Page 58 of 61

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 04, 2014 6:16 pm
by Эрхэмcfc
ноднингийн гоё Вертонген хаачаа вэ зайлуул... бүр хараалгаж хөөгдөхдөө тулчихсан яваа юм уу...
Паулиньо намар давгүй байгаад байсан идээшсэнгүй юу дээ...
нөгөө хэдтэй нь ч юу ярихав...флопдцгооцон...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 04, 2014 7:14 pm
by crusader
нээрээ л түрүү улиралд супер байсан Вертонген тэгэж аймаар мяараад байгаам уу?

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 04, 2014 7:15 pm
by Hotspur
Өнгөрсөн улирлын Шилдэг 11т багтаж байсан бол энэ жил Флоп 11-т бичигдсэн ш дээ.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 04, 2014 8:17 pm
by Эрхэмcfc
бас ДАШТ-д нөөж байгаам байхдаа... :ногоон:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sun May 04, 2014 11:54 pm
by Davka_ Spurs
Тоттенхэмийн төлөө сайн тоглохгүй, бас өөр энд тэнд очих талаар элдэв юм ярьсан нөхдүүдийг би хувьдаа хөөсөөр л байх болно. Ер нь Спөрсийн үнэнч дэмжигчийн хувьд Гарейт Бэйл-г явсанаас хойш явах нэг нь явна биз үнэхээр сэтгэлтэй энэ багийн төлөө гэсэн нэг нь тунаад л үлдэнэ дээ гэдэг сэтгэхүйтэй болсон.

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Mon May 05, 2014 12:31 am
by Davka_ Spurs
Жое Льюс 5-р байрт жагслаа

Английн Примиер лигийн 20-н клубээс хамгийн баян эзэнтэй ТОП 5-н клубыг нэрлэсэн ба Тоттенхэм клубын эзэн Жое Льюс 4,2 тэрбум долларын хөрөнгөөр 5-р байрт жагссан байна.

Жое Льюс-н толгойлдог ENIC Group / England National Investment Company/ Английн үндэсний томоохон хөрөнгө оруулалтын групп Тоттенхэм Хотспур клубын нийт хувьцааны 85-н хувийг эзэмшдэг бөгөөд 100-н хувийг эзэмших зорилготой гэнэ лээ. Сонирхуулахад тус групп Бахамын арал улсад бүртгэлтэй.

2000-аад оны эхэн үе хүртэл Alan Sugar Спөрсийн хамгийн том хувьцаа эзэмшигч байсан бөгөөд Жое Льюс болон ENIC Group-н хувьцааг Льюстэй хамтран эзэмшдэг одоогийн Спөрсийн ерөнхийлөгч Даниел Леви нарт хувьцааны дийлэнхи хувиа зарсанаар Спөрсийг энэ хоёр эрхэм толгойлох болсоноор зөв менежментийг энэ клубт хэрэгжүүлсэнээр одоогийн хөгжилд хүрээд байгаа юм.

Их Британидаа хамгийн орчин үеийн шинэлэг Хотспур Вэй бэлтгэлийн баазыг барьж өгсөн, одоогийн том бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн, тун удахгүй 2017 оны хавар клубын 135-н жилийн ойгоор 60000 хүний суудалтай Northumberland Park нэртэй орчин үеийн шинэлэг Европдоо шинэлэгт тооцогдох цогц цэнгэлдэх баригдаж эхлээд байгаа нь Жое Льюстэй салшгүй холбоотой. 1990-ээд оны эхэн үеээс уналтанд ороод байсан клубыг өдийд Примиер лигийн топ түвшинд хүргэхэд Жое Льюс, Даниел Леви-н оролцоо асар их юм.

#COYS

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Fri May 09, 2014 9:56 am
by Mr S
Image

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Fri May 09, 2014 9:59 am
by Hotspur
Mr S wrote:Image

+1 assist :ногоон:

14 онд нэг ч тоглолтонд оролцоогүй. Тоглолсон бол энэ стат нь 2р үржигдэхгүй юу :RD

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Fri May 09, 2014 11:24 am
by NikkEi_Hotspur
за Хааны маань хүндэтгэлийн тоглолтонд хөлбөмбөгт дуртай болгосон ялангуяа Спурст хайртай болгосон Эдгар Давидс ирэхээр болжээ. дундын шугаманд нь азаргалж Питбул хоч хүртэл авч байсан Юве, хүснэгтийн дундуур манаргаж явахад нь өвлийн цонхоор хальт очоод л бараг тайтлын өрсөлдөөнд нь буцаан аваачиж байсан Барсагын фенүүд манай хааны хүндэтгэлийн тоглолтыг бас үзээрэй. үнэхээр сайхан тоглолт болох нь

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sat May 10, 2014 8:47 pm
by Davka_ Spurs
Сандро Раниери Тоттенхэм Хотспур дэмжигчдийн клубын УЛИРЛЫН ШИЛДЭГ ГООЛ шагналын эзэн боллоо. Түүний өнгөрсөн оны 12 сард Манчестер Юнайтедын эсрэг оруулсан гоол түүнд энэ шагналыг авчирлаа.

Кристиан Эриксен Тоттенхэм Хотспур дэмжигчдийн клубын УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ шагналын эзэн боллоо.

Тоттенхэмд төвтэй дэлхийн өнцөг булан бүрт буй Тоттенхэмийн дэмжигчдийн клуб нь өдгөө 90 гариу албан ёсны бүртгэлтэй фэн клубуудыг эгнээндээ нэгтгээд байгаа билээ. Монгол дахь Тоттенхэмийн АЛБАН ЁСНЫ фэн клуб бол дэлхийн 80, ази дахь 16 дахь албан ёсны фэн клуб юм. Тэгэхээр Сандро, Эриксены хүртэж буй энэ шагнал бидний ч тэдэнд өгч буй шагнал юм.

Баяр хүргэе.

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Sat May 10, 2014 8:54 pm
by Davka_ Spurs
ХОНГ КОНГ дахь Тоттенхэмийн АЛБАН ЁСНЫ фэн клуб энэ оны шилдэг фэн клуб боллоо. Тэд энэ улирал ажил үйлсээрээ дэлхийн өнцөг булан бүрт буй фэн клубуудээ манлайлсан юм.

Мөн Швед, Энэтхэг дахь фэн клубууд шилдэгүүдийн эгнээнд багтсан юм.

Монгол дахь АЛБАН ЁСНЫ фэн клуб ажлаа цаашдаа эрчимчүүлж тун удахгүй эд нар шиг зогсох цаг ирэх болтугай.
МОНГОЛЧУУД ЧАДНАА.

Image

Image

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Mon May 12, 2014 2:46 pm
by amka13
Tim Sherwood gives a fan his gilet, and sits him down in the manager's seat! #THFC #Vine
https://vine.co/v/MgwFxHFF6qr

Image

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:10 am
by Davka_ Spurs
Кристиан Эриксен Тоттенхэм Хотспур дэмжигчдийн клубын УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ шагналын эзэн болсон.

Image

Клубын One Hotspur болон Junior Hotspur клубын гишүүдийн улирлын шилдэг тоглогч шагналыг давхар хүртлээ.

Image

Клубээс зарлаагүй байгаа ч Кристиан Эриксен маань энэ улирлын ТОТТЕНХЭМ ХОТСПУР УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ шагналын эзэн болжээ. Вики дээр бүх цаг үеийн уг шагналын эздийн жагсаалтанд 2013-14 Кристиан Эриксен гэж бичигджээ. Ирсэн жилээ л шагналаар ПОКЕР хийлээ дээ манай хүн.

Энэ улирал 35 тоглолтонд 10-н гоол, 10-н ассист гэсэн статс үзүүлжээ.

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:11 am
by Davka_ Spurs
Шинэ цэргүүд дебют улиралдаа:

Paulinho 37 тоглолт 8 гоол 2 дамжуулалт
Eriksen 35 тоглолт 10 гоол 10 дамжуулалт
Soldado 36 тоглолт 11 гоол 5 дамжуулалт
Chadli 34 тоглолт 5 гоол 4 дамжуулалт
Capoue 18 тоглолт 1 гоол 0 дамжуулалт
Chiriches 23 тоглолт 1 гоол 0 дамжуулалт
Lamela 17 тоглолт 1 гоол 2 дамжуулалт тус тус хийжээ.

Image

Ирэх улирал үзүүлээд өгнөө.

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:12 am
by Davka_ Spurs
Hugo Lloris маань лигт 14 удаа хаалгаа хуурай маналаа. Тэрээр бүх тэмцээнийг оруулбал 17 тоглолтонд хаалгандаа гоол алдалгүй улирлыг дуусгаж байна. Гайхалтай хаалгачдаа баяраллаа.

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:14 am
by Davka_ Spurs
Хурдан эдгэрээрэй Андрос Таунсэнд, Кайл Уолкер

Image

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:15 am
by Davka_ Spurs
Сандро өчигдөрийн тоглолтонд Паулиньо сэлгээнд суух үед

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:17 am
by Davka_ Spurs
Бенталеб Алжирын шигшээд урьдчилсан байдлаар дуудагдлаа

Тоттенхэмийн академиас төрөн гарч буй энэ жил 19-н настай Франц, Алжир иргэншилтэй Набил Бенталеб Алжирын шигшээн дэлхийн аваргад оролцох урьдчилсан 30-н тоглогчид багтжээ. Эндээс 23-н залууг ирэх 06 дугаар сарын 02-нд сонгоно.

Английн шигшээд харамсалтай нь манай клубээс тоглогч багтсангүй. Хамгийн магадлалтай байсан Кайл Уолкер, Андрос Таунсэнд нар гэмтлийн улмаас дуудагдсангүй. Залуус маань гэмтлээ хурдан эдгээгээд хурдан формондоо ороосой.

Одоогоор Бразилийн шигшээд Паулиньо дуудагдаад байгаа.

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 1:18 am
by Davka_ Spurs
Lamela фанатууддаа талархалаа илэрхийллээ. Түүнээс ирэх жил ихийг хүлээж байна.

Image

:mongol:

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 7:22 pm
by Spectre
Davka_ Spurs wrote:Шинэ цэргүүд дебют улиралдаа:

Paulinho 37 тоглолт 8 гоол 2 дамжуулалт
Eriksen 35 тоглолт 10 гоол 10 дамжуулалт
Soldado 36 тоглолт 11 гоол 5 дамжуулалт
Chadli 34 тоглолт 5 гоол 4 дамжуулалт
Capoue 18 тоглолт 1 гоол 0 дамжуулалт
Chiriches 23 тоглолт 1 гоол 0 дамжуулалт
Lamela 17 тоглолт 1 гоол 2 дамжуулалт тус тус хийжээ.

Image

Ирэх улирал үзүүлээд өгнөө.

:mongol:

Энэ дундаас Паулиньо хамгийн сайн нь санагдаад байдаг юм. Дараагаар нь Эрикссен юм даа.

Гэснээс Шервудыг дөнгөж сая явуулж дээ.

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 7:26 pm
by Captain RVP Gunner
Эриксен хамаагүй үр дүнтэй тоглосон байлгүй дээ Пау чинь улирлын дундаас бэртсэн биз дээ

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 7:32 pm
by El Payaso
Зайлуул эднийхээс гялтайсан хоёр хүний нэг нь Эриксен ш дээ... нөгөөх нь хаалгач нь...

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Tue May 13, 2014 8:20 pm
by Gz_24
Sherwood халагджээ


Image

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 14, 2014 10:42 am
by Жавхаа
Халагдажээ... ДМ авчирах уу

Re: Тоттенхэм ХотСпурс 2013/2014. Audere est Facere

PostPosted: Wed May 14, 2014 12:43 pm
by Mojul
Ламела хаачих гэж байна. Эсвэл шинэ дас хүлээж байгаамуу.