JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус клубын 2013/2014 оны улиралд гаргах амжилт?

Poll ended at Mon Dec 09, 2013 12:18 am

Италийн Сери А
6
22%
Италийн Сери А + Италийн цом
6
22%
Аваргуудын лигт хол явна
6
22%
Ямарч цомгүй улирал
9
33%
 
Total votes : 27

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 12:29 pm

Image

Манайхан Сассуолод Пелусог 4,5 сая еврогоор зарж, Марронегийн тал хувийг 5 саяаар худалдан авсан байна. Бодвол Марронег өөр нэг тоглогчийн наймаанд хавчуулах биз. Марроне өнгөрсөн жил Сассуолод эхний удаад гараанд гарч байсан ч формгүй, дараа нь гэмтээд өөрийгөө таниулж чадаагүй, ингээд буцаж ирж байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 12:30 pm

Image

Вучинич Дубөй руу очиж эмнэлгийн үзлэгтээ орж... эхний 2 аваргыг авахад ч чухал тоглогч байлаа. Баяртай.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 12:40 pm

Image

Манайхан ПСЖ-ээс Кингслей Коман гэсэн хүүг үнэгүй авчихаж байгаа болтой. ПСЖ-д өсвөрийн академидаа хүмүүжүүлсэн нөхөн төлбөрийг нь төлөх ёстой юм байна. Тэр нь 1 сая хүрэхгүй л юм байна. Их л ирээдүйтэй хүү гэнэ дээ. Ирэх улирлаас Сассуоло руу зээлж магадгүй юм шиг байна. Уг нь дасгалжуулагч тогтвортой баг руу явуулбал зүгээр л байгаа юм даа.

Image

Стефано Стураро гэдэг төвийн хагас хамгаалагч залууг Женоагаас бүтэн авсан байна. Ирэх улиралд Женоа руу зээлж тоглуулах юм. Өнгөрсөн улиралд хэдэн тоглолт хийж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 2:51 pm

Image

Манайхан Санчезийг Барсагаас авчихгүй л Веронагийн Итурбэ гэсэн бацааныг л 30 сая орчимоор авчих гээд байх юм аа. Санчез руугаа л зүтгэхгүй, энэ бацааныг ийм их үнээр аваад бас л ....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby ..::Affictor::.. » Fri Jul 04, 2014 3:36 pm

Танайх руу явах сонирхолтой байгаан байна лээ арай л үнэтэй байна да Верона цөм хийх нь дэ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby LeMoN » Fri Jul 04, 2014 5:08 pm

Үхсэний Итурбе-г 30 сая-р вээээ?
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 9:41 pm

Image

Манай нөхөр Эль Жазиратай гэрээгээ зурчихжээ... манайд 6,3 сая евро төлнө...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Fri Jul 04, 2014 9:46 pm

Image

Энэ залуугийн нэр үе үе гарч ирээд л байх юм. Үнэхээр манайх сонирхоод байгаа болтой. Үнэ гайгүй бол л авна л даа.
Өнгөрсөн жилийн Тевез, Ллорентэ, Вучинич, Жиовинко, Кваглиарелла, Освалдо нараас Освалдо төрхөмдөө буцсан, буцааж авахгүй л байх. Вучинич явлаа.... Кваглиареллаг Лацио, Верона 2 руу явуулчих санаатай. Тевез, Ллорентэ, Жиовинко нар л үлдсэн.....
Иммобилийг Боруссид зарсан, Габбидиани, Берарди, Заза нарыг энэ улиралд авчирахгүй биз.... Контегийн хувьд хэт авьяастай л байхгүй бол залуусыг учиргүй гаргахгүй л байх....тэгэхээр яалт ч үгүй дор хаяж 1 довтлогч хэрэгтэй байна даа. Тэгэхээр Мората гээд явж байгаа нь үнэн ч юмшиг, гэтэл бас л туршлагагүй, түүхий залуу байгаад байдаг. Багын санаа гайгүй залуу, үнэ багатай довтлогч л авчирах гээд байх шиг байна даа.

Энэ зуны наймааны цонхоор жигүүрийн хамгаалагч, жигүүрийн тоглогч, довтлогч, төвийн хагас хамгаалагч л авахаар байна даа.

Жигүүрийн хамгаалагч дээр нь МЮ-ын Эвра, ЖХ болон ЖТ гэдэг дээр нь аль алийг нь шийдсэн хямдхан Лациогийн Лулич, үнэтэй хувилбар Санчез, жигүүрийн тоглогч болон довтлогчийн зэрэгцсэн шийдэл дээр Итурбэ, довтлогч дээр нь Мората, төвийн хагас дээр Удинезегийн Перейра гэсэн хувилбарууд явагдаж байна даа одоогоор....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby LeMoN » Sun Jul 06, 2014 9:52 am

Видал-г бараг зарж таарах байхдаа. Хэрвээ Алексис авна гэвэл.Итурбе энэ тэр гэсэн суга гаруудыг Видалыг зарж авснаас аваагүй нь дээр
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Logger » Wed Jul 09, 2014 11:58 am

Эвра ирж байгаан биш үү.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Mr S » Wed Jul 09, 2014 8:29 pm

Forza Juve wrote:Image

Манайхан ПСЖ-ээс Кингслей Коман гэсэн хүүг үнэгүй авчихаж байгаа болтой. ПСЖ-д өсвөрийн академидаа хүмүүжүүлсэн нөхөн төлбөрийг нь төлөх ёстой юм байна. Тэр нь 1 сая хүрэхгүй л юм байна. Их л ирээдүйтэй хүү гэнэ дээ. Ирэх улирлаас Сассуоло руу зээлж магадгүй юм шиг байна. Уг нь дасгалжуулагч тогтвортой баг руу явуулбал зүгээр л байгаа юм даа.


бас нэг франц талэнт... ирээдүйн погба л гээд бна лээ..... ЕПЛ-н томчуудыг сонголгүй танайхыг сонгосон гэсэн.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Tue Jul 15, 2014 4:36 pm

Image

Манай улирлын бэлтгэл эхэлжээ... ДАШТ-д яваагүй нөхөд бүгд цугларч бэлтгэлдээ гарч.

Энэ улирлын наймааны хувьд Эвра, Мората, Итурбэ л гол наймаанууд байх болтой.

Эврагийн хувьд 2 жил гайгүй үзчихнэ, зүүн жигүүрийн хамгаалагчийг хэрэгцээг гайгүй орлочих чадалтай. МЮ-тай ер нь тохироод гэрээгээ байгуулаад авчихсан бололтой. Нөхрийн хувьд залуудаа Италиас хөлбөмбөгийн гараагаа эхэлж байсан тул италиар чөлөөтэй ярьдаг тул багт хурдан дасах биз.

Моратагийн хувьд Реалд үе үе гараанд гарч байсан ч төдийлөн өөрийгөө таниулсан тоглогч биш юм. Реалийнхан буцаан худалдан авах нөхцөл тавиад наймаа хойшлоод байгаа сураг байгаа. Манай хувьд шууд мөнгө төлөхгүй, зээлээр авч байгаа гэж бодох юм. Контегийн хувьд энэ улиралд 4:3:3 гэсэн гарааг гаргана гэж таамаглаж байгаа.... нөхөр ирээд Ллорентэгийн сэлгээнээс тоглоно.... манай хувьд өөр төвийн довтлогч авах гэхээр нөхдүүд Ллорентэтэй өрсөлдөнө гэхээр бас эргэлзээтэй.... дээр нь манайх төвийн сэлгээний довтлогч өндөр үнээр, өндөр цалинтай авахгүй, 2 сайн төвийн довтлогчтой байх санхүүгийн боломж байхгүй болохоор Мората дээр бууж байх шиг байна...

Итурбэгийн хувьд бол өнгөрсөн улиралд Тониг маш олон гоол оруулж, дахин цэцэглэхэд нь чухал нөлөөтэй байсан, Сери А-даа 1 улирал тогтмол гараанд гарсан тул гайгүй үнэлэгдээд байх шиг. Нөгөө талаар Санчезийг бодвол цалин бага, үнэ арай хямд, эргэж зарахад үнэд хүрнэ гэж тооцоолсон биз... Итурбэг авчирахад санхүүгийн боломж голлож нөлөөлсөн. Одоо Веронатай тохиролцоо хийх нь.... манайх шууд хүссэн 30 саяыг нь төлөөд авахгүй, тоглогч хавчуулах гэсээр байтал Атлетико ороод ирсэн, манайхыг бүтэлгүйтэж байхад шууд мөнгийг нь төлөөд авчих вий дээ.

Энэ 3-ыг авчихвал ая эв, тоглогч зарсан мөнгө гарвал төвийн хагас хамгаалагч нэмж авч магадгүй байгаа. ПСЖ-ийн Рабиот, Удинезегийн Перрейра, Веронагийн Ромуло-н нэр яригдаж байна... Лихтитэй гэрээ сунгаад цалин дээрээ тохирохгүй бол Ромуло гэсэн хувилбар яригдаж байна даа.

Кваглиареллаг Торино, Сампдориа 2-ын аль нэгт зарах гээд үнэ тохирохгүй хүлээж байгаа болтой. Нөхөр өөрөө Торинотой нөхцөлөө тохироод манайхыг үнэ тохирохыш хүлээж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Жонон » Wed Jul 16, 2014 6:31 am

Танай Босс яагаад явчихав?
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby enzo » Wed Jul 16, 2014 7:45 am

ee sda Transfer aas l boloo, Sanchez Cuadrado nariig avsangui, Iturbe Morata geh gachin nuhdiidiin araas yavhaar ingej bgan da.. Hen irj gal golomt samrah ym boldoo sda gej
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Жонон » Wed Jul 16, 2014 8:46 am

Манай экс Аллегри Топ листэнд чинь байгаам бишүү.Хэрвээ тийм бол хойдохыг нь жинхэнэ унших байх даа хихихи.Бүхэл бүтэн 3 жилийн хөдөлмөрөө ингээд хаяаад явчих гэж.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby UULAA » Wed Jul 16, 2014 10:51 am

enzo wrote:ee sda Transfer aas l boloo, Sanchez Cuadrado nariig avsangui, Iturbe Morata geh gachin nuhdiidiin araas yavhaar ingej bgan da.. Hen irj gal golomt samrah ym boldoo sda gej

Тэгээд Итурбе ч байхгүй Куадрадо ч байхгүй Конте ч байхгүй болов уу :ногоон:
Аллегриг авчирвал ГОЛОМТЫГ ЧИНЬ ЯАЖ САМРАХАА САЙН МЭДНЭ ДЭЭ :eek:
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Чуугий » Wed Jul 16, 2014 11:13 am

Арай шигшээг дасгалжуулах гээд ажлаа өгчихсөн юм биш бээз.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Seikoni » Wed Jul 16, 2014 11:29 am

Трасфэрээс болсон гээд л бичээд байна шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Shaggy » Wed Jul 16, 2014 11:30 am

Хайртай шvv


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Чуугий » Wed Jul 16, 2014 11:38 am

Зидан,Аллегри 2н аль нэгийг нь авчрах гээд байгаа юм бишүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Wed Jul 16, 2014 11:57 am

Итурбэ, Мората, Эвра 3-ыг авчихлаа гэсэн мэдээ гарах байх гээд ороод ирсэн чинь... Конте маань явчихлаа....

Өнгөрсөн улиралд ер нь хийх юмаа хийчихлээ... цаашдын зорилго АЛ юм бол хүссэн тоглогчийг өгөхгүй бол гэсэн юм ярьж байсан, тэгээд гэрээгээ сүрхий сунгаагүй. Сая манайхан Санчез энэ тэрийг авч чадахгүй байсан, бас Видаль, Погба 2-ын 1-ыг зарж магадгүй болсонд явахаар шийдсэн байх даа. Хэн хэн нь өөр арга барилаар зорилгодоо хүрнэ гэвэл зам хэцүү байсан ч салсан зүгээр байлгүй дээ. Манайхан Контегийн шаардлагыг биелүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон.

Гол нь шинэ дасгалжуулагчаа хурдан аваад наймаануудаа түргэн хийгээсэй. Удвал гайгүй тоглогчид дуусах нь.....

Манчини, Аллегри, Спалетти, Зидан гэдэг нэрс яваад байна.... Манчини, Аллегри 2-оос сонголтоо хийвэл зүгээр биз... нөгөө 2 нь бол худлаа... Аллегри гэхээр Пирлог 2 жилээр сунгасан, гэтэл Аллегри Миланаас Пирлог хөөсөн болохоор яадаг юм бол.... Уг нь Паранделли хүүр жаал хүлээж байсан бол ирэх боломжтой байлаа гэж....

Контедоо цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсье ээ.... 2 жил 7-д орсон багыг 3 жил аваргалуулж, урьдын байр сууринд авчирч чадлаа.

Контегийн хувьд Италийн шигшээг авахгүй байх аа.... өөр ямар багт очих юм байгаа юм. Нэлээд мөнгөтэй багт очвол амжилтыг ар араас нь үзүүлэх биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby italiajuve » Wed Jul 16, 2014 2:08 pm

Харин естой л тийм л юм боллоо доо, трансфер мэдээ унших гээд орсон чинь унтаад босоод ирэх хооронд төрийн эргэлт хийгдсэн байдаг байгаа.
Forzajuve-тэй санал нэг байна. Хүссэн тоглогчдийн авч өгөхгүй хаа байсан юмнууд авчирах гээд дээрээс нь гол цөм нь болсон 2-ийг нь зарах гээд мэдэхгүй ээ, манай удирдлагууд гайгүйн байх гэсэн бас л хэлэх үггүй болголоо доо.
Аллегри л ирэх гээд байх шиг байна даа. уучлаарай естой фак санагджийнаа. Контегийн хажууд бол уучлаарай Аллегри зүгээр л биеийн тамирын багш. Энэ жил юун АЛ-т хол явах, юун Скудетто, эхний 3т багтуул их юм болохийн байна л даа.
Уул нь оросууд Капеллог халах яриа гараад байгаа Капелло авчуул сайхан л байна. Харин Контедоо баярлаа л гэж хэлье даа. Монако руу л явах болов уу, Италийн шигшээ гэж яригдаад байгаа гэхдээ арайл цаг нь болоогүй гэж бодож байна.

Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby italiajuve » Wed Jul 16, 2014 2:31 pm

Пирло дотроо: "мэдсэн бол гэрээгээ яах гэж 2 жилээр сунгав аа" гэж бодож байгаа байхдаа :ногоон:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 33 TEMPO
IO ODIO L'INTER-MERDA
User avatar
italiajuve
 
Posts: 744
Joined: Thu Dec 08, 2011 2:30 pm
Location: Juventus Stadium

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Wed Jul 16, 2014 4:40 pm

[img]http://www.football-italia.net/sites/default/files/imagecache/main_photo/[type]/[nid]/allegri-conference490ai_30_5.jpg[/img]

Контэгийн явсанд хэнийг ч буруутгахгүй байна аа.... манайх ямар ПСЖ, Реал, Барса, Челси, Монако биш....
Аллегри 2 жилийн хугацаатай ирэх нь гэсэн мэдээ хүчээ авч байна даа.... За даа хэн ч ирсэн Контетэй харьцуулагдаад хэцүү л биз... Би л хувьдаа Аллегриг тийм муу гэж бодохгүй л байна. Миланаас халагдах улирлын өмнө Рома авах гээд л гэсэн шуум явж байсан. Гол нь Контэтэй санаа таарахгүй байсан бол улирал дуусахад л явуулах байсан юм. Иммобилийг хамаагүй хямд явуулсан, одоо ямар тактик гаргах юм байгаа юм.... Гол нь Аллегри ирвэл Пирлотой санаа таарахгүй бол ч Пирло явна гэнэ... тэгээд дээрээс нь Видаль, Погба явчихвал ч бараг л бүрэн шинэчлэлт болчих гээд байна.... явсан хүний оронд баахан хүн авах болно.... нэмж сайжруулна гээд л.... бөөн ажил эхлэх нь..... ямар ч байсан ирсэн хүн байгаа бүрэлдэхүүнд тааруулаад л тактик гаргаад АЛ-д шөвгийн 8, Сери А-д түрүүлэх эсвэл АЛ-ын шууд эрхээ аваад явахад болно. Ер нь байгаа бүрэлдэхүүнээр аз эз байвал АЛ-ын финалд ч хүрдэгийг өнгөрсөн 2 жил Борусси, Атлектико 2 харуулсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2013/2014 : ИТАЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КЛУБ

Postby Forza Juve » Wed Jul 16, 2014 5:16 pm

Image

Image

Манай шинэ улирлын жерси албан ёсоор гарчээ. Уламжлал ёсоор 3 одыг хасчээ. Гэрийн жерсины судал нь өргөн болсон, зочлолтын жерси хөх өнгөтэй болсон нь гоё болжээ. Найк ч сүүлийн жилийн жерсиг ганган хийж... манайхан Найкаас татгалздаг нь болсон юм... Манай худалдааг хариуцна гэчихээд нэрийн дэлгүүрүүдээр манайхыг зардаггүй.... Адидас ийм балай алдаа гаргахгүй л байгаасай. Ядаж л Монголоосоо авчихаж болохоор байх хэрэгтэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests