Page 24 of 26

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 03, 2015 10:38 pm
by CAHAKA
Это Самп-д тууж явна.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed Feb 04, 2015 10:23 am
by Forza Juve
Олонд танигдсан нэрсээс Это Сампдорид, Думбиа Ромад, Тино Коста Спартакаас Женоад, Подолски, Шакри, Сантон Интерт, Серчи Миланд ирэх шив....

Куадрадо челси рүү, Торрес Атлетико руу явж :ногоон:

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Feb 23, 2015 11:57 am
by Forza Juve
Image

Пармаг шинэ эзэнтэй болоод гайгүй сайжирах нь уу гэтэл ёстой уруудлаа даа.... нөгөө шинэ эзэн нь 7 ч хоноогүй дахиад өөр нөхдөд зарсан ч тэд нар нь аль намраас хойш тавиагүй тоглогчдын цалинг тавж чадахгүй болтой. Нийт өр төлбөр нь 100-аад сая евро болсон гэсэн боловч өр төлөх нь тулсан, тэгээд дахин санхүүжүүлж чадахгүй байгаа юм болов уу даа.

Баахан юмнуудаа зарж, энэ 7 хоногын Удинезетэй хийх тоглолт цуцлагдсан байна... шинэ эзэд маргааш цалингаа өгнө гэсээр 1 сар өнгөрөх шиг... өвлийн цонхоор дөнгүүр хэд нь явчихсан.... бас л манайхыг зовоодог байсан баг ингээд улирал дуусахаас өмнө дампуураад лигээс хасагдчих юм биш биз... өмнө нь цалингаа тавьж чадахгүй 1 оноогоор торгуулсан, одоо дахинд 5 хүртэл оноогоор торгуулах гэж байгаа болтой...

Италийн лигээс тусламж үзүүлэх асуудал яригдаж байна... хурдхан лигийн 20 багыг 18 болгоод ТВ-ийн мөнгөнөөс хуваарилагдах хэсгийг нэмэгдүүлж, зарим нэг анхаарал татахгүй тоглолтыг хасаад цөөлөхөөр үзэгчдийн тоо ч нэмэгдэж, тоглолтын орлого нэмэгдэж, зардал багасана даа. Хурдхан хийгээсэй.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Feb 23, 2015 12:50 pm
by Mojul
Сери А сэргэн мандалт гээд хэдэн улирал болж байнаа.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 9:33 am
by ТӨӨГӨӨ
хахаха харин тэхх. сэдвийхээ нэрийг сольдог юмуу яадаг юм

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 9:34 am
by Зак
Энэ лиг нээрээ яагаад сэргэн мандахгүй байна аа? Хүүхэд байхад бага дэлхийн аварга гээд л сүртэй байдаг байж бил ээ. Ван Бастен, Райкаард, Гуллит 3 Миланд жинхэнэ алж байсан даа. Оросын ОРТ1-ээр Англи, Испани, Германы биш зөвхөн Италийн лигийн тойм, тоглолтууд гардаг байлаа. Тэр үед энэнээс мундаг лиг гэж байдаггүй гэж л боддог байлаа хөөрхийс.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 9:52 am
by Nobun@g@
Олигтой хөрөнгө оруулалт алга...
Угаасаа Италийн эдийн засаг сайнгүй л байдаг бололтойм шд... Хүмүүс тоглолт үзэх нь бага...
Ер нь тэгээд Хөлбөмбөгийн холбоо нь л болохгүй байгаам байлгүй дэээ

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 10:45 am
by Forza Juve
Зак wrote:Энэ лиг нээрээ яагаад сэргэн мандахгүй байна аа? Хүүхэд байхад бага дэлхийн аварга гээд л сүртэй байдаг байж бил ээ. Ван Бастен, Райкаард, Гуллит 3 Миланд жинхэнэ алж байсан даа. Оросын ОРТ1-ээр Англи, Испани, Германы биш зөвхөн Италийн лигийн тойм, тоглолтууд гардаг байлаа. Тэр үед энэнээс мундаг лиг гэж байдаггүй гэж л боддог байлаа хөөрхийс.


Тэр үед энэнээс мундаг лиг байгаагүй нь үнэн шдээ.... зөв л бодож байж...

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 10:49 am
by Аагий
Залуучуудын багийн дасгалжуулагч Э.Креспо: Тоглогчиддоо өгөх усны мөнгө ч алга гэсэн бна лээ шд. Хөөрхий, тэгээд шууд доошоо унахаар болсон бхаа?

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 11:54 am
by Forza Juve
Nobun@g@ wrote:Олигтой хөрөнгө оруулалт алга...
Угаасаа Италийн эдийн засаг сайнгүй л байдаг бололтойм шд... Хүмүүс тоглолт үзэх нь бага...
Ер нь тэгээд Хөлбөмбөгийн холбоо нь л болохгүй байгаам байлгүй дэээ


Италийн эдийн засгийн ийм доройтолыг Берлусконид чиглүүлж буруутгадаг юм билээ. Нөхөр нэлээд олон жил засаг барьсан, ялангуяа янз бүрийн реформыг хийх боломжтой дийлэнх олонхи энэ тэртэй ч үе их байсан, гэтэл нөхөр өөрийгөө л, компаний л бодож шинэчлэлийг ер хийгээгүй байгаагаар нь шааригдуулсан, тэрний хариу 2008 онд гарч, тэрнээс хойш Италийн эдийн засаг ер нь явцгүй болсон.... одоо яахав том эдийн засаг байсан болохоор шааригдаж байна... шинэчлэх гэж Ренци гэсэн нөхөр гарч ирсэн ч бас л чадахгүй, хүч дутагдаж байх шиг.

Гэтэл Герман нэгдээд 2000 онд л тэр ачаа нь даамжираад гэхэд Европын хамгийн асуудалтай, хамгийн өвчтэй улс гэгдэж байсан ч канцлер Шройдер нь чухал реформуудыг хийгээд одоо Европын тэргүүлэх улс боллоо.... тэрийг нь дагаад хөлбөмбөг нь ч айхтар хөгжсөн... 2000 оны дундуур л одоогийн галзуу Байерн мөнгө байхгүй, сайн тоглогч авахгүй тул АЛ-д түрүүлэх хэцүү, бараг л шөвгийн 8-д шалгарвал их юм гээд яг одоогийн Италийн багуудын хэлдэгийг хэлээд явж байсан даа.

Английн хувьд угийн мөнгө, санхүү, арилжаа наймаа, менежмент гэдгээрээ авьяастай, тэгээд бас глобальчлагдах тутам тэр нь хэлнээс авхуулаад тэр нь давуу тал болсон улс... бараг л 1990, 2000-аад онд лиг нь онц тоохоор байгаагүй ч дээрхийн ачаар одоо 1 номер болсон, одоо ч гүйцэгдэхээ өнгөрсөн.

Испаний хувьд 2 брэндээрээ л явна... яахав жижиг багууд нь Испаний шигшээ болон 2 брэнд нь сайн явахаар Испаний лигийн тоглогчидоо хөөрхөн үнээр шахаад байгаа ч 2 томоос бусад багууд бараг л дампуурч байгаа.

Берлускони гэхээр л Миланы фэнүүд өмөөрч, харааж ерөөгөөд унах биз... уг нь бусдын үнэлгээг хэлэв.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 12:08 pm
by Барнаба
Тхх, эзийн засагтай шууд холбоотой л доо. Италийн э.з уначаад байгаа болохоор л хөлбөмбөг нь ч тэр сэргэж чадахгүй байна. Испани-д ч тэр, яахав дээрх 2 бол уулаасаа дэлхийн брэнд болчихсон болохоор уруудчихгүй яваад байгаагаас Испанийн дээд 3 лиг-н багуудын 99 хувь нь өртэй гэж байсан байх шүү.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 12:09 pm
by Gankhuu
Монголынхоо улс төрийг сайн мэдэхгүй юм чинь Италийн улс төрийн талаар юу гэж шаахав чимээгүй л байя хаха. Маниуст угаасаа чадах юм байгаа биш хараад л байж байхаас

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 12:56 pm
by Хашка
Танайх бол угаасаа шааригдаж байвал таарна. Бүр Сери Б рүү унаасай :ногоон:

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Feb 24, 2015 1:51 pm
by Nobun@g@
Шууд эдийн засгаас болоод уруудсан доройтсон гэдэг бол биш л дээ...
Хүчирхэг томоохон эдийн засагтай улс орнуудад хөлбөмбөг бас хөгжүүлэх гээд чадахгүй л байна.

Гэхдээ мэдээж Эдийн засгийн уналтанд Берлуг буруугүй гэж байгаам биш л дээ...
Тухайн уналтын үед байсан хүн нь буруутаж л байдаг.

Герман бол тэгтлээ уруудаж доройтсон эдийн засагтай байсан улс гэдэг юу л бол...
Тэгээд Хөлбөмбөгийн хөгжил нь дотоод руугаа чиглэсэн гаднаас үнэтэй тоглогч авчирч хүчигхэгждэг биш ш дээ.
Одоо ч гэсэн лигийн багууд нь жигд тулдаа рейтинг дээгүүр, стадион дүүрэн байдаг.
Тэрнээс Баерн ганцаараа төлөөлдөг бренд байдаг хэвээрээ л байгаа шд бараг...

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Mar 20, 2015 11:06 am
by Forza Juve
Европа лигт Наполи, Фиорентина 2 л шөвгийн 8-д үлдлээ... гэхдээ энэ жил Италийн коэффициент Испани дараа 16,166-д хүрсэн нь сүүлийн 5 жил байгаагүй л үзүүлэлт болж.... үлдсэн 2 баг бол аваргын төлөө нэлээд зүтгэх байх аа.... Бенитез цом авахдаа сайн, Фиорентина Наполиг бодвол хамгаалалт дээрээ хий багатай, нягт үзэж байгаа баг.

Хасагдагчдын тухайд Торино Зенитийн талбайд зочлон тоглохдоо 1 тоглогч улаан авч, тэрний дараа 2 гоол алдаагүй бол Зенитийг бол хожоод гараад ирэх л байж... энэ улиралд Италийн багуудаас сюрпрайз хийсэн нь Торино байлаа.

Интерийн хувьд лигтээ гавихгүй байж, Европа лигийг тоохгүй орхисон нь сонин байлаа.. ядаж л Хандановичаа 2тоглолтод гаргасан бол Вольфсбургтэй нэлээд үзээд дараагийн шатанд шалгарах боломж гайгүй л байсан, Карризо гээд гар нь бүтэхгүй алдаанууд гаргаад багаа алчихсан.

Ромагийн хувьд он гараад ёстой л дамартаж байна даа. Фиорентинад цомд хусуулаад хасагдсан бол энэ удаа Европа лигт хусуулав... хөөрхий Сери А-д одоо байгаа байраа бас алдаад АЛ-ын эрхгүй үлдэх вий дээ. Улирлыг айхтар том зорилготой эхэлсэн баг даа.

Европын тэмцээнд шөвгийн 8-д 3 Италийн баг үлдсэн нь 2005-2006 оноос хойш гарч байгаа анхны тохиолдол юм гэнэ... бараг л 10 жил болж.... тэр үед Италийн багууд УЕФА цомыг нэг хэсэг айхтар авч байгаад сүүлдээ тоохоо болиод АЛ-д анхаарал хандуулж, яваандаа Германд илүү байраа алдаж байлаа. Одоо яг Английн багууд шиг алдаа гаргаж байсан юм уу даа... АЛ-ын эрхийн төлөө болон лигтээ сайн байр эзлэхийн тулд Европа лигийг хаядаг, яваандаа АЛ-ын нэг илүү байраа л алдахын цондон л доо ккк

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Mar 23, 2015 2:52 pm
by Forza Juve
Image

Сампдоригийн шинэ эзэн Ферреро сэтгэлээрээ гар юм аа...

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Sat Apr 04, 2015 10:51 pm
by Чуугий
Чезена аймар комбэйк хийжээ.10 минутийн дотор 3 гоол хийж нтр.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Sat Apr 04, 2015 10:55 pm
by Чуугий
Овоо хэдэн улаан карттай тойрог болж байна даа.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Mon Apr 20, 2015 1:44 pm
by mazi
сери А естой хог болждээ
инфраструктур бхгүй 0 болжээ
Евро ДАШТ нтр зохион байгуулахгүй бол

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Wed Apr 22, 2015 4:11 pm
by PrOXy
ультра нарынхаа асуудлыг цэгцлэхгүй бол бас арай л харгис болчихсон байх шиг л харагдаад байгаан. байсгээд л нэг хүн буудууллаа барьлаа гэсэн юм гарч байгаа харагдах юм. лотти бас сүүлд өгсөн ярилцлагадаа италийн фанатуудыг тархигүй гээд л зэмлээд авна лээ.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Thu Apr 23, 2015 4:02 pm
by Forza Juve
mazi wrote:сери А естой хог болждээ
инфраструктур бхгүй 0 болжээ
Евро ДАШТ нтр зохион байгуулахгүй бол


Ювентус цэнгэлдэх барьсанаас хойш багууд цэнгэлдэх энэ тэрээ шинэчлэх энэ тэр дээр идэвхитэй ажиллаж, төсөл энэ тэрээ гаргаад явж байна... 5 жилийн дараа бол бараг л гайгүй хэд нь өөрсдийн гэсэн тохилог, шинэ цэнгэлдэхтэй болсон байх биз.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Apr 24, 2015 10:04 am
by Forza Juve
Наполи, Фиорентина 2 ЕЛ-ийн хагас шигшээд үлдлээ.... одоо сугалаагаар хоорондоо таарахгүй бол ч Италийн багуудын хагас шигшээ магадлалтай л юм.... бас Италийн коэффициентэд их нэмэртэй...

Энэ жил Италийн багууд Европд сайн үзээд коэффициентийг их сайн авлаа... одоогийн байдлаар 18,166-тай байгаа Испаний дөнгөж ард 18,357, Германы 15,571 урд, Англиас нэлээд их 13,571 байдалтай байна.

Нийлбэр улсын 5 жилийн рейтингээр Англи 80,391, Герман 79,129, Итали 69,676 байгаа ч ирэх улирал эхлэхэд рейтинг Герман 63,463, Англи 62,034, Итали 58,105 гэсэн байдалтай эхлэнэ... Дахиад 2015-2016 оны улирал энэ улирал шиг сайн байвал 2016-2017 оны улирлаас Итали АЛ-ын 4 дэх эрхээ авч болохоор харагдаж байна даа.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Apr 24, 2015 10:26 am
by Жонон
Европын тэмцээний шигшээ 8 багаас 3 Итали.Ойрын хэдэн жил хараагүй л үзүүлэлт.Одоо сугалаагаар хоорондоо таарчихгүй бол бараг финалдаж л болмоор л харагдаж бна.Юве яаж ийгээд финалдаад,Еврод аль нэг нь финалдаад түрүүлсэн бхад Коффициент бол овоо түүхнэ.

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Apr 24, 2015 10:49 am
by Shaggy
Манайх нэг хүн шиг тоглоод энэ нохойн баас шиг онооноос овоо цуглуулаад байвал... Хэн хэндээ хэрэгтэй юмсан, ядаж с** 16аас мултраад байвал

Re: SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Fri Apr 24, 2015 11:00 am
by Forza Juve
Рома ч энэ жил их муу үзлээ... Италийн багуудаас хамгийн бага оноог авсан... харин Торино их сайн үзлээ.... бусад лигүүдийг харахад лигийн нэг баг нь аль эрт хасагдаад 1-3 оноо аваад л дундажаа доош нь чирчихдэг, энэ жил тийм баг Торино байж магадгүй байсан сайн үзсэн, Зенит дээр тоглогч хөөгдөөгүй байсан бол шөвгийн 8-д үзсэн байхгүй юу.

2013-2014 онд Удинезе доош чирсэн, 2012-2013 онд Наполи, Удинезе, 2011-2012 онд Рома, Палермо, 2010-2011 онд Палермо, Сампдори гээд багууд ээлжилж дундажыг доош татаж...

Ирэх жил ЕЛ-д Сампдори, АЛ--д Лацио орох шинжтэй, ЕЛ-д Сампдори гайгүй үзэхэд л коэффициент нэлээд өсөх боломжтой.