Utah JAZZ 2009-10

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Utah JAZZ 2009-10

Postby Chin-T-Mac » Fri Sep 25, 2009 12:37 am

танайх яаж авах юм? Бүүзэр явах нь бол тодорхой харин аль баг яаж аван нь л сонин байна даа...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8328
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby WALCOTT » Fri Sep 25, 2009 12:47 am

жэрмэйнэ куэнтин or quinn 2 оор свап+бэлэн мөнгө, драфтийн эрх гэх мэт хувилбарч олон янз байгаа .....

одоогоор манайхаас өөр PF дээр сул бэлэн гараанд гаргачих баг байхгүй болхоор бараг ирчих болвуу сэлгээнд суултай биш ер нь бол ирнэ хэзээ яaж гэдэг нь ? байндаа
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Utah JAZZ 2009-10

Postby Chin-T-Mac » Fri Sep 25, 2009 11:51 am

Haslem Яагаав?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8328
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Должко » Fri Sep 25, 2009 2:36 pm

Boozer яахар болсон бэээ энэ багтаа байгааз дээээ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Utah JAZZ 2009-10

Postby Цоомоо » Wed Oct 21, 2009 11:55 pm

Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.

Юта Жазз – Улирлын өмнө

Карлос Бузер өнгөрсөн улиралд дундаж оноо (21.1), минут (34.9), бөмбөг таслалт (1.2) -аар хувийн дээд амжилтуудаа тогтоож, 81 тоглолтонд оролцож, Бүх оддын тоглолтонд уригдсан гэх мэт өөрийн шилдэг улирлаа хийсэн. Ер нь тогтвортой тоглодог, сайн тоглогч.

Гэхдээ Юта Жазын гол хүн биш. Юта бол Дерон Уилльямсын баг. Хэрэв Юта улирлын болоод плей-оффын бүх тоглолтоо өөрийн талбай дээр хийдэг бол маргаангүй лигийн хамгийн шилдэг баг байх байсан. Тэд өнгөрсөн жил талбай дээрээ 37 хожиж, 4 хожигдсон нь Бостоноос 2 хожлоор илүү байсан. Мөн сүүлийн 2 жилийн улирлын тоглолтон талбай дээрээ 82 тоглосноос 70-д нь хожсон. Харин айлын талбай дээр 37-45 гэсэн 50%-ийн амжилтанд ч хүрэхгүй үзүүлэлттэй. Багууд плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийхийн төлөө тэмцдэг, үүнд их ач холбогдол өгдөг. Ютагийн хувьд бол плей-оффт талбайдаа олон тоглолт хийх эрх авах нь онцгой чухал асуудал.

Жазз талбайдаа олон тоглолт хийх эрх авахын тулд энэ улиралд өнгөрсөн улирлаас сайн тоглох хэрэгтэй. Ингэхийн тулд тэд ямар өөрчлөлт хийв. “Соутвэст” дивизионы аварга Нью-Орлеанс энэ зун хаана ч ашиг тусаа өгч чаддаг Жеймс Позигоор хүчээ зузаатгасан. “Пасифик” дивизион болон “Өрнөд” конференцийн аварга Лейкерст Андрью Байнум хүч нэмнэ.

Харин Жаззад?

Бараг юу ч өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Драфтын шинэ тоглогчид, мөн Бревин Найтыг л нэмж авсан. Гэхдээ энэ нь тэднийг сайжрахгүй, сайн тоглохгүй гэсэн үг биш. Жерри Слоан багийнхаа гол цөм болох Дерон Уилльямс, Карлос Бузерийн хослолдоо найдаж байгаа, тэд өөрсдөө ч, тэднийг дагаад баг нь ч илүү сайжирна гэж үзсэн болов уу. Юта лигийн топ багуудын тоонд яригддаг, ер нь ирэх улирлуудад ч гэсэн аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд байх биз.

Энэ оптимизмийн гол шалтгаан нь магадгүй Дерон Уилльямс. Тэр Ютагийн бүрэлдэхүүний хамгийн авьяастай, ухаантай тоглогч. Дерон Жерри Слоаны довтолгооны гол систем болох заслонтой довтолгоо буюу “pick-and-roll”-ийг гарамгай хийдэг. Тоглолтыг уншиж чаддаг, зохион байгуулж чаддаг. Тэр Крис Полоос удаан л даа, гэхдээ Полоос давуу чанарууд түүнд бас бий. Пол – Дерон 2-ыг байнга л харьцуулж ирсэн, хойшид ч гэсэн харьцуулсаар л байх болно.

ImageДерон шинэ тоглогчийн улиралдаа 47 тоглолтонд, 2 дахь улиралдаа 80 тоглолтонд гараанд гарч байсан бол өнгөрсөн улиралд бүх 82 тоглолтонд гараанд гарсан. Нэг тоглолтонд дунджаар 18.8 оноо, 10.5 оновчтой дамжуулалт хийж байв. Тэгвэл лигийн агуу тоглогчдын нэг Жон Стоктон 4 улирал тоглосныхоо дараа ч (25 хүрсэн байсан) Жерри Слоаны багийн үндсэн холбогч болоогүй байсан гэдгийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Мөн Стоктон хэзээ ч 17.2 онооноос дээш оноо улиралд дундчилж байгаагүй.

Карлос Бузер “20, 10″ (20-с дээш оноо, 10-аас дээш самбар) эгнээндээ хэвээрээ байх болно. Дерон тэр 2 магадгүй хамгийн сайн ойлголцдог хос байх, одоогоор. Бузер сайн тоглох хэдий ч нэгэн асуудал бас байгаа. Тэр нь улирал дуусаад Юта Бузертэй гэрээ хийх хэрэгтэй болно. Бузерийг ангуучлах баг Майамигаас авахуулаад мундахгүй олон байгаа. Тиймээс Бузерыг авч үлдэх хэрэг гарна.

Мехмет Окур төвийн тоглогч гэхэд холын зайнаас амжилттай довтолдог. Өнгөрсөн улиралд нийт 114 холын шидэлт амжилттай гүйцэтгэсэн нь лигийн төвийн тоглогч нарын хэнийг нь ч дагуулахгүй үзүүлэлт. Ер нь ч холоос шидэж чаддаг жинхэнэ төвийн тоглогч түүнээс гадна Трой Мерфи л байх. Хьюстонтой хийсэн плей-оффын цувралд ялалт байгуулахад Окурын энэ чанар маш их хэрэг болсон. Яо Мин түүнийг 3 онооны шидэлтийн бүсэд хамгаалах гэж гарч ирэх гэсээр байтал Окур аль хэдийн шидэлт хийчихнэ. Энэ улиралд ч гэсэн Окур сайн тоглох биз. Гэхдээ мөн л түүний гэрээг шинэчлэх шаардлага энэ улирлын дараа гарна.

3 жилийн өмнөх шигээ биш болсон ч Андрей Кириленко юу хийхээ, ямар үүрэгтэйгээ мэдэж байгаа. Ронни Брьюр, Пол Миллсап нар ч муугүй тоглогчид. Кайл Корверыг ямар ч бэлтгэлгүй бөмбөг хүлээж авсан ч хамгийн хурдан 3 онооноос шидэж чаддаг тоглогч гэж сонсож байсан юм байна. За тийм биш байлаа ч Корвер холоос найдвартай бөмбөгдөнө. Б. Найт нэгэн үе лигийн шилдэг холбогчдын нэг байсан, одоо тэр цаг өнгөрсөн ч Дероны замены үүргийг давгүй гүйцэтгэх байх.

Тоглогчдын хувьд иймэрхүү бол дасгалжуулагч нь Жерри Слоан. Жерри Слоаныг шүүгчидтэй хамгийн муухай харьцдаг, хамгийн бүдүүлэг үгс хэрэглэдэг дасгалжуулагч гэдэг л юм байна лээ. Гэхдээ энэ ямар хамаа байхав, 21 улирал Ютаг удирдсан энэ хүн ажлаа сайн мэдэж байгаа.

Дероныг 4 дэх улиралдаа улам сайжрахыг үгүйсгэхгүй. Сайжрах ч байх. Тиймээс плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийх эрх олж авах нь тийм ч бүтэхгүй зүйл биш. Ютагийн улирлын тоглолтын бодит зорилго конференцтээ эхний 3 байрт орох хавьцаа л болов уу. Яагаад үгүй гэж.

www.sportnews.mn
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Utah JAZZ 2009-10

Postby WALCOTT » Tue Oct 27, 2009 11:02 am

за мормон шашний хотийхоний сонин сайхан...

мэт харпрингийг зодог тайлахийг жаззууд хүлээж байна

Image

учир нь өнөөх л бэртэл гэмтэл мань хүн өвдгөндөө нилээн хүнд гэмтэл авсан ба энэ улирал тоголлоо гэж үзхэд 20 тоглолтоос хэтрэхгүй юм байх тийм учираас энэ улирал 6.5 сая долларийг багаас авах ёстой харпрингийг зодог тайлахийг хүлээждээ.

...........................
Image
кайл корвэр зүүн өвдгөндөө авсан бэртлийн улмаас улирлийн эхний тоглолтуудийг өнжих болоод байна...
...........................
мөн энэ доло хоногт тэд бүрэлдэхүүнээсээ 2 хүн хассан байна

роналд дүприй-
өмнөн чикаго дэтрөйт, сиатл, зэрэг багуудад тоглож явсан түүний хувьд улирлийн өмнөх 7 тоглолтонд оролцож 3.4 оноо 1.6 самбар гэсэн үзүүлэлтийг 11.6 минутанд үзүүлжээ...

пол харрис-
сиракюсийн их сургуулиас гарсан хамааглач, түүний хувьд харамсалтай улирлийн өмнөх 1 ч тоглолтонд оролцоогүй бэлтгэлийн баазад гэмтэл авсанаар тоглолтонд оролцож амжилгүй хасагдлаа.
.........................

мөн бухнуудийн довтлогч тайрус томас жазз-д очих тухай яриаг үгүйсгэсэн байна түүнийг бүүзрээр солих тухай яригдаж байсан юм
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Utah JAZZ 2009-10

Postby Chin-T-Mac » Tue Nov 03, 2009 3:36 pm

Ялзарч байнадаа энэ баг ч нэг л болохгүй юмдаа... Окур бэртэлээс өнөөдөр ирэн сайн тоглосонч бусад нь гойд сайн байсангүй... Шүүгч эдний талд их үлээж байсан тэд харин хангалттай ашиглаж чадаагүй эхний үед гэхэд л Чөлөөт шидэлтээс 10 гаран оноог авсан... овоо барь дөхүүлээд эргээд алдаад байналээдээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8328
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Chin-T-Mac » Fri Nov 06, 2009 2:31 pm

Өнөөдөр чанга Спүрчүүдийг буулгаж авлаа... хослол өнөөдөр сайхан ажиллаа...

Дерон 27 оноо 9 ассист 7 самбар 1 стил 1 блок
Бүүзэр 27 оноо 14 самбар 3 ассист 2 стил 2 блок

Мөн дээр нь Дерон 19-11 хийсэн бол Бүүзэр 20-12 ийг нь хийж маш өндөр хүвьтай тоглолоо...

ЖЖ.Мен харж байна уу чи Пежагаар Бүүзэрийг солих гээд байсан... :mrgreen:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8328
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Бээгий » Fri Nov 06, 2009 6:07 pm

Солицон болч ккк
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Utah JAZZ 2009-10

Postby mudical » Tue Dec 08, 2009 9:26 am

Odoo edniihtai toglono laanaa tanaihiig ... :grin:
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Utah JAZZ 2009-10

Postby Chin-T-Mac » Mon Jan 11, 2010 2:32 am

Манайхтай хийх гээд байгаа солилцоо нь хэн хэндээ үнэн гоё боломжийг гаргаж өгч байгаа сайхан сэлгээ байгаа хийчээсэй...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8328
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby GoDuke » Tue Feb 02, 2010 2:48 pm

za asuultad barag baidaggui yum baina lee manai fanuud... end l bichye daa... AK teserj ehelsenees hoish manai Jazz nice baigaa shuu... 6 wins in a row!
User avatar
GoDuke
 
Posts: 123
Joined: Thu Dec 01, 2005 5:56 pm
Location: Cameron Indoor Stadium

Re: Utah JAZZ 2009-10

Postby GoDuke » Wed Feb 10, 2010 2:22 pm

9 in a row!
User avatar
GoDuke
 
Posts: 123
Joined: Thu Dec 01, 2005 5:56 pm
Location: Cameron Indoor Stadium

Re: Utah JAZZ 2009-10

Postby GoDuke » Tue Mar 09, 2010 12:45 pm

battle for the #2 seed and playoff matchups ehellee dee... 20 more games...
User avatar
GoDuke
 
Posts: 123
Joined: Thu Dec 01, 2005 5:56 pm
Location: Cameron Indoor Stadium

Re: Utah JAZZ 2009-10

Postby Shaggy » Sun Apr 11, 2010 4:36 pm

сонин юмаа энэ багийг дэмждэг хүн монголд байдаггүй юмуу? тоглолт эдэр нь тасарцан багшт өрнөдийн 2 төлөө өрсөлдөөнд орж байгаа ийм багийг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Shaggy » Sun Apr 11, 2010 7:14 pm

Дэрон Виллиамс
Image
Америкийн мэргэжилийн сагсан бөмбөгийн Юта Жазз багийн холбон тоглогч Дэрон Виллиамс нь 1984 онд Вест Виржиниад төржээ. Бага сургуульд байхаасаа түүний спортын авьяас нь илэрч байсан байна. Харин сонирхолтой Дэрон багадаа бөхийн чөлөөтөөр хичээллэдэг байсан бөгөөд 2 ч мужийн аваргаар тодорж байсан юм бна. 2001 онд Техас мужийн Колони дунд сургуульд элсэн орсоноор сагсан бөмбөгийн карераа эхлүүлсэн бөгөөд эхний жилдээ 17 оноо, 9.4 О.Д, мөн 2 таслалт дундажилж байсан байна. Ахлах сургуулийн 2 дохь жилээсээ сургуулийхаа лидер тоглогч болж 17.6 оноо, 8.5 О.Д, 6.1 самбар, мөн 2.6 таслалт дунджилж байсан бөгөөд, энэ жилдээ 29-2 гэсэн амжилтыг үзүүлэн хасагдах шатанд шалгарсан ч хагас шөвөгт хожигодож байжээ. Түүний ахлах сургуульдаа үзүүлсэн амжилтууд нь олон их сургуулиудын хараанд өртөж байсан бөгөөд энэ дундаас Иллинойсын их сургууль түүнийг багтаа нэгтгэж чаджээ. Эхний жилдээ Дэрон 32 тоглолтын 30д нь тоглож 6.4 оноо, 4.3 О.Д дамжуулалт дундажилж байсан байна. 2 дохь жилдээ тэр өөрийгөө бүрэн нээж эхэлсэн бөгөөд дундажаар 14.9 оноо, 8.6 О.Д хийж тухайн жилийн шилдэг 10 т сонгогдож байжээ. 2005 онд тэр өөрийгөө бүрэн нээж Иллинойсын их сургуулийг аваргын тоглолт хүртэл хүргэж чадсан бөгөөд харамсалтай нь Норт Каролинагийн их сургуульд хожигдож байжээ. 2005 оны драфтад тэрбээр албан ёсоор нэрээ бүртгүүлсэн бөгөөд Андрю Богут, Марвин Виллиамс нарын араас драфтын 3 дахь сонголтоот Юта Жазз багийн эгнээнд нэгдсэн байна.

Мэргэжилийн сагсан бөмбөг эхний жил.
Төрөлхийн биеийн хөгжил гойд сайн Дэронд ҮСБЛ т дасахад тийм ч хүнд биш байв. Нийтдээ ҮСБЛ ийн 80 тоглолтод оролцож эхний жилдээ 10.4 оноо, 4.5 О.Д дунджилж байсан сэлгээний, шинэ холбон тоглогчийн хувьд чамлахааргүй үзүүлэлт биз ээ. Тухайн жилийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг драфтын 4 дэхь сонголт болох Крис Пол, Дэроноос ердөө нэг саналын илүүгээр авч байжээ.

Тэр одоо шилдэгийн нэг
2006-2007 оны улирал түүний хувьд үлгэрийн улираллуудын нэг байсан биз ээ. Юта Жазз улирлыг 12-1 гэж эхлүүлсэн бөгөөд энэхүү амжилтанд Софимор Дэроны шилдэг тоглолтын нөлөө чамгүй байлаа. Эдгээр тоглолтуудын бараг бүгдэд нь дабл дабл хийж байсан бөгөөд Мемфисийн эсрэг тоглолтод 21 О.Д өгч байжээ. Энэ улирлын туршид Дэрон, Бүүзэр гэсэн довтолгооны хувилбар маш гайхалтай амжилтад хүрж өөрсдийн Дивизоноо тэргүүлэн ҮСБХ ны Плэй Офын тоглолтод оролцох эрхээ. Авжээ Плэй Офын эхний шатанд Хюстон рокетс багтай тоголсон бөгөөд Яао Минг, Трэйси МкГрэйди нараар удирдуулсан шилдэг багтай 7 тоглолт хийж хожсоноор Юта Жазз 2000 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарсан байна. Энэ долоон тоглолтод Дэрон 20+ дээш оноо, 10+ дамжуулалт гэсэн супер тоглотыг үзүүлжээ. 2р шатанд Өрнөдийн шилдэг Далласыг буулган авсан Алтан Мужийн дайчидтай таарсан бөгөөд Дэроны гайхимшигт тоглолтууд үргэлжилж 6 тоглолтод Алтан мужийн дайчдыг буулган авсанаар Домогт Карл Мэлон болон Жон Стоктон үеэс хойш анх удаа бүсийн аваргын төлөө тоглохоор болжээ. Ур чадвар, олон жилийн хамтач ажиллагаа зэрэг зүйлс бүрдсэн шилдэг Сан Антонио гийн эсрэг төдийлөн хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр 6 тоглолтод хожигджээ. Энэхүү цувралын дараа Дэроны тоглолтын талаар Тим Данкан ярихдаа түүнийг юу хийх гэж байгаг таахын аргагүй гэсэн бол Брюс Бовен түүнийг Жон Стоктонтой зүйрлэн одоо цагийн НБА д дутагдаж буй жинхэнэ плэймекэр хэмээн онцолжээ. Тэрээр Энэхүү улиралд нийт 16 оноо, 9.4 О.Д дамжуулалт дундажилж байсан бол харин плэй офд 19 оноо 10 о.д авж байжээ.

2007-2008 оны улиралд тэрээр 18.8 оноо, 10.5 о.д дамжуулалт дунджилж байсан ч Стив Нэш, Ален Айвэрсон, Крис Пол нарыг даван бүх оддын тоглолтод оролцоход хангалтгүй байлаа. Түүний энэ амжилт нь тухайн жилдээ НБА гийн нийт холбон тоглогч нараас 3т орох амжилт байсныг онцлох хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч бүх оддын тоглолтын үеэр зохион байгууллагддаг Ур чадварын тэмцээнд өөрийн мөнхийн өрсөлдөгч Крис Полтойгоо тулан дээд рекордоор түрүүлсэн билээ. Улирлын туршид Юта Жазз 54–28 гэсэн амжилттайгаар дахин өөрийн бүсээ тэргүүлж плэй офф Хюстонтой дахин таарсан бөгөөд 6 тоглолтод хожиж, 2р шатанд Лос анжелесийн Нуурыханд 6 тоглолтод хожигджээ. Эдгээр тоглолтуудад Дэрон багаа дундаж оноо авалтаараа тэргүүлж байв. Түүний тогтвортой амжилт, талбай мэдрэх чадвар Америкийн сагсан бөмбөгийн мөрөөдөлийн багт багтааж чадсан бөгөөд Бээжинд болсон зуны олимпын наадмаар алтан медал хүртжээ.

2008-2009 улирал түүний хувьд тийм ч таатай байсангүй чамгүй олон гэмтэл бэртэлд орж, мөн багаас нь түүнийг дагадаг байсан хэт жин нэмэх асуудал нь түүний амжилтад сөргөөр нөлөөлж байлаа. Тэрээр энэ улиралд 62 тоглолтод оролцож дунджаар 19 оноо, 10 о.д гүйцэтгэсэн амжилтыг үзүүлжээ. Плэй офд тааруухан тоглож лос анжелесийн нуурыханд хожигдсон

2009-2010 оны улирлын тухай ярихад эрт байх шиг санагдаж байна. Юу гэсэн Дэрон хүсэн хүлээсэн бүх оддын тоглолтын гараанд багтаж чадсан бөгөөд, түүний Юта баг өрнөдийн 2р байрны төлөө ширүүхэн өрсөлдөж байгаа. Одоо 25 настай холбогчийн маань хувьд өшөө илүү шилдэг амжилт гаргах дамжиггүй биз ээ. Магадгүй Карл Мэлон, Жон Стоктоны хүрж чадаагүй аваргын титэмд ч хүрж болох юм.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Наагий » Sun Apr 11, 2010 7:50 pm

шагги баярлалаа, миний дуртай xолбон тоглогч юм байгаан, анклбрэйкүүд нь солойрмоор шүү.
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Utah JAZZ 2009-10

Postby Shaggy » Sun Apr 11, 2010 10:42 pm

удкуу крис пол энэ 2ийн ривалых нь тухай бичиж оруулнаа...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby Наагий » Mon Apr 12, 2010 6:32 pm

оо найс хүлээж байя. би ямар юм бичиж чадах биш уншxаа хүлээгээд байж байя лол
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Utah JAZZ 2009-10

Postby GoDuke » Tue Apr 13, 2010 11:09 am

2 starter (AK, Memo) gemteltei baihad l #2 seed, division title gesen 2 tom zorilgotoi alaltsaad l baina daa...
User avatar
GoDuke
 
Posts: 123
Joined: Thu Dec 01, 2005 5:56 pm
Location: Cameron Indoor Stadium

Re: Utah JAZZ 2009-10

Postby Shaggy » Thu Apr 15, 2010 4:39 pm

с** юмаа өнөөдөр ямар муухай хожигдовоо яджаахад нээх хичээсэн ч гүй хойгуур орж тогломоор байгаан байхдаа...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby GoDuke » Fri Apr 16, 2010 12:34 pm

Roy-less Blazers at home vs. playing in Denver... gants hojil avchihgui...
User avatar
GoDuke
 
Posts: 123
Joined: Thu Dec 01, 2005 5:56 pm
Location: Cameron Indoor Stadium

Re: Utah JAZZ 2009-10

Postby Цоомоо » Sat Apr 17, 2010 2:42 am

Бузер гэйм-тайм десишн гэнэ. Ака-47 2 вийк аут.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Utah JAZZ 2009-10

Postby Shaggy » Sun Apr 18, 2010 1:04 pm

амьсгаа ак хэрэгтэй байнаа 4р үе хамгаалалт жинхэнэ новш болчлоо корвер ямар т1 байнаа....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Utah JAZZ 2009-10

Postby God_Moon_Bloom » Sun Apr 18, 2010 1:51 pm

Окур байхгүй танайх авралгүй ээ.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron