Chris Paul vs Deron Williams

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хэн нь илүү вэ?

1. Крис Пол
22
50%
2. Дерон Виллиамс
22
50%
 
Total votes : 44

Chris Paul vs Deron Williams

Postby Shaggy » Wed Jun 09, 2010 5:46 pm

Image
Үндэсний сагсан холбоо хэмээх энэхүү лигт жил болгон бид олон ширүүн тулааныг үздэг. Шувтаргын шатны тоглолтод оролцох эрхийн төлөө, талбай дээрхи давуу байдлаа авахын төлөө мөн түүхэн дэхь хамгийн муу баг болохгүй гээд л. Багийн хоорон дохь өрсөлдөөнүүдээс гадна зарим нэг тоглолтуудыг тоглогчид нь ч чимж өгдөг эдний нэг нь бол яах аргагүй одоо үеийн хамгийн шилдэг 2 холбон тоглогчийн тулаан юм.
Энэ 2 тоглогчийг бүх зүйл нь чимж, бүх зүйл нь тэднийг хооронд нь өрсөлдүүлдэг. Нэг оны дугаар дараалсан сонголт, чацуу нас багтаа гүйцэтгэх үүрэг хамгийн гол нь тэдний тоглолтын ур чадвар.

"WE'RE GOING TO BE COMPARED OUR ENTIRE CAREERS. WE HAVE TO GO THROUGH EACH OTHER TO GET WHAT WE WANT."

- CHRIS PAUL


Анх 2005 оны драфтаар энэ 2 тоглогч 3 болон 4р байраар сонгогдож байсан. Крис Полын хувьд тэрэнд ямар ч өрсөлдөгч байгаагүй шууд гараанд багтаж, харин Дерон сэлгээнээс тоглодог байсан. 2005 оны улирлын шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг Пол хүртсэн бөгөөд Виллиамсаас ердөө ганцхан санал илүү байсан бөгөөд тэрхүү санал Юта Жаззын аналист Рон Бүүнегийн санал байсан гэдэг. Гэхдээ энэ улиралд Полын хувьд энэхүү шагналыг хүртэх эрх түүнд байсан. НБА дахь эхний улиралдаа 16.1 оноо, 7.8 о.д, мөн 5.1 самбар гэдэг үзүүлэлт нь Дероны 10.8 оноо, 4.5 о.д 2,4 самбараас харьцангуй илүү үзүүлэлт юм гэхдээ Дероныг гарааны тоглогч биш байсныг мөн мартаж болохгүй юм.

"HEY, WE'RE TWO MOTIVATED GUYS. THAT'S ONE OF THE THINGS WE HAVE IN COMMON AND WHY WE GET ALONG."

- DERON WILLIAMS


Дерон Виллиамс.
Image
НБА гийн хамгийн том холбон тоглогчдын нэг 191 см өндөр 97 кг жинтэй. Тэр энэхүү давуу талаа талбай дээр маш сайн ашиглаж чаддаг тоглолтын явцад маш сайн Пост Ап хийж чаддаг. Мөн тэр энэхүү биеэ хамгаалалтандаа ч сайн ашиглаж чаддаг. Гайхалтай нь тэр бахим биендээ баймгүй хурдыг гаргаж чаддаг. Нэг нэгийн эсрэг тохиолдол түүнийг дан ганц хурдаараа илүүрхэх боломжгүй асуудал юм. Түүний хууралт хөдөлгөөнүүд нь үнэхээр гайхалтай. Магадгүй тэр энэ үеийн НБАгийн тоглогчдоос хамгийн шилдэг хууралттай тамирчдын нэг байж болох юм. Ойрын зайд гайхалттай тэсрэлттэй үүн дээрээс нь түүний дундын зайн үсрэлттэй шидэлтүүд. НБА дахь холбон тоглогчдоос шидэлтийн коефцентээрээ хамгийн өндөр хувьтай тоглогчдийн нэг дундын зайнаас 59.5 довтолж чаддаг гэхдээ түүний торгуулийн шидэлт жоохон асуудалтай. Одоогийн байдлаар 79 хувьтай торгуулийн шидэлтийг гүйцэтгэж байгаа. Холын зайн шидэлтүүдийг ч маш сайн гүйцэтгэж чаддаг. Талбай дээр гарсан хойноо тэр бүтэн багаа жигд тоглуулж чаддаг. Дасгалжуулагч Жерри Слоан хэлэхдээ бид түүнийг Полаас дээгүүр сонгосон шалтгаан нь тэр илүү багийн тоглолттой гэж хэлж байсан. Зарим нэг хүмүүс түүний тоглолтууд дэндүү залхуутай удаан темптэй гэж шүүмжилдэг.

Крис Пол.
Image
Түүний биеийн хөгжил Дероны төвшинд хүрэхгүй ч үүргэн дээрээ бол яг цав тохирсон бие. 183 см өндөр 79 кг жинтэй. Анх НБАд орсоноосоо хойш жингээ тасралтгүй нэмж байгаа. Тэр бөмбөгтэй үедээ НБАгийн хурдан тоглогч. Огцом хурдан дээрээ талбай болон тоглолтыг маш гайхалтай уншиж чаддаг. Ойрын зайд сайн дамжуулж чаддаг нь түүнийг болон түүний багийг НБАгийн хамгийн үзүүштэй тоглолттой багийн нэг болгож чадсан. Ямар сайндаа л багийн анд байсан Тайсон Чандлер нь НБАг бүтэн улирлын турш цагираган дээр довтолсон тоогоороо тэргүүлж байх билээ. Түүнийг бусдаас илүү гэрэлтүүлж чаддаг өөр нэг зүйл бол түүний хурдан гар, таслалт. Фрайшэрээс хойших хамгийн хурдан гартай холбон тоглогч тийм ч учраас тэр НБАг нэг улирал гүйцэтгэдэг таслалтыхаа тоогоор ойрын 3 улирал тэргүүлээд байгаа. Дундаж таслалт нь одоогийн байдлаар 2.4 байгаа нь Дероноос даруй 2 дахин илүү юм. Довтолгоо нь мөн л шилдэг гэхдээ тэр тийм ч сайн шидэгч биш. Тэр ихэвчлэн хурдан довтолгоо болон, Пик н Роллоос оноог түүдэг. Хурдаараа илүүрхсэн л бол тэр будагтай хэсэг рүү орж довтлох дуртай. Тийм ч учираас түүн дээр маш их алдаа хийдэг тэр бас торгуулиа тун боломжийн гүйцэтгэдэг 84 хувьтай.

Сагсан бөмбөгийн блоггерууд дараах байдлаар энэхүү 2 тоглогчид оноо өгч харьцуулалт гаргажээ.

Бөмбөг эзэмшилт
Дерон Виллиамс 9.7 Крис Пол 9.4

Хурд
Дерон Виллиамс 8.8 Крис Пол 9.7

Шидэлт
Дерон Виллиамс 9.3 Крис Пол 8.5

Дамжуулалт
Дерон Виллиамс 9.8 Крис Пол 9.8

Оролт
Дерон Виллиамс 9.7 Крис Пол 10

Финиш
Дерон Виллиамс 9.1 Крис Пол 8.9

Пик н Ролл
Дерон Виллиамс 10 Крис Пол 9.8

Хамгаалалт
Дерон Виллиамс 9 Крис Пол 8.7

Талбай харах чадвар
Дерон Виллиамс 9.8 Крис Пол 9.9

Лидер
Дерон Виллиамс 10 Крис Пол 10

Дундаж
Дерон Виллиамс 9.52 Крис Пол 9.47

Гэхдээ энэ бол хэсэг хүмүүсийн л өгсөн оноо.

Гэхдээ сагсан бөмбөг сонирхогчдыг татах чадвараараа Крис, Дероноос нэг алхам илүү юм. Тэр тоглолтыг хурдтай үзүүштэй сонирхолтой болгож чаддаг нь түүнийг давуу байлгадаг. Харин энэ 2ын хоорондын тоглолтын байдал нь арай л өөр байх жишээтэй. Анх энэ 2 тоглогч 2005 онд НСАА гийн шувтаргын тоглолтод тааран тоглож байсан бөгөөөд Дероны баг Крисийг хожин цааш тоглох эрхээ авж байсан байна. Энэхүү тоглолтод Дерон 8 оноо 11 о.д хийж байсан бол, Крис 10 оноо авж байсан байх юм. НБА д ч гэсэн тэдний өрсөлдөөн өгөө аваатай байсан гэхдээ хамгийн том өрсөлдөөн нь одоогоос 2 жилийн өмнө бүх оддын тоглолтын дундуур зохиогддог ур чадварын тэмцээнд гарсаныг санаж байгаа бизээ. Энэхүү тэмцээнд Дерон түрүүлж мөн ур чадварын тэмцээний рекорд хугацааг тогтоогоод байгаа. Бас энэ улиралын Плэй Офф д Дерон 5 тоглолт дараалан 20+ оноо 10+ о.д дамжуулалт гэсэн нэгэн шинэ рекордыг сануулахад илүүдэхгүй биз.

Joe Dumars
"They are the best two young point guards in the league. In fact, I don't see how you can rank any point guard ahead of them. They have an ability not only to be great themselves but to make their teammates and teams better. If you and I are picking between the two, I'll take the one you don't take and be the happiest man in the room. They've excelled in areas that were once perceived as weaknesses—scoring for Chris, passing for Deron. That's special.


Ямартай ч гэсэн түүх үргэлжилсээр байгаа. Дерон нэг байр илүү НБА орсон бол, Крис оны шилдэг залуу тоглогч болсон. Дерон түрүүлж Плэй оффд тоглосон бол Крис түрүүлж бүх ододод нэрлэгдсэн. Магадгүй эдний тулааныг НБАгийн аваргын бөгж эцсийн цэг тавьж болох юм. Түүх үргэлжилсээр байгаа!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Батгэрэл » Wed Jun 09, 2010 6:05 pm

Миний хувьд Дерон илүү. Гэхдээ хамгаалалтад Пол нээх дутахгүй байхаа. Энд Дерон 9,0 Пол 8,7 гэж.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Chris Paul vs Deron Williams

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 09, 2010 6:09 pm

Дерон :eek:
Image
Ижилхэн санагдад бдийн
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Бээгий » Wed Jun 09, 2010 7:51 pm

Крис Пол :eek:
Миний хувьд арай илүү гэж боддог Дэрөнөөс.Өөрт нь Бүүзэр шиг хамтрагч байвал ч Дэрөнөөс илүү амжилт гаргах бхаа :D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Chris Paul vs Deron Williams

Postby enzo » Wed Jun 09, 2010 7:59 pm

Крис Пол :eek:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Makaveli » Wed Jun 09, 2010 8:10 pm

Крис Полын хамгаалалт тасархай. Талбайг мэдрэх, эзэмших, ямар ч хамгаалагчийн өөдөөс айхгүй орох давуу тал түүхд бий. Энэ нь Тони Паркерийн чадвартай яг ижил. Одоо энэ финалд Рондо үзүүлж байна даа. СП бол илүү шүү.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Saiza » Wed Jun 09, 2010 9:31 pm

Бараг л ялгаа бхгүй гэхдэ ДЕрон илүү шидэж оноо авах чадвартай.... СП илүү ассист талдаа л даа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Чуугий » Thu Jun 10, 2010 8:31 am

Пол илүү л дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Funky » Thu Jun 10, 2010 6:22 pm

Сайза үнэнийг өчиж

миний хувьд Дерон тасарцан амьтан шдээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Адмирал » Thu Jun 10, 2010 7:02 pm

Дерон шүү дээ
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Наагий » Thu Jun 10, 2010 9:35 pm

дэр0н . . .
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Chris Paul vs Deron Williams

Postby chelsea_richie » Thu Jun 10, 2010 10:34 pm

крис пол гэж бодном
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Saiza » Thu Jun 10, 2010 10:51 pm

Дерон бол ганцаараа бсан ч нэг багийг аваад хожуулчиж чадна.. Оноог бол шидээд ч ороод ч авна... Нэгийн эсрэг нэг сайн хийдэг.. Гол нь заслаа бхгүйгээр...Пост плэйг холбогч нарынха эсрэг сайн хийдэг... Мөн хажуугаар нь ассистаа өгөөл бжын...
Харин СП3 бол хурдаа ашиглаж оролт хийдэг л бх.. Гэхдээ Заслаагүй бол бараг үгүй... Хажууд нь нэг түүний дамжуулалтыг авчих хүн бж л баг нь хожно.. Гэхдээ бөмбөг таслалт нь сак л даа... Заслаанаас өөрийгөө гоё суллаж чаддаг... Мэдрэмж агуу...
Дерон :eek:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Chris Paul vs Deron Williams

Postby meesh » Sun Jun 20, 2010 2:00 am

Дэрон... Гэхдээ хоёулангийнх өмсгөлийг авчихсан шт хэхэ хямдарсан байхаар...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Chris Paul vs Deron Williams

Postby TraP » Sun Jun 20, 2010 2:05 am

Рондо гэж бодном...
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Shaggy » Sun Jun 20, 2010 3:36 am

TraP wrote:Рондо гэж бодном...

эхлээд НБА үз дараа нь бод хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Tmshinoda » Sun Jun 27, 2010 1:38 pm

миний хувьд Пол чинь сайхан амьтан байхкү юу хэхэ.. нэг хэсэг чинь Куадтрипль Дабль хийхэд дандаа бөмбөг таслалт нь 2,3аар дутчихдаг байж билээ..хоорондоо өрсөлдсөн тохиолдлуудад ихэвчлэн Дерон илүүрхсэн байдийм байна лээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Chris Paul vs Deron Williams

Postby fond » Mon Aug 09, 2010 9:34 pm

Энэ 2 ч 2ула сайн тоглогчид шүү.. Урамтай гое тоглолттой..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5482
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Ricardokaka » Mon Aug 09, 2010 10:14 pm

Дерон илүү гэж боддог
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Chris Paul vs Deron Williams

Postby magicman » Sat Oct 16, 2010 1:53 am

Дерон илүү гэж боддог :eek:
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Chris Paul vs Deron Williams

Postby khulgee » Sun Oct 17, 2010 6:56 pm

харьцуулалт хийх нь утгагүй санагдаж байна
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Chris Paul vs Deron Williams

Postby crusader » Sun Oct 17, 2010 8:07 pm

Дерон амархан таргалж, хурд удаашрах аюултай юм шиг харагдаад байдгийн. Биеийг нь харахаар. Аль нэгийг нь илүү гэхээр нэг л сонин санагдаад байна. Гэхдээ би хувьдаа Дероныг дэмждэг
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Yes Man » Sun Oct 17, 2010 8:29 pm

Дерон Уэйльямсыг энэ жил олон хүн хамгийн шилдэг холбогч болно гэж үзээд байгаа гэсэн....... Мань хүн хурднаас гадна биеийн хүчээр тоглодог болохоор нас яваад тэр талаа илүү дагнаад гайгүй биз....... Харин Крис Пол шиг жижиг биетэй дан хурдаар тоглодог хүн одоо л топ амжилтаа үзүүлэхгүй бол яваандаа эрт хурд нь муудаад дагаад амжилт нь муудаад эхлэнэ дээ.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Chris Paul vs Deron Williams

Postby Saiza » Sun Oct 17, 2010 8:31 pm

Заа манай муу Данди хэт хөгшин ч гэсэн залуучуудыг алж бна лээ шт... Тэрэн шиг гайгүу биз дээ СП3...
гэхдээ Дерон ч ална л даа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Chris Paul vs Deron Williams

Postby suineg33 » Tue Oct 19, 2010 1:48 am

Крис Полыг ахлах сургуульд байхдаа тухайн үеийн Хойд Каролина мужийн ахлах сургуулийн бүх үеийн рекорд 66 байхад нэг тоглолтонд 61 оноо авчихаад өвөөгөө өөд болсонд эмгэнэж (61 настайдаа) нэмэлт нэг шидэлтээ албаар алдаж, уйлаад талбайгаас гарч байсныг нь ESPN-р үзээд сууж л байлаа. Тэгэхэд тэр хүүхдийг одоо ийм мундаг холбогч болчихсон байна гэж яаж төсөөлөх вэ.
Уэйк Форестийн их сургуульд элсэн орсон.

Дироны хувьд бол ахлах сургуульдаа ямар байсныг нь мэдэхгүй. Гэхдээ коллеждээ тийм мундаг холбогч байгаагүй ээ. Хаана ч хэлнэ. Сая присизоноор Далласт тоглож харагдсан Ди Браун Иллиойсын их сургуулийн гарааны холбогч байлаа.
Крисийн хувьд ч ялгаагүй тэдний багийн лидер нь гол бөмбөгөө авч явдаг хүн нь Жастин Грэй гэдэг хүүхэд байсан.

Харин НБА-д ороод 2уулаа од болчихлоо, Грэй Браун 2 байдаггүй ээ. Орсноос нь хойш эхлээд харахад Пол нь илүү юм шиг харагддаг байлаа. Гэхдээ сүүлдээ Дироныг нь үнэлэх болсон. Хамаагүй физикал, дээрээс нь хамаагүй илүү шиддэг. Одоо бол Дироныг Стив Нэшийн дараа орох топ холбогч гэж боддог болсон.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests