Page 7 of 28

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 9:15 am
by GD
Реал Мадрид, Дортмунд, Атлетико, Монако гэсэн багууд хэсгээ тэргүүлж 1-р гарсан байна.
Нэмэгдэх багууд нь: Баерн Мьюнхен, Челси, Порто, Барселона/ПСЖ

2-оор гарсан нь: Арсенал, Ювентус, Базел, Леверкузн.
Нэмэгдэх багууд нь: Шахтар, ПСЖ/Барселона, Рома/Мансити/ЦСКА, Спортинг/Шальке.
Хамгийн сонирхолтой нь Е хэсгийн 2 дахь эрхийн төлөөх тулаан юм.
Мансити, Рома, ЦСКА 3-ын аль нь ч цааш шалгарах боломжтой байгаа бөгөөд хамгийн магадлал өндөртэй нь Рома байна.
Рома, Сити 2 тэнцэж ЦСКА Баернийг талбай дээр нь сөхрүүлж чадвал ЦСКА ч шалгарах боломжтой байна.


Шөвгийн 16-гийн учраанууд:
Реал вс ПСЖ
Дортмунд вс Шахтар
Атлетико вс Шальке
Баерн вс Ювентус
Челси вс Базел
Барселона вс Арсенал
Монако вс Рома
Порто вс Леверкузн

ийм байх болов уу гэж зөн билэгээ шалгаж үзэхээр шийдлээ хэхэ.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 10:06 am
by ТӨӨГӨӨ
Манайх угаасаа 1-р гарах нь аль дээр тодорхой болсон л доо

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 10:53 am
by Жонон
Ювег Реалтай таарчаасай.Цус үзий.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 12:46 pm
by El Payaso
Юве Реал хоёр зөндөө л таарсаншдээ...

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 1:27 pm
by Seikoni
Цус үзмээр байгаа бол цусан өшөөг Арсенал, Роматай таарч байж л харна даа.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 1:51 pm
by Gunnerz
Seikoni wrote:Цус үзмээр байгаа бол цусан өшөөг Арсенал, Роматай таарч байж л харна даа.

холуур байг манайхыг ч одоо байхгүй болтол нүдэх байхдаа :)

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 2:58 pm
by Эрхэмcfc
Базель ч ПЛ-ийнхний зүрхэнд орлоо шүү...эрлэг болчижээ...

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 5:17 pm
by CAHAKA
Туркийн багууд юу болчоо вэ , саяхан л Гала , Фэнэр , тэгээд Бэшикташ эсвэл Трабзон бас нэг юу билээ жил бvр шахуу 3 баг ЧЛ-т ороод л ганц нэг том багуудыг мултлаад байдаг байсан байхгvй шvv. Снайдэр мангар урамгvй харагдана лээ , улирал дуусаад наашаа Бундес нтэр лvv явмаар юм.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 5:18 pm
by Realist
Атлетико ч хамгаалуул ч юун автуус юм бишүү. Харахад автуус гэж яг хэлэхээргүй мөртлөө сайн хамгаалахийн. Хасагдах шатанд овоо үзэхнээ

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 6:31 pm
by Realist
Хэсгийнхээ бүх тоглолтонд хожсон багууд түрүүлж байгаагүйм байна.
Гэхдээ манайх шиг 2 дахь амжилтаа давтсан баг байгаагүй.

AC Milan 1992-1993
PSG 1994-95
CSKA Moscow 1995-1996
2011-12 Real Madrid

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 6:33 pm
by Жонон
Аваргуудын лигийн болон Европа лигийн шинэ шалгаруулалтын дүрмийг сайн мэдэж бгаа хүн бвал сайн тайлбарлаад өгөхгүй биз.?

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 6:35 pm
by Mish
Realist wrote:Атлетико ч хамгаалуул ч юун автуус юм бишүү. Харахад автуус гэж яг хэлэхээргүй мөртлөө сайн хамгаалахийн. Хасагдах шатанд овоо үзэхнээ

тх...хамгаалах тал дээр үнэхээр мундаг байна...

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Wed Dec 10, 2014 7:16 pm
by 21Grams
Harin tiin. Sneijdert ih haramsah yum. Odoo ch bas nas ni yavchihlaa daa. Gerrard bas haramsaltai. Ali divangart Reald ireh baisiim.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 8:45 am
by mazi
21Grams wrote:Harin tiin. Sneijdert ih haramsah yum. Odoo ch bas nas ni yavchihlaa daa. Gerrard bas haramsaltai. Ali divangart Reald ireh baisiim.

МанЮ луу тэр үед явцан бол Снейдер
Италийн хөл бөмбөгийн түвшин уналтанд орсоор бх юмдаа
ДАШТ, Евро нтр зохиохгүй бол
Юве л цаашаа шаргалаашд тэхдээ бас зовж байж

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 10:13 am
by Maslo
Жонон wrote:Аваргуудын лигийн болон Европа лигийн шинэ шалгаруулалтын дүрмийг сайн мэдэж бгаа хүн бвал сайн тайлбарлаад өгөхгүй биз.?


Ийшээ ороод үзээрэй:
http://www.uefa.com/uefachampionsleague ... index.html

Миний ойлгосноор:

+ UEFA rank-аар 1-12-т жагсаж байгаа лигүүдийн чансаа өндөр багууд (аварга, 2-т орсон, 3-т орсон) гэх мэт 22 баг
+ Өмнөх жилийн аваргуудын лигийн аварга баг автомат шалгарна (угаасаа автомат эрх хожсон баг аварга болсон бол 13-т байгаа лигийн багийг ахиулаад автомат эрх өгнө)

+ Плэй офф-оос аваргуудын замналаар 5 баг хэсгийн тоглолт уруу шалгарна
Энэ 5 багийг дараах байдлаар шалгаруулна:

1. Qualification round 1 буюу 49-54 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн 6 аварга баг хоорондоо тоглож 3 баг цааш шалгарна.
2. Qualification round 2 буюу 17-48 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн аварга 31 баг дээр + Round 1-ээс шалгарсан 3 баг = 34 баг хоорондоо тоглож 17 баг цааш шалгарна.
3. Qualification round 3 буюу 14-16 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн аварга 3 баг дээр + Round 2-оос шалгарсан 17 баг = 20 баг хоорондоо тоглож 10 баг Play-off-т шалгарна.
4. Play-off-т шалгарсан 10 баг хоорондоо тоглоод 5 баг хэсгийн тоглолт уруу шалгарна. Энэ 5 багийг Аваргуудын замналаар шалгарсан 5 баг гэнэ.

+ Плэй офф-оос лигийн замналаар 5 баг хэсгийн тоглолт уруу шалгарна
Энэ 5 багийг дараах байдлаар шалгаруулна:

1. Qualification round 3 буюу 6-д эрэмбэлэгдсэн лигийн 3-т орсон 1 баг + 7-15 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн 2-т орсон 9 баг = 10 баг хоорондоо тоглож 5 баг Play-off-т шалгарна.
2. Play-off буюу UEFA-гийн rank-аар 1-3 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн 4-т орсон 3 баг + 4-5 чансаа эрэмблэгдсэн лигүүдийн 3-т орсон 2 баг + Qualification round 3-аас шалгарсан 5 баг = 10 баг Play-off-т хоорондоо тоглож 5 баг хэсгийн тоглолт уруу шалгарна.
Энэ 5 багийг Аваргуудын замналаар шалгарсан 5 баг гэнэ.

Ингээд нийт

+ 22 баг (автомат шалгарсан багууд)
+ 5 баг (Play-off-оос Аваргуудын замналаар шалгарсан багууд)
+ 5 баг (Play-off-оос Лигийн замналаар шалгарсан багууд)

Нийт: 32 баг

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 10:36 am
by Amgaa
Одоо энэ Риал гайгүйхэн багтай таараасай, жил болгон шахуу л Шахтер, Гала, Шальке гэх мэт багуудаар туг тахиж явах юм :ногоон: Сити, Арсеналтай таарайсай

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 10:51 am
by Seikoni
Шахтартай ч таараагүй л дээ. Моугийн эхний жил ТОТ-той, дараа жил нь АПОЭЛ билүү ЦСКА, тэгээд МЮ-тай таарч байсан. Өнгөрсөн жил Шалькэтай 16-д таарсан. Моугийн сүүлийн жил Сититэй нэг зоонд орсон. Гэснээс Шалькэ чунаг байгаа юм биш үү, Хунтелаар алив тэр Барсаг аваад ир энэ тэр гэсэн байна лээ шд. Хэхэ.

Надад бол ямар ч баг байсан болж л байна. Гэхдээ мэдээж 16-г зовохгүй давахын тулд хөнгөн байгаасай л гэж хүсч байна шд.

8 энэ тэрд Баерн, АТМ хоёрыг үзмээр байгаа юм даа. Хэрэв Дортмунд ЧЛ-т энэ хэвээр анги байгаад байвал АТМ-тай нэг таараад үзээсэй. Ямархуу тоглолт гарахнав.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 11:14 am
by Amgaa
Тэхх Дортмунд Атлетико хоёр ойролцоо тоглолттой болхоор сонин дүр зураг харагдах байх, Шальке Ди Матио ирээд 3-5-2 гэж тоглодог болсон байна лээ. 8 дээр Реал -г Челситэй л тааруулчихвал ёстой үзээгүй тоглолт болно доо. Бусад нь ч тэгээд ойрын жилүүдэд таарч байсан даа

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 11:52 am
by ТӨӨГӨӨ
Аваргуудын Лигийн шөвгийн 16-д:
Герман 4 баг
Испани 3
Англи 3
Франц 2
Украйн 1
Итали 1
Швейцарь 1
Португаль 1
гэж гарсан бна. Одоо Шальке, Леверкузэн 2 эвгүй сугалвал шал арчна даа. Уг нь бундес сайжирсаар л бгаан бна.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 11:54 am
by El Payaso
Бундес сүрхий сайжирсан гэхээсээ илүү Итали, ПЛ хоёр мяарсан байна л даа... тэрнээс Шальке ёстой хэсэг нь муу тулдаа л гарч ирж байх шиг байна ш дээ... тэр Челситэй хийсэн тоглолтыг харсан арай л нүд хальтармаар байна лээ хамгаалалт энэ тэр нь... Леверкузен харин хэр байгаа юм бэ би тоглолтыг нэг ч хараагүй...

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 12:48 pm
by ТӨӨГӨӨ
Шальке хамгаалалт бол асуудалтай байгаан блээ. Барса, Ириал этрт хэмх зодуулах байхаа. Леверкузэн түрүү жилээс дээрдсэн. Тэгж аймар олон тоогоор хожигдохгүй байхаа

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 2:32 pm
by mazi
За за манайхан тэгээд таамгуудаа бичээрэй :RD

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 2:39 pm
by Цоомоо
Одоо хардаж эхлэхгүймуу.
Сугалаа болсны дараа яг ийм болохоор тэгж таарууллаа, ямар заваан гарууд вэ, худлаа сугалаа хийлээ гээд зарим нөхдүүд бүүр лайтай харддаг биз дээ кк.

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 2:58 pm
by Жигүүр
Real - Schalke
Barca - Leverkusen
Bayern - Shakhtar
Chelsea - PSG
Atletico - Basel
Porto - Juventus
Dortmund - Man.City
Monaco - Arsenal

ингээл таамаглачихяаа

Re: АВАРГУУДЫН ЛИГ::::::2014/15:::::ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭ

PostPosted: Thu Dec 11, 2014 4:08 pm
by El Payaso
Цоомоо wrote:Одоо хардаж эхлэхгүймуу.
Сугалаа болсны дараа яг ийм болохоор тэгж таарууллаа, ямар заваан гарууд вэ, худлаа сугалаа хийлээ гээд зарим нөхдүүд бүүр лайтай харддаг биз дээ кк.

харддаг хүн нь форумаас гарсан гэх ч билээ... :ногоон: