Page 26 of 103

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Nov 20, 2014 7:06 am
by Seikoni
Эйбар дээр лав Иллара амжихгүй гэнэ. Иског оронд нь тавимаар байгаа ч хамгаалалт тэгэхээр болохоо байчих тул Иллара, Хэдира хоёроор л орлуулна гэж Карло хэлж. Кроос-Хэдира гэдэг хос бол ДАШТ-ний хос тийм учраас болохгүй зүйл үгүй л гэж. Яг өнгөрсөн жилийнх шиг нөхцөл байдал үүссэн, гэхдээ орлох улс байна гэнэ дээ.

Иско Беларусь дээр мундаг тоглосон ч мань хүнийг хэтэрхий их уран тоглох гээд байна гэж ВДБ шүүмжилсэн. Тэр шүүмжлэлийг Карло зөв л гэж. Бодвол мань хүний пасс заримдаа хэтэрхий их таслагддаг болохоор тэрийг нь бас хэлж байгаа байх. 22-той залуу юм чинь өшөө илүү их сайжрах хугацаа хангалттай байна дөө.

Өнгөрсөн жил ч Ди Мария янзтай сайхан таарсан. За Хэдирагийн тоглолтын хэв маяг угаасаа нэг их тийм өөрчлөлт хийхээр биш, Иллара одоо боломжоо сайн ашиглаад өөрийгөө харуулах л хэрэгтэй дээ. Угаасаа 1 сард АТМ-тай таартал хуваарь ч гайгүй байгаа. Бараг тоглоогүй нөхдүүд жаахан уусаад авбал зүгээр л байна.

Модрич л гэмтэж ирлээ, бусад нь гайгүй бололтой.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Thu Nov 20, 2014 9:54 am
by rednasca
Медран гэж ямар бацаан байна?...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 10:56 am
by Seikoni
94 оны мидфилд залуу бий. Энэ жилийн зунаас л гэнэт л үе үе дуудагдаад л эхэлсэн.
2K буюу Кroos-Khedira юу Кроос-Иллара. Аль нь дээр вэ гээд л байх шиг байна.

Image

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 11:32 am
by spain man
Медраныг Алонзотой зүйрлүүлсэн юм их харагддаг шд... Алсын дамжуулалт сайтай, хамгаалалтанд муугүй...

Модрич бэртээд Хедира үлдэх нь ойлгомжтой болох шив...

Иллара харин одоо л боломжийг ашиглахгүй бол тэгээд баяртай гэж хэлсэн нь дээр биз дээ... Дортмунд дээр пактлаад л ерөөсөө Анчигийн итгэлийг алдчихсан даа ккк..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 11:38 am
by rednasca
Медраныг Жозе үнэлдэг...
тэгээд танайхаас сугалах гэж байгаа гэсэн шуум дуулдлаа...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 11:45 am
by spain man
Шуум л байх дөө...

Зунаас Иллара явна байх, тэгээд Медранд илүү их боломж олдож эхэлнэ... Саяхан лигт сэлгээгээр гарсан шд...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 1:07 pm
by El Payaso
Иллараг чинь манайх авна шүү...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 1:11 pm
by Nova
El Payaso wrote:Иллараг чинь манайх авна шүү...


Арсеналдаа юу? Валиансидаа юу? :ногоон:

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Nov 21, 2014 1:25 pm
by spain man
Барсаг нь мартцан бай шд...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Nov 22, 2014 10:34 am
by Seikoni
За Эйбартай өнөө шөнө тоглоно. Ингээд шахуу тоглолтууд эхэлж байна даа. Ирэх 7 хоногийн дундуур Базель, тэгээд Малага гээд гурван тоглолт дараалаад айлын талбайд. Хоёр 7 хоногийн дараа Мороккод Клубын ДАШТ-д оролцоно. Эргэж ирээд Хааны цомын хариу тоглолт гээд.
1 сард АТМ-тай гурван ч удаа таарах бололтой. Хааны цомд тоглоод дараа нь Калдеронд лигийн тоглолтод оролцох нь. Яг л өнгөрсөн улирал Эспаньолтой таарсан шиг.

Хэдира, Иско хоёрын аль нэг нь Модричийг орлоод явна. Хэдира хүчний тоглолтдоо, Иско бүтээлч тоглолтоороо илүү. Ер нь бол хамгаалдаг л хүн хэрэгтэй гэж Карло хэлж. Тэгээд Иллараг тооцооноос хассан юм уу гэтэл зөвхөн Эйбар дээр л тэгж хэлсэн бололтой. Модричийг иртэл Медран 1-р багт байх юм гэнэ. Тэгэхээр Кастилладаа хавар хүртэл тоглохгүй нь ээ. Залуу хүү тэгээд боломжоо сайн ашиглаад өөрийгөө харуулах л хэрэгтэй дээ.

Фуллбэкүүд бүгд бэлэн болжээ. Аль нь ч шигшээд яваагүй болохоор одоо сайхан фрэш байгаа байлгүй.

Зидан, түүний туслахын эрхийг түдгэлзүүлээд байсан, Захиргааны хэргийн шүүхээр ороод Холбооны шийдвэрийг цуцлуулжээ. Ингээд Кастиллага зүгээр дасгалжуулах боломжтой болж байх шиг байна.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Nov 22, 2014 12:16 pm
by mick
Рамос нэг юм дунд сургуулиа төгссөн юмаа даа

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 1:25 am
by hosko
Ноцолдож, ноцолдож Хамес гоолын салхийг хагаллаа....

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 1:27 am
by hosko
Каравал үе үе аймаар том алдаа гаргачих гээд байх юмаа... Хэзээ нэг хий нь алга болно доо...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 3:29 am
by Nova
Tanaih bol tasartsiim bnoo. Yun barca, bavar. Khediragaa ugchuuch

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 3:43 am
by maRS_mN
Image

Eibar 0 - 4 Real Madrid C.F

3 оноогоо асуудалгүй л авлаа.. Шүүгч эхний гоол дээр алдчих шиг л харагдлаа гэхдээ одоо яаая гэхэв.. Рон 12 тоглолт 20 гоол :-D Үнэхээр аймшигтай байнаа.. Улирал дуусах ч хаа байсын.. Коэнтрао, Арбелоа, Марсело, Карвахал гээд бүгд нэг тоглолтонд оролцлоо..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 8:20 am
by Seikoni
Яахав дээ л тоглолт боллоо. Нөхдүүд шигшээгээс ирээд бас нэг форм нь янз бүр байх шиг байна лээ. Миний бодлоор МОМ Пэпэ байх шив. Пэпэ ингэж тоглоод байхаар Карло яах аргагүй байгаа байх л даа бас.
Иско Модричийн байранд, Хамес Искогийн байранд гээд үзлээ. Хамаг хар ажлыг нугалдаг байсан Модричийн оронд Иско гэхлээр эхлээд хэцүү л байх шиг байна лээ. Байнгын гүйлттэй, заавал бөмбөг таслах ёстой болно, Карвахалд тусална гээд л. Карло болохоор Хэдира гаргах гэж байсан боловч ядралттай байсан тул Иског гаргасан л гэж. Угаасаа довтлогчийн ард түлхүү тоглодог тийм найруулдаг хүн бол хар ажил хийсний хэрэггүй л юм билээ дээ. Яахав Эйбар энэ тэр дээр бол болох л байх.

Шүүгч эхний гоолоос гадна тэр Бэнзийн гоол дээр ч маапаантай л харагдсан. Яг хажуугаас камер байхгүй болохоор бөмбөг нь гарсан үгүй нь мэдэгдэхгүй.
Рон бас нэг рекорд тогтоож байгаа юм уу даа. 12 тоглолтод 20 гоол, Бэнз 7 дахь гоол, Хамес 5 дахиа оруулах шив. Карвахалын ассистаар өгдөг тэр Роны гоол бас л гоё эд байсан.
Бэйл бас л таг, бөмбөг ч ирдэггүй, нэг л тэр жигүүрт эсвэл Бэнзтэй хамт төвд. Карло одоо юу бодож байгаа юм бол доо. Роны гоол дээр Карвахалтай нэг комби хийсэн байх. Өөрөөр бараг харагдсангүй дээ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 11:00 am
by Funky
manaid zarah gej bgam bishuu bale?

Sent from my SOL25 using Tapatalk

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Nov 23, 2014 12:46 pm
by Seikoni
Messi manaid ireheer l tanaid zarah yum gese. :RD

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Nov 24, 2014 10:15 am
by Mojul

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 12:51 am
by a_odko
2016 онд дуусах Анчигийн гэрээг сунгах талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ.

Пардезагийн хуучин албанд Миатович ирнэ гэнэ.

Анчегийн үзэж байгаагаар Модричийн орлох эхний сонголт Хедира гэнэ. Нөхөр харин гэрээ сунгах хэд хэдэн саналаас татгалзчихсан байдаг. Он гараад өөр багуудтай урьдчилсан гэрээ хийх эрх нь үүснэ. Үнэхээр явахаар болуул эртхэн Илларагаа гаргаад тоглуулж баймаар байх юм.

Маллоркогоос 18-тай Asenio, Ajax-аас Peeters гэж вундеркидуудыг авсан гэнэ. Одоо Шотланд вундеркид 15-тай Odegaard-д 5 жилийн санал хүргүүлээд байгаа гэнэ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 12:53 am
by rednasca
Одегаард чинь Норвеги биз дээ?...
шигшээдээ дебютээ хийлээ гээд л шуугиад байсан...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 1:18 am
by Dj Tuvshin
[quote="a_odko"Маллоркогоос 18-тай Asenio, Ajax-аас Peeters гэж вундеркидуудыг авсан гэнэ. Одоо Шотланд вундеркид 15-тай Odegaard-д 5 жилийн санал хүргүүлээд байгаа гэнэ.[/quote]
Asensio? Норвеги?

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 1:30 am
by a_odko
Tiim, norway norway...barcag snubdaad manaitai gereeleh ni l gd bicheed ehellee.

Marcos Asensio genee.


Sent from my iPhone using Tapatalk

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 4:46 am
by CAHAKA
Messi - Ron , Bale - Neymar , Suarez - James гээд одоо Halilovic - Odegaard гээд л явах юм биз дээ хэхэ , барьцаж ханахгvй улсууд юм аа ...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Nov 25, 2014 10:37 am
by Цогоо
Вэрмалэнтэй дүйцүүлж хэнийг авсан бэ? :ногоон: