Page 1 of 1

Икер Касиллас

PostPosted: Fri Feb 03, 2012 3:04 pm
by Энэрэл
Image
Икер Касиллас нь 1981оны 5сарын 20ны өдөр Испаний нийслэл Мадрид хотод төржээ. Тэрээр Реал Мадрид болон Испаний шигшээ багийн ахлагчаар тоглодог. Касиллас нь шигшээ багаа ахлан 2008оны Европын аваргад 44жилийн дараа багаа түрүүлүүлсэн мөн 2010оны дэлхийн аваргад ч багаа ахлан анх удаа дэлхийн аварга болгож чадсан юм. Ийнхүү гайхалтай амжилт гаргасныхаа төлөө 2010оны дэлхийн аваргын Алтан Бээлий шагналын эзэн болсон юм. 2008оны Европын шилдэг хөлбөмбөгчинд тэрээр нэр дэвшин 4т орсон бөгөөд энэ нь хаалгач хүнд бол бахадмаар амжилт юм. 2009онд тэрээр Дэлхийн шилдэг хаалгачийн чансааг тэргүүлсэн юм. 2008, 2009, 2010, 2011оны бэлгэдлийн шигшээн хаалгачаар тодорсон юм.

Image
Касиллас нь 1990оноос өдийг хүртэл Реалтай хувь заяагаа холбосон бөгөөд Анхны тоглолтондоо дулаан хувцас өмсөөгүй болохоор хүйтэнд даарч бээрсэн хүү 7 гоол хаалгандаа алдаж байсан байна. Тэрээр яг одоогоор Реалын нэрийн өмнөөс 547тоглолтонд оролцоод байна.

Image
Тэрээр үндсэн баг дахь дэбют тоглолтоо 1997оны 11сарын 27ны өдөр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд Rosenborg-н эсрэг хийж байжээ. 1998-99онд Реал Мадридын сэлгээнд сууж байв. Тэр үед манай үндсэн хаалгач Bodo Illgner байжээ.

Image
2000онд АЛ-н финалд Валенсиг 3:0ддэг тоглолтонд тэрээр гараанд гарсан бөгөөд энэ өдөр тэрээр 19нас хүрч байж. Дараа жил нь Bodo Illgner зодог тайлсанаар тэрээр 1номерийг эзэмших болов. 2002оны АЛ-н финалд тэрээр 68дах минутанд сэлгээгээр орж ирэн тоглолтонд оролцсон юм. Учир нь гараанд гарсан хаалгч César Sánchez Domínguez тоглолтын дундуур бэртсэн юм. Энэ өдөр тэрээр маш олон гайхалтай хаалтуудыг хийж өөрийнхөө ур чадварыг дэлхий нийтэд харуулсан юм. Энэ тоглолтонд 2:1 хожиж АЛ-н 9дэх цомоо өргөж байсан билээ.

Image
2007-08оны улиралд тэрээр амжилт дүүрэн байсан бөгөөд багаа 31дэх удаагаа Ла Лигийн цомоо өргөхөд тусалсан юм. Тэрээр энэ улиралд лигийн 36тоглолтонд оролцож 32хон бөмбөгийг хаалгандаа алдсан юм. Касиллас нь 2008оны 2сарын 14ний өдөр багтайгаа гэрээгээ сунгаж 2017он хүртэл болгосон юм. 2009оны 2сард тэрээр Реал Мадридын нэрийн өмнөөс хамгийн олон тоглолтонд оролцсон хаалгач болж чадсан юм. Өмнө нь энэхүү рекордыг Paco Buyo 454 тоглолтонд оролцсон амжилтаар эвдэж байсан юм. Энэ үед Касиллас дөнгөж 27настай байв. 2009оны зун Манчестер Сити клуб Касилласын төлөө 129сая фунт амласан боловч тэрээр багтаа үнэнч үлдсэн юм.

Image
2010онд багийн амьд домог Раул багаа орхисноор ахлагчийн тууз Касилласт шилжсэн билээ. Тэрээр энэ улирал нийт багаа ахлан амжилттай нэгэн улирлыг үдсэн юм. Багийнхаа 18 жил хүртээгүй цомыг нь 18 дахь удаагаа хүртэхэд нь түүний оруулсан хүч гавъяа их.

Image
Касиллас нь шигшээ багийн дэбютээ 16настайдаа Испаний 17хүртэлх насны шигшээд тоглосноор эхэлж байсан юм. Тэрээр 1997онд Испаний 17хүртэлх насны шигшээнхээ хамт 17хүртэлх насны шигшээн аварга болсон чадсан юм. 2жилийн дараа хөлбөмбөгийн залуучуудын дэлхийн аваргад мөн UEFA-CAF Meridian цомд түрүүлсэн юм. Касиллас нь үндсэн шигшээ багийнхаа дэбютыг 2000оны Европын аваргад хийсэн бөгөөд Шведийн эсрэг анх гарсан байна. Тэрээр 19нас 14өдөртэйдөө хийж байж. 2002оны дэлхийн аваргад тэрээр Канизаресын сэлгээ болж байж. 2006онд шигшээ багийн ахлагч Раул шигшээ багаасаа зодог тайлснаар тэрээр шигшээ багийн ахлагчийн туузыг зүүх болсон юм. Касиллас нь шигшээ багаа ахлан 2008оны Европын аварга, 2010оны Дэлхийн аваргад түрүүлсэн билээ.

Image
Касиллас нь 2009оноос эхлэн Спортын телевизийн сэтгүүлч Sara Carbonero-тай үерхэж байгаа

Image

Тэрнийг өнөө цагийн шилдэг хаалгач гэдэгтэй маргах хүн ховор бизээ..

http://www.youtube.com/watch?v=paVQBmgjiLA

http://www.youtube.com/watch?v=4Sv-GmAO8FE

Re: Iker Casillas

PostPosted: Sat Mar 31, 2012 5:01 am
by Могжоохон
Сайхан хаалгач, даанч Мадридынх юм даа :ногоон:

Re: Iker Casillas

PostPosted: Sat Mar 31, 2012 6:18 pm
by Энэрэл
Касиллас бол өөрөө Барселонд төрөөгүйдээ маш их баярладаг биз хэхэ :ногоон:

Re: Iker Casillas

PostPosted: Mon Apr 02, 2012 11:21 am
by spain man
Image

Re: Iker Casillas

PostPosted: Fri Apr 27, 2012 10:53 pm
by Энэрэл
Image

Re: Iker Casillas

PostPosted: Sun May 20, 2012 7:33 pm
by Realist922
Энэрэл wrote:Касиллас бол өөрөө Барселонд төрөөгүйдээ маш их баярладаг биз хэхэ :ногоон:

:eek:

Re: Iker Casillas

PostPosted: Sat Jun 09, 2012 8:01 pm
by Энэрэл

Re: Iker Casillas

PostPosted: Tue Jun 12, 2012 1:39 am
by budee
Агуу агуу

Re: Икер Касиллас

PostPosted: Mon Jul 09, 2012 12:46 am
by Энэрэл
ImageImageImage

Re: Икер Касиллас

PostPosted: Wed Aug 01, 2012 6:08 pm
by Realist922
икэр касияас гэх нь зөв юм бишүү касиллас гэхэр нэгл харагдаад байна

Re: Икер Касиллас

PostPosted: Sat Aug 18, 2012 2:15 am
by Hacka
Image