Page 13 of 15

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 2:01 pm
by kayo
Тэр сүүлд баярладаг бол их муухай харагдана лээ, өөрийх нь баг нь ялчихсан юм шиг л инээлдээд л. Манайхан л лав СЛ-с хасагдсан үед юүн хүмүүстэй уулзаж инээлдэх, бүгд л нэг урвайсан, уйлчихсан амьтад л явдаг, нөхөрт хожигдол бол ямар ч нөлөөгүй байх шиг байсан.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 2:04 pm
by J@x
Зайлуул Зума л өдсөөр байгаад инээлгэсэн шдээ

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 2:43 pm
by 21Grams
Модрич лав Азарт хэд дамжуулчих юман дээр өгөхгүй байгаа харагдсан.. Энэ формгүй амьсгаа угаасаа алдана гээд аничихдаг юм уу. Ахлагч удаан тоглоогүй. Бүр тааруу байсан.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 3:23 pm
by Saiza
Танайх өөрсдөө нээх сонин байрлалаар тоглосон шт ээ. Азар лав тэгж тоглодоггүй.
Ер нь Азарын оронд өөр хүн байсан ч манай хамгаалалт юм хийлгэхээр байгаагүй дээ.



Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 7:55 pm
by Naranbadrakh
J@x wrote:Зайлуул Зума л өдсөөр байгаад инээлгэсэн шдээ

Ер нь инээсэн ч яахав дээ.
Энэ чинь спорт, тэгээд ч талбай дээр зориуд өөрийхөө хаалганд авто гоол хийчихсэн юм шиг Азарыг барьж идлээ.
Хуучин багийн найз нь инээдтэй юм яриад хошигнохоор нь эргүүлээд цохиод авалтай биш,

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri May 07, 2021 8:38 pm
by 21Grams
50 саяд явуулчихна гэсэн яриа гарсан байна шүү. Та хэд буцаагаад авна уу?

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat May 08, 2021 6:21 pm
by Naranbadrakh
10 сая дээр татганаж байж танай Перез CR7-г явуулсан.
Азарыг 100саяаар авсан чинь Азар 3 жилийн дотор CR7-ийн Гэдэсний булчингаас цөөн гоол оруулжээ
Гэнээ

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat May 08, 2021 6:45 pm
by poseidon
Naranbadrakh wrote:10 сая дээр татганаж байж танай Перез CR7-г явуулсан.
Азарыг 100саяаар авсан чинь Азар 3 жилийн дотор CR7-ийн Гэдэсний булчингаас цөөн гоол оруулжээ
Гэнээ

ахаха... үнэн юм уу :loll:

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat May 08, 2021 7:33 pm
by Saiza
21Grams wrote:50 саяд явуулчихна гэсэн яриа гарсан байна шүү. Та хэд буцаагаад авна уу?

:grin: :grin: :grin: :RD

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sun May 09, 2021 12:14 am
by 21Grams
Найзууд найдлага алдалгүй оноо хуваажээ. Маргааш Азарыгаа хараад сууя даа.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sun May 09, 2021 7:03 am
by Jaal_huu
Хожигдолд нэг буруутан хэрэгтэй блаа. Гай нь таарж зума гэж юм инээлгэчихгүюү кккк тэгээд л одоо хамаг юмны буруутан мэт болчлоо шдээ ккк
Мэдээж инээх нээх таатай зүйл бишэээ. Гэхдээ хуучин баг найзууд бна. Куртуа шиг яваагүй болхоор ....
Ер нь танайхан их хөшүүн бна лээ дээ. Рамосыг ирсэн гэхээр нь бас жийрхэж бсан яалтачгүй формгүй блааа

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 10, 2021 9:50 am
by Jaal_huu
Ёоо сая ямар азаар кроосын цохилт гоол болсон юм :) . Ороогүй бол Хазард яаг Real -ийн эсрэг тоглож байна гээд бүүр алхаар байлаа шдээ :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 10, 2021 8:26 pm
by spain man
Нөгөө "манай" шүүгч нар бэнз дээр пэн өгөх газар вар үзээд өгдөггүй, тэгснээ эргэлзээтэй юм дээр сэвилльяд өгчих юм пэн... энэ вар үзээд нэмэр алга...

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 17, 2021 3:01 pm
by Бороо
Бас л драма тойрог боллоо шүү. АТМ яг оноо алдлаа лиг ч ойрхон байна даа гээд харж байсан чинь сүүлд 2 гоол хийчих юмаа. Дараагийн тойрогт АТМ Валладолид-н талбай дээр тоглоно. Валладолид мэдээж унахгүйн төлөө заавал хожих шаардлагатай. Гэхдээ өөрсдөө хожсон ч дээр байгаа Хуэска, Элче нь оноо авчихвал хэцүү л дээ.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 17, 2021 5:23 pm
by Makaveli
Севильяд талбай дээрээ тэнцдэг л хог боллоо шүү. Зун цэвэрлэгээ сайн хийгээсэй.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 24, 2021 2:29 pm
by Бороо
Севильяг нухсан бол лигээ аваад дуусах байлаа. Бэлдсэн тоглолтууддаа бол сайн үр дүнгүүд үзүүлсэн ч дэл сул их оноо алдсаны гай гарлаа. Хоосон цомгүй нэгэн улирлыг үдлээ.

Алабагийн наймааг ирэх 7 хоногт зарлана, Иско, Марсело 2 явах нь тодорхой болсон гэнэ. [Marca]

Ахлагчийн гэрээний асуудал одоо хүртэл шийдэгдээгүй, тохиролцож чадахгүй байгаа юм байна. Улирал дуусчихаад байхад шийдэлд хүрэхгүй байна гэдэг сонин л юм. Арай ч ингээд явуулчихгүй байлгүй дээ.

Бейл Мадридад эргэн ирж. Ирээдүйнхээ талаарх шийдвэрийг Еврогийн дараа гаргана гэсэн.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon May 24, 2021 2:54 pm
by kayo
Дел

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed May 26, 2021 2:13 am
by spain man
Сонирхолтой л улирал боллоо...

Баг шинэчлэгдэх ёстойг харуулсан улирал... Томчуудыг ихэнхийг нухсан мөртлөө багачуулд оноо алдсаныхаа гайг амслаа даа...

Бэртэл гэмтэл арай л байлаа, ла лигт оруулсан гоолоосоо их бэртэл тохиолдсон гэхээр арга ч үгүй юм уу гэмээр, ялангуяа Роныг орлох ёстой Азар тэр чигтээ бүтэн улирал хэвтлээ... Ганц ч тоглолт гавьяа байгуулсан гүй, сүүлд гаргасан үйлдэл нь бүүр тэвчээр барсан үйлдэл болсон...

Гэхдээ бэртэл гэмтлээс гадна баг бүхлээрээ хүсэл тэмүүлэлгүй болсон байх аа, үндсэн цөм болсон баг бараг 12 оноос хойш явж байна... Азарыг эс тооцвол од тоглогч нэмсэнгүй... САФ амжилттай улирлын дараа үргэлж багтаа апдэйт хийж, өлсгөлөн чанарыг нь хадгалж байх зарчим барьж байсан, манайх харин энэ олон жилд ганц нэг залуу тоглогч л нэмлээ... Харин ч Зизугийн мотивацжуулах чадвар сайн тулдаа иймэрхүү үзчихэв үү?

Энэ улиралд онцлох ёстой хүн бол Модрич... Хагас дээр тоглодог хүн ийм насандаа топ түвшинд тоглохыг анх удаа л харлаа... Өнгөрсөн улирлын багийн шилдэг тоглогч...

Бэнзэмаг бас дурдахгүй өнгөрч боломгүй... Багийн мэргэн бууч, пичичид бас хөөрхөн явсан... Нөхөрт 10 гоол хийж тусалсан хүн байгаагүй гэхээр довтолгоог ганцаараа л үүрсэн гэдэг нь харагдана... Гэхдээ л багт хийдгээ хийчихсэн, сэлгээнээс тоглох ёстой хүнээр довтолгооны гол цөмөө хийгээд явж байна... Буруу л даа...

Начог бас онцлох ёстой... Универсал хамгаалагч юм аа...
Испанийн шигшээ дуудах ёстой байсан, гараанд биш ч сэлгээнд баймаар...

Вини хүүгийн хувьд төгсгөл хийж чадахгүй байсаар л... Стэрлингийн тааруухан хувилбар болох нь ээ... Родриго арай дээр санагддаг, нөхрөөс... Гэхдээ физикал, хурд арай илүү... Ямартай ч манай стандарт арай биш.... Мбаппэгийн наймаанд хавчуулчихсан юм сан...

Байдлыг хараад байхад энэ жил дорвитой хөдлөх боломж алга бололтой... Ковид, цэнгэлдэх гээд... Мбаппэг фрий авах гээд хүлээх нь үү, яах нь... Авбал өөр тоглогч горьдоод хэцүү... Санаагаар болдог бол Хааланд Мбаппэ цугттнь дарчих юм сан ккк...

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed May 26, 2021 10:40 am
by Kro
Алабаг жигүүрт тоглуулах гэж авч байна уу? Сүүлийн 2 улиралд төвийн хамгаалагч хийгээд дууссан даа. Биеийн хүчээ хурдаараа нөхөж тоглоод байсан. Ла лиг чухам ямар онцлогтойг мэдэхгүйм.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Thu May 27, 2021 9:10 am
by Бороо
Image

Зидан маань явах шийдвэр гаргажээ. Хийсэн бүх зүйлд нь баярлалаа, амжилт хүсье.
Конте мөн Интерийг орхихоор болжээ. Зиданыг явах сургаар дараагийн дасгалжуулагчид Аллегри, Конте, Раул 3-н нэр яригдаж байна.
Аллегритай 3 сараас хойш ярилцсан, ирэх нь бараг ойлгомжтой. Гэхдээ Интер, Юве бас Аллегритай холбогдож л байгаа юм байна.

Image

Энэ зун багийг орхих нь бат тоглогчийг улаанаар, эргэлзээтэйг шараар, үлдэхийг ногооноор тэмдэглэжээ.

Image

Ирэх улирлын өмсгөл ийм байх гэнэ.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat May 29, 2021 10:06 am
by Бороо
Image

Алаба албан ёсоор Реал Мадридын тоглогч боллоо. 5 жилийн гэрээ хийжээ.

Аллегри яригдаж байсан ч Ювентус руу явахаар болжээ. Одоо Конте, Почетино, Шаби Алонсо, Раул гэж яригдаж байна даа.
Раул, Алонсо 2 ч одоохондоо эртдэнэ байх

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Jun 02, 2021 10:16 am
by kayo
Буцаагаад Анчелитогоо залж байгаан биздээ. Одоо арай хөгшдөхгүй юү. Зидан л биш бол өөр залуу коачуудад найдахгүй байнаа даа.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Jun 02, 2021 10:37 am
by Бороо


Анчелотиг халаад Бенитезыг авчирч халаад Зидан ирээд байж байгаад ажлаа өгөн Лопетегуйгээр орлуулаад нөгөөх нь фейлдэж халагдаад Солари орлоод байж байтал Зидан эргэж ирэн байж байгаад буцаад болиод Анчелотти эргэн ирлээ гэж хаха.

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Jun 02, 2021 10:40 am
by meesh
Ээ Эвэртонг зайлуул шууд мурьж байгаамуу

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Jun 02, 2021 10:57 am
by Бороо
Тэглээ сэтгэл нь хаачихав дээ хаха. 3жилийн гэрээ хийгээд хүрээд ирлээ хэхэ. Жилийн 6 сая евро-н цалинтай гэрээ байгуулсан байна. Эвертонд 11.5 сая фаунд авдаг байсан юмуудаа. Туслахаар нь Арбелоа ажиллах талаар яригдаж байна.