сан. Ла Лигийн цом ч Барсагийнх болход улам ойртсоор, уул нь өмнөх тойрогт Бэтисийн хаалгыг бөмбөгөөр бөмбөгдөх шиг болсон ч нөгөө нэг Реалын банзыг халаасныхаа төлөө 5,6 жил тэжээлгэсэн Адан багаа аварч байх шиг ёстой нэг тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг л. Бэтисийн гоол дээр манай хаалгачын мөч богиндоод алдчихвуу л гэмээр,
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Feb 01, 2016 6:34 pm


вв маань багтаа дебьюджээ. сайхан харагдаж байна. хэд хэдэн сайхан хаалт хийнэ лээ. хөлийн ажиллагаа ч гоё байна. харин энэ талбай нь ямар мяа юм бэ.
манай хүн ч дураараа цөлж байна даа. ингэж олон цөлөхийг нь харалгүй удчихаж, яасан эвгүй юмб. :ногоон:

вв гэснээс икер португалд 2 тоглолт дараалж айхтар бүдүүлэг алдаа гарган гоол алдаад эвгүйтэж байсан шт. шигшээ дэх байр суурь гээд л марка, ас хоёр уралдаж бичээд байсан нь саяхан даа.

жон терри улирал дуусгаад челсигээс явахаар болж.. манайх сонирхож байгаа гээд л бичиж 8-)
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Mon Feb 01, 2016 7:28 pm

улирал талдаа л орж байна шт. юун тайтл...
за тэр айлын систем энээ тэрээ гэхээсээ ядралтын асуудал илт анзаарагдаж байгаа л даа.. ядралт бага байсан бол тэгж дарамтлуулаад, шахуулаад байхгүй ээ...
дунд шугамынхан саяжин л баахан сэлгээгүй нүдэлцсэн. ашгүй сержи эдгэрч, арда тоглож эхэллээ.
ней уян хатан тулдаа л гэмтэл бэртэл гэлгүй яваа хүн. түүнээс биш хангалттай бэртэхээр контактууд өчнөөн авч байна.
холбоо гэж юм нь, азийн зах зээл гээд манайхаар туг тахиж байна даа. байнга л хамгийн эхний тоглолтоор тавьчих юм. тэр огт таалагдахгүй байгаа... лхагвад нь цомдчихоод л хагассайнд нь хамгийн эрт лига гээд давхиад гараад ирнэ. стандарт сахиж, логикоор бодвол байж боломгүй л хуваарь. хэдэн тамирчид маань шим шүүсээ шахуулж байна дөө... өнгөрсөн 1 сар-д гэхэд л 3 удаа хамгийн эрт тоглосон.

өвлийн цонхыг ингээд хоосон үдэж буйд дургүй хүрч байна. рафа энэ улиралд тоглохгүй... анх ярьж байснаараа денис, нолито хоёрыг авчирмаар байна. санхүү гэж сүрдүүлж байгаад л ам таглачихлаа л даа, энэ боорд... хавар харамсах вий.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Reda » Mon Feb 01, 2016 9:05 pm

Бүрэлдэхүүн бол овоо зузаан болсон. Сая эхний үзд гоол алдсаны дараа Нэйг хазганахад мунирйг бэлтгэл хийлгэхэд нь гайхсан. Сэржиг гаргавал илүү бөмбөгөө хянаж чадмаар ем.


Sent from my iPhone using Tapatalk
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Tue Feb 02, 2016 12:34 pm

куэнка гранадад иржээ.

монти бетисд улирал дуустал зээлээр тоглохоор болж...

лео ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа гэнэ. маргааш тоглох л юм шиг байна.


ронни эквадорын барселона багт тоглохоор болжээ. янзийн угтаж байна даа...
мань эр барселона нэртэй 2 клубт тоглож байсан 2 дахь тамирчин болж байгаа гэнэ.
Ronaldinho will become 2nd player to play for FC Barcelona and Ecuadorian club Barcelona SC, after Carlos Medrano (1950s-1970s) [via mrchip]
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kamizake » Tue Feb 02, 2016 2:27 pm

Сонин сонин баг хэсэж явж байхаар хятад юмуу млс-д очдоггүйм бхдаа? эсүүл тэндээс урилга ирдгүйм болуу
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Mr S » Tue Feb 02, 2016 2:49 pm

Image
Пэп ирэх зун манай таргэтуудыг түүнэ л гэнэ....... Погба 80 сая фунт, Стоунс 50 сая фунт
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Цоомоо » Tue Feb 02, 2016 3:15 pm

За тэгээд ажлаа ч аваагүй байж шууд тэр тэрийг авъя гээд явахгүй байлгүй дээ кк.
Явчдгийн болов уу.
Пэп Бускетсийг л зулгааж магадгүй ер нь.
Гол хүнээ алдчихгүй байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby kayo » Tue Feb 02, 2016 4:35 pm

Бусктусыг ч явуулахгүй байхаа, харин Сержио Роберто, Рафинна энэ тэрийн гэрээг одоо шинэчлэхгүй бол Тиагогийн адил явж магадгүй байх шүү, гарааны эрх өгөе гэхэд л гүйнэ шдээ, үнэ нь ч хямдхан байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Tue Feb 02, 2016 5:20 pm

Бүси-г юу гэж явуулахав дээ. Бүси ч өөрөө явахгүй нь тод. Ер нь аль ч талаасаа шат доошилсон хэрэг болно. Ихдээ л сониноор худлаа нэг шуурч л үзэх биз. 1-2 жилийн өмнө ПСЖ мань хүнд 75 саяын санал явуулаад дийлээгүй.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Tue Feb 02, 2016 5:51 pm

Пэпийн Барса дах амжилттай эринийг ингэж их гоёор хэлсэн байдаг: “Өрсөлдөгчид хариултыг нь олох бүрд Пэп асуултаа өөрчлөөд байв.”


Сайхан бичжээ Төрөө :eek:

Алганы хөлс чахарсан сайхан тоглолт болсон доо. АТМ өмнөх тоглолтуудаан бодвол хамаагүй олон талт уян хатан тоглолтыг үзүүлсэн. Сайжирч чанаржсан нь илт 9үүлээн үлдчээд мөчөөгөөн өгөхгүй тэмцэх чанар...Тоглолтын талаар бүгд дэлгэрэнгүй сайхан бичэцгээсэн байна.

Бидний хувьд маааш чухал оноо хүснэгтэнд ижил оноотой багаасаа 3 оноогоор тусгаарлагдлаа. Одоо бүгд жижиг сажиг бэртлээс салж жигдрэх хэрэг байна. 2 сард амас хийх завгүй энэ сард 8 тоглолт хийнэ түүнээс 3-ыг нь гэртээ 5-ыг нь зочлон тоглолтоор чанга2.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby storm » Tue Feb 02, 2016 5:58 pm

Пэп сонгох хамгийн магадлалтай баг нь Сити байсан хэдхэн байрлал өөрчлөлт хийгээд өөрийн хүссэн тоглолтоон гаргуулаад байх биз. Хуучин багаан ухаж төнхөөд байхгүй биздээ. Юу хийхийг нь ирсэн хойно л харья.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby Bulga » Tue Feb 02, 2016 8:36 pm

Улирлын төгсгөл гэхэд Барсагын гол тамирчдыг их ядрана л гэж бодоод байгаа шдээ, тэгэхдээ л манайханд 7 оноог нөхнө гэдэг магадлалын хувьд боломж байгаа ч хэцүү байх байх даа
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby PrOXy » Tue Feb 02, 2016 9:39 pm

бүске цалингаа нэмүүлж байгаа. шинэ гэрээ хийнэ. удахгүй зарлах байх.
рафатай шинэ гэрээ хийчихсэн байгаа.
сержигийн гэрээ яаж байдаг юм бол. одоогоор нэг их шальтай авдаггүй л байж таараа.

пеп, чики хоёр нийлчихлээ. за тэгээд цаашид үнэн худал нь мэдэгдэхгүй баахан л цуурхал тархана биз дээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

Postby turuue » Wed Feb 03, 2016 4:46 am

Барто одоо спонсорын маш сайн гэрээ олж авахгүй бол манайх том наймаа хийх биш харин том тоглогчдоосоо явуулж таарах нь дээ. Бүси, Нэй, Мэсси цалин нэмэгдэж байгаа, Иван бас ярилцаад байгаа сурагтай. Дани, Маше хоёрын ядаж нэг нь явж таарах нь дээ.

Спонсоруудтай нилээн аварга гэрээ хийхгүй бол энэ жилдээ том наймаа худлаа болно байх, цаашаа Камп Ноугийн өргөтгөл эхэлнэ гэвэл хэцүү. Ер нь ч том наймаа гэхээсээ илүү одоогийн цөмөө хадгалаад сул байрлалуудаа бэхжүүлээд авбал л амжилт юм даа. Залуу сайн СВ, тэгээд LB дээр нэг сэлгээ, болбол нэг DLP. Уг нь дахиад нэг Сэржи шиг тоглогч байхад л их олон юм шийдэгдэх гээд байх юм. Даанч тийм дураараа олдохгүй биз.

Одоо Иньеста унах нь цаг хугацааны л асуудал. Чавигийн уналтанд бэлэн байлгүй алдсанаа давтаж болохгүй. Иньеста л бүр гүнээс Чави стилийн тоглолт үзүүлдэг болж энэ асуудлыг шийдсэн. Ардагийн скиллсет Иньестагийнхтай нилээн төстэй, тэгэхээр Иньеста байхгүй болоход гол үгүйлэгдэх зүйл нь Иньестагийн одоо гүйцэтгээд байгаа Чави-стилийн тоглолт. Дээр нь high line pressing хийж байгаа багуудын эсрэг онцгой сандарч байгаагийн хувьд манайд энэ нь бүр хүнд тусна. Верратти, Гюндоган маягийн тоглогчдоос нэгийг заавал авчрах л хэрэгтэй байгаа юм. Сампер уг нь энэ асуудлыг шийдэх бүрэн чадалтай ч Лучо одоогоор итгэсэн юм алга. Цөөн хэдэн боломжоо бол сайн л ашигласан. Лучо мань хүнийг хамгаалалтанд тааруу, бие султай байна л гээд ил тод хэлсэн. Хэрвээ төвдөө хүн авч чадахгүй бол Сампер хүссэн хүсээгүй боломж шүүрч таарна. Тэгэхээр айхтар харамсах юм ч алга.

Лучогийн энэ жилийн тоглолтын төлөвлөгөө, хүссэн наймаа эдрийг хараад байхад Мэссиг илүү төв рүү оруулаад цэвэр 10 номероор тоглуулаад, бүдүүн тоймоор 4-2-3-1, 3-2-4-1 хувилбарууд ашиглах гэж үзээд байна. Мэссиг яг Суаресийн ард тавиад 4-2-3-1 тоглоход аль нэг жигүүр илт сулраад байсан, энэ нь ч Нолитод илт дурлаад байсан нэмэлт нэг шалтгаан болсон байх.

Алешийг гаргахдаа илүү адвансед тоглуулаад, Мэссиг төв рүү оруулчхаад байгаа. Ингэхээр 3 хамгаалагчтай нилээн динамик бас замбараагүй талдаа хувилбарууд зурагдаад байгаа. Ингээд харахаар Сампер шиг цэвэр техникал СМ/ДМ хүсэхгүй байгаа нь Мэссиг төвд илүү олон минут тоглуулах төлөвлөгөөтэй байгаа ч юм шиг. Юу болохыг харж л байя.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 8 guests