LA GRANDE INTER!!! 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Tue Aug 28, 2012 9:45 pm

INTERNAZIONALE MILANO
Image
Товч түүх: Интер Милан клуб нь 1908 оны 03 сарын 09 өдөр үүсгэн байгуулагдсан. Анх “Миланы хөлбөмбөгийн болон крикетийн клуб”-д үндсэрхэг Италичууд давамгайлж цагаачид болон гадаад тоглогчдыг гадуурхдаг байсанд дургүйцсэн хэсэг залуучууд нийлж Милан хотын олон улсын клуб гэдэг утгаар Интер Милан хэмээх клубыг байгуулсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хар, хөх өнгийн босоо судал бүхий өмсгөл өмсдөг байсан бөгөөд хар өнгө нь шөнийг, хөх өнгө нь ТЭНГЭР бэлгэддэг. Тийм учраас NERAZURRI буюу хар хөхүүд гэж нэрлэгддэг.
Ривал клуб: Дерби Мадонина буюу Милан хотын дерби АС Милан, Дерби Италиа буюу Ювентус, мөн Аталанта, Наполи клубуудтэй мөн хатуухан тулдаг.
Фанатууд: Интер Миланы фанатуудыг ерөнхийд нь Интерести гэж нэрлэдэг. Клубын галзуу фанатууд нь гол 5 том бүлэгт хуваагддаг ба эдгээрээс гурав нь албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр багууд зочлон тоглолтууд болон клубын баннер, тоглолтын үеийн реакц, эсрэг багийнхныг доромжилсон эсвэл багаа магтан дуулсан дуу зэргийг зохион байгуулдаг. Эдгээр фанатуудыг Жиузэппэ Миазза цэнгэлдэхийн хойд хэсэгт суудаг учраас Курва Норд гэж ерөнхийд нь нэрлэдэг. Фанатуудын хувьд Лациогийн фанатуудтай нөхөрсөг байдаг. Бидний бусад багийн фанатуудаас ялгардаг онцлог бол бусдад хүндлэлтэй ханддаг явдал юм.
Цэнгэлдэх хүрээлэн: Милан хотын баруун хэсэгт орших Сан Сиро дүүрэгт оршдог уг цэнгэлдэх хүрээлэн нь 1925 онд анх ашиглалтанд орсон бөгөөд 80.000 хүний суудалтай Европын хамгийн том цэнгэлдэхүүдийн нэг. Анх дүүргийнхээ шинэ нэрээр буюу “Сан Сирогийн шинэ цэнгэлдэх”гэж нэрлэгддэг байсан бөгөөд хожим буюу 1980 оны 03 сарын 03 өдөр нэрээ албан ёсоор “Жиузэппэ Миазза” болгож өөрчилсөн. Жиузэппэ Миазза нь Италийн болон Интер Милан багийн домогт тоглогч бөгөөд 1934, 1938 онуудад Италийн шигшээтэй хамт дэлхийн аварга болж байсан тоглогч юм. Нэг хотын бөгөөд лигийн заналт өрсөлдөгч Интерийн нэрээр цэнгэлдэхийг нэрлэсэнд АС Милан багийнхан дургүйцэж байсан ба өнөөг хүртэл Сан Сиро гэсэн нэрээр нэрлэдэг бөгөөд албан ёсны хоёр нэртэй гэж үздэг байна.
Image
Бүрэлдэхүүн
Хаалгач
Image
Нэр. Самир Ханданович
Байрлал: Хаалгач. 193 см өндөр, 89кг
Өмсгөлийн дугаар – 1. Энэ улирал Удинезегээс ирсэн 28 настай Словен залуу маань энэ жилээс Сезарийн халааг авч байгаа. Сезарийг улирлын эхэнд гаргасан өөрийнх нь хүсэлтийн дагуу явуулахаар шийдсэн боловч наймаа нь албан ёсоор зарлагдаагүй. Бразил залууг Тоттенхэм, Сити болон хэтэвч зузаантай ПСЖ сонирхож байгаа. Наймааны цонх хаагдахаас өмнө аль нэг тийшээ явах байх. Хандановичийн тухайд өөрийгөө хангалттай харуулсан, их туршлагатай сайн хаалгач. Одоогоор бэртэлтэй байгаа бөгөөд улирлын эхний хэдэн тоглолтод оролцохгүй болсон.
Image
Нэр. Лука Кастелацци
Байрлал: Хаалгач. 192 см, 89 кг
Өмсгөлийн дугаар - 12. Багийн хоёрдугаар хаалгач. 2010 оны зун байраа Сторарид алдсан, нөгөө талд манайх Тольдог явуулсан байсан учраас Жулиусын ар болгох гэж Сампдориагаас авчирсан. Нас явсан ч өөрийгөө Сери А-д олон жил хангалттай харуулсан, асар туршлагатай хаалгач. Байрлал маш сайн эзэлдэг. Түүн шиг реакц үзүүлдэг хаалгач Сери А-д ховор.
Image
Нэр. Вид Белеч
Байрлал: Хаалгач. 192 кг өндөр, 84 кг
Өмсгөлийн дугаар– 27. 22 настай бас нэгэн Словен залуу. Ирээдүйд шигшээдээ болон манайд Хандановичийн байрыг залгамжлах хүн. Манай үндсэн бүтээгдэхүүн. Гурван жил зээллэгээр туршлага хуримтлуулж байгаад ирсэн. Уржнангийн улирлын өмнөх тоглолтуудад өөрийгөө бүрэн харуулсан. Ялангуяа АНУ-д Челситэй хийсэн тоглолтонд Лампард, Эссиен хоёрын цохилтонд гайхалтай хаалтууд тавьж байсан.
Хамгаалагч
Image
Нэр. Алваро Перэйра
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч. 180 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар 3(урьдчилсан сонголт). 27 настай Урагвай залууг экс вайс капитан Кордоба авчирсан. Гуарин, Гаргано хоёр дээр нэмэгдээд манай гурав дахь Урагвай тоглогч болж байгаа. Жигүүрийг бас л эзэгнэнхэн төрдөг залуу. Портод болон ДА, тивийн аваргаар ямар тоглолт үзүүлж байсныг ихэнх нь мэдэх биз. Кросс, бөмбөг таслалт, хурд гээд цогцолчихсон залуу. Энэ жилийн манай сүүлийн наймаа болов уу.
Image
Нэр. Хавиер Занетти
Байрлал: Баруун, зүүн жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн хагас хамгаалагч, төвийн хамгаалагч, ер нь бүх байрлалд жигд тоглоно хэхэ. Никнэйм Трактор. Өөрөөр бас Пупи. 178 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 4. Мэдээж мөнхлөгдөх дугаар. Манайх Жиачинто Фачеттигийн 3 дугаарыг мөнхөлсөн, одоо Пупигийн 4 дугаарыг мөнхлөх нь мэдээж, дараа нь Станковичийг явсны дараа 5 дугаартай тоглогч манай ахлагч болоод дугаараа мөнхлүүлнэ хэхэ. Манай өмсгөлтэй 802 тоглолт хийсэн бөгөөд хар хөх өмсгөлийг 19 дэх жилдээ өмсөж байна. Ахлагчийг бүгд мэддэг учраас үнэндээ бичихэд хэцүү байна. Тэр бол зүгээр л агуу тоглогч, цаг хугацааны эсрэг ажилладаг. Одоо 39 настай гэхэд 19-тэй юм шиг тоглож байна. Энэ улирал өөр олон олон амжилтуудыг эвдэх байх. Гэхдээ талбайд өнгөрөөх минут нь багасах болов уу. Баруун жигүүрт Майкон эсвэл Жонаттан, Мбиа хоёр хамгаалах хагас дээр Кучу, Габи, Гуарин, Гаргано, Марига гээд хүмүүс байгаа. Гэхдээ мэдээж хамгийн баталгаатай сонголт манай хүн. Урд шөнө эхний гоолын эхлэлийг тавьж Милитод дамжуулалт өгсөн байна лээ.
Image
Нэр. Матиас Силвестре
Байрлал: Төвийн хамгаалагч. Никнэйм Терминатор. 185 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 6. 28 настай Аргентин хамгаалагч маань Палермогоос зээллэгээр ирсэн. Аргентиний сор Бока Хуниорсоос гараагаа эхлүүлсэн энэ залуу Ювентус руу явсан Лусиог орлох гэж ирсэн. Одоогийн байдлаар Самуэл, Киву, Раноккиа нарын дараа 3 дахь сонголт болж байгаа. Гэхдээ улирлын ихэнхийг Раноккиатай хамт төвийн хослол болж өнгөрөөх болов уу. Их дайчин тоглолттой боловч алдаа их гаргадаг. Самуэлтэй л маш сайн зохицох болов уу.
Image
Нэр. Дуглас Майкон
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч. Никнэйм Самба. 184 см, 77 кг
Өмсгөлийн дугаар – 13. Хоёрхон жилийн өмнө дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчаар нэрлэгдэж байсан. 2010 оны намар Тоттенхэмтэй тоглосон тоглолтонд Бэйлийг хоёр удаа алдсанаар үнэ цэнээ нилээд бууруулсан. Тухайн зунаа 20 саяар Реал Мадрид авах санал гаргаж байсан боловч манайх зөвшөөрөөгүй. Харин энэ зун зарагдаж тун магадгүй байгаа. Челси, Реал, Сити зэрэг багууд ангуучилж байна. Манайх 8-12 саяар үнэлээд байгаа. Надад бол байж байсан ч зүгээр санагдаж байна. Жигүүрийн довтолгооны уран гоё хувилбар, гайхамшигтай хөндлөн дамжуулалтууд, 16-гийн гаднаас цохисон гоёмсог хүчтэй цохилтууд гээд биднийг баярлуулах зүйл түүнд их бий. 31 настай хөгшин хамгаалагч маань үлдсэн ч талбайд өнгөрүүлэх минут нь багасах нь тодорхой. Учир нь түүний ард Жонаттан, Мбае гэсэн залуучууд байгаа.
Image
Нэр. Андреа Раноккиа
Байрлал: Төвийн хамгаалагч. 195 см, 84 кг
Өмсгөлийн дугаар – 23. 24 настай Итали залуу маань гурван жилийн өмнө Сери Б-гээс дэвшин гарч ирсэн Барид одоо Ювентуст байгаа Бонуччитай төгс хослолыг үзүүлж байсан. Тухайн үедээ 20-21 настай хоёр залуу 3-5-2 формэйшнд төгс зохицож гайхагдаж байсан. Италийн ирээдүйн төвийн хослол гэгдэж байсан хоёр залууг авахаар бүх том багууд хөөцөлдөж эхэлсэн бөгөөд манайх өөрийн академийн бүтээгдэхүүн Бонуччиг биш энэ өндөр залууг сонгосон. Зүгээр ч нэг аваагүй өнгөрсөн жилийн лигийн нээлт гэгдээд байгаа Дестро дээр багагүй мөнгө төлж өөрийн болгосон. Лусио, Самуэл нарын сүүдэрт хоёр жилийг үдсэн энэ залуу энэ улирлаас манайх хамгаалалтын нүүр царай болно. Түүнд маш их нөөц, ур чадвар байгаа. Өндөр гэхэд хурдтай, хоёрдугаар давхарт сайн тэмцэлддэг, холын дамжуулалт сайн гээд залуу хүн гэхэд давуу тал ихтэй. Одоо гол нь байрлал эзлэх тал дээр сайжрах хэрэгтэй байгаа. Цаашид манай хамгаалалтыг авч явах залуу. Тиймээс ч Матерацци өөрийн 23 дугаараа түүнд шилжүүлсэн.
Image
Нэр. Валтер Самуел
Байрлал: Төвийн хамгаалагч. 183 см өндөр, 83 кг
Өмсгөлийн дугаар – 25. Никнэйм Волл буюу Хана. Түүнийг нэвтэлж гарах тун амаргүй даваа. Бока Хуниорс, Реал, Рома гээд гайхалтай кареерийн эзэн 34 настай Аргентин хамгаалагч маань 2000 оноос хойшхи дэлхийн бүх шилдэг довтлогчидтой тулж байсан асар туршлагатай нэгэн. Энэ жил ч манай хамгаалалтанд түүний дэмжлэг их хэрэгтэй.
Image
Нэр. Кристиан Киву
Байрлал: Төвийн болон зүүн жигүүрийн хамгаалагч. 184 см өндөр, 81 кг
Өмсгөлийн дугаар– 26. 32 настай Румын залуу маань Аяаксаас гараагаа эхлүүлж Ромагаар дамжин манайд ирсэн. Өөрийн байрлалаа Юто санд алдсан байсан бөгөөд одоо Перэйра ирснээр үндсэн байрлал болох зүүн жигүүртээ бараг гарахгүй болов уу. Төвийн хамгаалалтанд ганц нэг гарах болов уу.
Image
Нэр. Ибрахим Мбае
Байрлал: Жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 187 см өндөр, 70 кг
Өмсгөлийн дугаар – 33. 18 настай Синегал бацаан. Өнгөрсөн жил примаверад Страмачионнитой хамт академүүдийн аваргуудын лигт түрүүлсэн. Нилээн ирээдүйтэй гэгдээд байгаа. Тоглолт нтрийг нь үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Хашка л бичих байх. Миний бодлоор энэ жилдээ бас примаверад тоглох байх.
Image
Нэр. Хуан Гуйлхермэ Жесүс
Байрлал: Төвийн болон зүүн жигүүрийн хамгаалагч. 185 см өндөр, 83 кг
Өмсгөлийн дугаар – 40. Бразилийн Интернасионалаас гаралтай 21 настай энэ залуу өнгөрсөн өвөл манайд ирсэн. Бразилийн ирээдүйн хамгаалалтын ноён нуруу гэгдээд байгаа. Тиаго Силва, Челсигийн буржгар хоёртой үндэснийхээ шигшээгийн гарааны төлөө үзэх байх. Сая олимпоор Тиаго Силватай хамт тун дажгүй тоголсон. Энэ улирал зээлээр явж магадгүй. Ер нь зээллэгээр туршлага хуримтлуулж байнга гараанд гарах нь хэрэгтэй болвуу. Энэ жилдээ манай 5 дахь сонголт болоод байгаа.
Image
Нэр. Жонаттан Морейра
Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч. 170 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 42. Никнэйм Хар ирвэс буюу Пантера хочтой болсон байна лээ. 26 настай Бразил залуу маань хурдаар Сери А-даа лав нилээн дээгүүр орно. Өнгөрсөн жил Пармад зээлээр очихдоо гарааны эрхээ гуядаж авсан. Биабианитай нийлээд Сери А-гийн хамгийн хүчирхэг баруун жигүүрийг бий болгож чадсан. Өнгөрсөн улирал манайх Пармад хожигдож ЧЛ-ийн эрх алдахад их үүрэг гүйцэтгэсэн гар. Майконыг явчихвал манай номер 1 сонголт болно. Сүүлийн мэдээгээр манай хүнийг Наполи худалдаж авах нөхцөлтэйгөөр зээлэх сонирхолтой байгаа.
Image
Нэр. Юто Нагатомо
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалалт болон зүүн хагас дээр тоглоно. 170 см өндөр, 68 кг
Өмсгөлийн дугаар – 55. Никнэйм Самурай. Өнгөрсөн жил манайд Чезенагаас ирсэн. Манай фанатуудын хайртай тоглогчдын нэг болж чадсан. Зүүн жигүүрийн хамгаалалтанд Перэйратай өрсөлдөнө.

Хагас хамгаалагч

Image
Нэр. Дэяан Станкович
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 181 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 5. Никнэйм Деки. 34 настай Сербийн багийн ахлагч маань манайд нэгдээд 8 улирлыг өнгөрөөсөн. Интерийн дахин сэргэлтийн үеийн гол тоглогчдийн нэг. Оновчтой холын зайн цохилтуудаараа алдартай Деки маань энэ жил талбайд тун цөөхөн гарах болов уу. Хавар Арабын болон Туркийн лигээс хэд хэдэн санал ирсэн боловч удирдлагатай ярилцсаны үндсэн дээр багтаа үлдэхээр болсон. Түүнийг Лациогоос Пандев + кэш гэсэн солилцоогоор ирж байсныг манайхан санаж байгаа байх.
Image
Нэр. Филиппе Коутиньо
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч. 171 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 7. Никнэйм сувдан Коу. 20 настай Бразил тоглогч 2010 оны өвөл наймаа нь хийгдэж тэр зундаа нутгийн баг Васко Да Гамагаас манайд ирсэн. Анхнаасаа маш их итгэл найдвар тээж ирсэн түүнийг Бразилийн болон Интерийн ирээдүй гэж нэрлээд байгаа. Анх ирэхэд нь л Рафаел Бенитез түүнийг амаа олохгүй магтаж миний Торресоос хойшхи харсан хамгийн чадварлаг залуу тоглогч гэж байсан. Моратти ч шинэ Интерийн эхлэл Коутиньо гэж байсан удаатай. Хамгийн анхны гоолоо Фиорентинагийн эсрэг гоёмсог чөлөөт цохилтоор хийж байсан энэ залуу энэ жилийн нээлтийн тоглолтоор багийн 3 дахь гоолыг Пескарагийн эсрэг хийсэн. Хэдийгээр Снайдер, Алварез, Паласио, Кассано гээд түүнтэй байрлал булаацалдах шилдэгүүд олон байгаа ч манай хүн өнгөрсөн жил Эспаниолоос ямархуу ур чадвар, туршлага цуглуулж ирснээ хангалттай харуулаад байна. Дөнгөж 20 настай гэхэд түүнд өндөрөөс бусад бүх ур чадвар байна. Ялангуяа тоглолтын найруулга хийх маэстрогийн чадвар, яг эзэндээ очдог уран дамжуулалтуудыг нь магтахгүй байхын аргагүй. Энэ жил талбайд багагүй хугацааг өнгөрөөх нь лав. 2012-2013 оны улирлын албан ёсны эхний 3 тоглолтонд 2 гоол оруулаад байгаа. Хэд хэдэн сайтууд дээрх санал асуулгаар энэ жил Сери А-гийн нээлт болох залуу тоглогчийн нэрс дотор дээгүүр байр эзэлсэн нь нэгийг хэлнэ биз ээ.
Image
Нэр. Уэсли Шнайдер
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, найруулагч. 170 см өндөр, 67 кг
Өмсгөлийн дугаар – 10. Никнэйм Снайпер. 2009 оны зуны наймааны цонх хаагдах сүүлчийн өдөр Реалаас гологдон гологдон 15 саяар үнэлэгдэн манайд ирээд эзэнгүй байсан 10 номерыг эзэгнэнхэн төрсөн. Эхний тоглолтоо Дерби Мадонинад хийхдээ ямар эрдэнэ ирснээ тод харуулж чадсан. Это, Милито, Пандев гэсэн авцалдаагүй гурвалын ар талыг дааж довтолгооны төгс шугамын түлхүүр нь болсон. Түүний нэг тоглолтонд хаалттай цохилтоос хоёр гоолдсон, ЧЛ-ийн финалд Милитод өгсөн дамжуулалт, Барсагийн эсрэг Милитод уралдуулсан дамжуулалтууд нь санаанаас хэзээ ч гардаггүй юм. Олон юм бичих гэхээр нөгөө 2010 оны балландор яригдаад сэдэв нээсэн биш эхнээсээ бөөн маргаан болно хэхэ. Энэ улирал багийн амжилтанд хамгийн том нөлөө үзүүлэх хүн бол маргаангүй Снайпер маань билээ.
Image
Нэр. Рикардо Алварез
Байрлал: Довтлох чиглэлийн болон жигүүрийн хагас хамгаалагч. 188 см өндөр, 84 кг
Өмсгөлийн дугаар – 11. Өнгөрсөн зун Аргентиний лигээс 12 саяар ирэхэд нь сураггүй гарыг арай л үнэтэй авчихлаа гэж бодож байсан. Гэвч Италийн супер Цомд АС Миланд хожигддог тоглолтонд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчид тэр бүр байдаггүй дрибл хийх ур чадвар, хурд, өндөр, баргийн хүнд биедүүлэхгүй физикал чанар, хоёрдугаар давхрын тэмцэл гээд цогц ур чадвартай. Манай Крусадерийн болон цөөнгүй Интериста нарын хамгийн дуртай тоглогч. Энэ жил талбайд цөөнгүй гарна. Байрлалын хувьд жинхэнэ супер өрсөлдөөн өрнөнө. Крусадерийн хэлдэг шиг Алварез, Снайпер, Коу гэсэн довтолгооны хүчирхэг хагасуудтай улирал манайд цөөхөн байсан. Ямар сайндаа л миний шүтээн Фигу Станкович хоёроор хоёр ч жил найруулга явсан байх. Их найдвар үүрч яваа залуу. Дөнгөж 24 настай.
Image
Нэр. Фредди Гуарин
Байрлал: Төвийн болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар– 14. 26 настай Колумба залуу Раул Мейрэлэшийг Ливерпүүл рүү явсны дараа Портод өөрийгөө жинхэнэ утгаар нь нээж 40 тоглолтонд 10 гоол хийж том багуудын анхаарлыг татах болсон. Гэхдээ өнгөрсөн намар авсан хүнд бэртлийн дараа түүний араас хөөцөлдөх багууд цөөрсөн. Харин манайх гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байсан түүнийг багийн эмч Жеоржиа Паничигийн үзлэгийн дараа ПСЖ рүү явсан Моттагийн орыг залгуулахаар өнгөрсөн өвөл авчирсан. Гэмтэл нь эдгэрсний дараах улирлын сүүлийн тоглолтуудад Моттагийн ур чадвар дээр Декигийн суман цохилттой эрдэнэ гэдгээ харуулсан. Манайх зээлээс буцаан явуулаагүй тохиолдолд төлөхөөр тохиролцсон 15 саяыг нэмээд энэ зун жинхэлсэн. Энэ зуны анхны наймаа болсон. Хэрвээ гэмтэлгүй байсан бол Порто зарахүй байсан болов уу, зарсан ч мэдээж 15-аар нь өгөхгүй байсан нь тодорхой болов уу. Энэ улирал гараанд бол зоолттой.
Image
Нэр. Габи Мудингай
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 180 см өндөр, 80 кг
Өмсгөлийн дугаар – 16. 31 настай шар картны цуглуулга болсон залуу Страмагийн хүсэлтээр манайд Болонъягаас худалдан авах нөхцөлтэй зээлээр ирсэн. Хамгаалалтанд бол хадуур. Хөлтэй юутай нь хуу хамчихдаг гар шиг байгаан. Тоглолтыг нь үзэж байгаагүй. Энэ улиралд сэлгээнээс гарч ирж хадах болов уу. Хашка гадны форумууд дээр их магтсан байна лээ гэж байсан. Ямар ч байсан туршлагатай л байх.
Image
Нэр. МкДональд Марига
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 188см өндөр, 86 кг
Өмсгөлийн дугаар – 17. Гурван жилийн өмнө өвлийн наймааны цонхоор тухайн үедээ Пармад гайхагдаж байсан залууг Английн Ман Сити худалдан авсан боловч Англид хөдөлмөрлөх зөвшөөрөл авч чадаагүйн улмаас наймаа буцсан. Энэ боломжийг манайхан алдалгүй Биабианигийн тал эрх дээр + 5 сая + Хименес гэсэн солилцоогоор авчирсан. Маш ирээдүйтэй залуу гэгдэж ирсэн Маригад Мотта/Камбиассо/ Занетти гэсэн тоглогчид бараг боломж олгоогүй. Сүүлийн хоёр жил Парматай хийсэн бүх наймаанд манай хүний тал эрх хоёр тал руу ээлжилж шилжсэн. Өнгөрсөн жил Испанийн Реал Сошэйдад руу зээлээр очоод хэдэн тоглолт тасархай байсан /Гоол комын санал асуулгаар 2 ч удаа МОМ болж байсан/ боловч гэмтээд өвлийн цонхоор буцаад Пармад ирсэн. Миний бодлоор Мудингайг авчирч байхаар энэ залууд боломж олгомоор санагддаг. Их нөөц байгаа. Даанч одоо цонх хаагдахаас өмнө зээлээр аль нэг тийш явах байх. Манайд өөрийгөө нээх гэсээр байтал Данкан, Оби гээд академийн залуус байрыг нь булааж таарах нь. ХВ-ийн хэлдэгээр нэг бол зарчихаад буцааж өндөр үнээр авах биз лол
Image
Нэр. Эстэбан Камбиассо
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 19. Никнэйм Кучу. Манайд 8 дахь жилээ угтаж байгаа 32 настай Аргентин залуу Кордобагийн явсны дараа багийн дэд ахлагч болсон. Дунд шугаманд универсал тоглолттой манай хүн Реалаас гологдож манайд ирээд гялалзсан оддын нэг. Энэ улирал дунд шугамын хамгийн гол хүн. Ирэх жилээс юу юм гэхээс энэ жилдээ банз халаахгүй нь лав.
Image
Нэр. Жоэл Оби
Байрлал: Хамгаалах чиглэлийн болон зүүн жигүүрийн хагас хамгаалагч. 177 см өндөр, 72 кг
Өмсгөлийн дугаар – 20. Манай үндсэн бүтээгдэхүү. Сантоноос илүү үнэлэгдэж үлдсэн энэ залуугийн ганц тод юм нь хурд болон гүйлтийн тэсвэр. Тоглолтын 61 минутад сэлгээгээр орж ирчихээд тоглолтын дараа статистик харсан чинь бусад тоглогчидтой бараг адилхан гүйлт хийсэн байсан гэж Хашка ярьж байсан. Хамгаалалт, довтолгоонд тасралтгүй гүйдэг гар. Юто сантай хамт зүүнд гарчихвал нүд эрээлжлүүлсэн л юм болно. Лемон Бээжинд суперкап үзэж ирчихээд манайхаас Обиг л магтаад байсан гэж нөгөө Хашка бас ярьж байсан лол. Энэ улирлын үндсэн сэлгээнүүдийн нэг.
Image
Нэр. Валтер Гаргано
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 168 см өндөр, 65 кг
Өмсгөлийн дугаар – 21. Никнэйм Гуэвара. Жинхэнэ нүдээ олсон наймаа. 28 настай Урагвай хагасыг энэ улирал Наполигоос жинхлэх нөхцөлтэйгөөр зээлээр авчирсан. Энэ улиралд Гуарогийн бэкап хийх нөхөр.
Image
Нэр. Марко Бенасси
Байрлал: Жигүүрийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 80кг
Өмсгөлийн дугаар – 24. 18 настай примаверагийн бацааныг үндсэн багийн бүрэлдэхүүнд оруулсан байсан. Страмагийн гарын шавь. Мэдээж энэ улирал дебутээ хийж чадахгүй л болов уу.
Image
Нэр. Алфред Данкан
Байрлал: Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч. 178см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 41. 19 настай Гана бацаан ирээдүйн од гэгдэж хоёр жилийн өмнө примаверад ирсэн. Ёстой тас хар, гялгар хар, даравгар хар гар хаха. Сая Пескарагийн эсрэг дебутээ хийсэн. Хүмүүс их ам сайтай байдаг. Страма энэ улиралд хэд хэдэн удаа гаргаж турших болов уу. Дамжуулалт, физикал сайтай юм шиг санагдсан. 85 дахь минутаас хойшхи сэлгээ учраас өөрийгөө нээж харуулна нтр худлаа л болов уу.
Image
Нэр. Андреа Романо
Байрлал: Төвийн хагас хамгаалагч. 183 см өндөр, 78кг
Өмсгөлийн дугаар – 52. Мөн л манай үндсэн бүтээгдэхүүн. 19 настай. Примаверагийн багийн ахлагч байсан. Занеттигийн улаан фэн. Мөн л Страмагийн гарын шавь. Бас л дебутээ хийх зорилготой.
Довтлогч
Image
Нэр. Родриго Паласио
Байрлал: Жигүүрийн болон хоёрдугаар довтлогч. 178 см өндөр, 75 кг
Өмсгөлийн дугаар – 8. 30 настай Аргентин довтлогч 3 жил Сери А-д тоголсон. 2009 онд нутгийн лигээс Милитогийн халааг авч Женоад ирсэн. Женоад 3 тоглолтонд 1 гоол гэсэн статистиктай. Хурдтай, төгсгөл сайтай, ухаалаг тоглолттой. Сая ЕЛ-т гоолдсон. Тоглолт нь манайд сайн зохицохоор санагдсан. Скудетто хүртвэл өөрийн бэлэг тэмдэг болсон жижигхэн гэзгээ тайрна гэж амлаад байгаа. Магадгүй энэ улирлын гол бомбардир болж мэдэх л юм.
Image
Нэр. Диего Алберто Милито
Байрлал: Довтлогч. 183 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 22. Никнэйм Милитогоол, Ханхүү El Principe. Манай үндсэн бомбардир. ЧЛ-ийн финалд дублдсэн, Төгс Барсаг мулталсан, уржнан ид үедээ нэг хүрэлт нэг гоол гэгдэж байсан миний хамгийн дуртай довтлогч бас хамгийн андеррэйтэд тоглогч. Улирлын нээлтийн тоглолтонд 1 гоол, 2 дамжуулалт өгсөн. Бас л өнгөтэй байгаа даа. Энэ зуны цонхоор багаас явна, Милитогийн батерэй дууссан гэж бөөн яриа болж байсан. Гэхдээ л яалт ч гүй довтолгооны №1 сонголт. Снайпер -> Милито бол ямар ч хамгаалагчдийг айлгах л хослол. Терриг унатал нь бөмбөгөө дарж байсан нь санаанаас гардаггүй юм.
Image
Нэр. Марко Ливаяа
Байрлал: Довтлогч. 182 см өндөр, 81 кг
Өмсгөлийн дугаар – 88. 19 настай Хорват бацаан манай академийн үндсэн бүтээгдэхүүн. Лонгогийн хамтаар өнгөрсөн жил примаверагийн бүх тэмцээнд гоолдсон. Лонготой адил маш их ирээдүй хүлээж байгаа. Энэ хоёрыг алдахгүй бол удахгүй манай довтолгооныг авч явах төгс хослол болох өндөр магадлалтай. Энэ улирал Страма нилээн хэдэн удаа гараанд гаргах байх. Энэ улирлын манай нээлт ч байж магадгүй.
Image
Нэр. Антонио Кассано
Байрлал: Жигүүрийн болон хоёрдугаар довтлогч. 175 см өндөр, 78 кг
Өмсгөлийн дугаар – 99. Никнэйм Баригийн эрдэнэс. 30 настай ааш муутай Итали залуу Паззо+7 саяар манайд ирсэн. Мэдээж маш ашигтай наймаа. Гоол хийхээс гадна гоолоосоо олон дамжуулалт өгдөг залуу улирлын нээлтийн тоглолтонд дебутээ хийж Милитод гоолын дамжуулалт өгсөн. Этог явснаас хойш манайд үүсээд байсан сул орон зайг нөхөнө гэж олон Интеристи түүнд найдаж байгаа.

Зээлээр бусад баг руу явсан тоглогчид
1. Франческо Барди. Хаалгач. 20 настай примаверагийн хаалгач маань туршлага хуримтлуулахаар Сери Б-ийн Новара руу явуулсан. Новарагийн 2 дугаар хаалгачаар тоглоно.
2. Симонэ Бэнэдэтти. Хамгаалагч. Торинотой хамтран эзэмшдэг залууг Сери Б-ийн Спэзиа руу явуулсан. Тэндээ гараанд тоглох боломжтой.
3. Родриго Альборно. Хагас хамгаалагч. 19 настай авъяаслаг Парагвай залууг мөн л Новара руу явуулсан.
4. Лорензо Кришети. 20 настай хагас хамгаалагчийг мөн Спэзиа руу явуулсан.
5. Рикардо Бокалон. 23 настай Дестрогийн хамтрагч байсан довтлогч залууг Италийн мэргэжлийн хамгийн доод лигийн F.C. Südtirol-Alto Adigeруу явуулсан
6.
Image
Самуэл Лонго. Өнгөрсөн жилийн примаверагийн мэргэн бууч 20 настай довтлогч залууг Эспаниол руу зээлээр явуулсан. Тэндээ их туршлага хуримтлуулаад Коутиньо шиг улам сайжраад ирэх хэрэгтэй. Манай ирээдүй. Түүнд ХВ-ийн хэлдэгээр Дестрогоос илүү боломж бий. Довтлогчид байх бүх чанар төгс бүрдсэн, төрөлхийн финишер авъяастай залуу. Их найдвар хүлээлгэж байгаа. Италийн олон баг хамтран эзэмшихээр, зээлэхээр санал ирүүлсэн боловч Испани руу явуулсан. Манайх зарчихаад буцааж хэд нугалсан үнээр авдагаа одоо нэг болиосой доо.

Багийн арын алба.
1. Дасгалжуулагч Андреа Страмачиони.
2. Туслах дасгалжуулагч Жузеппэ Барези
3. Зөвлөх Массимилиано Катини.
4. Хаалгачийн дасгалжуулагч Алесандро Ниста
5. Фитнес дасгалжуулагч Стефано Рапетти
6. Фитнес дасгалжуулагч Федерико Панончини
7. Тоглолтын аналист Мичель Сальзаруло
8. Эмчийн багийн ахлагч Франко Комби
9. Багийн эмч Жиоржио Паничи
10. Бэлтгэлийн дасгалжуулагч Андреа Сканнавино
11. Бэлтгэлийн дасгалжуулагч Мауризио Фанчини
12. Массажист Марко Деллакаса
13. Массажист Луйжи Сессэло
14. Сэргээлтийн дасгалжуулагч Андреа Галли
15. Сэргээлтийн дасгалжуулагч Алберто Галбайти
16. Техникийн албаны захирал Марко Бранка
17. Спортын албаны захирал Пьер Аусилио
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby MGT » Tue Aug 28, 2012 9:48 pm

Хажуу хаалганыхандаа АМЖИЛТ!!!!
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Tue Aug 28, 2012 9:48 pm

Энэ долоо хоногтоо багтааж Андреа Страмачионнигийн талаар болон ирэх улирлын онцлог, тактик, энэ зуны арилжаа наймааны талаар өөрийн дүгнэлт, таамаглалыг бичнэ. Манайхан шинэ сэдэвтээ идэвхтэй байгаарай. Энэ улирал биднийх :gold :gold :gold
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Tue Aug 28, 2012 11:30 pm

манай арын шугам л жаахан дөмөгхөн тоглочихвол урд талын довтолгоо болон дунд шугам бол маш боломжийн байгаа шүү.
за тэгэж байгаад бичие даа.
даруухан илүү дутуу юмгүй гоё болжээ сэдэв. угаасаа л манайхан чинь цомхон даруухан цэвэр интэристи лояал улсууд
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby [AMATORY] » Wed Aug 29, 2012 3:05 pm

Дээгий сэдвээ сайхан нээжээ :-D . Ирэх улиралд багдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе :D .

Хулио КПР явахаар болж. Хийдгээ хийсэн мундаг хаалгач :eek: . Цаашдын кареерд нь амжилт.

Ирэх улиралын манай багийн тоглолтын хуваарийг харахад цаг нь тун боломжийн санагдлаа. Ихэнхидээ 10 цагаас орой гарах юм байна. Цөөн хэдэн тоглолт шөнө 2.45 болон өвлийн цагийн хуваарьт шилжихээр 3.45-с юм байна. Сүүлийн тойргууд ч гал гарсан тоглолтууд байна даа

Thu, Aug 30 2012, 20:45 UEFA Europa League Inter v FC Vaslui
2. Sun, Sep 2 2012, 20:45 Inter v Roma
3. Sun, Sep 16 2012, 15:00 Torino v Inter
4. Sun, Sep 23 2012, 15:00 Inter v Siena
5. Wed, Sep 26 2012, 20:45 Chievo v Inter
6. Sun, Sep 30 2012, 15:00 Inter v Fiorentina
7. Sun, Oct 7 2012, 15:00 AC Milan v Inter
8. Sun, Oct 21 2012, 15:00 Inter v Catania
9. Sun, Oct 28 2012, 15:00 Bologna v Inter
10. Wed, Oct 31 2012, 20:45 Inter v Sampdoria
11. Sun, Nov 4 2012, 15:00 Juventus v Inter
12. Sun, Nov 11 2012, 15:00 Atalanta v Inter
13. Sun, Nov 18 2012, 15:00 Inter v Cagliari
14. Sun, Nov 25 2012, 15:00 Parma v Inter
15. Sun, Dec 2 2012, 15:00 Inter v Palermo
16. Sun, Dec 9 2012, 15:00 Inter v Napoli
17. Sun, Dec 16 2012, 15:00 Lazio v Inter
18. Sat, Dec 22 2012, 15:00 Inter v Genoa
19. Sun, Jan 6 2013, 15:00 Udinese v Inter
20. Sun, Jan 13 2013, 15:00 Inter v Pescara
21. Sun, Jan 20 2013, 15:00 Roma v Inter
22. Sun, Jan 27 2013, 15:00 Inter v Torino
23. Sun, Feb 3 2013, 15:00 Siena v Inter
24. Sun, Feb 10 2013, 20:45 Inter v Chievo
25. Sun, Feb 17 2013, 15:00 Fiorentina v Inter
26. Sun, Feb 24 2013, 15:00 Inter v AC Milan
27. Sun, Mar 10 2013, 15:00 Inter v Bologna
28. Wed, Mar 13 2013, 15:00 Catania v Inter
29. Sun, Mar 17 2013, 20:45 Sampdoria v Inter
30. Sat, Mar 30 2013, 15:00 Inter v Juventus
31. Sun, Apr 7 2013, 15:00 Inter v Atalanta
32. Sun, Apr 14 2013, 15:00 Cagliari v Inter
33. Sun, Apr 21 2013, 15:00 Inter v Parma
34. Sun, Apr 28 2013, 15:00 Palermo v Inter
35. Sun, May 5 2013, 15:00 Napoli v Inter
36. Wed, May 8 2013, 20:45 Inter v Lazio
37. Sun, May 12 2013, 15:00 Genoa v Inter
38. Sun, May 19 2013, 20:45 Inter v Udinese
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Kop_z » Wed Aug 29, 2012 6:01 pm

Julio Cesar confirms he's joining #QPR: "I will leave #Inter, I want to thank everyone for these 7 wonderful years."
"I would like to be on the pitch before Inter-Roma to hug all the fans. I chose QPR because I will play more and EPL is watched worldwide"

За сайн хаалгачаа алдлаа даа.
'If you are first you are first. If you are second you are nothing.' Bill Shankly
User avatar
Kop_z
 
Posts: 115
Joined: Thu Jul 07, 2011 7:02 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Fri Aug 31, 2012 8:20 am

За манайх С хэсэгт орж танайх яаж...? :ногоон:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby J@x » Fri Aug 31, 2012 8:21 am

Олон асуугаад сүүлдээ уйддын байна лээ ер нь
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13312
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Enkhe » Fri Aug 31, 2012 9:39 pm

Internazionale(ITA)
Rubin(RUS)
Partizan(SRB)
Neftçi(AZE)
гэсэн сугалаа татаж дээ
Squadra Azzurri & Rossoneri
User avatar
Enkhe
 
Posts: 120
Joined: Wed Aug 31, 2011 1:06 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Real.madrid » Fri Aug 31, 2012 9:54 pm

Энэ багийн сэдэв нээгдэхгүйн гэж бодож байлаа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Sat Sep 01, 2012 2:04 pm

Фалькаог зүгээр л биширч байна. Манайх өөрийн болгочоосой....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Sat Sep 01, 2012 2:32 pm

манайхаан бүгдээрээ нийлж байгаад Бранкаг цааш нь харуульяа хэхэ. түрүү жил Реал 28 саяар авий гээд байхад........сая Ситид 3 саяар өгцөн байна шд....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Sep 03, 2012 4:36 am

шиииааат юмааа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Shaggy » Mon Sep 03, 2012 4:41 am

Танайх ч нэг 2 аймаар хадууртай болжээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Wed Sep 05, 2012 6:19 pm

За Ромад хожигдсон шок өнөөдрөөс арай гайгүй боллоо. Манай бөмбөг эзэмшилт, дамжуулалт муу байлаа. Дээр нь айл боломжуудаа тун сайн ашигласан. Миний бодлоор бол Раноккиа, Силвестре хоёрыг төвд зэрэг гаргах нь их эрсдэлтэй юм. Аль аль нь урагшаа их шунаж тоглох юм. Дамжуулалт өгчихөөд хойшоо татахгүй байснаас эхний хоёр гоолыг алдахад хүргэсэн. Страма бас жигүүрийн хамгаалалтынхаа учрыг нэг л олж өгөхгүй байх шиг. Жонаттан баруундаа, зүүндээ Пэрэйраг гаргамаар юм. Ахлагчийг төвийн хамгаалах чиглэлийн хагас дээр нь тоглуулмаар байна. Эсвэл ахлагчийг баруундаа гаргаад Кучуг хойш нь татах хэрэгтэй. Ерөнхийдөө саяны хожигдлыг тактикийн алдаа гэж бодож байна.

Манайх 4 3 1 2 гэж тоглож байгаа. Тоглолтын явцад 4 4 2 эсвэл Даймонд шиг формэйшнээр тоглоод байгаа боловч жигүүрийн хагасууд байхгүй нь энэ тактикийг манайд хэрэгжүүлэхэд сул тал болоод байна. Яагаад гэвэл жигүүрийн хамгаалагчид болох Жонаттан, Нагатомо хоёр жигүүрээр довтлоход байрыг нь нөхөх хүмүүс байхгүй, дунд яг цэвэр хамгаалах чиглэлийн хагасын байрлалд тоглох Кучу хэтэрхий урагшлаад, Гуарин, Гаргано хоёр байрлалын хувьд Силвестре, Рано хоёрын яг урд болчихоод жигүүрийн хамгаалалтанд нөхөх хүнгүй болчихоод, жигүүрээр довтлоод байгаа хоёр хамгаалагч нь дэмжих хүнгүй болчихоод байна. Сая Роматай хийсэн тоглолтонд Кучугийн оронд Перэйра тоголсон. Ингээд Гуарин бага зэрэг урагшилж Снайдерийн ард очоод Гаргано хамгаалах хагас дээр, Перэйра Ютотой зүүн жигүүр лүү түлхүү тоголсон. Ингээд 2 СВ, 3 хамгаалах хагастай, зүүн жигүүрт ээлжилж гүйдэг хоёр хүнтэй болсон боловч төвд Снайдерийг дэмжих хүнгүй болсон. Эхний үед Кассанотой зүүн жигүүрээр хэд хэдэн довтолгоо явах гэж оролдсон боловч олигтой үр дүнд хүрээгүй. Хоёрдугаар үед Палашио бас хойш нь их татаж байснаар довтолгоо үнэндээ жулдлаа гэж санагдсан.

Одоо эргээд 4 2 3 1 гэдгээрээ тоглох хэрэгтэй гэж манай фанатууд бичиж байна. Гарааны хувьд
--Ахлагч--- Раноккиа---Хана--- Перэйра...................... Силвестре, Хуан, Жонаттан гэсэн сэлгээтэй
------------Кучу--------Гаргано-----------.......................Энд Гуарин, Марига, Мудингай гэсэн сэлгээтэй
Алварез----------Снайдер---------Кассано........................ Энд Коу, Юто, Оби гэсэн сэлгээтэй
------------------Милито------------------........................ Энд Палашио, Ливаяа гэсэн сэлгээтэй

Довтлогчийн ард довтлох чиглэлийн 3 хагас, эсвэл Кассано, Ливаяа гэсэн жигүүрийн хоёр довтлогчтойгоор тоголвол довтолгоо арай хүчирхэгжинэ. Манайх ч бөмбөгийг хяналтандаа удаан байлгах боломжтой.

Миний бодлоор жигүүрийн хагасаар тогловол манайд ашиггүй. Алварез, Оби хоёроос өөр жигүүрийн хагас байхгүй. Оби л гэхээс Алварез хамгаалалтанд тийм ч сайн биш. Тэгэхээр дунд Снайдер, Гуарин гэхээр хамгаалалт ерөнхийдөө муу болчихно.

Страма уг нь улирлын өмнөх ярилцлагадаа энэ жил цэвэр довтлогч CS ганц хүн тоглоно, өнгөрсөн жил Паззини, Милито хоёрыг хамт тоглуулаад сайн үр дүнд хүрэхгүй гэдэг нь харагдсан гэж байсан. Ер нь Милито 16 дотор ганцаараа байвал сайхан байдаг юм шиг байгаан Этог хүртэл жигүүрт гүйлгээд хэхэ. Тэгээд Паззини, Милито хоёрын нэгийг гаргахаар болвол би Милитог гаргана. Мэдээж ямар ч кооч ийм шийдвэр гаргана гэсэн юм ярьж байсан. Энэ ярилцлагын дараа Паззини явах нь ер нь бат болсон. Манай хүн тэгээд ингэж ярьчихаад урдаа хоёр довтлогч гаргаад хожигдчихлоо. Би уг нь Паззиниг явуулна гэчихээд Палашиог авчихаар нь тэр 4 2 3 1-ээр үзэх нь 2009 оны Милитог урдаа гаргадгаараа гаргаад Это, Пандев хоёрын оронд Палашиог гаргаад нөгөө талд нь Алварез, Коу гэж ээлжлэх юм байх гэж бодож байсан. Тэгээд Кассаног ирэхээр нь за яг Кучу, Гуарин хоёрыг гаргаад урдаа Снайдер, Палашио (Это), Кассано (Пандев) гэж үзэх нь. Тэгээд Снайдерийг Коу орлоод, Палашио, Кассано хоёрыг Ливаяа, Алварез гэж гаргах нь гэж бодож байсан. Тэгсэн Перэйраг авчирхаар нь Перэйра хойно гараад Юто өнгөрсөн жилийх шиг урд тоглоод Милито, Палашио хоёрыг ээлжлэх нь гэж бодож байлаа. Тэгсэн манай хүн сүүлийн хоёр тоглолтонд 3 жигүүрийн хагас хамгаалагч гаргаад урдаа хоёр довтлогчтой тоглоод 2-2р тэнцээд 3-1р хусуулах шив дээ. Ингээд Моуг дуурайхгүй гэж муйхарлаж байгаад өнгөрсөн жил мултардаг хэдийн араас явах вий дээ. Ер нь Снайдерийг өөрийнхөөр нь тоглуулъя гэвэл тэгээд хоёр довтлогчтой гаргаад дэмий юм байна гэдэг нь олон нотлогдож байна дөө. Яг сайхан хоёр хамгаалах чиглэлийн хагас гаргаад манай хүнийг нь урд нь жигүүрийн хоёр довтлогчтой гаргахад сайхан байдаг даа. Пескараг нүддэг шиг.
Страма уг нь хэлж байсан. Лавецци номер нэг сонголт Палашио хоёрдахь сонголт байсан. Аль аль нь Это шиг тоглолттой. Хурдтай, бөмбөг сайн эзэмшдэг, дамжуулалт сайтай гэж.

Ойрд нэг сонин өөрчлөлт гарсан нь Бранкаг фанатууд аймар дургүйлхдэг байсан чинь манай хүн наймааны талаар сайхан ярилцлага өгсөн байна лээ. Манайхан уншаад үзээрэй.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Оргил » Mon Sep 10, 2012 7:23 pm

Спортын цонхын 2012 оны цомын тэмцээний Техникийн зөвлөгөөн 2012 оны 9-р сарын 13-ний Пүрэв гарагийн 19:00 цагт 5 сургуулийн хөлбөмбөгийн талбайд болно. багын ахлагчид техникын зөвлөгөөнд ирэхдээ тэмцээний хураамж болох 80 000 төгрөг болон багийнхаа гишүүдийн мэдүүлгийг авчирна уу..
техникийн зөвлөгөөнөөс өмнө багийн хураамж мэдүүлгээ өгөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby oxgetr » Thu Sep 13, 2012 10:54 pm

Image
Image
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Чуугий » Thu Sep 13, 2012 11:15 pm

Дээгий пм-ээ шалгаарай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Sep 17, 2012 6:50 pm

торино зэргийг илт илуурхэж чадахгуй л байна. бас дахиад 4 хамгаалах хагастай тоголлоо. хуан, рано гэсэн манай 2 ирээдуйн СВ хангалттай сайн тоглолоо. одоо энэ формоо хадгалаад хамт тоглоод сурчихвал ч яаая бас гоё болно шуу. гуаринийг бух гээд байсан яг л бух шиг байна лээ.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Tue Sep 18, 2012 4:12 pm

Манай Лонго бацаан Эспаниолд алж байна даа. Хоёр дахь гоолоо Атлетик Билбаогийн эсрэг хийж. 3 тоглолтонд 2 гоол муугүй л эхлэл.

Энэ доор байгаа давталтыг үзээрэй. Эспаниолын 3 гоолд 3-ууланд нь оролцож. Эхний гоол дээр манай хүн айлын хаалгачын баруу булан луу гүйхэд айлын хамгаалагч тийшээ дагаад гарсан зайгаар нь нэг гоол, хоёр дахь гоол дээр холын дамжуулалтыг биедэж аваад цохьсон цохилтыг багийнх нь нэг нөхөр нэмээд гоол. Гурав дахь гоол дээр тэр дамжуулалтыг мэдэрч байгаа мэдрэмж нтр байна дөө. Манай хүн эндээ сайхан туршлагажаад ирээсэй.

Би энд сайжирч байгаад Интертээ очноо л гэж. Барса, Реалд гоолдноо л гэж. :eek:

Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Tue Sep 18, 2012 4:31 pm

Торинотой хийсэн тоглолтын талаар ганц нэг үг.

Страмагийн айлын талбайд дарааллан хожиж байгаа тоглолтуудын нэг боллоо. Одоо талбайдаа л нэг хожих хэрэгтэй байна. Шинэ улирал эхэлснээс хойш айлын талбайд хожигдсонгүй, гоол алдсангүй, тэнцсэнгүй. Нэг үгээр 100% амжилттай явна. Эсэргээрээ талбайдаа хожиж чадахгүй байна.

Гарааны хувьд Юто, Жонаттан, Ахлагч, Пэрэйра гэсэн 4 хамгаалах чиглэлийн хагастай, дунд Кучу, Гуарин хоёр. 4-4-1-1 гээд Снайпер Милитогийн хойно тоголсон. Гэхдээ тоглолтын эхний хагас 3-5-1-1 гэж тоголсон.

------------Раноккиа---------------Кучу--------------------Хуан------------------------
Жонаттан---------Ахлагч----------Гуарин----------Пэрэйра---------------Юто
---------------------------------------Снайпер------------------------------------------
---------------------------------------Милито--------------------------------------------

Милитогийн гоол бол үнэндээ азны шахуу л юм байсан. Манай ирээдүйн хамгаалалтын цөм болсон хоёр залуу Рано, Хуан хоёр гайхалтай сайн тоглосноос бусдаар гялайж гялтайх юм байсангүй. Снайдер, Юто, Пэрэйра, Гуарин гээд шигшээгийн хэд ядарсан байх шиг. Эхний үе топ баг шиг тоголсонгүй. Өнгөрсөн улирал тоглолтын агуулга, чанар үнэхээр сайн байсан ч хөгийн алдаануудаас болоод олон оноо алдсан. Энэ улирлын нээлтийн 3 тоглолтонд бас л сайнгүй тоглож байгаа ч 6 оноо гэдэг бас боломжийн.
Хоёрдугаар үед Алварез орж ирснээр жинхэнэ 4 4 2 болсон. Эхний үеийг бодвол арай л дээр тоглолт.

Одоо Рубин дээр л жинхэнэ чанар шалгагдах байх. Рома дээр манарсаар байгаад өнгөрсөн. Страма одоо Рано, Хуан гэсэн хослолоороо нүдээд өгөөсэй.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Thu Sep 20, 2012 3:42 pm

Туриныг сайхан хожиж. Рано Хуаны хослол дажгүй шүү. Айлын талбайд 4 хожиж, 10 гоал хийж, нэгийг ч алдаагүй байгаа юм байна.
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Thu Sep 20, 2012 5:29 pm

Өнөөдрийн ЕЛ-ийн хэсгийн эхний тоглолтонд дараах тоглогчид дуудагдсан байна.

Хаалгач: 1. Ханданович, 27 Белеч, 32 Синсила

Хамгаалагч: 4. Ахлагч, 6 Силвестре, 23 Раноккиа, 25 Хана, 40 Хуан, 42 Жонатан, 44 Биачетти, 55 Юто

Хагас: 10 Снайпер, 14 Гуаро, 19 Кучу, 21 Гаргано, 31 Пэрэйра

Довтлогч: 7 Коу, 22 Милито, 88 Ливаяа, 99 Кассано.

Миний бодлоор гараа ийм байх болов уу.

-------------------------------Хандаа----------------------------
Жонаттан--------Раноккиа---------------Силвестре--------Юто
Ахлагч-----------Гаргано-------------Кучу---------------Пэрэйра
----------------------------Снайпер-----------------------------
----------------------------Милито------------------------------

4 хамгаалах хагасаа дахиад л үхтэл нь гүйлгэж таарах биз. Ингэж их нүдээд хэн нэг нь бэртэж байж л дундаа цэвэр хагасуудаа тоглуулах болов уу. Сэлгээгээр Коу Снайперийг, Кассано Милитог, Гуаро Ахлагчийг сэлгэж орж ирэх болов уу.

Эсвэл Страма нөгөө олон тактикийн туршилтуудынхаа нэгийг хийж

----------------------------Хандаа-------------------------------
Ахлагч------------Самуэл----------Хуан-----------------Юто
---------Гаргано---------Кучу-------------Гуаро---------------
-----------------Снайпер-----------------Коу------------------
-------------------------Милито--------------------------------

гээд сэлгээнээс Кассано Коугаар, Пэрэйра Гуарогоор, тоглолтын сүүлд Ливаяа Милитогоор сэлгэх болов уу. Бүр Рано, Хана, Хуан гээд 5 хагастай урдаа Милито, Кассано гэж гарч ч магадгүй. Ер нь яаж ч магадгүй юм байна хэхэ. Гол нь энэ жил цэнгэлдэхдээ хожих эхний хожлоо аваасай. 3 оноогоо бүтэн аваасай гэдэг л байна. Шөнө яаж ийж байгаад тоглолтоо үзнээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Thu Sep 20, 2012 7:14 pm

ийм гараа их гараад байна.

Хандаа

Жонатан - Самуэль - Силвестр - Юто

Ахлагч - Гаргано - Переира

Коу - Кассано - Ливаяа
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby enzo » Thu Sep 20, 2012 7:41 pm

Танай хүн ел-г манайх авнаа л гэж.. жилийн жилд л италийн төлөөллүүд ел-д ач холбогдол муу өгдөгдөө, уг нь сайн үзвэл ко-эффишэнт оноо моноо өсөөд сайнсан..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests