Page 1 of 14

AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 4:01 pm
by Shaggy
Image
За шинэ улирал хаяанд ирсэн учир багийнхаа шинэ сэдвийг нээж байна.
2014/2015 оны улирлаас бид юуг ойлгов?
Өнгөрсөн улирал баг маань лигтээ түрүүлэх зорилготойгоор шинэ улиралаа эхлүүлсэн ч харамсалтай нь тэргүүлэгч Ювентусээс 17 онооны цаана улирлыг 2-р байранд мөн цомын тэмцээний шилдэг 4т заналт өрсөлдөгч Лациод ялагдан, мөн Аваргуудын лигт Баерн 7-1 дүүлэн шившигтэйгээр өндүүрлүүлсэн. Өнгөрсөн улиралын азгүйтэлд дараах зүйлсүүд гол нөлөө үзүүлсэн. Гүйцэтгэл муутай довтолгоо, залхуу жигүүрийн хамгаалалт. Улирал эхлэхэд бүх зүйл хэвийн байсан ч зөвхөн ур чадвар дээр тулгуурласан Жервинио, Дестро довтлогчтой довтолгоо түрүү улирлых шиг хүчтэй байж чадсангүй. Улирлын дундуур Ибарбо, Думбиа зэрэг довтлогчдыг багт нэгтгэсэн ч мөн л үр дүнгээ өгсөнгүй. Ингэснээр хөгшин ахлагч маань бүх тэмцээнд 14 гоал хийж багийн мэргэн буучнаар нэрлэгдсэн. Жигүүрийн хамгаалалт сүүлийн 5 жилийн туршид багийн хамгийн эмзэг сэдэв болоод байгаа. Энэ ч дутуу талаа нөхөхөөр Эшли коулыг авчирсан харамсалтай нь Англи залуу Итали хэл сураагүйгээс талбай дээр франц англи хэлтэй орчуулагч Мбиватай хамт гарах болсон үр дүнд Баернд 7-1 тоглолтоос хойш гараанд багтаагүй Торисидис болон Флоренци гэсэн жигүүрийн хамгаалалттай улирлыг дуусгасан.

Өнгөрсөн жилийн Флоп: Итурбе, Коул, Жервинио
Өнгөрсөн жилийн шилдэг: Найнгголан, Пиаянич, Манолас
Шилдэг наймаа: Манолас
Шилдэг тоглолт: 2р байраа баталгуужалсан Лациогийн эсрэг хийсэн улирлын сүүлийн тоглолт

Зуны наймаан зах:
Багийн гол даалгавар бол дэлхийн хэмжээний довтлогч, төвд тоглох чадвартай жигүүр, мөн туршлагатай жигүүрийн хамгаалалт, ирээдүйг даатгах хаалгач байлаа.

Сүүлийн 2 жилийн туршид зарсан их хэмжээний мөнгөнөөс болж санхүүгийн шударга дүрмийн дагуу багт наймаанд зарцуулах төсөв их бага байсан ч багийн урирдлага сайн ажилласаны үр дүнд Египетийн шигшээн од Салаг челсигээс зээлээр(үлирал дууссаны дараа мөнгий нь төлнө), Польшийн шигшээн хаалгач Шцесниг (2 жил зээлээд худалдаж авна.) Тотенхамд бүтэлгүйтсэн ч Геноад тодорсон Фалкуе (13 гоал 8 ассист) худалдаж авлаа. Мөн АС Миланы таргет Бертоллачид 50 хувийг 8 саяар худалдаж аван 20 саяар Миланд зарсан.
Одоо ч хүн зах дээр идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд Жеког Ситигээс, мөн Адрианог Барсагаас авхаар ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил тэсэрсэн Найнголаны гэрээг сунгаж чадлаа.

Энэ улиралд:
Мэдээж түрүүлэх бол багийн гол зорилго. Баг өнгөрсөн жилүүдээс илүү зузаан бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд энэ жил 3 фронтод хангалттай өрсөлдөх хэмжээний бүрэлдэхүүнтэй болж чадсан. Хэрэв Жекогийн наймаа бүтэх юм бол гүйцэтгэл муутай довтолгооны шугаманд их хүч нэмэх нь гарцаагүй юм.

Харах ёстой:
Франческо Тотти, Ромд 20 жилийг өнгөрүүлсэн домогт ахлагчийн маань сүүлийн жил ирж байна. Дахин гэрээгээ сунгаж магадгүй ч энэ нь бараг боломжгүй зүйл юм. Өдгөө 40 хүрж байгаа домогт ахлагчийн сүүлийн улирал сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдалуудаар дүүрэн байх биз ээ.

За ингээд бүх Сериа А-гийн дэмжигчиддээ бид ирж явна.
Veni, vidi, vici
Image

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 4:03 pm
by Tmshinoda
:-D

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 4:54 pm
by Жонон
Сайхан нээжээ,Товч бөгөөд тодорхой.Тэгээд мэдээж улиралд нь амжилт хүсье

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 5:03 pm
by Shaggy
Жонон wrote:Сайхан нээжээ,Товч бөгөөд тодорхой.Тэгээд мэдээж улиралд нь амжилт хүсье

Энэ улирал багийн тоглолт ч товч бөгөөд тодорхой байх учиртай юм. Ерөөсөө хожоол хожоол хэхэ :ногоон:

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 5:12 pm
by Shaggy
За маргааш Жеко, Герсон 2ын наймааг зарлана гэнэ дээ. Герсоны виза харин нилээн асуудал үүсгэх бололтой Парадестай адилхан нэг клубт л зээлүүлж таарах нь. Өөр нэг сайн мэдээ байгаа нь Жигүүрийн хамгаалалтанд Дигнег авахаар нилээд зүтгээд эхэлж. Уул нь ливерпүүл бараг тохирчоод байсан манайх дундуур нь шумбадаж байгаа бололтой. Астори Фиорентина руу явсан. Кастаныг ч өвлөөс явуулах байх тэгэхээр Ромагналиогийн асуудал шийдэгдэж байна уу даа... Нөхрийг одоо бол Мбиватай ээлжлээд гаргаад байдаг газар. Милан 17оос дээшээ өгөхгүй гээд байсан 22 саяын хүргүүлэхээр бэлдэж байна л гэнэ. Бенатиа, Маркинио 2ыг явхад нэг их харамсаагүй Ромагналиог бол яагаад ч зарж болохгүй баталгаатай ирээдүйтэй дээрээс нь жинхэнэ Романиста

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 5:43 pm
by Цогоо
Ирлээ, үзлээ, яллаа бил үү?

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 7:09 pm
by mn_rocisky
https://www.facebook.com/officialasroma ... =2&theater

Манай маанаг шар овоо доо.

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Mon Aug 03, 2015 8:49 pm
by Shaggy
Цогоо wrote:Ирлээ, үзлээ, яллаа бил үү?

:eek:

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 12:45 am
by DLGR
Ромын Легионууд шиг л байна шинэ өмсгөл...

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 1:33 am
by Бадруул
Манай муу Жи, Барсагийн Шави нар буурь сэлгэлээ.
Харин танай тамаан байж л байх юм. Бас л хүндэлмээр агуу амьтан юм даа...
Алдарт ахлагчийгаа гоё үдэн гаргаж өгөөрэй,
Аваагүй ганцыгаа хүртэх болтугай... :eek:


Бас Г.Баяраадаа амжилт хүсье. Сэдэвт нь биччихье даа

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 8:21 am
by Цогоо
mn_rocisky wrote:https://www.facebook.com/officialasroma/videos/vb.209630315764457/896935060367309/?type=2&theater

Манай маанаг шар овоо доо.
Уг нь сайн шт. Тануус л муу хэлээд байдаг болохоос.

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 8:30 am
by Идэрээ
Бага зэрэг анхаарал султай юм шиг байдийн. Тоглолтын турш тогтмол шалгуулаад байвал гайгүй хаагаад л байна. Рефлексын хувьд одоо манайд байгаа хоёр хаалгачаас дутуу2. Залуу байна алдаан дээрээ суралцаад сайжрах байхаа.
Энэ жил Ромаг Сери А-д түрүүлэхэд нь их хувь нэмэр оруулаасай л гэж бодож байна.

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 9:20 am
by Жонон
Идэрээ wrote:Бага зэрэг анхаарал султай юм шиг байдийн. Тоглолтын турш тогтмол шалгуулаад байвал гайгүй хаагаад л байна. Рефлексын хувьд одоо манайд байгаа хоёр хаалгачаас дутуу2. Залуу байна алдаан дээрээ суралцаад сайжрах байхаа.
Энэ жил Ромаг Сери А-д түрүүлэхэд нь их хувь нэмэр оруулаасай л гэж бодож байна.

Энэ жил манайх түрүүлэх юм шиг бна лээ.хэхэ

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 10:20 pm
by Г.Баяраа
За ашгүй Шэгги сэдвээ нээчиж. Юлий Цезарын алдарт үгээр нэрлэсэнд талархав.
Ирлээ, Харлаа, Эзэллээ! гэсэн утгатай үг байх.
Дахиад өлсгөлөн этр гэсэн нэр өгчүүл жил болгон л өлсөхийн гээд гоочлууд унах болов уу гэж бодож байлаа :ногоон: .
Бүрэлдэхүүний нөөц гэдэг юмаар л манайх улирлын 2-р хагасаас суугаад Ювед дарлуулаад байсан Руди Гарсиа ч энэ тал дээр нилээн сайн анхаарч байрлал болгондоо овоо сайн зузаалж байна даа. Гарсиа ер нь Брэндан Рожерс шиг их прагматик тууштай алсын бодолтой нөхөр. Зөвхөн богино хугацааны пир гээд шуугиад өнгөрөх түрхэн зуурын амжилт биш харин ирээдүйд юм үлдэх бат бөх суурьтай баг босгох зорилготой ирсэн. Тэрнийгээ ч бага багаа зугуухан ахиулж л байна.

Image

Спортыг жинхэнэ шоу бизнес утгаар нь хөгжүүлж чаддаг Америк маркетинг орж ирснээр бусад Сери А-гийн багуудаас арай л өөр, шинэлэг арга сэтгэлгээтэй болоод урагштай байгаад баяртай байна.
Шинэ цэнгэлдэх хүрээлэн, фэнүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд, маркетингийн зөв бодлого, гэх мэтчилэн олон эерэг зүйлс харагдаж байна. Ямар ч байсан Аваргуудын лигт тогтмол оролцдог болох эхний Level-дээ хүрсэн гэж бодож байна. Одоо дараагийнх нь бол мэдээж 2001 оноос хойш хүлээж байгаа. Скудетто.
Юве хоёр жилийн өмнөхөө бодвол Конте ч яваад, Пирло, Видал, Тевес нь яваад Италидаа алж хядчих гээд байдаг ир нь арай мохно гэж найдаж байна. Түрүү жил бол Контегийн бүрдүүлсэн багийн ерөнхий инерциер л явсаар байгаад түрүүлчихсэн. Манайх ч тэгтлээ хүчтэй эсэргүүцэж чадсангүй. Аваргуудын лиг этр гэж хүчээ тарамдаж байтал тэгээд тасарчихлаа. Харин энэ жилээс бол нөөц сайтай болсон учраас Гарсиа их сайхан төлөвлөөд Сери А-даа нэг гол анхаарлаа хандуулна гэж бодож байна. Аваргуудын лигт бол хасагдах шатанд үлдэхэд л болно. Мөнгийг нь бодсон ч тэр. Юуны өмнө Скудетто руу л чичирдэг цаг.

Үндсэн тактик бол мэдээж 4-3-3.
Эдин Жеко бараг ирчихлээ. Тэгэхээр жигүүрээс Жэрвиньо, Итурбе, Лияич, Флоренци, кроссоор бөмбөгдөөд өгнө. Араас нь Пьнич, Салих Учан, Де Росси, Тотти, Стрүүтман, Ибарбо, Кэйта, Найнгголан дэмжээд өгөхөөр финиш сайтай нөхөр бөмбөгдөнө л гэж найдахаас.
Сэйду Думбиа, Ибарбо, Фальке гэсэн довтлогчид сэлгээнд нь байна.

Хойно бол Кастан - Манолас хоёр төвд гарна. Янга Мбива, Романьоли (Явчихгүй бол) хааяа Кастантай сэлгэн. Хоёр жигүүрт нь Эшли Коул, Майкон, Торосидис байгаа.

Ингээд харах юм бол байрлал болгонд л гарааны эрхийн төлөө өрсөлдөх хоёр , хоёр тоглогч байна. Одоо тэгэхээр солилцоо наймаанд санаа зовоод байх юм алга. Цонх хаагдахаас өмнө хамгаалалтанд нэг хоёр тоглогч нэмж болох юм. Ямартай ч энэ жил удаан хүлээсэн Скудеттогоо өргөнө гэсэн нэг эерэг совин төрөөд л байгаа юмдаа. За тэгээд ФОРЗА РОМА!

Шинэ улирлынхаа цагаан өмсгөлөөс удахгүй олж авьядаа. Найктай гэрээ байгуулсан. Өмсгөлийн загвар их сайхан болсон байна билээ. Аз таарвал энэ улиралдаа Ромд очиж Ромын дерби үзнээ гэсэн зорилго тавьчихсан байгаа. Эсвэл Аваргуудын лигийн тоглолт ч юм уу. :ногоон: Оросын багтай нэг хэсэгт орвол.

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Tue Aug 04, 2015 11:32 pm
by Цогоо
Г.Баяраа wrote: Одоо дараагийнх нь бол мэдээж 2001 оноос хойш хүлээж байгаа. Скудетто.
Пөөх ийм удаан хүлээж байгаа юм уу?

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 7:57 am
by Bold9
:eek:
Урд, дундах бүрэлдэхүүн бол идэж уухаар л харагдаж байна.

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 10:43 am
by Г.Баяраа
Цогоо wrote:
Г.Баяраа wrote: Одоо дараагийнх нь бол мэдээж 2001 оноос хойш хүлээж байгаа. Скудетто.
Пөөх ийм удаан хүлээж байгаа юм уу?

2001, 2004 оны хооронд нэг их ялгаа байхгүй шүү. :ногоон:

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 11:11 am
by Цогоо
Ялгаа байна аа. хаха удаан хүлээж байгаа юм байна шт. Дунд цом энэ тэр авч байсан байлгүй дээ?

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 1:16 pm
by Г.Баяраа
Цогоо wrote:Ялгаа байна аа. хаха удаан хүлээж байгаа юм байна шт. Дунд цом энэ тэр авч байсан байлгүй дээ?

ИТАЛИЙН ЦОМ. 2006–07, 2007–08

Image

СЕРИ А-ГИЙН МӨНГӨН МЕДАЛЬ :ногоон:

2001–02, 2003–04, 2005–06, 2006–07, 2007–08, 2009–10, 2013–14, 2014–15

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 1:26 pm
by Алтангэрэл
Яаая Мөнгөн медалиуд чинь гол харламаар харагдаж байна шүү

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 2:23 pm
by fcb
Шинэ улиралд чинь амжилт :-D
NIKE-ийн энэ жилийн хийсэн хамгийн гоё нь танай энэ цагаан юм шигээ :eek:

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 4:52 pm
by Cule
Манайх харин хамгийн миа нт байх кк

Sent from my SM-N9005 using Tapatalk

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 4:53 pm
by Өсөхбаяр
Cule wrote:Манайх харин хамгийн миа нт байх кк

Sent from my SM-N9005 using Tapatalk

:eek: ёстой ёстой

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Wed Aug 05, 2015 8:37 pm
by Цогоо
Г.Баяраа wrote:СЕРИ А-ГИЙН МӨНГӨН МЕДАЛЬ :ногоон:

2001–02, 2003–04, 2005–06, 2006–07, 2007–08, 2009–10, 2013–14, 2014–15
Манай 4 дүгээр байрны цомуудын хажууд хамаагүй дээр юм аа. :RD

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

PostPosted: Thu Aug 06, 2015 7:54 pm
by Г.Баяраа
Аав хүү хоёр шиг л :ногоон:
Image