Page 6 of 26

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 23, 2014 3:16 pm
by Yago
Арай л арчаагүй багаас ирсэн арай л арчаагүй дасгалжуулагч арай л арчаагүйтүүлж байна даа, новш гэж.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 23, 2014 4:20 pm
by Gankhuu
Yago wrote:Арай л арчаагүй багаас ирсэн арай л арчаагүй дасгалжуулагч арай л арчаагүйтүүлж байна даа, новш гэж.

Manaid yaj sapiruulj bgaag ni harsaar baij Allegri-g avchirdag tanai bosuud butku. Archaagui garuud kkk

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 23, 2014 5:01 pm
by Forza Juve
Контегийн өв Европд явахгүй дууссан гэдгийг Аллегри ойлгоод яг энэ үедээ хэзээдээ 3:5:2-оо, хэзээдээ 4:3:1:2, 4:3:3-аа ашиглах, хэзээдээ формгүй байгаа Пирлог шүүмжлүүлэхээс айгаад гаргаад, формлог байгаа Маркизиог суулгаад байдгаа болих хэрэгтэй байна даа. Контегийн өвийн Сери А-д ашиглаад Европд жаахан эрсдэл авсан, санаачлагатай гараагаар тоглолт хийх цаг болсон байна. 2010 онд Липпи ДАШТ-ны үеэр алдсан шиг Пирлог хуучин байранд нь Маркизиог АМ дээр гаргаж алдахгүй л байх нь чухал.....

Аллегри ч өөрийгөө одоо манайд харуулж чадахгүй бол ч үлдсэн насандаа Сери А-гийн жижиг багуудад байнга халуулдаг ажлаас гарахгүй гэдгээ мэдэж байгаа биз.

Өчигдөр бол Перейраг гаргаж 4:3:1:2 гэж байхаар Жиовинког гаргаад 4:3:3 руу шууд эрсдэл хийж орох нь илүү үр дүнтэй байх байлаа.... Бас л эргэлзсэн, шийдэмгий бус зан гаргав....

Манайхан сүүлийн 20 минутад жаахан л азгүй байлаа....Мората хүү ч байнга гаргаад байхад ч өнгөрсөн жилийн Ллорентэгийн амжилтыг давтахад асуудалгүй л байна лээ. Олимпиакос жижиг баг болохоор манайханд ч сүүлийн 20 минут тоглох боломж олгосон, томчууд бол юу гэж ийм алдаа гаргахав.

Одоо Олимпиакосыг талбай дээрээ 2 бөмбөгний зөрүүгээр хожоод Мальмог нутагт нь буулгаж авахад ч хэсгээсээ 2-оор гарчихна гэж уг нь харах юм.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sat Oct 25, 2014 10:28 am
by Forza Juve
Image

Манай Погба хүү гэрээгээ 2019 он хүртэл сунгалаа. Жилийн цалингаа 1,5 саяаас нэмэгдүүлж 4,5 сая болгож манай багын хамгийн өндөр цалинтай Тевезтэй адил цалинтай болсон байна. Нөхрийн байаут клоз 40 сая еврогоор орсон шиг байна... Мэдээж Погба хүчээр явна гэвэл энийг манайд төлнө, манайх явуулах бол арай өндөрөөр явуулна.

Погба Олимпиакосд хожигддог тоглолтод Пирлогийн тухай хальт ярьж.... Аллегри мань хүнийг урагшаа орж тогло гэчихээд бас Пирлод туслаарай гэсэн юм уу даа... 2 сонин даалгавар байсан гэсэн ухааны юм ярьж... Пирло хамгаалалтын урд тоглодог, хамгаалан тоглолт сайн хийдэггүй учир заавал нэг туслагчтай байх болно... Видаль, Погба 2-ын нэг нь тэгэхээр туслана гээд ер нь Пирлог маркалж, прессинг хийж байгаа багын эсрэг бол манайх эрсдэлд ороод байгаа юм... сая Олимпиакосын гоол дээр Пирло төвд бөмбөгөө алдаад тэр нь гоол болсон. Маркизио байхаараа Видал, Погба 2 урагшаа тоглоод Маркизио төвөөс удирдаад, хамгаалан тоглолтоо хийдэг болохоор Пирлогүй эхний 5-6 тоглолт манайхан хожоод явсан....

Пирлог ад үзээгүй ч манай нөхөр 36 настай, ийм настай тоглогчид баймгүй хүч гаргаж, шигшээгээс зодог тайлахгүй байнга тоглоод бас зун нь амрахгүй тэмцээнд ороод байхаар яах аргагүй ядралт, бэртэлтэнд нэрвэгдээд нэг хэсэг арай удаан формгүй байгаад байх юм. Уг нь энэ зун шигшээгээс зодог тайлна гэсэн чинь бас л үгүй гээд гүйгээд байдаг, ингээд байвал сэлгээ рүү бүр АНУ руу явуулсан нь ч дээр шиг.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sat Oct 25, 2014 7:46 pm
by UULAA
Конте-гийн үеийн гал цог эрэмгий байдал үгүй болжээ.
Ер нь шүдгүй арслан гэхэд болох болж

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Oct 28, 2014 11:14 am
by Forza Juve
Image

Манай Погба багтайгаа гэрээгээ сунгаад твиттер дээр баярласан талархсанаа илэрхийлсэн чинь өөдөөс нь балай гаруудын ритвийт хийж байгааг :RD

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Oct 29, 2014 5:43 pm
by Forza Juve
Image

Погба Баллон Д"Орд Сери А-гаас ганцаараа нэр дэвшив.... манай залуу ч Францын шигшээгийн чухал тоглогч хэдийнэ болсон л доо.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 30, 2014 9:56 am
by Shaggy
90 дөх минутанд ёстой ганган шаалгуулжээ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 30, 2014 12:03 pm
by Takanohana_Nowitzki
Яго манай дээр хүмүүс өнхөрч бна уу гэнээ, үзэхээр орж иртэл нэг ч алга, Шаггигийх өнхрөлт юм уу?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 30, 2014 1:14 pm
by Forza Juve
Хожиж хожигддог хорвоо доо... манай 6 тоглогчийн эсрэг Женоагийн 2 контордож ороод хуссан сурагтай.... гол нь дайнд нь л ялах хэрэгтэй дээ... тулаан бол ялагдаж ялагдана, дайнд олон ялалт байгуулж байгаагүй гарууд л тулаан энэ тэр дээр хөөрч гүйнээ гэж....

Манай Буффон Ювентусын төлөө 500 дахь тоглолтоо хийжээ... даанч хусуулчихлаа.

Буффоны анх ирсэн зургыг оруулав.

Image

2001 онд Зиданыг Реал зарсан мөнгөөр авчирсан тоглогчидтой Липпи зургаа авхуулж.... Буффоныг Пармагаас, Неддиг Лациогоос, Тюрамыг бас Пармагаас, үлдсэн нь Зенони байх шиг байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Oct 30, 2014 5:55 pm
by Yago
10+ жилийн дараа... /Липпи бараг хэвээрээ/

Image

Image

Image

Image

Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Nov 02, 2014 10:34 pm
by Forza Juve
Image

Эмполиг Пирлогийн чөлөөт цохилт, Моратагийн гоолоор хожлоо. Аллегри тоглолтын явцад 3:5:2-ыг 4:3:3 болгож, Тевезийг оруулж ирж байж хожив. Пирлогийн эхний цохилтын алдааг Тевез авчирсан бол Моратагийн гоолын дамжуулалтыг мань хүн өгөв.

Пирло бараг л Михайловичийн рекордоос 1-р дутуу болов уу тэнчихэв үү.

Жиовинко, Мората 2-ыг Тевез, Ллорентэ нарыг амрааж гаргасан ч Жиовинко боломжийг ашиглаж чадсангүй. Сэлгээний 2 хамт гарахдаа Мората талбайн гүнээс бөмбөг авч тоглоод Жиовинкод холын дамжуулалт өгөөд байгаа нь ёстой хачин санагдав... уг нь эсрэгээр баймаар юм.

Моратагийн хувьд Ллорентэг бодвол олон талтай довтлогч юм... дээрээс нь нэг их биеэ барих гээд байлгүй боломж л гаргавал шууд цохилт гүйцэтгэчихнэ. Энэ байдлаараа манайх 4:3:3 руу шилжиж Ллорентэг төвд гаргаж үндсэн байдлаар нь ашиглахгүй бол Мората Ллорентэгийн байрыг булааж Ллорентэ ирэх зун бараг явж магадгүй харагдав.

Тоглолтод Асамао гэмтсэнээр Олимпиакостой хийх АЛ-ын шийдвэрлэх тоглолтод манайх зүүн жигүүрийн хамгаалагч, хагас хамгаалагч байхгүй болов... Эвра өмнө нь гэмтсэн бол энэ удаа Асамао.... бараг л дараа Кьеллини эсвэл Огбонна зүүн жигүүр дээр гарах нь дээ.

Аллегри шийдэмгий бас тоглогчдыг идэвхжүүлэхгүй бол ч Олимпиакос дээр тэнцэж онигоо болох нь байна шүү... Олимпиакосыг дор хаяж 2 бөмбөгний зөрүүтэй хожих хэрэгтэй байгаад байдаг.

Өнгөрсөн жил Конте АЛ-ын хэсгээс гарч чадаагүй болсоноос зун олигтой наймаа хийж чадаагүй, хэсгээсээ гарсан бол хөөрхөн мөнгө нэмэгдээд Санчезийг авах байлаа... бүр болохгүй нөхцөлд Фалькао ч юм уу. энэ жил Аллегри гарахгүй бол ч Ромуло, Перейра энэ тэр зээлээр ирсэн гаруудыг бол буцаана...

Манайд Тевез шиг өөрчлөлт гаргадаг, чухал үед гоцолдог довтлох чиглэлийн тоглогч дахиад хэрэгтэй л байгаа юм даа. Энэ жил хэсгээсээ гарвал ккк Матаг өвөл авчирна гэж үзэх байх шүү.

Энэ удаа Погба бүтэн, Тевез, Лихти 2 хагас амрах шив. манайд ч гэмтэл бэртэл их байна аа... ялангуяа хамгаалагчид....

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Nov 03, 2014 9:46 am
by Seikoni
Тэх. Моратаг маань сайжруулаад л байгаарай. ккк. Мань хүн ч гэсэн одоо л өөрийгөө харуулж чадахгүй бол тэгээд л шууд л доошоо гулсана л даа.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Nov 03, 2014 12:46 pm
by Forza Juve
Image

Манай Липпи дасгалжуулагчийн албанаас зодог тайлжээ. Хэтэрхий насан өндөр болсоноо шалтагласан байна.... цаашдаа Хятадын Гуанжао Эверграндынхаа техникийн албаны даргын албыг хаших юм байна.... :eek:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Tue Nov 04, 2014 3:32 pm
by Forza Juve
Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 05, 2014 10:45 am
by Forza Juve
Олимпиакосын нутаг дээрээ хүлээн аваад түвэгтэй л хожлоо.... ямар ч байсан л хожлоо.

Эмполи дээр хожил авахын тулд 4:3:1:2-д шилжиж тоглосон тэр форматаар энэ удаа гарлаа. Өнгөрсөн тоглолт дээр гэмтээд талбайг орхисон, гарахгүй гэгдэж байсан Асамаог LB дээр, Видалийг довтлогчдын ард гаргав... Видал Леверкузенд байх сүүлийн улиралд байнга, Контегийн үед үе үе энэ байрлал дээр тоглодог байлаа.

Тоглолт бол үндсэндээ нээлттэй, манайх санаачлага авсан тоглолт болсон. Манайхыг ёстой Европын тэмцээний хийморь хаячихав уу л гэсэн байдалтай, ер гоол орохгүй, бас Грекийн баг ч булан болон чөлөөт цохилтоос гоол оруулж хүнд байдалд оруулсан. Манайх тэмцэж хожил байгуулав... сүүлд цаг дуусах мөчид Видаль торгуулийн цохилт алдсан нь 4:2-оор хожих боломжийг үгүй хийж, цаашид хэрвээ оноо тэнцвэл Олимпиакос хоорондын тоглолтоор гарах нөхцөл бүрдэв дээ.

Image

Пирло АЛ-ын 100 дахь тоглолтоо гоол, хожлоор бэлэг барилаа.

Image

Сэлгээгээр орж ирсэн Ллорентэгийн мөргөлтийг Олимпиакосын хаалгач барьж чадалгүй өөртөө гоол хийв.

Image

Погба хожлын гоолыг хувийн өндөр ур чадвар гаргаж, 4 тоглогчийн дундаас цохиж оруулав.

2 хямдхан гоол алдчих юм..... Европд ингээд хямдхан алдаад байх юм даа. Өнгөрсөн жил Галатасарайд, мөн ЕЛ-д Бенфикад.... Манайх эхний гоол алдалт дээр Буффон барьж авах юм дээр хэт хаширлаж гаргаснаас үүдсэн булангын цохилт болсон, тэр цохилтод Кьеллини хүнээ авч чадалгүй хоцорч гоол алдсан. Дараагийнх дээр нь Лихти алдаа гаргаад тэрнээс чөлөөлт цохилт яваад, баруунаас дамжуулсныг нь Олимпиакосын тоглогч мөргөж хийсэн, энэ гоол ч хамгаалахад хэцүү байсан л даа.

Үлдсэн тоглолтыг Мальмогийн талбайд, Атлетиког хүлээн авч хийнэ... 2 хожиж байж л хэсгээ тэргүүлэх боломжтой болно... Ялангуяа Атлетиког 2 бөмбөгний зөрүүгээр хожиж байж л аягүй бол хэсгээ тэргүүлэх биз...

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 05, 2014 11:26 am
by El Payaso
Хэсэг тэргүүлэх биш хэсгээс гарах нэн тэргүүний зорилго байгам бишүү танайд хэхэ

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 05, 2014 11:33 am
by Батгэрэл
CHAMPIONS LEAGUE AND EUROPA LEAGUE RULES

Tie-Breakers:

If 2 teams are on equal points, then the following tie-breakers will apply:

1) The H2H record between the two sides

2) Overall goal difference from all group matches

3) Goal difference in the matches between the two sides

4) Most points scored overall throughout the group stage

5) Least number of transfers (excluding wildcard transfers) made throughout the group stages

6) Overall Rank

7) Coin flip

Оноо тэнцвэл хоорондын тоглолтын нийлбэр дүн 3-3 байгаа шд. Тэгээд бөмбөгний зөрүү одоогоор Ювэ +1, Олимпиакс -1 байгаа болохоор 2-т бичигдэж байна. Видал ч уг нь сайн цохьсон л доо энэ хаалгач манай дээр цоорч байна аа.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 05, 2014 11:38 am
by Nova
Оноо тэнцвэл хоорондын тоглолт хараад айлын талбай дээр 2 гоол оруулсан гэдгээрээ Олимпиакос гарах юм биш үү?

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Wed Nov 05, 2014 12:41 pm
by Forza Juve
El Payaso wrote:Хэсэг тэргүүлэх биш хэсгээс гарах нэн тэргүүний зорилго байгам бишүү танайд хэхэ


тэргүүлэх боломж байгаа болохоор нь том зорилгоо л ярья л даа :RD

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 06, 2014 11:34 am
by Forza Juve
Image

Саяын тоглолтод Сторари бас дасгалжуулахад тусласан байна шдээ :ногоон:

Image

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Thu Nov 06, 2014 5:15 pm
by CAHAKA
Аллэгри гайхцан шаажиийшд хаха

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sat Nov 08, 2014 10:38 pm
by Forza Juve
Image

Пармаг гэртээ хүлээн авах маргаашийн тоглолтонд хамгаалагчдын эгнээ тэр аяараа гэмтсэн, бас 3:5:2-оор сайнгүй байгаа тул 4:3:3 гэсэн гараагаар гаргахаар байна... Видал торгуулийн улмаас өнжинө, Асамао, Эвра, Касерес, Барцальи нар гэмтэлтэй....

Урд Тевез, Ллорентэ, Мората гэж гарахаар байна... сонирхолтой, бас эрсдэлтэй л гараа байна.

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Sun Nov 09, 2014 9:33 pm
by Forza Juve
Image

Пирло гэмтээд энэ улиралд шинээр ирсэн Ромуло төвд, Падойн зүүнд, Перейра довтлогч нарын ард гарах нээ.... :eek:

Re: 2014-2015 ЮВЕНТУС: АВАРГУУД

PostPosted: Mon Nov 10, 2014 10:21 am
by Forza Juve
Image

Пармаг нутаг дэээрээ хүлээн аваад бут ниргээд явуулав.... Тевез, Ллорентэ, Мората 3 тус бүр 2 гоол, Лихти 1 гоол 2 дамжуулалт өгөв... гоолуудын хувьд бүгд л гайхалтай, бараг л энэ тойргын шилдэгт бүгдээрээ орохоор байлаа... Тевезийн эхний гоол бол талбайн голоос бөмбөг авч ороод л Марадона шиг гоол хийсэн... :eek:

Манайхан бүгдээрээ л сайн тоглов... Перейра л гоолгүй, харагдсангүй.... Падойн бол зүүн жигүүрийн хамгаалагчаар бараг л анх удаа гарч байж, хэдийний л юм шиг тоглов. Манайд ирээд анх гараанд гарч байгаа Ромуло бас сайн тоглов. Парма эсрэгээр айхтар муу байлаа.

Парма манайд 7:0-ээр хожигдсоноор Сери А-гийн хамгийн том ялагдалаа амссан бол манайх 1983 оны 9-р сарын 12-нд Асколиг талбай дээрээ 7:0-ээр хожсоноос хойш анхны том хожил юм байна. Тухайн үед бас л 3 тоглогч дабль хийж байсан нь Росси, Платтини, Пенцо нар байжээ.