Page 56 of 74

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 9:56 am
by Orgil-TT
Хөөрхий Хөнез стадионд харагдсан. Ёстой л Байерн баг нь тоглож байгаа болхоор гэртээ зүгээр сууж чаддаггүй юм шиг байгаам. Ямар хэцүү байдаг бол тэр олон Камер, тэр олон нүднүүдийн дунд. Хүн бүр л өөр өөрөөр бодож ярьж байгаа. Удахгүй хоригдол болно, тэр хүртлээ Стадиондоо ирхээр шийдэж. Тэрээр нэгэн удаа: миний зүрх зогсон зогстол би Байерндаа амьдралаа зориулна гэсэн байдаг.

Ватцке харин хуншгүй хүн юм даа. 2005 онд Байерн Дортмундыг сахүүгийн хямралаас гархад туслаагүй, хямралаас гархад Байерний үүрэг байгаагүй ухааны юм ярьсан байх юм. Ийм хуншгүй хүн гэж хаа газар бас байх л юм даа. Хүний мөс чанар хаа сайгүй муудсан цаг юмаа даа

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 10:11 am
by АЖИГЛАГЧ
Эвра хийхэд барайсан шүү, ккк
аргагүй довтолгоо сайтай тулдаа үлдлээ

Эврагийн гоолын дараа зөрүүлээд маш хурдан гоол хийсэн нь болсон юм. Тэгээгүй жаахан цаг алдсан бол айл учраа олоод байдал эвгүйтэх байлаа.

Өчигдөр Роббен их сайн тоглололоо, хичнээн ч цохилт нь хаалтанд оров, тэр Лаамын пасс-аар сугарч орчихоод наашаа хаяхгүй амитаад хичнээн уур хүргэв ээ, хүүр чинь.

Рибери харин хойшоо хамгаалагч шиг л гүйгээд байхын, Роббен довтолгоонд түлхүү тоглоод, Рибери хамгаалатанд тусална гэсэн юм шиг

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 10:13 am
by Kro
Аль аль баг нь их л хичээснээс болсонуу гоол ортол нэг л сонин тоглосон. Ялангуяа манайх хэт биеэ бариад байгаа нь анзаарагдаж байсан. Дээр нь гараа жоохон сонин гарчих шиг болсон. Гөтце, Мюллер 2 байрлал давхцаад, Кроос дунд ганцаардаад. Айл энэ байдлыг ч гэсэн ашиглаад хэд хэдэн эвгүй сөрөг хийгээд амжсан. Тэрний нэг нь эцэстээ үр дүнд хүрч Эвра гоолдсон. Ер нь бол гоол ортол ДМ-н бэлдсэн "зохиолын" дагуу тоглолт өрнөсөн гэхэд хилсдэхгүй. Харин эсрэгээрээ Пепийн гараа, бэлдсэн тактик нэг л сайн хэрэгжихгүй байсан.
Манайх харин хариу гоолыг тэр дор нь хийсэн нь энэ тоглолтын хувь заяаг бараг тэр чигт нь шийдчих шиг болсон. Хэрэв Эврагийн гоолын дараа айлд жоохон л хугацаа өгсөн бол тоглолт эхлэл шигээ дуусахаар байлаа. МанЮ-н хэд ч үнэхээр сэтгэлзүй муу байгаа нь харагдсан. Үүн дээр нь Пепийн сэлгээ орж ирээл тоглолт манай бүрэн хяналтанд. Дунд болж өгөхгүй байсан Кроос дээр Лаам нэмэгдээл манай тоглолт шал ондоо болсон доо.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 10:23 am
by Kro
Нээрээ МанЮ-н гоол Валенсиа зүүнээр бөмбөгөө тууж байхдаа хажуугийн шугамаар гарчих шиг харагдсан. Энийг дахиж огт удаашруулж харуулаагүй. Энийг анзаарсан хүн байна уу?

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 10:32 am
by Funky
yg shuugchiin nuden deer bsan garaaaguiee

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Thu Apr 10, 2014 11:32 am
by Amgaa
12р сараас хойш ПЛигт тоглолоо одоо болъё, ганц тактиктай багуудтай тоглохоор уйтгартай юм :ногоон:
Мюллер таарсан английн шигээ болон багуудад нь бүгдэнд нь гоолдсон юм байна шүү :eek:

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 11:26 am
by АЖИГЛАГЧ
за өнөө орой сугалаа явагдана гэж байгаа,

Челси л биш шүү, 2012 оны финалд хожигдсоноос хойш яагаад ч юм Челсигээс жийрхээд байдаг болчихсон,
12 оны супер цом байна. Моуриньо ямар тактикч билээ

Ириал Мадрид бол довтолгоо сайтай ч хамгаалалт элгийм юм билээ дээ, Риб, Роб жигүүрээ солиод гүйхэд хашраахаар юм билээ дээ, ккк

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 1:20 pm
by ТӨӨГӨӨ
Угаасаа Пеп Моу дийлэхгүй тэгээд манайх атуусны өөдөөс яаж ч чадахгүй гэж бодохоор манайд хамгийн эвгүй нь Челси. Атлетико л арай зөөлөн байж магадгүй

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 1:33 pm
by Kro
Одоо тээд ЧЛ-т түрүүлье, цаашлаад ойрын хэдэн жил Европт ноёрхоно гэж байгаа бол энэ тас хамгаалдаг багуудын эсрэг тоглож л сурахгүй бол болохгүй л дээ. Минийхээр Атлетикотой л таарах байх.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 2:20 pm
by meesh
Эвра Рибэри 2 яагаад байна нэг багт шигшээд олон жил тоглосон байж хоёулаа эвгүй зантай, Эвра бол маргах юмгүй улаан карт байхаар тэгэнгүүтээ босч ирээд юм ярихад нь Рибэри ирээд мөрлөв үү? Юу болов тойм дээрээс л тийм юм харагдах юм.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 2:45 pm
by white
meesh wrote:Эвра Рибэри 2 яагаад байна нэг багт шигшээд олон жил тоглосон байж хоёулаа эвгүй зантай, Эвра бол маргах юмгүй улаан карт байхаар тэгэнгүүтээ босч ирээд юм ярихад нь Рибэри ирээд мөрлөв үү? Юу болов тойм дээрээс л тийм юм харагдах юм.


Харин Эвра хамгаалалтын хамгийн сүүлийн хүн байсан. Улаан авах магадлалтай л даа. Рибери тэр талаар шүүгчидэд хэлсэн чинь, жаахан муудах шиг болсон гэхдээ шигшээд хамт тоглож байсан, нээх асуудал үүсэхгүй байсан биз.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 2:49 pm
by Amgaa
white wrote:
meesh wrote:Эвра Рибэри 2 яагаад байна нэг багт шигшээд олон жил тоглосон байж хоёулаа эвгүй зантай, Эвра бол маргах юмгүй улаан карт байхаар тэгэнгүүтээ босч ирээд юм ярихад нь Рибэри ирээд мөрлөв үү? Юу болов тойм дээрээс л тийм юм харагдах юм.


Харин Эвра хамгаалалтын хамгийн сүүлийн хүн байсан. Улаан авах магадлалтай л даа. Рибери тэр талаар шүүгчидэд хэлсэн чинь, жаахан муудах шиг болсон гэхдээ шигшээд хамт тоглож байсан, нээх асуудал үүсэхгүй байсан биз.

Тоглолт дуусахад тэврэлдчихсэн л явсан, ийм юм байх шдэ.

Kro wrote:Одоо тээд ЧЛ-т түрүүлье, цаашлаад ойрын хэдэн жил Европт ноёрхоно гэж байгаа бол энэ тас хамгаалдаг багуудын эсрэг тоглож л сурахгүй бол болохгүй л дээ. Минийхээр Атлетикотой л таарах байх.

Харин ийм багуудтай хувийн тоглолт хийдэг нөхдүүд л овоо хэдэн алдаа авч өгөх байх тэндээсээ боломжоо хайгаад л тогломоор ч юмуу, ер нь хэцүү л харагдаад байгаа юм. Готзе дриблээс дахиад сайжруулаасай, Маню дээр их муу тоглосон

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 6:38 pm
by chumas
финалд байх хоёр нь таарчихлаадаа эвгүй сугалаа боллоо.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 6:38 pm
by magicman
Европа лигийн шөвгийн дөрвийн сугалаа

1.SL BENFICA vs JUVENTUS
2.SEVILLA FC vs VALENCIA

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн сугалаа

1.Real Madrid vs Bayern Munich
2.Atletico Madrid vs Chelsea

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 6:46 pm
by Amgaa
Миний хувьд Челси л биш бол хамаагүй гэж байсан тэрүүгээр л боллоо. Риал ч автуусдахгүй л сайхан үзнэ л дээ гоё тоглолт болноо

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 6:58 pm
by Amgaa
Image

Paul Breitner: Бид маш сайн нөхцөл байгаа, аваргаа хамгаалах боломжтой гэсэн байна
Lothar Matthäus: Риал бол хамгийн сайн сугалаа, Атлетико, Челси илүү хүнд байсан гэж.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 7:26 pm
by hosko
Брэйтнер бол үнэн том байна лээ... Бутрагийн нүүрэн дээр л шахуу манайх бол балбана гэж авсан... Гэхдээ өмнө нь бас би тэнд 3 жил тоглож байсан болхооор РМ бол миний 2 дахь гэр бүл гэж зөөллөж байгаад л...

За тэгээд л үзнэ дээ...

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Fri Apr 11, 2014 9:23 pm
by Jo_amka
Баавартай айн :ногоон:
Image

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sat Apr 12, 2014 12:44 pm
by Amgaa
Image

Барсад ялалтын гоол хийдэг Кокег манайхан авхаар сонирхоод эхэлж. Пеп Барсад байхдаа л түүнийг ажиглаж байсан гэнэ. 33 саян санал явуулхаар бэлдэж байгаа гэх юм.Шакириг нэмэх нь мөнгө гэсэн хувилбар ч байж магадгүй гэнэ. Тэгхээр Кроосыг Маню 40р авах нь бараг тодорхой болж байх шиг байна да. Кокегын тоглолтыг нэг их үзэж байгаагүй юм байна. Дээр Риалтай, саяны Барсагийн эсрэг хийсэн тоглолтуудыг нь үзсэн Кроосыг орлож болхоор л харагдсан. Гэхдээ шигшээ багаа бодхоор Кроос нь үлдсэн нь дээр санагдаад байна

http://www.kickoff.com/news/43447/bayer ... -sign-koke?

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 2:14 am
by Takanohana_Nowitzki
Алуулж бна даа.

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 2:23 am
by Nova
Хаха талбай дээрээ сайхан тавиулжээ..

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 2:24 am
by maRS_mN
Лигтээ бүр назгайржээ эднийх.. Ямар ч тоглох мотивацигүй..

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 2:30 am
by Amgaa
Лигт бол бүүр нэг налгар болж дээ. Тэгс хийгээл довтолсон болчихоод л нэг уйтгарын байна, тоглогчид зөвхөн формоо барих гэж л талбай дээр гарсан бололтой, Ирэх тойрогт гарааны хэд бүгд амрах байлгүй. Нойер эхний үеийн дараа хөлийн шилбэний булчин нь чангарсан гээд залуу хаалгач Райдер гарсан. Улли, Юпп, Лёв нар тоглолт үзсэн.

Image

Image

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 12:42 pm
by Amgaa
Image

Ашгүй Нойер гэмтэл аюултай биш 3 дахид Капын хасаг шигшээд Kaiserslautern эсрэг тоглох боломжтой гэнэ. :eek: Ёстой их санаа зовж байсан, санаа амарлаа гэж :-D

Re: ФЦ Байерн Мюнхэн 2013/14: Европын хаад

PostPosted: Sun Apr 13, 2014 6:17 pm
by eNk
:-o за сайхан хожигдсон. Нэг ч хожигдолгүй явж байсан