ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Терри, Чех-н дараагийн ахлагч хэн бэ?

Иванович
27
40%
Кэйхил
21
31%
Матич
5
7%
Рамирес
4
6%
Хазард
5
7%
Оскар
2
3%
Азпиликуйта
1
1%
Өөр тоглогч
3
4%
 
Total votes : 68

ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Болжмор » Thu Aug 01, 2013 12:34 pm

******************************************************************THE RETURN OF THE SPECIAL ONE************************************************************
Image

Багийн нэр: Челси /Chelsea/

Багийн хоч: Цэнхрүүд /The Blues/, Язгууртанууд

Байгуулагдсан огноо: 1905.3.10

Багийн эзэн: Роман Абрамович /Roman Abramovich/

Багийн менежер: Жозе Моуриньо /Jose Mourinho/

Багийн ахлагч: Жон Терри /John Terry/

Цэнгэлдэх хүрээлэн:Стэмфорд Бриж /Stamford Bridge/

Багийн өмсгөл:
..........................Home......................................................Away......................................................Third
ImageImageImage

Багийн амжилт:
Image

2012/13 оны улирал:

Топ 10 гоол:

http://www.youtube.com/watch?v=F_KQchfbB_w

Солилцоо наймаа:
Image

Онцлох үйл явдлууд:

1. Сүпер Сүпер Фрэнк Лампард
Image
Энэ улирал Фрэнк Лампард клубын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болж өөрийн нэрийг багийн түүхэнд тодоос тод мөнхлөн үлдээсэн юм.
Челси клубээр овголдог хүн бүхэн түүний бахдам амжилтанд чин сэтгэлээсээ баяр хүргэн суугаа бизээ. Түүний Астон Виллагийн эсрэг оруулсан 2 гоол багийн Аваргуудын лигийн эрхийг баталгаажуулснаас гадна Бобби Тамлингийн “202” гоолын дээд амжилтыг эвдсэн юм.

“Би зүгээр л энэ гайхалтай амжилтын эзэн болсондоо баяртай байсан. Би гоолын баяраа ээждээ зориулсан. Челсид ирээд би багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд би өөрийн хамгаас илүү нандигнан хайралж явдаг ээжийгээ алдсан. Намайг хэнээс ч илүү дэмжиж, урам өгдөг хүн нь тэр байсан учраас би гоолын баяраа түүнд зориулсан юм. Өнөөдөр сэтгэл хөдлөл маань дээд цэгтээ хүрч байна. Гэхдээ Мюнхений ялалтыг яаж гүйцэхэв. Аваргуудын аварга болох тэр мөч багт ямар их аз жаргал бэлэглэснийг цөөн хүн л төсөөлж чадах байх. Гэхдээ өнөөдөр мэдээж хувийн карьерийн минь хамгийн сайхан өдрүүдийн нэг. ”

Түүн шиг гайхалтай тамирчнийг Челсид бэлэглэсэн хөлбөмбөгийн бурхан тэнгэртээ баярлалаа :eek:

2. Европа лиг
Image
Хэдийгээр Аваргуудын лигт цомыг хамгаалагчид нэрээ нэг их удаан хадгалж чадаагүй ч бид Европа лигт амжилттай явсаар түүхэндээ анх удаа энэ тэмцээний аваргууд болсон юм.

3. Хүн махчин
Image
Ливерпүүлтэй 2-2-р тэнцдэг тоглолтонд Суарез Бранислов Ивановичийг хазсанаар том шуугиан дэгдээж 10 тоглолтын бан авсан юм. Гэхдээ Твиттер хуудсаараа дамжуулж тэрээр Ивановичоос уучлал гуйсан билээ.

4. Шилдэг Ассистмэн
Image
Хуан Мата 12 дамжуулалт өгснөөрөө Английн Премьер лигийн шилдэг ассистмэн болов.

5. Фанатуудын эсэргүүцэл
Image
Роберто Ди Маттеогийн оронд Рафаэл Бенитезийг багийн үндсэн менежерээр томилсон нь фанатуудын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулсан билээ. Учир нь Рафа Ливерпүүлийн менежер байхдаа хэвлэлийнхэнд Челсигийн фанатуудыг хүсэл тэмүүлэлгүй, Копууд шиг сэтгэл зүрхгүй гэж хэлж байснаас гадна Дрогбаг талбай дээр жүжиглэдэг гэж ярьж байжээ. Тиймээс ч Европа лигийн финалд хүртэл зарим фанатууд түүнийг явахыг шаардсан бантерууд барьчихсан байсан юм.

Челси клубын талаарх сонирхолтой баримтууд:

8. Челси клубыг 1905.03.10-д байгуулсан бөгөөд Стэмфорд Бриж FC, Кенсингтон FC, Лондон FC, Челси FC гэсэн нэрсээс үүсгэн байгуулагчид сонголтоо хийж байжээ.
Image
7. 1930 онд дэлгэцнээ гарсан The Great Game кинонд Челсигийн хэд хэдэн тамирчин оролцож байсан ба Стэмфорд Бриж ч зурганд нь орж байсан юм байна.
http://en.wikipedia.org/wiki/The_Great_Game_(1930_film)
6. 2005 оны 6 сард Челси клубын сахиус арслан хулгайлагдсан байна. Клубын зүгээс албан ёсоор мэдэгдэл хийж арслангаа эргүүлэн авмаар байгаагаа хэлсэн ба нэг их удалгүй тус өмсгөлийг хулгайлсан 2 залууг олжээ.
Image
5. 1972 оны "Лигийн цом"-ын финалд зориулж тухайн үеийн багийн бүрэлдэхүүн Blue Is The Colour дууг бичүүлж байжээ. Тус дуу нь Английн чартын 5-д бичигдэж бусад хөлбөмбөгийн багуудын сүлд дуунаас илүү амжилт олж байж.

http://www.youtube.com/watch?v=q-C9hr0vnWQ
4. 1970 болон 80-д оны улирлуудад Стэмфорд Брижийг дахин барих төлөвлөгөөтэй холбоотойгоор Челси клуб санхүүгийн маш том хямралд орж байсан ба сайн тамирчдаа зарж доод лиглүү ч унаж байжээ. Энэхүү асуудал 2003 онд дахин сөхөгдсөн ба Роман Абрамович багийг авснаар хямралаас нь гаргасан байна.
Image
3. 1997 онд Челси клуб түүхэн дэхь хамгийн хэцүү тоглолтондоо оролцож байсан ба Тросмо багт 3-2-р хожигдож байж. Учир нь Норвегид цаг агаар маш хүйтэн бас дэндүү их цастай байсан учраас тамирчид талбайгаа ч харж чадахгүй байсан гэдэг. Гэхдээ хариу тоглолтонд бид тэднийг Бриждээ 7-1-р бут ниргэснээр цааш шалгарч байжээ.

http://www.youtube.com/watch?v=1hs7JDDBvDI
2. 1980-д оноос фанатууд тамирчидлуу чинцай шиддэг болсон байна. Зарим хүмүүс Челсигийн фанатууд чинцайны талаар дууг дуулж эхэлснээр энэ уламжлал эхэлсэн гэж үздэг бол зарим нь доод лигийн Гиллингхэм багийн талбайд чинцай ургаж эхэлсэн болохоор тэдний фанатууд энэ уламжлалыг эхлүүлсэн гэж үздэг юм. Ямартай ч 2007 онд Арсеналтай хийсэн тоглолтын дараагаас фанатуудыг дахиж чинцай шидэхийг хориглосон байна.

Image
1. Стэмфордын хаан гэгддэг Питер Осгудыг 2006 онд зүрний шигдээсээр нас барахад клубээс түүнд хүндэтгэл үзүүлж чандарыг нь Стэмфорд Брижийн торгуулийн цохилт гүйцэтгэх цэг дор булжээ. Дидье Дрогба өөрийн 150 дахь гоолоо оруулахдаа энэхүү цэглүү заан ёсолж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Image



Шинэ улирал эхэллээ!!!
Image

Багийн бүрэлдэхүүн

Хаалгачид:
ImageImageImage

Хамгаалагчид:
ImageImageImage
ImageImageImage
ImageImageImage

Хагас хамгаалагчид:
ImageImageImage
ImageImageImage
ImageImageImageImage

Довтлогчид:
ImageImageImage
ImageImageImage

Багийн менежер болон дасгалжуулагчид:

1. Жозе Моуриньо- Үндсэн менежер
Image

2. Стив Холланд-Туслах дасгалжуулагч
Image

3. Руй Фариа -Туслах дасгалжуулагч
Image

4. Силвино Лоуро -Туслах дасгалжуулагч
Image

Техник хариуцсан захирал:Майкл Эменало
Үндсэн багийн фитнессийн дасгалжуулагч: Крис Жонес
Эмнэлэгийн албаны захирал: Пако Биоска
Хаалгагчдын дасгалжуулагч: Кристоф Лоллишон
Залуучуудын багийн менежер: Эди Виваяш
Акидемийн менежер:Нил Беф
Нөөцийн багийн менежер: Дермот Драмми


2013/14 оны улирал Челси клубын Английн дээд лигт тоглож байгаа 100 дахь улирал байх юм. Энэ улирал бид эргэн Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд нэгдэх болно. Хоёр дахь Аваргуудын лигээ хүртэж Лондонгийн бахархал гэдгээ нотлон харуулна. Өнгөрсөн улирал муу байгаагүй. Гэхдээ Европа лиг бидний хүчээ үзэх газар биш. Бид бол аваргууд. Бид бол Европын шилдгүүдийн төлөөлөл. Байрлал бүрээ дэлхийн шилдгүүдээр чимсэн, онцгой нэгэн Жозе Моуриньогоор удирдуулсан, топуудын тоосыг гөвөөд гарах чадвартай ЧЕЛСИ тиймээ ЧЕЛСИ бидний нэр!

Image

KEEP THE BLUE FLAG FLYING HIGH!
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Болжмор » Thu Aug 01, 2013 8:02 pm

Зиа өнөөдөр шинийн 25-н. Бас их БҮТЭЭЛЧ өдөр гэнэ. Тэгэхээр ирэх улирал маань ч гэсэн бүтээлч, үзүүштэй, олон олон цомоор дүүрэн байх нь.
Сэдвээ морь цагт нээснийг анзаарсан байх. Бас 12.34 бол миний форумд гишүүн болсон цаг. Тоглогчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл багийн түүх эдрийг өмнөх сэдвүүдээс харчихна биз :D
Image

Ингээд бас нэгэн гайхалтай улирал хаяанд ирлээ. Энэ удаа бидний аялал ОНЦГОЙ байх болно.
ImageImageImageImageImageImageImageImageImage
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Цогоо » Thu Aug 01, 2013 8:10 pm

Сүртэй нээсэн байна шт. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby eL cuote » Thu Aug 01, 2013 8:12 pm

:eek: :eek: :eek: Ene jil ontsgoi jil bh boltugai!!! Amjilt bugdend ni.
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby BuG » Thu Aug 01, 2013 8:23 pm

Сэдвийн нээлт гоё!!! Ирэх улиралд олон олон амжилт ялалтыг дагуулах болтугай. Хурай Хурай Хурай
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Эрдэ » Thu Aug 01, 2013 8:30 pm

It's Blue What Else Matters
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Kenzo » Thu Aug 01, 2013 8:30 pm

Үнэхээр сайхан нээжээ :eek: :eek: :eek:
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby TRISTAN » Thu Aug 01, 2013 8:38 pm

89 89 :ногоон:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby maRS_mN » Thu Aug 01, 2013 8:40 pm

Гоё нээжээ :eek:
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Энэрэл » Thu Aug 01, 2013 9:43 pm

Сэдвээ гоё нээсэн байна :eek:
Моуриньюгаар удирдуулсан Челсид амжилт хүсье.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Соёлоо » Thu Aug 01, 2013 10:08 pm

:eek: :eek: БоЛЖМоРоо, Сэдвээ сайхан нээжээ :eek: :eek:
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby rednasca » Thu Aug 01, 2013 10:18 pm

Хилариу 1 жилийн гэрээ байгуулсан юм байна...
Жошийг Ла лигийн Реал Сосьедадад зээлүүлэх сураг байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Terra » Fri Aug 02, 2013 8:10 am

Сэдвийн нээлт сайхан болжээ :eek:, Болжуухай дүүдээ баярлалаа.
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Хашка » Fri Aug 02, 2013 8:24 am

Мозес чинь харин чунаг гар байна даа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Соёлоо » Fri Aug 02, 2013 8:38 am

Ажилтай, vзэж чадахгvй хог болж байна аа, ямар ч байсан хожиж байгаа бололтой, завтай нэг нь ганц 2 юм бичээрэй... Утаснаасаа орж байна
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Соёлоо » Fri Aug 02, 2013 8:40 am

Юун пеналти болчив оо, 2-0... Азар гооолоооооол
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Хашка » Fri Aug 02, 2013 8:57 am

Пеналти ч байгаагүй л дээ. Шүүгч буруу шийдвэр гаргаад бантаад гүрийчихлээ. Танай хамгаалалтыг олигтой шалгаж өгч чадахгүй нь шиг байна. Ямар ч байсан Мозес Азар Оскар гурав чинь дунд мундаг байна
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Соёлоо » Fri Aug 02, 2013 8:58 am

Мозес еерийгее харуулаад байвал "Сайн" хэрэг шvv
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Аагий » Fri Aug 02, 2013 9:08 am

Оскар гоё гоол хийж. Мозэсийг 16-н гадаа унагсан чинь шүүгч пеналти өгчихжээ. За одоо 2-р үеийн сайхан үзнэ ээ.

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Гишүүн » Fri Aug 02, 2013 9:32 am

Линк байгаам уу найзуудаа
Гишүүн
 
Posts: 298
Joined: Thu Apr 05, 2012 1:23 pm

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby BuG » Fri Aug 02, 2013 9:35 am

link link
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Аагий » Fri Aug 02, 2013 9:35 am

бна а найз аа хэхэ. http://webfirstrow.eu/watch/198497/1/wa ... milan.html

Айл 10уулаа болчихсоон, ахлагчийн хөл дээр эвгүй жийж гишгээд Кампанаро гээд гар улаан авсан. 2-р үе эхлээд сэлгээгээр Шварцер, Мата, Эсс, Луйз, Ба нарыг оруулаад байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Аагий » Fri Aug 02, 2013 9:37 am

За за дуусаа. Челси 2:0 Интер

Яахав дээ л тоглолт боллоо. Амархан пеналти, тэр айлын **н** алдаа, улаан хуудас гээд гоё алалцсангүй. За тээд сэлгэж бариад бараг бүгд л тоглолоо. Бүрэлдхүүн ер нь "зузаан" болсон харагдана. 9 сэлгээ хийв үү дээ. Дээр нь Лэмпс, КДБ тоглоогүй гэхээр... ижил хэмжээний 2 баг гарахаар байна. Наймааны цонх хаагдахаас өмнө "юм" болж мэдэхээр...кк.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Отгоо » Fri Aug 02, 2013 10:03 am

Сэдвийн нээлт күүл болж... :-D :-D :-D Тэмцээний нээлтийн тоглолт ч сайхан боллоой.... :eek: :eek: :eek:
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2013/14: THE RETURN OF THE SPECIAL ONE

Postby Соёлоо » Fri Aug 02, 2013 10:06 am

4 дараалаад хожлоо...100%тай, болж байна шүү...Одоо нөгөө "хар улаан Милан"-тай 4нд...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests