AC MILAN 2013-2014 Түр хүлээ!!! Бид эргэж ирнэ!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

AC MILAN 2013-2014 Түр хүлээ!!! Бид эргэж ирнэ!!!

Postby MGT » Mon Aug 05, 2013 7:55 pm

Image


Багийн бүрэлдэхүүн

Хаалгачид

Image
Abbiati №32
Багийн вайс-капитано маань өнгөрсөн улиралд албан ёсны 36 тоглолтод оролцсон. Түүний бусад хаалгачдаас гол гоцгойрох чанар нь "реакц" юм. Гэнэтийн хүчтэй цохилтуудад тэрээр эрлэг нь. Та бүхэн өнгөрсөн улиралд Зенит-тэй хийсэн тоглолтод Халкийн цөм цохилтуудыг хэрхэн хааж байсныг санаж байгаа байх.
Image
Марко Амелиа №1
31 нас зооглож буй багийн хоёр дугаар хаалгач маань Марко Сторари-г Ювэнтус руу зарагдсаны дараа орных нь хүн болж Миланелод ирсэн билээ. Түүний өнгөрсөн улиралд Аббиати-г орлож гарсан тоглолтуудад фенүүд бид зүрх амаар гарах гэж байгаа мэдрэмжийг хангалттай мэдрүүлсэн билээ. Хүүхдийн гэмээр алдаануудыг гаргасаар л
Image
Gabriel №59
Энэ хүү харин миний л хувьд дараагийн Дида гэж хардаг (миний бодлоор). Гагцхүү түүнд юу дутагдаж байна вэ гэвэл туршлага. Талбай дээр илүү олон минутыг өнгөрүүлж ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх нь түүний хувьд хамгаас чухал. Ямарчиг л байсан Амелиа-гаас өндөрөөр үнэлж байгаа.

Хамгаалагчид

Image
Ignazio Abate №20
Манай баруун жигүүр маань багуудын хараанд нилээдгүй өртсөн ч төдийлөн дуулиан шуугиан бололгүй багтаа тоглосоор. Италийн шигшээ баг 4 хамгаалагчтай хувилбараар тогловол мэдээж хамгийн эхний сонголт бол Абате. Түүний гол дутагдал нь жигүүрээс "падааж" хаялтууд. Энэ сул талаа засчихвал тэгээд л болоод явчихаж байгаа юм.
Image
Luca Antonini №77
Манай "Сэлгээний багийн" ахлагч маань байраа Констант, Дэ Шильо хоёрт алдаад нилээдгүй хугацаа болж 2011-2012 онд тэрбээр уул нь зүүн жигүүрт тараадаг л байлаа одоо ч залуу хүүхдүүдэд дарагдаж дээ.
Image
Daniele Bonera №25
Манай төгс төгөлдөр ганц "класс" хамгаалагч. Түүнийг гаргасан байхад бид тайван сууж болно. :ногоон: Мундаг туршлага шүү. Түүний гол давуу тал бол тэр жинхэнэ Миланиста. Тэрээр би сэлгээнд сууж байна гэж олон таван үг ярихгүй тоглох бол тоглоод банздуул банздаад л хэхэ.
Image
Kevin Constant №21
Гвинэ гаралтай Францад төрсөн залуу маань 2007 оноос хойш төрөлх Гвинэгийн шигшээ багтаа тоглож байгаа. Тэрээр зүүн жигүүрт илүү довтолгооныг дэмжиж тоглодог бол дутагдал нь гэрээ мартсан гэсэр шиг л буцаж байрандаа очихоо мэддэггүй. Мэддэггүй ч гэж удаан гэх юм уу даа.
Image
Mattia De Sciglio №2
Өнгөрсөн улирлын нээлтүүдийн нэг U-20 шигшээ багт тэр багтдаггүй. Учир нь тэрээр Пеллегрини-гийн шигшээ багийн зүүн жигүүрийн эхний сонголт! Цаашид улам туршлагажаад ирвэл дараагийн Малдини хэмээн фенүүд бид хүлээн суугаа билээ.
Image
Philippe Mexès №5
Францын шигшээ багийн тоглогч маань өнгөрсөн улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээн миний бие бодном. Учир юунд вэ гэвэл тэрээр бидэнд 3-р байрын алтан гоолыг авчирсан. Мөн 2012-2013 оны Аваргуудын лигийн хамгийн гоёмсог гоолыг Андерлехтийн хаалганд хийсэн билээ.
Image
Matías Silvestre №26
Манай цонхын ах нарын маань хэлдгээр бол тэрээр жинхэнэ "Түлээ". Бид түүнээс ихийг хүлээгээд хэрэггүй л болов уу. Магадгүй ихийг хүлээхгүй байж байхад багахан сайн тоглолтонд нь бид баярлаж мэдэх л юм.
Image
Jherson Vergara №33
Манай шинэ цэрэг маань Т.Силвагийн дугаарыг зүүхээр болоод байгаа билээ. Залуухан туршлагагүй түүнд тоглох тийм ч их боломж олдохгүй л болов уу. Учир нь бидэнд БОНЕРА БАЙГАА!!
Image
Cristian Zaccardo №81
FB группийн маань нэгэн гишүүн түүнийг "Б***өө чирсэн удаан" гэж байсан :RD . CB болон RB дээр тоглох чадвартай тэрээр багийн боломжийн сэлгээ гэж боддог.
Image
Cristián Zapata №17
Колумб хамгаалагч маань жинхэлэгдэж жинхэнэ миланиста болоод байгаа билээ. Миний бодлоор тэрээр ирэх улиралд гараанд Мексесийн хамтаар манай хамгаалалтын хослолыг бүрдүүлэх бизээ.

Хагас хамгаалгачид

Image
Kevin-Prince Boateng №10
Хөлбөмбөгт хамгийн хүндтэй дугаар бол 10. Бүх л домгууд энэхүү дугаарыг эзэмшдэг. Агуу Ронни хүртэл Миланд 10 дугаар зүүж чадаагүй буцсан. Тэгэхээр түүнд Ронни гоос илүү өндөр хариуцлага ноогдож байнаа гэсэн үг. Учир нь тэрээр уналтын үед гялтайгч биш сэргэн мандалтын шинэ эринд өнгө нь болох учиртай гэсэн үг. Формоо олоодохвол ямар ч багийн хамгаалалт түүнээс айх нь дамжиггүй.
Image
Bryan Cristante №24
Манай академийн бүтээгдэхүүн. Хагас хамгаалалтынхан маань формгүй байгаа ч түүнээс арай туршлагатай учир түүнийг биш тэднийг сонгох учир түүнд талбайд гарах боломж ховорхон олдох байх даа.
Image
Nigel de Jong №34
Түүнийг Терминатор гэж хочилбол зохилтой. Хүчтэй ширүүн таклууд түүний нэрийн хуудас тэрээр өнгөрсөн улирлын дийлэнхийг бэртэл гэмтэл хэмээн өнгөрүүлсэн хэдий ч улирлын өмнө давгүй формоо олоод авсан харагдана лээ. Жич: Тэрээр карьерийнхаа түүхэнд нэг ч улаан карт аваагүй гэж байгаа (Дэлхийн аваргын финалд Алонсогийн цээж рүү тийрсэн ч гэсэн :D ).
Image
Urby Emanuelson №28
Формлог байхдаа Нидерландын шигшээ багтаа ч дуудагддаг авьяаслаг залуу маань өнгөрсөн улирал тийм ч базаахаар тоглолт гаргалгүй байсаар Фулхэм-д зээлээр яваад ирсэн. Поли, Сапо гээд залуу найдвар тавьж буй наймаануудын сүүдэрт дарагдсаар бас нэгэн улирал өнгөрөх нь дээ.
Image
Riccardo Montolivo №18 "Капитано"
Тиймээ тэр бол манай багийн ноён нуруу. Тэрээр Миланд тийм урт хугацааг өнгөрүүлээгүй ч түүнийг багийн ноён нуруу болж чадна хэмээн итгэл хүлээлгэсэн. Түүнгүй тоглолт нэг л ил хуль санагдах болсон яг л аав гэртээ эзгүй байгаа юм шиг. Учир нь манай гол PM болоод байна. Энэ улирлын амжилт Дэ Ёнг, Капитано хоёрын найруулгаас шууд хамаарах болов уу.
Image
Sulley Ali Muntari №4
Гана залуу маань жаахан орон гаран санагддаг хааяа таг харагдахгүй хааяа дэлхийн шилдэг довтолгоо найруулагчдыг жанхууруулж орхино. Тиймээс түүнд нөөц бололцоо бий.
Image
Antonio Nocerino №23
Экс-Капитано гийн дугаарыг хүлээн авсан тэрээр нэгэн цагт Балжаа ахад Миланыхан шорооноос алт олчихсон юм биш үү хэмээн уулга алдуулж явсан нэгэн. ТИМ Трофео дээр пен. алдсаныг эс тооцвол гайгүй харагдана лээ (эсвэл Примавера-гийнхан дунд гялалзав уу?).
Image
Andrea Poli №16
Ний нуугүй хэлэхэд би өмнө нь тоглолтыг нь анхаарч үзэж байгаагүй. Манайд ирсэнийх нь дараахан PES дээр тоглож үзсэн дажгүй л санагдсан. Гэхдээ л тэр чинь тоглоом шүү дээ улирал эхлэхээр харан байж болъю.
Image
Riccardo Saponara №8
Хоточ нохой Гатуззо атаманы дугаарыг эзэмшиж буй Сери-Б ийн Эмполи-гийн "ОД-Сарнай" тэрээр дээд лигийн арвин түүхт багийн домог болж чадах болов уу?
Image
Bakaye Traoré №12
Бас л нэг эвээ олохгүй байгаа тоглогчдын нэг дээ. Формоо олоод илүү олон минутыг талбайд өнгөрөөхийг хүсье
Image
Keisuke Honda №??
Түүний сэтгэл зүрх нэгэнт Улаан хар болчихсон. Гагцхүү цаг хугацааны л асуудал үлдсэн учир нэмэхээр шийдлээ. Формлог байгаа самурай ирснээр Сапо болон Боа нарт нилээдгүй шавар хаах нь ойлгомжтой. Бас Сүпэр Марио, Эл Фараон, Самурай гэсэн сонирхолтой бас чангахан хослол үүсэх нь ойлгомжтой
Довтлогчид

Image
Giampaolo Pazzini №11
Түүний надад таалагддаг зүйл бол финиш. Үнэн зэвүүн эгц дээш нь хаалганы дээд хөндлөвч дагуулаад зоож байгаа харагддаг. (Би л лав хаалгач хийхээрээ ийм цохиолтоос айдаг :D ) Түүнд энэ улирал талбайд гарах минут нь нилээд багасах болов уу.
Image
Robinho №7
Төрхөмдөө буцна хэмээн нилээд сенсацилсан Робсон маань ямарчиг л байсан үерхэлдээ үнэнч үлдэхээр шийдсэн улирлын өмнөх тоглолтуудад ёндоо нь л дутаад байгаа болохоос өөрөө нилээд хичээгээд л байгаа харагдана лээ.
Image
M'Baye Niang №78
Өнгөрсөн улирал 19 дугаар эзэмшиж байсан тэрээр дугаараа сольжээ. Уул нь манайд төрсөн оноо зүүх моод дэлгэрээд байгаа тэгсэн хэдий ч тэрээр тэгсэнгүй. Ямар учиртай дугаар юм бүү мэд. Монголчууд бол өсөн дэвжихийн билэгдэл гэчихэж болохоор харагдаж байна. Өнгөрсөн улиралд тэрээр хамгийн том туршлагаа Барса-гийн эсрэг тоглолтод хуримтлуулсан болов уу. Тэр шон онох чимээ нь түүний зүүдэнд үлдсэн амьдралд нь үргэлж хар дарсан зүүд нь болох вий дээ. (арай муу ёролчих вуу яав :D )
Image
Andrea Petagna №37
Эзгүй байгаа 9 дугаарыг эзэмших сураг байсан. Одоогоор мэдэгдсэн юм алга. Тэрээр уул нь надаас хэдхэн сарын ах бөлгөө. Тэгсэн хэдий ч миний аав шиг л харагдахуйц бие хаатай. Багахаан туршлага суугаад жоохоон л өөрийгөө хөгжүүлчихвэл юун Льяжич түүний хэрэг бидэнд алга. Магадгүй бүр Нианг-ийн байр суурь ч ганхах буй заа. Надад л лав их өндөр сэтгэгдэл үлдээсэн

Асаалттай танкнууд

Image
Mario Balotelli №45
Image
Stephan El Shaarawy №92
Энэ хоёр эрхэмийг ингээд тусад нь ангилчихаж болно биздээ?? :ногоон: Тиймээ тэд бол Миланы болон Италийн довтолгооны төгс хослол. Түрүүн Мексес-ийг би өнгөрсөн улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээн өргөмжилчихсөн. Яагаад энэ 2 биш гэж үү? Тэд бол өнгөрсөн улирлын хамгийн онцлох тоглогчид учир нь Эл Фараон маань ядруу зүдрүү улирлын эхний хагасыг маань нуруун дээрээ үүрч байсан. Харин улирлын хоёрдугаар хагас Супер Марио ирснээр ачаа нь арай хөнгөрч Марио улирлын төгсгөлийг төгс хийхэд хамгийн их хувь нэмэр оруулсан. Харин тэдний бүтэн улирлын хөдөлмөр салхинд хийсэх гэж байхад Мексес маань зогсоосонд л оршино. Эдгээр хоёр танкийг би нэмж тайлбарлах нь илүүц буй заа. Учир нь тэднийг дэлхий нийт мэднэ :italy



"Сахилга сул" багийн эзэн

Image
Манай 76-тай эзэн маань ял сонсоод байгаа билээ. Гэхдээ Италийн хуулиар 2006 оноос өмнө үйлдсэн гэмт хэрэг бол өршөөлийн хуульд хамрагдана. Мөн өндөр настангуудаа биечлэн ял эдлүүлдэггүй байтал манай Намбарван шиг цагаатгуулна гээд баг руугаа бага анхаарлаа хандуулаад байгаа бололтой хэхэ.

"Ялзарсан алим"-ны аж ахуйч

Image
Энэ бол манай өндөгөн толгойт Адриано Галлиани. Мундаг бизнессмэн тэрээр наймаа гээчийг бол түйвээнэ дээ. Болвол үнэгүй туучих гээд л үзнэ. Яс юман дээрээ Бало ч үнэгүй ирж байгаа хэмээн дээхэн нэгэн гишүүн бичсэн байсан учир нь юу вэ гэхлээр 20 саяа хувааж төлж байх хугацаандаа Бало-гийн зарсан жерсигээр энэ мөнгөө олоод л авчихна. Ийм л гөжүүд наймааг ёстой янаглуулдаг гар даа гэж :RD

Өнгөрсөн улирлын шилдэг 10




Заа мөхөс миний бие энэ улирлын сэдвийг чадан ядан нээлээ нодлин Нобу ах их өндөр босго тавьчихсан. Би тэрэнд нь харайхан хүрч чадаагүй л болов уу. Нэрний хувьд гэвэл янз янзын нэр бодогдож байсан ч өмнө нь ах нар бүгд л өгчихсөн эсвэл арай л сонин санагдаад байв. Энэхүү нэрний хувьд Дэлхийн хамгийн өндөр амжилттай багийн залуухан цус сэлбэгдсэн залуухан бүрэлдэхүүн ирэх улиралыг авч явахад оршино.

Тэгээд ирэх улиралдаа 8 дахь дэлдэн 19 дэхь Скудетто 5 дэхь Дэлхийн аваргаа хүртэх болтугай гэж :italy :italy :italy FORZA RAGAZZI
Last edited by MGT on Fri Mar 28, 2014 1:09 pm, edited 9 times in total.
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Saiza » Mon Aug 05, 2013 8:05 pm

зурагнууд нь болдоггүй ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Radiohead » Mon Aug 05, 2013 8:51 pm

содон сонирхолтой гоё нээжээ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby MGT » Mon Aug 05, 2013 9:19 pm

:italy
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 05, 2013 11:08 pm

Сайхан нээжээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Realist » Tue Aug 06, 2013 12:43 am

Image

энэ яагаад ахлагчийн туузтай байна?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Жонон » Tue Aug 06, 2013 4:24 am

Багийн ахлагч Монто дэд ахлагч Аббиати шүү дээ.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Батбаяр » Tue Aug 06, 2013 7:24 am

:eek:
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Өсөхбаяр » Tue Aug 06, 2013 2:29 pm

сайхан нээжээ. амжилт хүсэе. Хондагаа хурдан аваарай гэж ерөөе
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby B4Y4S44 » Tue Aug 06, 2013 2:54 pm

Бас нэг гол хүнээ мартцан байна шдээ. Нөгөө АЛЛЕГРИ :D :italy :gold
B4Y4S44
User avatar
B4Y4S44
 
Posts: 159
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: UB

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Yabraa » Tue Aug 06, 2013 3:01 pm

Сайхан нээлт. Урагшаа Форза Россонери!
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby BaGi » Tue Aug 06, 2013 3:32 pm

Сайхан нээлт байна... Форза МИЛАН..!

Хонда энэ 7 хоногт ирнэ л гэнэ..
http://www.goal.com/en-my/news/3956/tra ... nal-stages
Now or neveR
BaGi
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 324
Joined: Wed May 13, 2009 1:05 am
Location: ажил гэр ажил

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Nobun@g@ » Tue Aug 06, 2013 5:26 pm

Хэхэ Гоолын мэдээг нэх тоох хэрэггүй байх өө... Гэснээс шинэ сэдвээ мялаагаад мэдээ оруулая...
Манай энэ зун авах боломжтой таргетууд гэж байна... Бүгд л он удаан яригдсан хүмүүс байх юм...

1. Адем Лияич

Image

Фиорентинагийн 23 настай довтолгооны залууг өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хөөцөлдсөөр байгаа.
Миланы хувьд 8 саяын санал хүргүүлсэн ч Виолагийн ерөнхийлөгч зөвшөөрөөгүй.
Энэхүү гэрээг магадгүй 10 саяд шийдэгдэх байх гэгдэж байгаа.
Лияич 2р довтлогчоор тоглох чадвартайгаас гадна, жигүүр болон ПМ ч хийх чадалтай.
Түүний олон талт тоглолт Аллегри довтолгооны шугам дээр хийх гээд байгаа өөрчлөлтөд илүү тус дөхөмтэй байх магадлалтай.


2. Кэйсүкэ Хонда

Image

Япон ПМ бөгөөд довтлогчийн ард тоглох чадвартай залуу.
Манайхтай бүхэл бүтэн зуны турш холбогдож байгаа. Өөрөө бол аль хэзээний ирчихсэн байгаа.
Харин Галлиани агаа дээд зэргийн хямдралаар авчих гээд зовоож байгаа.
Хэрвээ Хонда Аваргуудын Лиги эхлэхээс өмнө Милантай гэрээ хийхгүй бол жинхэнэ шок болох юм гэнэ.


3. Жураж Кука

Image

Италийн ихэнх медианууд Милан түүнийг Ниангаар солино гэсэн мэдээ явагдаад байгаа.
Үнэн бол хэрэггүй л гэмээр байна. Харин Ниангийг зээлээд оронд нь Кукаг хямдхан аваад ирэхгүй юм байх даа Галлиани агаа.
Эсвэл тэр Траоре нтр гэсэн ашигладаггүй хүмүүсээ явуулдаг ч юм уу...
Ямартай ч Кука хамгаалалтын хагас дээр тоглодог ба Ёнг, Монто нарын арыг даах байх... ирвэл...

4. Давиде Астори

Image

Сити Асторитой холбогдоод байгаа ч Миланы хувьд боломжгүй ч бас болчоогүй байгаа.
Манай одоогийн хамгаалалтад мэдээж нэмэлт хүч хэрэгтэй байгаа.
Миний хүслээр болдог бол топ түвшний хамгаалагч хэрэгтэй. Гэхдээ бидэнд тэгж байх санхүүгийн бяд алга.
Харин түүний оронд хэд хэдэн ирээдүйтэй залуучууд авчраад нүдэх арга... Тэдний нэг нь Астори байж болох юм даа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Чуугий » Tue Aug 06, 2013 9:25 pm

Сэдвээ сайхан нээжээ.

Антонини Бешикташ руу явахаар болж байх шиг байна.Тун удахгүй гэрэээгээ байгуулаад Турк улсыг зорих юм байх.

- According to Sky Ljajic has agreed terms with Milan. 5 year deal with a €2m salary
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Жонон » Tue Aug 06, 2013 9:43 pm

Лиячичын асуудал 12-13 хооронд бүрэн шийдэгдэх бололтой.Ер нь бол ирэх нь тодорхой болжээ.Манай 2-р хаалгач Амелиаг Торино болон Монако клубууд сонирхож байгаа юм байна.Явчихаасай хэхэ.Габриелд боломж гарах нь.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby MGT » Tue Aug 06, 2013 10:03 pm

B4Y4S44 wrote:Бас нэг гол хүнээ мартцан байна шдээ. Нөгөө АЛЛЕГРИ :D :italy :gold

Өөө бодож байгаад мартчихсан байна. Одоохон нэмээдхий
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby tsenguunm » Tue Aug 06, 2013 11:36 pm

Хондаг хvлээсээр...
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Чуугий » Fri Aug 09, 2013 9:45 am

ЛА Галаксиг Бало,Нъянг нарын гоолоор 2:0р хожиж.

Гараа ингэж гарсан байна.

Abbiati, Zaccardo, Zapata, Silvestre, Emanuelson, Montolivo, Poli, Nocerino, Niang, Balotelli, El Shaarawy

Балогийн гоол


Нъянгын гоол


Бало бага зэргийн бэртэл авч.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Чуугий » Fri Aug 09, 2013 9:55 am

Matias Silvestre:Alessandro Nesta has always been my idol
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Saiza » Fri Aug 09, 2013 6:26 pm

ПСВ ч бас чанга учраа шүү
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby erdene_b7 » Fri Aug 09, 2013 6:51 pm

Манай Пак ПСВд байгаа танайд бас гоолдчоод байды шүү бас
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby zorigtsaikhan » Sun Aug 11, 2013 7:43 am

Grande!!! Manifice!!! :-D :-D :-D
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Хашка » Sun Aug 11, 2013 9:06 am

:-o :-o :ногоон:
Чуугий wrote:Matias Silvestre:Alessandro Nesta has always been my idol
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby Чуугий » Sun Aug 11, 2013 2:11 pm

Реал манай Де Шилиог сонирхоод эхэлсэн гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2013-2014 Бахдам амжилт!!! Залуу бүрэлдэхүүн!!!

Postby fanaticalantifanatic » Mon Aug 12, 2013 1:17 am

Сайхан нээжээ!
форза Милан!!!
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests