Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу арслангууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Sep 01, 2014 10:52 am

Аймар үзнэ, шуугиан тарина... 1-4 байр
4
13%
Хуучны сайхан цаг эргэн ирнэ, Европын эрх авна... 5-7 байр
3
9%
Боломжийн сайн үзнэ, дундаж байраа хадгална... 8-12
15
47%
Үхэн хатан үзэлцэнэ, арай гэж тэсч үлдэнэ... 13-17
8
25%
Чойрно, шууд унана... 18-20
2
6%
 
Total votes : 32

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Ladykop » Tue Jan 20, 2015 10:57 am

Цаасны хутга уу хаха. Эднийх нэг хааяа хааяа гэнэ гэнэ манайхыг хутгалчаад байдын шүү. Тэгсэн хэрнээ заримдаа манай зүлгийг арчина. ккк.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Mon Jan 26, 2015 12:55 am

Өнөөдөр харин ойрд тохиогоогүй сайхан өдөр тохиож байх шив...

Фабиан Дельф маань 4,5 жилээр гэрээгээ сунгаж орчин үеийн хөлбөмбөгт лоялти гэдэг зүйлийн амь тасраагүй гэдгийг харууллаа...
Карлос Гил хүү маань ФА кап дээр ганган гоол гуслаа...
Манайх сүүлийн хэдэн жилд ч юм /Бурхан л мэдэх байх/ анх удаагаа ФА-н шөвгийн 16-д шалгарлаа... Чемпионшипийн 1-т яваа гаруудад талбай дээрээ хутга зоож өгөөд л явууллаа...
Томчууд мултарцгаачихсан энэ жилийн ФА кап дээр харин даруухан явж байгаад цом өргөчих юм биш биз ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Өсөхбаяр » Mon Jan 26, 2015 1:18 am

хутгаа фа дээр сугалах гээд нуугаад бсымуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 01, 2015 11:28 pm

За за бөмбөг эзэмшиж бол сурч байгаам байна... одоо тэр эзэмшсэн бөмбөгөө довтолгоо, довтолгоогоо гоол болгож сурах хэрэгтэй байна даа... Эмиртст автусдаж байгаад 1 оноо салгана гэж бодохгүй **н** гарууд алалцаж байж араараа хичнээн ч алдав...
Дараагийн тоглолтоос Гузан, Бентеке, Клеверли 3-г шууд суулгах хэрэгтэй... гараа бат гээд бодчихсон ямар ч идэвхи зүтгэлгүй болчихсон гарууд... Санчезыг ч гэсэн суулгамаар л байна... яг хамгийн анх ирэхдээ яаж тоглож байсан яг тэгж таг нойл тоглодог байна шүү... гэхдээ дараагийн 1 тоглолт харвал харах л юм... гэхдээ физикалаар Санчезыг гүйцэхгүй ч манай Вести хамаагүй нямбай юмаа... дараагийн тоглолтон дээр шинэ цэргүүдээ гараанд гаргаад Агбон, Вэйман 2-г урд тавиад 60-аас хойш Бенекег сэлгээгээр оруулах хэрэгтэй... Дээрээс нь Ричардсон гэж үнэн бүтэхгүй гар нэг байнаа...
Манай төвийн 2 бас хамт гарч байсан хамгийн муу тоглолтоо хийлээ... ер нь л өнөөдөр багаараа нэг л болж өгсөнгүй дээ... За яахав Арсенал юмдаа, за яахав хааяа нэг ийм өдөр байдаг даа гэж л тайвширахаас...

.....................Гивен...................
Хаттон.........Окоре...Кларк....Сиссохо
Гил...........Дельф......Вести.....Синклайр
...........Агбон.............Вейман

гэж гараад үзвэл яадаг юм бол....

ер нь бол утгаараа дахиад релегешн баттлд туулаа л даа.... сайхаан сайхан... ямар сураагүй биш туршлагаараа тууна даа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 11, 2015 9:12 am

Энэ нэг хэдэн балай юмнууд нээрээ үнэн нерв барж байнаа... Хар шөнө босч ирээд ямар утгагүй тоглолт үзчихвээ?... Утгаараа релегешн баттлд уналаа... хамгийн гол нь эргэн тойрныхоо багуудад ингээд бавуулаад байхаар энэ жил жинхэнээсээ унана биз... тэгээд унавал амьдрал ахуйд минь хэрэгтэй ч юмуу... хагас бүтэн сайн, шөнө орой тоглолт үзнэ барина гэхгүй, чемпионшипийн мэдээ харчихаад сайхан явж байхад амар...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 11, 2015 9:47 am

Одоо миний хөгшин амьдралаа бодоо :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 11, 2015 10:02 am

Харин амьдралаа бодъё доо... нөгөө кинон дээр гардаг шиг "2-уулаа түр зуур тусдаа амьдрая тэгээд дараа нь сайхан болох байх" гэдэг шиг л ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Hotspur » Wed Feb 11, 2015 10:16 am

Ламбертыг яагаад халдаггүй юм бэ. Муу гэхэд арай л муу тоглуулаад байгаам шиг харагдах юм.
Сая цонхоор хэдэн авчирсан нөхдийн шидийг нь үзэх гээд байна уу?

Санчез, Ричардсон нтр гээд хөлдүү, хатуу хоолны савнууд зөндөө байна лээ.

Онгирч байгаам биш кк, ядаж Свонсид байгаа манай Кэрролыг танай төвд Делфтэй тавиад өгвөл илүү уян хатан, аятайхан болох юм шиг харагдсан.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 11, 2015 11:42 am

Ламберт халагдахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө л ТУЗ-н дарга буюу эзний үгээс гардаггүй, яг зааж өгсөн хамгийн бага төсөв дээр нь багийг ПЛ-д байлгаад байгаа учраас л тэр... тэгээд МОН шиг үзэж тараад мөнгө нэхээд байхгүй... нөгөөх нь наймааны цонхоор багахан мөнгө чол хийлгэж өгчихөөд тэгээд ПЛ-д үлдэхээр нь ТВ-н мөнгө гэж овоо их мөнгө туучихаад байгаад байгаа... бизнесмэн хүн бол бизнесмэн л байдаг юм байна хэхэ... тэгээд шинэ эзэн гарч ирэхээс нааш энэ байдал нэг их өөрчлөгдөхгүй байх...
Ер нь бол Ламбертад гэхээс илүүгээр Лернерт их ноо байна даа...Ламберт бол гүйцэтгэгч... өөрт байгаа хэмжээндээ л багийг явуулж байгаа... илүү их мөнгөөр илүү амбицтай үз гэвэл үзэж магадгүй л байх...
дээрээс нь туслах дасгалжуулагчгүй байдал манайд их сөргөөр нөлөөлж байна... гайгүй сайн туслах дас авчрахгүй бол бүтэхгүй ээ... өчигдөрийн Халл гэхэд л туслахаар саяхан Майк Феланыг авчираад л шал өөр болчихсон...
Ламберт бол Лернерийн хэлснээр яг л гүйцэтгээд байгаа...тиймдээ ч тэсч үлдээд байх шиг байна... цаадах нь бол цэвэр санхүүгийн өнцгөөс хараад байгаа...

- Их цалинтай эргэж зарагдах үнэ муутай хөгшин тамирчидыг жагсаалаас гарга гэсэн... үр дүнд нь "бомб скуад" бий болсон... зарахыг нь зараад, явуулахыг нь явуулаад зээлүүлэхийг нь зээлүүлээд дуусгасан...
- өөрийн авчирсан нэмэргүй хүмүүсээ зайлуулж, баасаа цэвэрлэ гэсэн... үр дүнд нь нөхөр Беннет, Силла, Тонев, Луна, Хелениус нар зээлээр... Эл ахмади, Бовери бүр явсан...
- суларсан орон зайг хамгийн бага зардлаар бөглө гэсэн... Ричардсон, Жо Коул, Сендерос зэрэг фрий агентуудыг олж ирсэн...
- эргэж борлогдох үнэ өндөртэй, багаар бодоход балансаа барих тамирчид олж ир гэсэн... үр дүнд нь Гил, Вествуд, Бакуна, Окоре, Бентеке, Козак, Санчез нар ирсэн...
- академиас ирээдүйгүй гэж үзсэн гаруудыг боломжийн үнээр зараад, үнэх хүрэхгүйг нь зайлуулаад дараагийн үеийг гаргаж ир гэсэн... Албрайтон, Баннан, Делфонесо, Жордан Грахамыг зарахыг нь зараад фрий явуулахыг нь явуулсан... одоо Херд, Жаной, Жонсон гэсэн залуус зун гэрээ нь дуусахаар явах гээд зээлээр явчихсан байна...
- дутуу орон зайг зээлийн нөхдөөр нөх гэсэн... өнгөрсөн жил Бертранд, Холт гэсэн нөхдүүд зээлээр ирсэн... энэ жил арай дээр Клеверли, Синклайр 2 зээлээр ирсэн... өмнөх зээлүүдээс ялгаатай нь жилийн эцэст худалдаж авах нөхцөлтэй...
- ирээдүйд амжилт гаргах, үнэ хүрэх нөхдүүдийн гэрээг сунга гэсэн... Гузан, Дельф, Грилиш, Кларк, Вейман, Бентекегийн гэрээг сунгасан...

Ингээд харахаар ерөөсөө бүх үйлдэл санхүүгийн үүднээс л тайлбарлагдаад байгаа юм даа... манай санхүү бол орлого талаасаа яадаг юм гэхээс зардал талаасаа бол одоо ёстой “эв эрүүл” болсон...

Гэхдээ уг нь Ламберт арай өөр байвал ядаж хүснэгтийн дундуур байх боломж байгаа.. жаахан үсэрвэл Европын спот руу зүтгэх ч боломж байгаа...

Уг нь Бентеке, Дельф 2 бол бусдаасаа арай өөр класс... энэ 2 дээр багийг босгох боломж бий... 2-лаа урт хугацааны гэрээтэй байгаа... Арын шугамаас Окоре, Кларк гэсэн 2 ирээдүйтэй залуу байна... Хаттон, Сиссохо 2 боломжийн тоглолт үзүүлж байна... Сүүлд авсан Гил, Санчез, өмнө нь авсан Вествуд, Бакуна, хэрвээ зээлийг нь жинхэлвэл Синклайр, Кле гээд боломжийн хагасууд байна... ард Гузан, урд Агбон, Вейман жаахан орон гаран, гэхдээ бас хоосонгүй... даанч энэ хэдийг 1 баг болгоод багийн тоглолт гаргуулах гэхээр чадахгүй байна л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 11, 2015 11:48 am

Манай тоглолтыг үздэггүй хүмүүс бол мэдэхгүй байх... манайх улирлын эхний 20 орчим тоглолтонд яг уламжлалт “лонг болл”-оо тоглосон. Яахав үзэхэд урамгүй ч ядаж үр дүн авчирдаг байсан. Тэгсэн шинэ СЕО Фокс, Ламберт 2 ярилцаад багийн тоглолтыг илүү “үзэмжтэй” болгоё гээд манайх “поссешн болл” тоглодог болсон. Тэгээд манай бөмбөг эзэмшилт энэтэр эрс өөр болсон... Сүүлд Арсеналын эсрэг талбай дээр нь бөмбөг илүү эзэмшиж байх шиг... сая ч бас Халлын талбай дээр 70 хувь бөмбөг эзэмшсээр байгаад л хожигдсон... өмнө нь хамгийн багаар бөмбөг эзэмшээд хожоод байсан бол одоо хамгийн ихээр бөмбөг эзэмшээд хожигдоод байдаг...
Улирлын дундуур багийн тоглолтын хэв маягийг ингэж эрс өөрчлөх нь өөрөө маш эрсдэлтэй, тэр эрсдэлийг нь ч одоо үүрч л байна л даа... ингэж байгаад уначихгүй бол эрсдэл маань үр ашгаа өгөх байх...
Яахав горьдох юм гэвэл клуб цаашдаа санхүүгийн хувьд эрүүлжсэн... өөрөөр хэлбэл авах хүн олдох магадлал нэмэгдэж байна... нөгөөтэйгүүр энэ жилдээ ПЛ-дээ тэсч үлдээд дараа жил хүртэл хөл гараа сайн нийлүүлээд, довтлох эвээ олчихвол дараагийн Свонси гарч ирэхэд ойрхон л байна... даанч одоо нөгөө Барса маягийн хэт бөмбөг эзэмшдэг хөлбөмбөг дахиад үеэ өнгөрөөж эхлээд байна уу даа гэж харагдах юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby rednasca » Wed Feb 11, 2015 12:01 pm

за ёстой нүдэнд үзэгдтэл тайлбарлаж...
уг нь бүрэлдэхүүн бол ингэж чойрохооргүй л байгаам...
Жозе ч хэлсэн байна лээ...
Ламберт гэхдээ их унхиагүй л юм харагдах юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Өсөхбаяр » Wed Feb 11, 2015 2:46 pm

мөлжүүртэй гэдэг шиг харагдтал бичэж..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby amka13 » Thu Feb 12, 2015 9:07 am

gusagdjee xuurxii

Aston Villa Football Club has parted company this evening with manager Paul Lambert.

First-team coach Scott Marshall and goalkeeping coach Andy Marshall will continue to prepare the squad for Sunday's FA Cup tie with Leicester City at Villa Park.

The club would also like to place on record its thanks to Paul and take this opportunity to wish him every success in the future.

The club will announce a new manager in due course.

There will be no further comment from the club at this stage.
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Аагий » Thu Feb 12, 2015 9:19 am

Вилла чинь ПЛ-ээс унаж үзээгүй баг байх аа. Ямар нөхөр ирэх юм бол
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Feb 12, 2015 9:25 am

За нөхөр ч явлаа... өдийд халах байсан юм бол арай эрт халах байсан юм даа... за яахав... угаасаа одоо алдах юмгүй болсон... дараагийн хүнийг маш хурдан олох хэрэгтэй байна... Тим Шервууд, Юргэн Клинсман гэсэн 2 нэр л яваад байна... Америк эзэнтэй юм чинь Клинсман болчихож магадгүй л юм... хэн нь ч болсон гэсэн клубыг энэнээс доош нь оруулах боломжгүй байлгүй дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 12, 2015 11:50 am

Эзэн чинь мөнгө өгдөггүйм бол юмханаар юм хийдэг л хүн хэрэгтэйм бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Davka_ Spurs » Thu Feb 12, 2015 1:44 pm

Битгий унаасай ийм гоё баг :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Davka_ Spurs » Thu Feb 12, 2015 1:45 pm

Villa_Bayaraa wrote:За нөхөр ч явлаа... өдийд халах байсан юм бол арай эрт халах байсан юм даа... за яахав... угаасаа одоо алдах юмгүй болсон... дараагийн хүнийг маш хурдан олох хэрэгтэй байна... Тим Шервууд, Юргэн Клинсман гэсэн 2 нэр л яваад байна... Америк эзэнтэй юм чинь Клинсман болчихож магадгүй л юм... хэн нь ч болсон гэсэн клубыг энэнээс доош нь оруулах боломжгүй байлгүй дээ хэхэ


Манай хоёр туучий давхиж явна ш дээ хэхэ. Тим Шэрвүүд ч дээ хачин жигтэй зүйл хийдгээрээ алдартай нөхөр.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Feb 12, 2015 1:45 pm

Харин тэхх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Davka_ Spurs » Thu Feb 12, 2015 1:46 pm

Клинсманн л хамгийн зөв сонголт байх. АНУ-н шигшээ харин яадын бол.

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Feb 12, 2015 2:02 pm

Би ч хувьдаа Клинсманд саналаа өгмөөр байна...
одоогоор
1. Шервуд
2. Клинсман
3. Гленн Ходдл
4. Лаудруп гэсэн 4 нэр яваад байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby BuG » Thu Feb 12, 2015 2:18 pm

Лаудруп нь дээр дээ... наад 4 өөс
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Gunnerz » Thu Feb 12, 2015 2:33 pm

свонсигийн эзэнтэй таараагүй хүн эдний эзэнтэй таарах болов уу
гайгүй хүнээ байнга зарчаад байдаг шуналтай нөхөр биз дээ МОН чинь милнэрийг явууллаа гээд саналаараа явсан байхаа яалаа :smile:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Villa_Bayaraa » Thu Feb 12, 2015 2:53 pm

5. Рой Кийн гэсэн нэр гараад ирлээ...

Бөрнлигийн Шон Дайк, Гаррет Саутгейт гэсэн нэрнүүд бас тууж явна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2014-2015: Ханцуйндаа хутгатай...

Postby Aagii_03 » Thu Feb 12, 2015 3:31 pm

Аль нь ирвэл "хувцас солих өрөөнд" улам гоё болох уу :ногоон:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest