by Seikoni » Wed Oct 08, 2014 8:14 am
Асуудлын гол нь аль ирсэн жилд нь сураггүй бацаан (сураггүй гэдэг нь Раул, шүд Роналдо, Рүүд гэх мэт супер страйкеруудын оронд гэсэн утгаар) авчирлаа, гэхдээ сайжрах байлгүй гээд л ярьдаг байсан. Угаасаа ОЛ-д талент нь тодорчихсон дараагийн Рон9, Алжирын старлет энэ тэр гээд л жигтэй байсан л даа. Пэрэз ч угаасаа 05 онд зальтрахаасаа өмнө энэ бацаан аймаар гар болно гээд итгэчихсэн юм шиг байгаа юм.
Тэгтэл одоо болтол Бэнзийн асуудал бараг л хэвээр. Жил болгон л нэг хэсэг тааруу тоглоод л шүүмжлүүлнэ, тэгээд ЧЛ-т ганц нэг гоолдож өгөөд шүүмжлэлийг багасгачихна. Одоо алаад өгөх байлгүй гэхээр нөгөө нэг inconsistency нь үргэлжлээд л эхэлнэ. Реалд ганцхан ийм байгаа юм уу гэхээр саяны ДАШТ хүртэл 1200 гаруй минут шигшээдээ гоолгүй явж ч үзсэн. Жиру, Гризман энэ тэр нь олигтой байсан бол бараг ДАШТ-д гараанд гарахад хэцүү л байсан байх. Тэгээд 5 жил өнгөрөхөд манайд тийм аймаар импакт үзүүлсэн хүн мөн үү? гэхэд бас л хэцүү. Одоо бүр дасаад сайн холбодог л гэсэн нэртэй болж байна даа. Уг нь бол яг л цэвэр довтлогчийнх нь хувиар л үзмээр байгаа юм.
Бэнз довтлогч биш хуурам 9 зүгээр л Бэйл, Роныг дэмжих үүрэгтэй гэвэл чиний хэлдэг зөв л дөө. Угаасаа Бэнз ямар Мэсси биш гоол, ассистийг зэрэг амжуулна гэж юу байхав. Би бол ийм холбодог, зүгээр л ПМ маягийн довтлогчтой байснаас жинхэнэ хамгаалагчийг өөртөө наадаг аюул үүсгэдэг довтлогч л манайд хэрэгтэй байгаа гэж боддог юм. Бэнз төвд гараад айлд тэгтлээ аюул учруулж чаддаг бил үү, гэхээр бараг л үгүй байдаг. Нэгийн хүрэлт, пассаар л довтолгоог гоё харагдуулж ПМ маягийн үүргээ гүйцэтгээд л явдаг.
Хэрэв оронд нь тийм аюул үүсгэдэг довтлогч байвал харин ч айлын хамгаалагч нар наалдаад Бэйл, Ронд бүр ч илүү их боломж гарна. Бэйл, Роныг заримдаа хоёр хүн хамгаалдаг шиг л. Одоо жишээлбэл тэгж их гоё тоглолт пассын хэрэг байхгүй, зүгээр л киллер фиништэй (уг нь манай хүнд байгаа, даанч заримдаа арай дэндүү юм алдаж фэн биднийхээ жавтийг хүртэх юм даа) айлын хамгаалагч нарыг зовоодог(яг Рон шиг) тийм л довтлогч хэрэгтэй санагдаад байдаг юм. Челсигийн Коста манай эсрэг яаж тоглодог билээ (бохирыг нь эс тооцсон ч), хамгийн сүүлд Барсад Этүү ямар гээчийн аюул байлаа даа. Тэгж эсрэг багийн хамгаалагч нарын шээсийг алдуулдаг гар л хэрэгтэй байгаа юм.
Ирэх жил Пэрэз угаасаа тэгээд Роллс Ройсыг авчрах гэж үзэх нь тодорхой байх. Бэйл, Ронтой яг сайхан зохицно гээд л.
Que sepa el universo
Cómo juega en Madrid