Brooklin NETS Шинэ давалгаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Sun Sep 19, 2010 6:37 pm

Дэвин Ламар Харрис
Image
1983 оны 2-р сарын 27нд Вискенсон мужын Милоуки хотноо Терри болон Жулие Харрис нарын хүү болон мэндэлжээ.
Түүний аав Терри сагсан бөмбөгийн улаан донтон байсан ажгуу. Тэгээд хүүдээ бөмбөг, бэлтгэлийн хувцас, зурагт хуудас, бичлэг гээд бүхий л зүйлээр дутаадгүй байжээ. Харрис ахлах сургуульд байхдаа үнэхээр гайхалтай гар бөмбөгчин байжээ. Гар бөмбөг тоглосон эхний жилдээ бүсийнхээ бүхий л шагналыг бөөндцөн гэж байгаа. Дараа жилдээ тэрээр гэнэт л сагсан бөмбөгт орж эхэлсэн. Ахлах сургуульд түүхийг Ноён Сагсанбөмбөг гэж хочилдог байжээ. Тэрээр сургуулийнхаа онооны болон ялигдалгүй цувралын рекордыг эзэмшдэг.
Түүний 20 дугаарын Вискенсонд 2007 онд мөнхөлжээ.
ҮСБХ-ны Драфтын өдөр Даллас маверикс баг нэгэн том наймаанд зэхэж байлаа. Жерри Стэкхаус, Кристиан Литнер, Энтоун Жэймисон нарын оролцсон наймаанд Визардсын 5дахь сонголтоор авсан Харрис Маверикс багт ирсэн билээ.
Тэрээр Рүүки улиралдаа нэгэн өвөрмөц амжилтыг үзүүлсэн юм. 48 минут тоглосон гэж бодвол ҮСБХ-ны бүх тамирчдыг таслалтаараа тэргүүлсэн явдал байлаа. 3.15 таслалтыг нэг тоглолтод гэсэн дундаж үзүүлэлт гарсан юм. 2007-2008 оны улиралд түүний бүхүү л үзүүлэлт сайжирч байсан юм. 14.8 оноо 5.6 оновчтой дамжуулалт 2.1 таслалт. Тэр ч бүү хэл багийн дэд авлагч болоод байлаа. 2008 оны 2-р сарын 19 өдөр цонх хаагдахаас өмнөхөн Нью Жерсигийн торнууд Марк Кубаны саналыг хүлээн авсанаар Ван Орн, Терентон Хассел, Марис Аггер, Дисигана Диоп нараар Жэйсон Кид, Малик Аллен, Антони Райт солигдсон юм.
Торнуудын төлөөх анхны тоглолтоо Бугнуудын эсрэг хийж 21 оноо 5 дамжуулалт өгсөнөөр сайхан эхэлсэн.
Тэрээр Торнуудын баатар болсон нь.
Юу вэ гэвэл. 2008 оны 11 сарын 30нд 1993 оноос хойш хожиж чадахгүй байсан Финиксийн нарнуудыг Д.Харрис бараг л ганцаараа хожисон.Тэр тоглолтод Харрис үнэхээр супер тоглолт үзүүлж байлаа. Эхний хагас 21 оноо авсан ба тоглолт дуусахаг 47 оноо 15 оновчтой дамжуулалт өгсөн байсан юм. Мөн 5 самбар, 5 таслалт гэж байгаа. 12-р сарын 19нд Даллас Айзод цэнгэлдэхэд зочилон ирсэн юм. Хуучин багийнхаа эсрэг хийсэн эхний тоглолт байсан учир тэрээр бүхий л нөөцөө шавхан тоглож байлаа. Тэр тоглолтод 41 оноо 13 оновчтой дамжуулалт өгчээ. Тэр тоглолтод Торнуудын фэнүүд Баярлалаа Марк Кубан гэсэн самбар барисан байсан юм.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Saiza » Mon Sep 20, 2010 1:30 am

гоё нийтлэл бна шүү...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Mon Sep 20, 2010 2:47 pm

Жэйсон Фрэйдерик Кид.
Image
Энэ хүний тухай бичих гэхээр нэг л сүрдээд байх юм. Би 10 жилийн хүүхэд байхдаа оноо л авч байвал хамгийн сайн тоглогч гэж боддог байлаа. Жордан, Мэлоун, Аллен Хьюстон, Глен Робинсон, Жамал Машборн гээд л гаруудыг шүтдэг байж билээ. Оюутан боллоо тэр үед Кид маань Финикст харъяалалтай байлаа. Тоглолт нь таалагддаг залуу байсан юм. 2001 онд Кид манайд ирэхэд тоглолтыг нь илүү шимтэн үзэх болсон юм. Тэр миний сагсан бөмбөгийг үзэх үзэл, сагсан бөмбөгийн талаарх төөрөгдөл, тоглолтын хэв маяг, сагсан бөмбөгийн талаарх бүхий л зүйлийг маань өөрчилсөн дөө. Энэ хүн байгаагүй бол би аягүй бол одоо Кобигийн ч юм уу Лэброны фэн болчихсон хөөрчихсөн явах байсан бизээ.
Төрсөн. 1973 оны 3-р сарын 23
Нутаг. Калифорни муж улсын Сан Франсизко
Өндөр. 1м93см өндөртэй
Жин. 95 килограм.
Фрафт. 1994 оны 2дохь сонголт
Хоч. Киднап, Бяцхан Профессор, Хүүхэд, Гоц ухаантан гэж хочилдог. Түүний хамгийн том хоч бол Ноён Триплэ Дабл
Кидд маань 6 хүүхэдтэй айлын ууган хүү болж төржээ. Багаасаа дүү нараа захирах, удирдан чиглүүлэх манлайлах үүрэг ноогддог байсан нь сагсан бөмбөгийн Оюун ухаантан болоход нь ихэд нөлөөлсөн гэж өөрөө яридаг. Тэрээр хүүхэд ахуйдаа хөлбөмбөгт нугасгүй дуртай, бас ч гэж сайн тоглодог байжээ.
Сан Жозеп Норт Дам(Калифорнийн Аламедад байдаг) ахлах сургуульд домогт дасгалжуулагч Фрэнк Лапортын удирдлага дор эхний улиралдаа гайхамшигийг бүтээсэн юм. Улсын аварга болохдоо тэрээр нэг тоглолтод дунджаар 25 оноо, 10 оновчтой дамжуулалт, 7 самбар, 7 бөмбөг таслалт хийж хүмүүсийн нүдийг духан дээр нь гартал гайхшруулж байлаа. Ахлах сургуулийн хамгийн том шагнал болох Нэйсмитийн нэрэмжит бүх америкийн өсвөрийн шилдэг тамирчин боллоо.
1155 оновчтой дамжуулалтаар бүх цагийн үеийн жагсаалтын 1т, 2661 оноогоор жагсаалтын 7д жагсдаг билээ. Тэрээр Калифорни мужийн шилдэг ахлах сургуулийн тоглогчоор 2 удаа. Бүх Америкын МкДоналдсын шилдэгээр мөн 2 удаа шагнагдсан бөлгөө.
Кид ахлах сургуулиа төгсөөд Коллежуудын урилгад дарагдсан гэж байгаа. Бүгд л түүнийг багтаа харахыг хүсч байсан юм. Харин тэрээр бүхнийг алмайруулсан сонголт хийсэн нь өнгөрсөн улиралд хамгийн муу амжилттай тоглосон(10 - 18) Калифорнийн их сургуулийг сонгосон явдал байлаа. Эхний улиралдаа 13 оноо 7.7 оновчтой дамжуулалт, 4.9 самбар, 3.8 таслалт хийсэн нь Оны шилдэг залуу тоглогч болгосон юм. Тэр улиралд хийсэн 110 таслалт нь одоог хүртэл нэг улиралд хийсэн залуу тоглогчын Рекорд болон үлдсэн юм. 220 дамжуулалт нь сургуулийнх нь дээд амжилт болон үлджээ.
Дараа жил нь тэрээр бие болоод тоглолтын хувьд улам сайжирсан байлаа. 16.7 оноо, 9.1 оновчтой дамжуулалт, 6.9 самбар, 3.1 таслалт хийснээр ахиад л баахан цол гуншин нэмсэн юм. Бүх Америкийн 1-р багт нэрлэгдэж, Шилдэг тоглогч, шилдэг хамгаалагч, НСАА-ын аварга боллоо.
ҮСБХ-д Орсон нь
1994 оны драфт бас л чанга драфт болсон юм. Грант Хилл, Глен Робинсон, Жэйсон Кид, Донел Маршал, Жуван Ховард, Брайн Грант, Жэйлон Рөүз нарын залуучууд байлаа. Милоуки Букс эхний сонголтоор Глен Робинсонг авч Далласчууд Киддыг сонголоо.
Эхний улиралдаа 11.7 оноо, 7.7 оновчтой дамжуулалт, 5.6 самбар дундчилж трипле даблаар ҮСБХ-ны оддыг тэргүүлж улмаар Оны шилдэг залуу тоглогчын шагналыг Грант Хиллын хамтаар хүртжээ. Гэвч баг нь ҮСБХ-ны сүүл мушгиж ердөө 13 хожисон байлаа.
1996-1997 оны улирлын өмнөхөн Финикс Даллас 2 томоохон солилцоо хийж Кидд нарнуудынх болсон. Кидд Финикст гайхалтай тоглолт триплэ даблаа үргэлжлүүлсээр л байсан юм. Кид маань бас л хэрэндээ тохоно шүү дээ.
http://www.youtube.com/watch?v=YS-ncY6N ... re=related
2001 онд Ж.Кидд маань Стифон Марбери болон хэдэн хэдэн тоглогч оролцсон солилцоогоор манайд ирлээ.
52-30 гэсэн сайн амжилт үзүүлж ҮСБХ-ы Хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагналын санал асуулгад 2-р байр эзэллээ. 2 жил дараалан бүсийн аваргаар тоглоход л Ж.Киддийг ямар агуа тоглогч болохыг дэлхий харсан байх. Довтолгоо зохион байгуулах, довтлох, хамгаалагчдыг төөрүүлэм дамжуулалт, хамгаалалт гээд л тэрэнд чадахгүй юм байхгүй. 2007 оны 4-р сарын 7-д Висенити, Кидд 2 1989 онд Пиппен, МЖ 2ын 1 тоглолтод 1 багийн 2 тоглогч триплэ дабл хийсэн амжилтыг давтсан юм.
Марк Кубан түүнийг Далласт буцаан авчирсан ч тэр солилцоогоор бид Харрисыг олж авсан билээ.
2004, 2006 оны Олимп дэлхийн аваргын бүтэлгүйтлийн дараа АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ баг одоо цаг үеийн хамгийн шилдэг оддын цуглуулгыг бүрдүүлж багийн дасгалжуулагчаар Дюкийн Их сургуулийн Майк Шишевскийг томилсон билээ. Энэ шигшээ багт Ж.Кидд маань холбон тоглогч болон дасгалжуулагчын дуслагчаар оролцосн юм. Бэлтгэлийн үеээр Крис Пол, Дэрон Уильямс нарт өөрийн туршлага ур чадвараа харамгүй хуваалцсан. Түүний тухай шигшээ багийн бүх тоглогч магтаалын үгээр булж байлаа. Эерэг энергитэй хүн гэж байдаг бол тэр нь Кидд билээ.
Түүний үзүүлэлтээс.
43 оноо. 19 самбар, 25 оновчтой дамжуулалт, 4 блок шот, 7 бөмбөг таслалт, нэг тоглолтонд хийсэн кареерынх нь өндөр үзүүлэлт.
Холын зайн шидэлт гүйцэтгэсэн тоогоороо №3
Холын зайн овочтой шидэлтээрээ №5
Оновчтой дамжуулалт хийсэн тоогоороо №2
Нэг тоглолтод дундаж дамжуулалтаараа №5
Бөмбөг тасалсан тоогоор №4. 2343
Тоглосон минутаар №12 44,036
Нэг тоглолтод тоглосон минут №8 37,1
2009 оны 12-р сарын 4ны судалгаагаар.
Оноо+оновчтой дамжуулалт гэсэн дабле даблаар №2. (374)
2010 оны 5-р сарын 13-ны судалгаагаар
105 триплэ дабл хийсэн амжилтаар №3 жагсаж байна. Одоо тоглож байгаа тоглогчдоос хол тасархай үзүүлэлт билээ.
Орчин үеийн нягт хамгаалалт, өндөр зэрэглэлийн тамирчдын эсрэг трипле дабле бөөндөх нь хэцүү шүү. Тэрээр трипле даблын мэргэжилтэн. Түүнд дөхөх үзүүлэлтийн ЛЖ л үзүүлж магадгүй. Сүүлд нь хөгжимт эвлүүлэг.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby meesh » Mon Sep 20, 2010 5:24 pm

:-D :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Наагий » Mon Sep 20, 2010 7:51 pm

найс :-D ! амжилт шүү!!! К.Мартинийxийг уншмаар байна хэхэ
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Бээгий » Mon Sep 20, 2010 9:01 pm

Грэмлин амжилт...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Doyo » Mon Sep 20, 2010 9:13 pm

:-D Кид ч үнэхээр агуу холбогч шүү.
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Tue Sep 21, 2010 10:56 am

Багийн хамгийн ирээдүйтэй тоглогч
Брүүз Лопез
Image
Төрсөн. 1988 оны 4-р сарын 1. Калифорни мужын хойд Холливүүдэд төржээ.
Өндөр. 2м13см
Жин. 120кг
Түүний өвөө нь Колородагийн их сургуульд сагсанбөмбөг нааддаг байжээ. Тэгээд 2 ач хүүдээ сагсан бөмбөгийн авъяас, бие хаагаа өвлүүлэн үлдээсэн юм.
Брүүки болон түүхний ихэр дүү Робин нар сагстай холбоотой бүхий л зүйлийг хамтдаа хийдэг байжээ. Бие хаа нас ур чадвар ойролцоо 2 хүү хэн хэнийхээ ур чадварыг өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Брүүки нэг удаа найзуудтайгаа гадуур яваад гэртээ иртэл гэрийнхэн нь Робин өнөөдөр цагирган дээрээс довтолсон гэж оройн хоолон дээр ярилцаж байжээ. Робин ч яаж тохсон тухайгаа ярьж гарчээ. Брүүкийн хор шар нь буцалж бүхэл бүтэн 3 цаг тохох гэж ноцолдсон боловч чадсангүй. Маргааш нь өглөө эртлэн босож эхнийхээ оролдлогоор л нэг гараараа цагирган дээрээс довтолсоноор ихэр 2-ын хооронд өдөр болгон Цагирган дээрээс довтлох тэмцээн болдог болжээ. Тэд Винсенити, Т-Мак, Коби, Жэй-Рич нарыг дуйраан өдөржингөө л тохолтын тэмцээнд хийдэг болсон байна. 2006 онд Ихэрүүд Бүх Америкын МкДоналдсын тэнцээнд Өден, Дюрант нарын хамт оролцсон байна. Самбар доор уйгагүй тэмцэгч Брүүкийг ҮСБХ-д орно тэр тусмаа Драфтын эхний тойргийн эхний 5 сонголтоор сонгоно гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.
Коллежийн кареер
Брүүки маань Стэнфордын Их сургуульд элсэн орсон эхний жилдээ шилдэг 10 шинэковуудын нэгээр тодорсон юм.
Дараа жил нь түүний амжилт эрс өссөн байна. 19.3 оноо, 8.2 самбар, 1.5 о/дамжуулалт, 2.1 хаалт хийсэн байна.
2008 оны 3-р сарын 31-нд Ах дүүс маань ҮСБХ-ны драфтад орохоо албан ёсоор мэдэгдлээ.
ҮСБХ-д
Драфтын 10 сонголтоор Брүүки Торнуудын бүрэлдхүүнд, Робин харин 15дахь сонголтоор Нарнуудынх боллоо.
Эхний жилдээ л өсөх ирээдүйтэй нэгэн гэдгээ баталсан юм.
154 хаалт хийсэн нь бүх тамирчдын №4 жагссан байлаа. Нэг тоглолтод хийсэн хаалтаараа №9 жагссан юм. Шинэковын хувьд бахдам амжилт шүү дээ. Мөн шилдэг шинэ тоглогчдын жагсаалтын №3, бүх шинэ тамирчдын 1-р багт нэрлэгдлээ.
Түүний хамгийн сайн найз Райн Эндерсон юм байна. Энэ залууд найдах хэрэгтэй энэ жил супер тоглолт үзүүлэх нь тодорхой.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Чуугий » Tue Sep 21, 2010 10:57 am

naagi wrote:найс :-D ! амжилт шүү!!! К.Мартинийxийг уншмаар байна хэхэ

Урд талын хуудсанд нь байгаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby crusader » Tue Sep 21, 2010 8:05 pm

гоё гоё. Терренс Уиллиамсыг зав зай гарвал оруулаарай
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby kamizake » Tue Sep 21, 2010 10:43 pm

Яаая Кид ч агуу шүү ярих юм байхгүй
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Wed Sep 22, 2010 10:34 am

Деррик Бернард Фэйворс
Image
Төрсөн. 1991 оны 7-р сарын 15нд Жиоржиа мужийн Атланта хотод төрсөн. ҮСБХ-ны хамгийн залуу тоглогч.
Өндөр. 206см
Жин. 112кг
Хоч. Багийн хоч нь Райм.
Байрлал. Хүчний довтлогч-Төвийн тоглогч
Драфт. №3
Нуль ирээдүй ханхлуулсан залуу маань 2009 оны ахлах сургуулийн шилдэг 5 тоглогчын нэг юм байна.
Scout.com цахим хуудасны тоглогчдын жагсаалтын №1, алдарт спортын суваг болох ESPNU-ын жагсаалтын №2, Rivals.com цахим хуудасны жагсаалтын №4 шагсаж байлаа. 2009 оны 3-р сарын 14 нд Өмнөд Атлантагийн их сургуульд тоглон мужийн аварга болжээ. Аваргын тоглолтод тэрээр 38 оноо 21 самбараас авалт хийж баллаж тавьжээ. Түүнийг Бүх Америкийн МкДоналдсын нэгдүгээр багт нэрлэжээ. МкДоналдсын тоглолтын Хамгийн Үнэ цэнэтэй тоглогч болсон юм.
Тэрээр ахлах сургуулийнхаа сүүлийн жилд 28.1 оноо, 13.3 самбар, 5 хаалт, 3 таслалт, 2 оновчтой дамжуулалт хийсэн байна.
Жиоржиагийн Технологийн Их сургуульд элсэн орж амжилттай 1 жил тоглоод ҮСБХ-д элссэн юм.
http://www.youtube.com/watch?v=99Od-U5IF4s
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Wed Sep 22, 2010 5:33 pm

Кармело манайд ирж магадгүй сураг гарах боллоо. Харж л байя.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Funky » Thu Sep 23, 2010 10:52 pm

Энэ жилийх нь онцлох наймаа манай хуулиас гадуур нөхрийг авчиxсан

Хуулинд захирагдахгүй залуу ч энэ жил иx юм дуулганадаа ааа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 9:55 am

Funky wrote:Энэ жилийх нь онцлох наймаа манай хуулиас гадуур нөхрийг авчиxсан

Хуулинд захирагдахгүй залуу ч энэ жил иx юм дуулганадаа ааа


Харин ээ танай залуу хэр байх юм байгаа юм. Өнгөрсөн улиралынх шиг байвал хэрэг болохгүй биз. Энтони Морроу л довтолгооны олон сул талыг нөхнө дөө.
Холын зай, Дундын шидэлтүүд нь орох юм бол жинхэнэ хэрэг болно. Т.Уилламс гараанд гарах биз.
Холбогч - Дэвин Харрис
шидэгч хамгаалагч - Энтони Морроу
жижиг довтлогч - Терренс Уиллиамс
хүчний довтлогч - Деррик Фэйворс
Төвдөө - Брүүк Лопез
гэж л гараанд гарах байх. Өнгөрсөн жилийн оноо явдаггүй байдал эрс сайжирна. Сэлгээч арай дээр болсон байгаа.
Т.Мюрфи, Т.Оутлоу, Ж.Фармер, С.Грэйхэм, Крис Хамфрис гээд дажгүй бас ч гэж.
Ямар нэг солилцоо явагдахгүй бол энүүгээрээ л балбалцах байх. Өнгөрсөн 2 улиралтай харьцуулахад эрс сайжирсан харагдаж байгаа.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby suldees » Fri Sep 24, 2010 9:59 am

хангалттай 35 хожно аягүй 7-8 аар гараад ирж мэдэх байхшүү .2004 бас 05 нарт Мемфис нэг бас манай буллс нэг тэгэж гарч ирж байсан эвгүй шүүдээ залуус
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby suineg33 » Fri Sep 24, 2010 11:27 am

gremlin wrote:Дэвин Ламар Харрис
Image
1983 оны 2-р сарын 27нд Вискенсон мужын Милоуки хотноо Терри болон Жулие Харрис нарын хүү болон мэндэлжээ.


Коллежид алдарт Бо Райны удирдлага доор Уисконзин Баджерүүдын төлөө 2002-05 оны хооронд 3 жил тоглосон. Дөнгөж Америкт очоод анх коллежийн сагсанд НБА-с илүү дуртай болоод байсан үе л дээ. Эхний 2 жил багийнхаа лидер нь арай л болоогүй байсан, бас холбогч нь ч байгаагүй. Сая дэлхийн аваргаар Шинэ Зеландаас тоглоод байсан Кирк Пэнни энэ багийн холбогч нь, од нь байсан. Харин 3 дахь жилдээ бол яалт ч үгүй од нь байж, Биг 10 конференцийн шилдэг тоглогч нь болсон. Ричард Хамилтонтой их төстэй тоглолттой санагддаг байсан, лигт ороод Эс-Жи болох байх гэж бодож байсан чинь холбогч болчихно лээ. Гэмтэж бэртчихгүй бол гарцаагүй сайн тоглогч оо.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 12:29 pm

suineg33 wrote:
gremlin wrote:Дэвин Ламар Харрис
Image
1983 оны 2-р сарын 27нд Вискенсон мужын Милоуки хотноо Терри болон Жулие Харрис нарын хүү болон мэндэлжээ.


Коллежид алдарт Бо Райны удирдлага доор Уисконзин Баджерүүдын төлөө 2002-05 оны хооронд 3 жил тоглосон. Дөнгөж Америкт очоод анх коллежийн сагсанд НБА-с илүү дуртай болоод байсан үе л дээ. Эхний 2 жил багийнхаа лидер нь арай л болоогүй байсан, бас холбогч нь ч байгаагүй. Сая дэлхийн аваргаар Шинэ Зеландаас тоглоод байсан Кирк Пэнни энэ багийн холбогч нь, од нь байсан. Харин 3 дахь жилдээ бол яалт ч үгүй од нь байж, Биг 10 конференцийн шилдэг тоглогч нь болсон. Ричард Хамилтонтой их төстэй тоглолттой санагддаг байсан, лигт ороод Эс-Жи болох байх гэж бодож байсан чинь холбогч болчихно лээ. Гэмтэж бэртчихгүй бол гарцаагүй сайн тоглогч оо.

Харин тиймээ гол нь гэмтэхгүй л байх хэрэгтэй. Бидний хэлдэгээр шилбэний булчингийн гэмтэл, шагаа, тахимны шөрмөсний гэмтэл нь бага зэрэг хөндүүртэйгээр өнгөрсөн улиралыг өнгөрөөсөн. Шинэ улиралд уржнангийнх шигээ тогловол манайх плэй-офф мөрөөдөж болох л юм.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 12:33 pm

Нисдэг залуугийн шилдэг 100 данк байна даа.
http://www.youtube.com/watch?v=ExFCJ5Hhokw
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 12:34 pm

Нисдэг залуугийн 2000 оны Сиднейн олимпын тоглолтуудын үеээр хийсэн данкууд.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 12:35 pm

Нисдэг залуугийн Каролинагийн их сургуульд байх үеийн топ10 данк гэнэ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Fri Sep 24, 2010 12:41 pm

Энэ Фэйворсын биеийн хөгжил үнэхээр сайжирсан байна шүү.
Image
Алдарт реппер Жэй Зи.
Image
Шинэ улирлын тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ:
Бид 2010 оны чөлөөт агентаас илүү ихийг хүлээж байлаа. Гэвч бидний сансанаар болсонгүй. Бид Хааныг авч чадаагүй учираас шууд Б төлөвлөгөөнд орсон. Яг үнэндээ би Хаан Жэймсийг ийм сонголт хйихийг нь мэдэж байсан гэжээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby gremlin » Sun Sep 26, 2010 12:08 am

Хүүеэээ цаана чинь манайд ҮСБХ супер од тоглогч ирж магадгүй болоод байна. Мело Бои. Бараг л ирэх гээд байна. Одоо Мелог дагаад баахан фэнтэй болох нь дээ ашгүй. хэхэ
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Наагий » Sun Sep 26, 2010 8:17 am

мэлө аль багт очно тэр багийг харна.
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: NEW JERSEY NETS 10-11

Postby Бээгий » Sun Sep 26, 2010 11:38 am

Where will Carmelo Anthony play next season?

Denver
5099 - 21%

New Jersey
11318 - 47%

Other
7640 - 32%
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests