AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Gankhuu » Wed Aug 12, 2015 1:12 pm

Za bas neg hamgaalagch chin zodog tailna gej dee. :p
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Wed Aug 12, 2015 1:28 pm

Та нар чинь яасан их санаа тавьж байх юм хаха
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Thu Aug 13, 2015 4:10 pm

ЭДИН ЖЕКО "БИ РОМАГ АВАРГА БОЛГОНО!"

Image

Ромад жинхлэх нөхцөлтэй зээлээр ирсэн Эдин Жеко шинэ багаа цом авчирна хэмээн амлаж байна. 29 настай Босния довтлогчийг Рома 4 сая евро төлж авчирсан бөгөөд тодорхой тооны гоол оруулсны дараа 11 сая еврогоор жинхлэх боломжтой ажээ.

Руди Гарсиагийн удирдсан Рома сүүлийн хоёр улиралд лигтээ Ювентусын ард аман хүзүүдсэн бөгөөд Италийн цом, Аваргуудын лигт сайн оролцож чадаагүй. Харин Жеко нийслэлийн багийн амжилтыг ахиулна гэдэгтээ итгэлтэй байна.

"Би энд Роматай хамт аварга болох гэж ирсэн. Гэхдээ эхлээд сууриа зөв тавьж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд юу болохыг харцгаая. Би клубын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаж байна. Гоол хийх бол миний ажил. Надад өгч байгаа цалин, ирж байгаа итгэлийн хариуг би гоолоороо л барина"

"Би хувийнхаа амжилтанд тодорхой зааг тогтоомооргүй байна. Эцсийн дүнд Рома хэддүгээр байранд орж, ямар амжилт гаргах нь л хамгийн чухал"

"Би Мохамед Салахыг Базельд байхаас нь мэднэ. Түүний эсрэг цөөнгүй тоглолтонд оролцож байлаа. Фиорентинад тэр Сери А-д тоглож чадна гэдгээ харуулсан. Тэгэхээр Ромад ч гэсэн алзахгүй байх. Би түүнтэй хамт тоглохдоо баяртай байх болно"

Жеко шинэ багтаа Маттия Дестрогийн үлдээсэн 9 дугаарыг зүүх бөгөөд Рома шинэ улирлын эхний тоглолтоо 8 сарын 22-нд Хеллас Веронагийн эсрэг хийнэ. Тэрээр 2011 оноос хойш тоглосон Манчестер Ситигийн талаар ийн ярьж байна.

"Миний амьдрал, карьерийн хамгийн мартагдашгүй, сайхан он жилүүд Манчестер Ситид өнгөрсөн. Тийм болохоор баяртай гэж хэлэхэд хэцүү байна. Сити надад гэр бүл шиг санагддаг байсан. Би та нарыгаа хэзээ ч мартахгүй. Бас Ситигийн хөгжөөн дэмжигч хэвээрээ үлдэх болно"
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Идэрээ » Thu Aug 13, 2015 8:44 pm

Хамгаалалт чинь л асуудалтай харагдаад байгаамдаа, бусдаар бол үнэн гоё болчихлоо шүү.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Sat Aug 15, 2015 8:53 pm

Roma 6-4 Sevilla

Image

Dzeko 5, 42 (R) Torosidis 8 (R) Nainggolan (R) 44 Totti pen 63 (R) Suarez 70, 86 (S) Reyes 76 (S) Coke 83 (S)

Roma: Szczesny (De Sanctis, 45); Maicon (Florenzi, 74), Manolas (Capradossi, 74), Castan (De Rossi, 74), Torosidis (Anocic, 87); Pjanic (Ljajic, 78), Keita, Nainggolan (Ucan, 87); Falque (Gervinho, 60), Dzeko (Totti, 60), Salah (Iturbe, 60)

-------------Szczesny -----------------
Maicon - Manolas - Castan - Torosidis
-----Pjanic ---Keita--- Nainggolan----
-------Falque --Dzeko ---Salah ------

Улирал эхлэхийн өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Севильягийн эсрэг хийж 6-4-өөр хожлоо. Гарсиа довтолгооны гараандаа дан шинэ залуусыг гаргаж эхний хагаст Фальке, Жеко, Сала жинхэнэ бужигнуулав.
Харин 2-р үед манайхан санаа амарсан уу яасан дөрвөн гоол дараалж алдаад нөгөө гоё уур амьсгалыг эвдчих дөхлөө. Anocic, Capradossi гээд сураггүй гаруудыг оруулж ирээд, баахан сэлгээ хийцэн чинь эхний үеийн нөгөө гоё ойлголцол байхгүй болцон.

Ла Масиагийн бүтээгдэхүүн Falque-гийн тоглолтыг анх удаа бүтнээр нь үзээд биширлээ. Үнэхээр чадвартай, мэдрэмжтэй, сайн залуу байна. Гэтэл ийм залуу сэлгээнд ихэнхидээ сууна гэж бодохоор манай урд тал ч сайхан байнадаа. Ур талын баахан хэдээс ер нь хоёр нь наймааны цонх хаагдахаас өмнө явах байх. Adem Ljajić-ийг Andrea Ranocchia-гоор солино гэсэн шуум байгаа.

Яг одоо манайх 9 довтолгооны тоглогчтой, хагас хамгаалалтанд 8 тоглогч, тэгээд хамгаалалтанд 4 тоглогч (Эшли Коулийн гэрээг нь цуцалсан) үлдсэн. Тэгэхээр аль байрлал дээр хүн нэмж авчираад, алийг нь жаахан суллах хэрэгтэй байгаа нь тодорхой байгаа байх. Би хувьдаа Ljajić, Mattia Destro (Болонья руу бараг л тодорхой болсон), Ибарбо гэсэн нөхдүүдийг явуулаад төвийн хамгаалалт болон баруун зүүн жигүүрт дор хаяж нэг нэг найдвартай хүн авчирахгүй бол арай хэтэрлээ. Alessio Romagnoli, Mapou Yanga-Mbiwa хоёрыг явуулцан чинь төвийн хамгаалалт бүр эзгүйрчихлээ.

Одоогоор авахаар ярилцаж байгаа хамгаалагчид гэвэл Mamadou Sakho,(Ливэрпүүл), Diafra Sakho (Вэст Хэм), Alexander Milosevic (Бешикташ), and Jannik Vestergaard (Вердер Бремен), Начо (Реал Мадрид), Ranocchia (Интер Милан) нар байна. Манай ерөнхий менежер Mauro Baldissoni, дасгалжуулагч Руди Гарсиа нар ямар ч байсан наймааны цонх хаагдахаас өмнө гурван тоглогч авчирна гээд амлачихсан байгаа. Гарсиа бол бүр яг хоёр төвийн хамгаалагч гэж онцолсон. Нөхөр Севильягийн эсрэг алдсан 4 гоолд нилээн ууртай байгаа.

Ер нь арын шугамыг нэг их хольж сольж, гар хүрэлгүй найдвартай итгэлтэй тоглогчдоор бүрдүүлээд орхих хэрэгтэй юм байгаам. Гэтэл манайх жил болгон төвийн хамгаалагчдаа сольж, шинээр ирсэн хэд нь учраа олж, хөл нийлэх гэсээр байтал Ювентус тасраад явчихдаг муухай юм давтагдаад байна. Энийг л болиулмуур байна даа. Маркуйньос, Бенатиа, Романьоли гээд залуус төвдөө хэрвээ байж байсан бол одоо жинхэнэ гар нийлээд хана хэрэм шиг л болчихсон байхгүй. Гэтэл Юве Киеллини, Бонуччи хоёр нь хичнээн олон жил хамт найдвартай тоглож байна.

Image

Сүүлд авсан мэдээллээр Шттгугартын Antonio Rudiger гэдэг хамгаалагчийг авахаар тохиролцоонд хүрээд байна. 22 настай Их нуруулаг, бахим хар залуу байна билээ. Манай скаутууд тэгээд хэний ч мэдэхгүй хамгаалагчдийг авчираад ганц хоёр жилийн дараа 30 сая давуулж зарж амтшаад байга. Энэ удаа ч гэсэн нүд нь андуураагүй л гэж найдаж байна. Өнгөрсөн жилээс Германы шигшээ багт дуудагдаж эхэлсэн.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Dj Tuvshin » Sat Aug 15, 2015 11:39 pm

Сэвилла бас л мундаг байжээ.6 гоол алдчихаад 4-г хийчихдэг.Сэтгэлзүй сайн байна тэ? :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby UULAA » Sun Aug 16, 2015 1:04 am

Сэтгэлзүй сэтгэлзүй.
Бүх юм сэтгэлзүйшд ер нь.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Amgaa » Mon Aug 17, 2015 4:43 pm

Г.Баяраа wrote:Сүүлд авсан мэдээллээр Шттгугартын Antonio Rudiger гэдэг хамгаалагчийг авахаар тохиролцоонд хүрээд байна. 22 настай Их нуруулаг, бахим хар залуу байна билээ. Манай скаутууд тэгээд хэний ч мэдэхгүй хамгаалагчдийг авчираад ганц хоёр жилийн дараа 30 сая давуулж зарж амтшаад байга. Энэ удаа ч гэсэн нүд нь андуураагүй л гэж найдаж байна. Өнгөрсөн жилээс Германы шигшээ багт дуудагдаж эхэлсэн.

Энэ ёстой сайн хамгаалагч шдэ. Өнгөрсөн жил мундаг тоглосон, манайхтай тоглоход МОМ болхоор тоглосон доо. Ирэх жил танай хамгаалагчдын замналаар 30m хүрэх байхаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Thu Aug 20, 2015 10:46 am

Welcome to Rome! Antonio Rudiger!!!
Image
Image
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Fri Aug 21, 2015 4:43 pm

Эвгүй Psycho царайтай хамгаалагчтай боллоо. Dark Knight дээр гардаг нөгөө Мэрийг алах гэж оролддог сэтгэцийн өвчтэй цагдаагий өмсгөлтэй нөхөртэй төстэй харагдаж байна.

Norbert Gyomber
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Tue Aug 25, 2015 9:24 pm

Зиа дараагийн хамгаалагч
ПСЖ-гийн Lucas Digne

Зүүн ард хамгаалагч бас хагасаар тоглох чадвартай.
2014 оноос хойш Францын шигшээ багт тоглож байгаа. Бразилын ДАШТ-д тоглосон. Маш ирээдүйтэй гардаа.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Skull » Thu Aug 27, 2015 11:55 pm

Digne-g sugalchihdag... Roma-n naimaanuud dandaa nudee olson baigaad bh yumaa...
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Fri Aug 28, 2015 12:41 am

За Барсагаа дагаад л намирчина гээд л үзнэ дээ :ногоон: . Тим Едвэй маань Ромд буцаж ирэх нь ээ. Иоаго Фальке чинь бас Барсагийн академийнх байхаа.
Ерөнхийдөө гайгүй сугалаа татчихлаа. Арсенал, Байерний хэсэгт орчихвий л гэж айж байлаа хэхэ.
Forza Roma !!!

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Цогоо » Fri Aug 28, 2015 10:24 am

Г.Баяраа wrote:Арсенал, Байерний хэсэгт орчихвий л гэж айж байлаа хэхэ.
Би харин танайхыг ороод ирээсэй гээд л харж байлаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Жонон » Fri Aug 28, 2015 11:12 am

Эднийр хэсгээсээ гарахгүй л болов уу даа.Бөөн шинэков хамгаалалттай,бас нэг л ёндоогүй шүү.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Алтангэрэл » Fri Aug 28, 2015 1:07 pm

Роматай тоглох 2 тоглолтын өмнө манайх Атлетико, Реалтай тоглоно.
2-лаа зочлон тоглолт гээд бодохоор манайхаас бас оноо салгаад явчих боломж өндөр л харагдаж байна.
Last edited by Алтангэрэл on Fri Aug 28, 2015 3:26 pm, edited 1 time in total.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Shaggy » Fri Aug 28, 2015 3:04 pm

Ер нь хэсгээс гарах боломж өнгөрсөн жилийхээс хамаагүй өндөр Кузенийг бол аргалчина гэж хараад байнашт довтолгооны гол хүнээ ч явуулчлаа... Барсатай таарсан даа үнэн баяртай байгаа манайхыг бол монголд лав хүмүүс арай илүү мэддэг болно хэхэ... Аль нэг тоглолтонд нь хожчихвол монголд нэмж фентэй болохыг ч үгүйсгэхгүй хаха
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Г.Баяраа » Mon Aug 31, 2015 10:46 am

Roma 2 - 1 Juventus
Pjanic 61 (R), Dzeko 79 (R), Dybala 87 (J)


Roma: Szscesny; Florenzi, Manolas, De Rossi, Digne; Pjanic, Keita, Nainggolan; Salah (Iturbe 77), Dzeko (Ibarbo 93), Falque
Juventus: Buffon; Caceres, Bonucci, Chiellini; Lichtsteiner (Pereyra 72), Sturaro, Padoin (Cuadrado 75), Pogba, Evra; Dybala, Mandzukic (Morata 62)

За сайхан хожлоо. Босния залуусын өдөр байлаа. Үнэндээ арын шугамнаас айж байв. Де Росси, Флоренци тэгээд дөнгөж ирсэн 7 сараас хойш тоглоогүй Лукас Динье. Харин Ювегийн довтолгоо, дундын шугам ямар муудсаныг өнөөдрийн тоглолт хангалттай харуулчихлаа. Юу хийж яахаа мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг л бужигнаж байгаал таарлаа. Яахав тоглогчдын ур чадвараараа хэдэн эвгүй боломж гаргасан ч гэсэн Шесны маань гайхалтай сэйв хийж аварсан. Юве эхний хагаст ганцхан цохилт л хийсэн гэж байна. 2004/05 оны улирлаас хойш ийм тааруу тоглож байгаа ажээ.

Руди Гарсиа ч тоглолтын дараа ярьсан байна. Миний хүсч байсан Рома өнөөдөр л харагдлаа гэж. Ялья дийлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй бүр нэг дайчин чанар манайд үгүйлэгддэг байсан энэ шинэ баг маань үнэхээр эрэмгий уур амьсгалтай байна.
Хүмүүс энэ зуны манай гол наймааг Сала, Динье этр гэх байх. Гэхдээ би хувьдаа Иаго Фальке гэмээр байна. Ла Масиагийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа бүр нэг ёсны суурь сайтай залуу юм. Жигүүрээр бол үнэхээр бужигнуулж байна. Тэгээд зүүнд нь бас довтолгоо сайн дэмждэг Динье гарсан болохоор зүүн тал Ювегийн хар дарсан зүүд байв. Пьяничтай юу ярихавдээ. Ийм чухал тоглолтонд жинхэнэ аминд орох үхлийн цохилт өгдөг гар. 2011/12 оны улирлаас хойш 8 дахь гоолоо фрий-кикээс хийж байгаа юм байна. Энэ тоогоороо зөвхөн Пирло 12, Лоди 9 нарын ард л жагсана.

Жекогийн гоолууд ингээд ар араасаа хөвөрнө гэж найдаж байна. За тэгээд цонх хаагдахын өмнө дахиад нэг ардаа хүн авчихвал гомдоллох юм алгадаа. Улирал ч сайхан эхэлж байна.

94/95 оны улирлаас хойш Рома-Ювегийн тоглолтонд нийт 27 улаан хуудас өргөгджээ. Roma-Lazio л энэ үзүүлэлтээр дээр нь гарах юм байна. 29 улаан. Өөр нэг мэдээ гэвэл Итурбег Женоа руу явуулах гэж байснаа больсон байна. Мөн Ламела эргүүлэн авахаар ярилцаж байгаа бөгөөд Ньюэллс Олд Бойзоос 18 настай ирээдүйтэй довтлогч Ezequiel Ponce -г авчирсан. Уг нь он гартал ирэхгүй гэж байсан боловч ийнхүү түргэвчилж Жекогийн ар талыг найдвартай болгож байна.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Realist » Tue Sep 01, 2015 12:18 pm

Image

Энэ жил жинхнээсээ түрүүлэхнүүдээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby mgl_fcb » Tue Sep 01, 2015 9:15 pm

urd taldaa yamar neg logo bhgui yamar ewgui haragddag yum be. Tanai bureldehuunch goe bolj bndaa
Ялсан ч ялагдсан ч шилдэг нь......
User avatar
mgl_fcb
Culé
Culé
 
Posts: 285
Joined: Wed Aug 18, 2010 11:26 pm
Location: Тал нутагтаа

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby UULAA » Tue Sep 01, 2015 9:34 pm

харин ч гоё Класс юм бишүү. Нэг тийм дээр үеийн баг шиг харагдаж байнаилээ.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby crusader » Wed Sep 02, 2015 11:24 pm

Эшли Коулыг бүр багаасаа жийх гэж байгаамуу. Скуаддаа багтаагаагүй байна шд. Цагтаа дэлхийн шилдэг LB байсан хүнийг яаж байгаан нас явсан гэж дээрэлхэж байгаамуу :ногоон:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Forza Juve » Thu Sep 03, 2015 9:29 am

Realist wrote:Image

Энэ жил жинхнээсээ түрүүлэхнүүдээ


2 тойргийн дараа бол Скудетто хүртчихжээ :ногоон: Ромаг харахаар энэ жил жаал сэлгээ муутай болсон юм уу даа гэж харагдах юм. Үндсэн гараа бол гайгүй чанаржуулж авсан, гэхдээ олон фронтод үзэх багын хувьд арай л нимгэн байна. Жеко гээд айхтар хөөрөөд байгаа боловч Жеко гэмтэх, өнжих, формгүй болох энэ тэрд нөхөх сайн төвийн довтлогч байхгүй. Ер нь л хаалгачаас бусад байрлалд нимгэн л байна.... аварга авахаар бүрдүүлж байгаа болохоор ийм байх л даа.... дахиад 2-3 жил тогтмол амжилт үзүүлээд, орлого энэ тэр нь нэмэгдээд ирвэл сайжрах биз дээ :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby zigo » Thu Sep 17, 2015 8:17 am

муу махчин вовкаг маань гэмтээгээд суулгасан уу, яагаад солигдсын?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: AS Roma 2015-2016 "Veni, vidi, vici"

Postby Radiohead » Thu Sep 17, 2015 3:00 pm

Шесны маань хийдэг юм аа хийж л байлээ урагшаа гараад Суарез-г унагаад, Гэхдээ цохилтуудыг янзын хааж байлээ.
Бөмбөгөө гартаа авчихсан байхад гар луу нь өшиглөчихсөн үү яасан
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests