Page 3 of 41

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Tue Aug 30, 2011 8:22 pm
by fd11
Image
Виктор Руйсыг авчихлаа.. :-D 8 саяаар

Антонио Барраганыг линкдээд эхэлж.. Дэпорт байхдаа их ирээдүйтэй гэж яригддаг байсан..
Гонул, Барраган хэнийг ч хамаагүй аваад Мигэлийг хурдхан нэг тийш нь явуулаасай..

Эспаньол Мадурог авахаар үзэж байгаа гэнэ.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Tue Aug 30, 2011 10:40 pm
by fd11
OFFICIAL: Valencia signs Antonio Barragán from Real Vallodolid
наймаануудыг ч хийж өгч байна даа... 1,8 саяаар ирж..
Тэгэхээр Гонул бараг худлаа болчихлоо..

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Aug 31, 2011 2:31 pm
by El Payaso
Image
Тийм байна... Барраганыг ч сайн мэдэхгүй юм... Гонул ингэхэд яав? бараг л болчихлоо гэж байсан... Гонул Малло хоёрын нэг ирсэн бол илүү дээр байсан юмсан... эсвэл ахиад энэ хоёрын нэгийг авах юм болов уу? Нэг тийм риски л наймаа хийж... цагтаа ирээдүйтэй гэгдэж байсан хоёр улирлын өмнө сайн байсан... харин Валлодолидэд ирээд сураг алдарсан санагдаж байна...

Ингэснээр Мигуэлийн хувьд зарагдхаар болж ирэх шиг боллоо... Зун Эмери нөхрийг фрийгээр явуулхыг хүссэн бол клубын удирдлага түүнийг зархыг оролдсон... гэтэл мань эрийг авах баг олдоогүй... Эмери ирсэн цагаасаа хойш Мигуэльтэй байнга муудалцдаг байсан... өнгөрсөн Рэсингтэй тоглохын өмнөх шөнө мань эр партидсан учраас нөхрийг рэсингийн эсрэг тоглох багт багтаагаагүй юм байна... нэгэнт Барраган ирж байгаа болхоор мань эрийг үлдсэн нэг жилийн цалинг нь өгөөд явуулах бололтой... 1,8 саяын цалин 1,5 саяын бонус нийт 3,3 саяыг өгөөд явуулах талаар хөөцөлдөж байгаа аж...

Мадурог нээрээ авах баг байгаа бол зарахсан... сайхан хэрэггүй гар нэг байнаа...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Aug 31, 2011 3:55 pm
by fd11
Нэг улирал Барраган, Бруно 2оор аргалж болох байлгүй дээ.. Барраган ч хямдхан л ирлээ. Сүртэй флоп болохгүй байхөө.
Гонулын наймаанд цаадуул нь гэнэт 9н саяыг нэхсэн л юм шиг байна шд.. Маллог харин яагаад орхичихов?

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Aug 31, 2011 6:28 pm
by rednasca
Surprising deal of the day could involve former Spanish international, Vicente. According to Marca, the left-winger who was released from Valencia in the summer following an 11-year spell looks set to join Brighton and Hove Albion.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Thu Sep 01, 2011 11:06 am
by El Payaso
өө хөөрхий арай л зиндаа буурсан байна шүү... нэг цаг үеийн шилдэг зүүн вингер байлаа ш дээ...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sat Sep 03, 2011 11:52 am
by fd11
Image

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sat Sep 03, 2011 4:06 pm
by Realist922
за танай баг-г томоохон учираа хүлээж байна амжилт хүсье агуеро-гүй форлан-гүй Мадрид,Мата-гүй валенсиа 2 тоглох нь дээ

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 4:30 am
by Kaka'8
Солдадо вс. Фалкао
AMUNT VALENCIA!!!!!!!!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 5:06 am
by Kaka'8
ГООООЛЛЛЛЛЛ дэ СОЛДАДООО!!!!!!!!! ВАМОООООООООСССС

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 1:04 pm
by El Payaso
Ганц гоол хийгээд л хамгаалчихлаа... хамгаалалт өнгөрсөн жилээс бас ч гэж чанаржижээ... Руйз дебют дээрээ дажгүй тоглож байна лээ... Рамитай ч юу ярихав... за тэгээд Мэтью аймаар байв ш дээ... Солдадо гоолдсоор л... нөхөрийг гэмтэж баривал одоо хэн гоолдох юм бол доо гэгэгэ... өнгөрсөн улиралд гоол хийсэн ч үргэлжлүүлэн довтлоод байдаг байсан... Эмери харин энэ удаад бол гоол хийвэл хамгаалдаг болох гээд байгаа бололтой... давуу тал авуутаа хамгаалах сонирхолтой байх шиг санагдлаа...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 3:15 pm
by Realist
Image

Солдадо ч багаа сайн чирж байндаа.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 8:30 pm
by Canix
Realist wrote:Image

Солдадо ч багаа сайн чирж байндаа.

хамаагүй сайн тоглож байж Реал руу явчих вий дээ :ногоон:

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 8:34 pm
by Тэгшээ
:ногоон:

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 11, 2011 8:35 pm
by Moza
Canix wrote:
Realist wrote:
Солдадо ч багаа сайн чирж байндаа.

хамаагүй сайн тоглож байж Реал руу явчих вий дээ :ногоон:


Манай бүтээгдэхүүн шд... :ногоон:
Одоо ч манайд ирнэ гэдэг худлаа болсон бхоо... Энэ багтаа л сайн тоглож байгаал шигшээд дуудагдаасай...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 10:20 am
by El Payaso
Генктэй талбайд нь очоод тэнцэж... уг нь илүүрхээд азгүй байсан бололтой... Банега сайн тоглосон гэнэ... уг нь хэсгийнхээ хамгийн муу багаас 6 оноо салгасан бол зүгээр байсан юм... нөгөө талд Челси нэг юм Леверкүзнээ нухсан л байна...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 10:29 am
by Aagii_03
Кк хэсгийнхээ хамгийн муу багтай тэнцчихээд илүүрхэж байж тэнцлээ, азгүй юм гэснээ хэсгээс гарах өндөр магадлалтай багийг 2:0 оор хожсоныг нэг муу юм хожиж гээд л бас л эвгүй анти шүү кк

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 10:32 am
by Seikoni
Бүрэлдэхүүн ч бараг шинэчлэгдсэн гэж хэлж болохоор л болж. Одоо тэгээд гар хөл нийлэх гэж хугацаа авна л даа. Тэгээд нэг нийлээд эхэлбэл ч гоё болох л ёстой. Солдадо бүр ахлагч болчихсон юм уу? Ахлагчийн тууз сүүлийг үед зүүгээд байгаа харагдлаа.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 11:01 am
by El Payaso
Наварро яваад мань эр кап туузтай тоглоод байгаа...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 11:03 am
by Seikoni
Нөхөр эрчээ алдахгүй бол 20 элбэг гаргаж гоолдоод Еврод орох нь дээ. Ядаж байхад ахлагч хийж байгаа юм бол бүр бат биз. Арагонэсын анх дуудагдсан байх. Ллорэнтэ гавихгүй бол Нэгрэдо энэ хоёр орчихож мэдэх л юм.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 12:16 pm
by barca forever
Албелда байгааз дээ.

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Wed Sep 14, 2011 1:26 pm
by El Payaso
Альбелда ч тэгээд тоглолт бүрт гарахгүй байгаа л даа... гарсан тоглолтондоо бол ахлагчийн туузыг зүүж байгаа... өчигдөр Эмери нөгөө балай 4-3-3 аа хэрэглэсэн гэнэ... тэр нь их үр дүнгүй байсан юм уу даа...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Thu Sep 15, 2011 6:32 am
by Kaka'8
Альбэлда чинь Реалийн жэрзи өмсч зураг авхуулаад фэнүүдээр бөөн юм болоо биздэ

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Thu Sep 15, 2011 12:07 pm
by Orchidmaa
оо энэ Гэнк-г хожсон бол уул нь. Дараагийн тоглолт Чэлситэй гоё юм болох нь дээ. Манай валенсиа-н Панатууд байвал хамт үзэх юмсан

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

PostPosted: Sun Sep 18, 2011 4:42 pm
by El Payaso
Гихоныг нухаж, 9 оноотой улиралыг эхлүүлж байна даа... Эмери ч улирлыг эхлүүлэхдээ сайн л даа... дандаа л ингэж эхлээд сүүлдээ сайхан замардаг... өнөөх л Голдадо гоолдож... нөхөр ч аймаар формтой байна шүү... Месси Рон хоёр байхгүй бол уг нь мэргэн бууч болхоор байна шүү... даан ч нөгөө хоёр нь бүүр аймаар л даа... :ногоон:

Банега Пабло хоёр их сайн тоглосон гэнэ... Руйз бас дажгүй тоглоод байгаа сурагтай... манай фэнүүд бол зуны хамгийн сайн сайнинг л гээд байна... Рами энэ хоёр ирсэнээр хамгаалалт бас ч гэж дээрдэж... одоо баруундаа нэг гайгүй баруун артай л болохсон...