Page 4 of 7

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Jun 12, 2023 12:00 pm
by Gooner
Зак wrote:
kayo wrote:Оуэн заменд суусаар байгаад таарсан доо, хөөрхий, Роналдо, Раул хоёрын араас яаж гархав. Вүүдгэйт ч бүтэлгүйтсээр байгаад таарсан даа. Мкманнин харин гайгүй байсан байх, нэмээд Бек яахав дажгүй, гэхдээ ганцхан лийгийн цомтой байх шүү. Гэснээс бүгд реалд тоглож байсан юм байна, ер нь англичууд испанид хэл, уснаас болоод чаддаггүй байхаа. Триппер Атлетико мадридад хэсэг байсын байна.

Макманаман Ливерпүлд байсан шигээ, Бэкхэм Юнайтедад байсан шигээ сайн бол байгаагүй дээ.

Бэкс СМ-д тоглоод тоглолт нь нээх сайн гараагүй, гэхдээ дажгүй байсан санагддаг.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 5:39 am
by spain man
Жүүд Бэллинхэм 5 дугаар авчээ… Зизуд дуртай байсан гэнэ…. Гараа байлгүй дээ… Одоо Бэллингэм, Камавинга, Чуамэни эсвэл Бэллинхэм, Камавинга, Валвэрдэ гэж тогломоор байна аа… Кроос, Модрич 2 ын нэгнийх нь л сунгахад хангалттай байсан санагдах юм…

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 11:20 am
by Цоомоо
Кроос - Модрич хослолыг яалтчгүй олон жил нүдсэн, ирэх улиралд шилжилт аажмаар хийсэн нь бараг зөв биз.
Дундын шугам бол аймаар л боллоо.
Барсагийн хагасууд гэхээр арай ур чадвар, скиллд илүү анхаарсан, бие бялдар сул.
РМ-ынх бол техник, атлетик чанар сайн гээд нэлээн ялгаатай болж байна. СЛ-ын том тоглолтуудад, ялангуяа ПЛ-ийн багуудтай яах аргагүй энэ ялгаагаараа сайн үзнэ л дээ РМ.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 2:29 pm
by 21Grams
Бэллинхэм ухаалаг яриа хөөрөөтэй, зөв хүмүүжилтэй залуу байна. Тоглолт нь Камавингархуу юу?

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 3:13 pm
by Цоомоо
ДА-аар Францтай хийсэн тоглолтоос өөрөөр үзэж байгаагүй.
Ерөөсөө алдаа гаргахгүй, гүйцэтгэлээ тултал нь сайн хийж тоглож байна лээ.
Характер нь бол бүр хэзээний багийнхаа хамгийн туршлагатай, лидер тоглогч нь аятай.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 4:46 pm
by spain man
21Grams wrote:Бэллинхэм ухаалаг яриа хөөрөөтэй, зөв хүмүүжилтэй залуу байна. Тоглолт нь Камавингархуу юу?


Манай Камавинга бас л аймаар дирэкт тоглолттой гар шдээ ккк... Бөмбөг өөр дээрээ ер нь удаагаад байдаггүй... Бэллинхэмийг харахаар илүү скиллтэй, илүү бөмбөг эзэмшдэг санагдсан... 10 номерын тоглогч см дээр тоглоод байгаам шиг...

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 4:49 pm
by spain man
Гэснээс Дортмунд яагаад нөхрийг сүүлийн тоглолт дээрээ гаргаагүй вэ... Лигийн тайтлаа тэрнээс болоод алдсан л гэж бодож байна... Сэлгээгээр ч оруулаагүй байсан шд... Багтайгаа асуудал үүсгэсэн юм байх даа..

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 6:23 pm
by Boldono
Погба шиг л юм бишүү

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Jun 16, 2023 6:42 pm
by 21Grams
Өвдөгөө бэртээчихсан байгаад сая хагалгаанд орсон гэсэн. Тэрнээс тоглох байсан байх аа.
Одоо Кэйн-г л аваад ирээсэй. Бэнзийг бүрэн утгаар орлох довтлогч өөр байхгүй дэг.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Jun 19, 2023 3:49 pm
by Gooner
Хэн мэдэх вэ..
Өөр нэг соурс бол мань хүн улирал дуусахаас өмнө Реалтай урьдчилсан тохироогоо хийчихсэн, назгайрсан гэсэн. Ялангуяа тайтл шийдэгдэх сүүлийн 3 тойргийн үеэр бэлтгэлээсээ хоцроод эрч нь сулраад дуртай дургүй байсан юм биш үү, тэгэнгүүт нь нэг тоглолт бандсан, тэр нь 33-р тойргийн тоглолт, тэрэнд Дортмунд хожсон. Сүүлийнх дээр баг нь хожигдож байсан ч гаргаагүй, халаалт хийлгэсэн ч гэсэн гаргаагүй шд..

Сүүлийн тойрогт тэгээд өөрсдөө мал царайлсан л даа шар харууд..

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Sun Jun 25, 2023 12:15 am
by spain man
Мбаппэ драма хэд дэх ч юм бэ сийзн явж байна…

Нөхөр энэ жил Псж дээ үлдээд гэрээгээ дуусгавал 150 сая евро халааслах юм байна, тэгээд ирэх жил үнэгүй ирээд сайнинг фий гэж 120 сая аваад цалин гэж тохиролцсон байж… Псж харин фрий алдахыг хүссэнгүй… Манайх ок одоо авья гэвэл Мбаппэ лояалти бонус 90 сая, сайнинг фий 120 сая еврогоо алдчих гээд байгаам байна… Энийгээ золиослоод ирвэл ок… Алцагнаад байвал битгий аваасай сдаг…

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Jun 27, 2023 2:04 pm
by Moza
spain man wrote:Мбаппэ драма хэд дэх ч юм бэ сийзн явж байна…

Нөхөр энэ жил Псж дээ үлдээд гэрээгээ дуусгавал 150 сая евро халааслах юм байна, тэгээд ирэх жил үнэгүй ирээд сайнинг фий гэж 120 сая аваад цалин гэж тохиролцсон байж… Псж харин фрий алдахыг хүссэнгүй… Манайх ок одоо авья гэвэл Мбаппэ лояалти бонус 90 сая, сайнинг фий 120 сая еврогоо алдчих гээд байгаам байна… Энийгээ золиослоод ирвэл ок… Алцагнаад байвал битгий аваасай сдаг…


Free toglogch avhad hurtel zavaardag bolje.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 11:45 am
by El Payaso
Жүүд чинь ч шууд дасаж бна аа. Хэдэн ч гоол оруулав.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 1:18 pm
by kayo
Эвгүй эхэлж байна шүү, яахав гоол нь амархан гоолууд байсан ч зүтгэл, мэдрэмж нь сайн юм.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 1:46 pm
by Өсөхбаяр
Англи тоглогч хэзээ Ла лигт ингэж сайн тоглолоо гээд санаанд оркуу бх чинь. Бекс ч яахав сүүлд Триппер А.мадридад овоо хөөрхөн тоглосон. анзаардаггүй бсан эднийх сайн зохицох шинжтэй юмаа

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 1:48 pm
by Цогоо
Бэллингэм гэхдээ Англидаа бол тоглож байгаагүй биз дээ? Германаас ирсэн гэхээр яг англи маягийн тоглолт байхгүй байх л даа.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 2:34 pm
by Devil 7
Бирмингемд бгаагүй билүү чэмпионшипд...Манайх хальт сонирхож бсан санагдаж байна

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 2:48 pm
by poseidon
Манай Бирмингэмийнх шүү дээ... Жюд гоолдоод Реал оноо алдаад яваасай цаашдаа. хаха

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Sep 04, 2023 10:07 pm
by rednasca
Бирмингэм чинь бүр дугаарыг нь мөнхлөөд байлуу яаалаа?... хэхэ...

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 9:42 am
by spain man
Авто гоолоор бүртгэгдсэн ч Фэдэгийн цохилт аймаар байлаа..

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 9:53 am
by poseidon
тэр яахвээ... Бэллингэм аймаар байнаа???? Бараг тоглолтоосоо олон гоол+дамжуулалттай байгаа юу? Гоолын одтой байгаад байна уу? ер нь л лаг тоглоод байна уу?

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 1:53 pm
by spain man
Гоол ч яахав дээ… манайх л довтлогчгүй нь төдий зэрэг гэж бодоод байгаа шд… 9 номэргүй, Родриго энэ жил гараа руу орж ирээд финиш үнэн тааруу байна… Вини бас гэмтэж байгаад эргэж ирсэн гэх мэтээр гоол хийх хүнгүй… Байрлалаа сайн эзэлдэг юм билээ…

Миний хувьд Модричийг орлох хүн чухал бгаа болохоос хагас дээрээс 20 гоол хийдэг, тийм хүн нэг их сонин биш санагдах юм… Хүмүүс англи болохоор гь ч тэр үү, Гоол их хийж байгаа болохооо рь ч тэр үү, аймаар хайп яваад байгаа юм шиг анзаарагдаад байгаа…

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 2:29 pm
by Цоомоо
Гоолын тоо ч яахав. Гоол хийхгүй бол муу байна шүү гэх байрлалын ч хүн биш.
Тап-ин үүд нэлээн байгаа гэж байсан.
Яг тоглолтын агуулгыг тодорхойлох нөлөө үзүүлэх Зидан, Модрич хэмжээнд хэр дөхөх вэ одоогоор мэдэхгүй байна. Одоогийн хайп нь бол тийм хэмжээнд хүрчихээд л байна.
Ямар ч байсан тэр лидершип, сэтгэлзүй нтр бол аймаар л юм байна лээ.

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 2:50 pm
by spain man
Тэххх... Яг перформанс нь тийм супер байгаа юу гэвэл үгүй... Гэхдээ потенциал бол байгаа л харагдах юм... Тэр Жирона дээр өгсөн дамжуулалт бол Модричоос сурсан... Ингээд хөгжөөд явбал дажгүй болж магадгүй ээ... Дөнгөж хорьтой хүүхдээс хэт их юм хүлээж байж бас магадгүй... Хайп их байгаад байгаа болохоор...

Гэснээс багийн уур амьсгал янзын л харагдаад байгаа... Модрич, Кроос нтэр гээд ахмадууд доод хэдтэйгээ эго нтэргүй их гоё дотно байж чаддаг юм шиг... Чуамэнигийн гоолын дараах твитүүд, Гоолын сэлэбрэшн нтэрээс хараад байхад...

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Oct 04, 2023 9:28 pm
by Өсөхбаяр
spain man wrote:Дөнгөж хорьтой хүүхдээс хэт их юм хүлээж байж бас магадгүй... Хайп их байгаад байгаа болохоор...

манайх бүр 16 тай хүүхдэд найдаад бхад :ногоон: