76чууд

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 2:45 pm

Муу сонгодогоороо Портлендийг яаж гүйцэхэв дээ.
Гэхдээ бас гайгүй шдээ.Айверсон,Игги,Далемберт,Яанг,Спэйтс нтр гээл.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 3:02 pm

2004 оноос хойших драфтын сонголтууд бол өнөөгийн 76 - г авч яваа. 98 оноос хойш анх удаагаа 2 - оор сонгох гэж байгаа аж. Хамгийн сүүлд 2004 онд өнөөгийн лидер Андре Игоудалаг сонгосон байгаа. Нэгдүгээр раундын 9 - өөр.
Игги одоо үлдэх хэрэгтэй дээ. Амжилт хараад яваад өгвөл новшын юм болох биз. 2005 онд ахлах сургуулын сурагч Луй Уэллимс сонгосон, бас одоо энэ Оклахомад сайн хамгаалдагаараа алдаршаад байгаа Табо Сефолашог 2006 онд сонгоод наймаалцсан. 2007 онд раунд хоёроор одоо Ютад сая Плэй оффд гараанд гарсан Фесенко, Миамид гурвын аварга болдог Күүк, Тадиус Янг нарыг сонгосон. 2008 онд ирээдүй Мареес Спайс сонгоод 2009 онд Жруй Холидэйг авсан.
Жруй Холидэй нас залуу цус шингэн хүүхэд, их ирээдүйтэй байгаа.

Одоо уг нь Жон Волл - ыг авсан бол сайнсан. 76 холбогч тааруухан, байгаа нь Жруй Холидэй. Гэхдээ Визардс бараг Жон Волл - ыг авч драфтын тэргүүн болсон тав дахь холбогчоор тодрох шинжтэй байна/гэнэтийн үйл явдал гарахгүй л бол/, эсвэл Аренас аа бодоод Еван Тарнер - ийг авч магадгүй. Ер нь гэхдээ сүүлийн хэдэн жилийн драфтын нэгүүдэд хараал хүрсэн юм уу гэмээр байгаа даа. Грег Оден 2 жил дараалж тоглоогүй, том боовоо унжуулсан хэргээр баахан нэр хүнд нь муудсан, царай муутай Вовка Блэйк Гриффин өнгөрсөн улирал тоглоогүй гэх мэт. Энэ жилийнх намхан юм чинь арай дээр тоглох байлгүй дээ.
76 бараг Еван Тарнер авах болов уу?. Тарнер бол жижиг довтлогч хүн. 76 Самуйл Далембэрт гэж төвийн тоглогчоо зарах юмсан гэж байж мэдээж хэрэг доор тоглох хүн авахгүй байх. Самуйл Далембэрт болохоо байлаа гэхэд Элтон Бранд, Мареес Спайс гээд орлох хүмүүс бий. Харин Еван Тарнерийг авчихвал Тадиус Янг жаахан хэцүү болох нь дээ. Байрлал давхцана, адилхан ч тоглолттой.
Янг уг нь том биетэй сайхан хүчний довтлогч болох бололцоотой л доо, 76даа сайн нөөцийн үүрэг гүйцэтгээд байвал аштай юм уу?.
Ямартай ч ирэх жил
Жруй Холидэй
Игги
Еван Тарнер
Бранд
Самуйл Далембэрт
гэсэн бүрэлдхүүн харах бололтой. Гол нь дасгалжуулагчаа зөв сонгох хэрэгтэй, дахиад нэг юу хийхээ мэдэхгүй эргүү мал хармааргүй байна шүү.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: 76чууд

Postby Shaggy » Wed May 19, 2010 3:05 pm

Тэр Холидеиг бүгд шуугиад байхын тийм мундаг юмуу?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 3:08 pm

Мундаг мундаг.
90 оных хамгаалалт,шидэлт сайтай.Одоо жоохон оролт нтр сайн хийдэг болчуул ч ирээдүйд НБЭ-н бас нэг мундаг холбогч болох байх шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 3:08 pm

өнгөрсөн драфтын хамгийн бацаан нь байсан шдээ. Холидэй сая сугалаа татаж 76 - д ноймер хоёр авчирсан. Энэ жил рүүкий байхдаа трипл дабл хийсэн. Өнгөрсөн улиралын НБА - гийн хамгийн залуу тоглогч байсан. Тийм бацаан гэхэд шидэлт сайн, хамгаалалт дажгүй цаашаа явмаар л бацаан байгаа юм даа.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: 76чууд

Postby Bibby » Wed May 19, 2010 3:14 pm

Жруй, Лью 2 бхад Эван Турнер нь дээр биздэ .... харин танай дээр ирэхнү яах нь ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 3:16 pm

Deegii88 wrote:Гоё гоё
Ойрд эхний 3-аар хүн сонгоогүй байх аа тээ

Наад коуллинс чинь аль багт байсын?


Тоглогчийн хувьд бол манайд тоглож байсийн байна.
Коучийн хувьд бол Пистонс,Буллз,Визардс 3г дасгалжуулж байж.
2003 оноос хойш ажилгүй байгаа нөхөр.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 3:24 pm

Чуугий wrote:
Deegii88 wrote:Гоё гоё
Ойрд эхний 3-аар хүн сонгоогүй байх аа тээ

Наад коуллинс чинь аль багт байсын?


Тоглогчийн хувьд бол манайд тоглож байсийн байна.
Коучийн хувьд бол Пистонс,Буллз,Визардс 3г дасгалжуулж байж.
2003 оноос хойш ажилгүй байгаа нөхөр.

73 оны драфтын тэргүүн ч гэж байх шиг, сонгосон баг нь 76.
Хаа байсан 24 жилийн өмнө Майкл Жордан - той Чикагог дасгалжуулж байсан юм байшд. Тэгээд Филд ажилаа өгсөн.
Жаахан тааруухан л гар харагдаж байна даа.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 3:25 pm

Bibby wrote:Жруй, Лью 2 бхад Эван Турнер нь дээр биздэ .... харин танай дээр ирэхнү яах нь ...

Би ч бас Турнерийг л авчаасай гэж бодоод байгаа.
Тэр манайд дутагдаад байгаа лидерийн үүргийг хангалттай нөхчих биз.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby Shaggy » Wed May 19, 2010 3:32 pm

God_Moon_Bloom wrote:
Чуугий wrote:
Deegii88 wrote:Гоё гоё
Ойрд эхний 3-аар хүн сонгоогүй байх аа тээ

Наад коуллинс чинь аль багт байсын?


Тоглогчийн хувьд бол манайд тоглож байсийн байна.
Коучийн хувьд бол Пистонс,Буллз,Визардс 3г дасгалжуулж байж.
2003 оноос хойш ажилгүй байгаа нөхөр.

73 оны драфтын тэргүүн ч гэж байх шиг, сонгосон баг нь 76.
Хаа байсан 24 жилийн өмнө Майкл Жордан - той Чикагог дасгалжуулж байсан юм байшд. Тэгээд Филд ажилаа өгсөн.
Жаахан тааруухан л гар харагдаж байна даа.

хамгийн гол нь зодог тайлсанаасаа хойш сагс хэр их үзэж байсын бол хэхэ :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 5:11 pm

Эмээгийн гар бүүр азтай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 5:45 pm

За тэр яахав, Жон Волл - ыг л авчих хэрэгтэй. Хүсвэл шүүтинг гуард, эсвэл пойнт гуард тоглох чадвартай. Ирээдүйн Уэйд байналээ дээ. Тэрнээс биш ганц Холидэй, Уэллимстэй энэ баг хол явахгүй ээ.
Еван Тарнер авна гэхээр Янг хайран санагдаад байна.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: 76чууд

Postby Должко » Wed May 19, 2010 5:57 pm

Янгаар яадаг юм Уэллимстэй холбоод байхад хангалттай.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 5:59 pm

Янг харин хайран болчих гээд байна.
Уул нь болдог бол Брэнд гэсэн мөнгөний хүүдийг явуулаад Янгаа ПФ-р тоглуулвал.
Далемберт
Яанг
Турнер
Игги
Холидэй л гэмээр байгаам.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 6:02 pm

Янг бол онооны бяцхан машин. Дээр нь хамгаалалт ч сайтай. Гэм нь яахав оноо түүх дуртай мөртлөө шидэлт тааруухан. Нэг тийм оролт хийж оноо авдаг тоглогч, тэр нь ч бараг найдвартай даа. Уэллимс бол 76 - гийн хамгаалалтыг задлаад байдаг талтай. Шидэлт нь орохгүй бол тэгээд л хог болно. Хааяа нэг гарч ирээд тоглолт сэргээж байгаад буцаад суувал юу юм гэхээс биш цаашдын ирээдүй болж тоглолт холбох чадваргүй нөхөр. Ялангуяа холбох чадвар бол бүүр ч таг нөхөр дөө.
Янг уг нь бол хүчний довтлогч юм байгаа юм. Хүчний довтлогч дээр тогловол илүү хурдтай гоёо баг босох юм байгаа юм даа. Уул нь жаахан шидэлттэй байсан бол илүү үнэ цэнэтэй байх байлаа.
Жон Волл нь хамаагүй дээрээ, НБЭ - д захаас аваад Еван Тарнер шиг довтлогч зөндөө байна. Зарим нь ажил олдохгүй Оросын лигээр хэсүүчлээд л.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: 76чууд

Postby Должко » Wed May 19, 2010 6:05 pm

Уэйллимс хайран тоглогч Айверсон ирсэнээс хойш амжилт нь их уналаа даа.....
Одоо бүр ирэх улирлын гараанд хүмүүс хүртэл нэрлэхгүй болчиж.....
Надаа лав Холидэй гэхээсээ илүүтэй Уэйллимс хамаагүй сайн холбоно доо.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: 76чууд

Postby Должко » Wed May 19, 2010 6:07 pm

2008 16 Marreese Speights 8.1 3.9 0.5
2007 21 Daequan Cook 8.0 2.5 1.1
2007 30 Petteri Koponen 0.0 0.0 0.0
2007 12 Thaddeus Young 12.4 4.8 1.1
2006 13 Thabo Sefolosha 5.5 3.6 1.5
2004 9 Andre Iguodala 15.9 5.8 4.6
2002 26 John Salmons 9.7 3.0 2.4
2001 26 Samuel Dalembert 8.1 8.3 0.5
2000 20 Speedy Claxton 9.3 2.5 4.3
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 6:15 pm

Жон Салмонсийг Спурс драфтаар авсан санагдахийм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Wed May 19, 2010 6:22 pm

2008 16 Marreese Speights
2007 12 Thaddeus Young
2007 21 Daequan Cook
2007 30 Petteri Koponen
2007 8 Kyrylo Fesenko
2006 13 Thabo Sefolosha
2005 15 Louis Williams
2004 9 Andre Iguodala
2003 21 Paccelis Morlende
2002 16 Jiří Welsch
2002 16 Sam Clancy, Jr.
2001 26 Samuel Dalembert
2001 8 Damone Brown
2001 28 Alvin Jones
2000 20 Speedy Claxton
2000 19 Mark Karcher

2000 оноос хойш манай драфтаар авсан тоглогчид.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Thu May 20, 2010 9:20 am

НБЭ-н зарим аналистууд манайхыг Georgia Tech-н Деррик Фаворсыг сонгоно гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby Yes Man » Fri May 21, 2010 2:17 pm

За юу байцгаан?... Хаас ап гаяс.......

Манайх драфт 2 аваад мань аймар хаппи..... сонголтын хувьд Аренэсийн асуудалыг шийдвэрлэж байгаад л Визардс ямар хүн авахаа шийдэх байх...... Хоёр холбогч нэг багт амжилт олохгүй л дээ..... Гар бууны мастерыг Никс сонирхоод байгаа гэсэн сураг сая гарлаа..... Гэхдээ 80 сая жилийн 20 саяын үнэтэй гар бууны мастерыг авах юм уу мэдэхгүй......... Эдди Карри гаар солино гэж авч байналээ.........

Ямартай ч топ 5 дотор авбал аз болох байсын, 2 - оор авчихаар бүр азын аз болох шиг боллоо..... Жруй Холидэй бацаандаа дахин талархая...... Коллежийн сагс нэг их сайн үздэггүй ч Жон Волл нь арай илүү санагдаад байгаа...... Арай л НБЭ - д илүү бэлтгэгдсэн тохирсон тоглогч юм болвуу?........
Гэхдээ Еван Тарнер авсан ч харамсах зүйлгүй...... ТОП 5 - аас гадна авсан бол бүр муу юм болох байсан......

Доуг Коллинс гэж гар иржээ..... Энэ Эд Стефански ойрд таалагдахаа болиод байгаа шүү..... Анх ирэхэд нь Билли Кинг явлаа гээд баяр хөөртөй угтсан юм.... Кингээс дутахгүй өөрийнхөө анд нөхөдийг авчраад ажилд оруулаад байх санаатай юм уу даа?....... Гэхдээ Коллинс бас дажгүй гар байна л даа..... Жордан той ажиллаж үзсэн, Грант Хилл дээр ажиллаж байсан, өөрөө тоглогч байсан....... Яахав Жордан дээр ажиллаж түүний хүчинд явдаг ч байсийм билүү? сайн мэдэхгүй юм..... Одоо дөрвөн жил хийсэн гэсэн, харж л байхаас.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 76чууд

Postby Yes Man » Fri May 21, 2010 2:21 pm

Чуугий wrote:НБЭ-н зарим аналистууд манайхыг Georgia Tech-н Деррик Фаворсыг сонгоно гэнэ.

Элтон Бранд байгаа цагт Деррик Фаворс за байг, ер нь том тоглогч авахгүй ээ.....
Бранд сайндаа биш, маш өндөр үнэтэй түүнийг ажилгүй зүгээр суулгаж болохгүй........ Жон Волл ыг авч чадвал гайгүй юм, Тарнер авбал тэгээд л Янг Брандын минутаас хуваагаад эхлэнэ шд.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Fri May 21, 2010 3:53 pm

Уоллыг бол Визардс авах юм шиг байна.
Аренасаа явуулах талаар юм гараад эхэлж.

За тэр яахав Доуг Коллинстой 4н жилийн гэрээ хийж.
1973 онд манайд драфтын 1р сонгогдож 4н удаа бүх ододын тоглолтонд оролцож байсан юм байна.
Дасгалжуулагчийн хувьд Буллз,Пистонс,Визардс 3г дасгалжуулж 332-287 гэсэн амжилт үзүүлж байж.
Одоо энэ хэдэн залуучуудыг гайгүй л удирдаасай гээд харах л үлдэх шив.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 76чууд

Postby Yes Man » Sat May 22, 2010 6:43 pm

Доуг Коллинс - ын талаар өөрийн бодсоноо л бичье......
Юун түрүүнд дотроо Эвэри Жонсон ирвэл дээр юм уу гэж бодож байсанаа одоо хэлье..... Ягаад гэхээр ажиглаад байхнээ 76чууд залуу бүрэлдхүүнтэй учраас сэтгэлзүйгээр тоглоод байх шиг санагддаг...... Нэг тэсрэвэл ямар ч багийг аваад гарчих чадал ордог, нэг уруудахаараа адгийн багуудад хожигдоод эхлэдэг.........

Тиймээс Эвэри Жонсон шиг бүх зүйлийг яг хатуу шаардаж чаддаг, адилхан залуухан, эрч хүчтэй хүн их хэрэгтэй санагдсан...... Гэхдээ Эвэри Жонсон жаахан ядаргаатай, их олон юм нэхээд байдаг шиг санагдсан учраас нэг их сайн яриа болж чадаагүй юм болвуу?...... Гэхдээ одоо хийсэн сонголтонд харамсах зүйл алга.......

Доуг Коллинс - ыг Жордангын замыг засаж өгсөн гавьятай хүн гэж үздэг юм билээ...... Би яаж мэдэхэв, ямар тэр үед сагс үзэх байтугай төрөө ч үгүй байсан юм чинь........ Намайг дөнгөж төрж байх 89 онд нөхөр Чикагод сүүлийн жилээ өнгөрүүлж байж........ Өнөөгийн ахлах дасгалжуулагч алдарт Зен багш Фил Жаксон түүнийг ахлах байхад туслах байжээ........ 03 онд уналтанд орсон Визардсыг Жордангын хамт ахалж байжээ....... Доуг Коллинс.......

Энэ бүгдээс яахав бүр нэг А өгөөд байх хүн биш л байх...... Гэхдээ боломжын сонголт хийчихлээ гэсэн бодол хааяа төрөөд байгаа..... ямар ч байсан 73 оноос хойш НБА - д холбоотой байсан хүн гэхээр туршлага гэж явж өгсөн биз.......

Харин нөгөө талаар бага зэрэг хардалт яваад байгаа...... Манай ерөнхийлөгч Эд Стефански энэ хоёр цуг тоглож байсан 76 - д...... Тэгэхээр Эд өөрийнхөө хүнийг багтаа авчраад ажилд оруулаад байна уу?....... Майкл Жордан байсан учраас өнөөгийн Леброн шиг баг нь нэг хүний тархин дээр яваад байсан юм болвуу?...... гэсэн хардалт бас байна........

Одоо энэ нэг дэхь өдөр юу гэж ярихыг нь сонсоё..... Тэгээд дасгалжуулагчын багаа бүрдүүлнэ биз...... Баг гэдэг маш чухал........ Өнөөгийн Бостоны дасгалжуулагчын баг бол агуу шүү дээ....... Бас Эвэри Жонсон сайн дасгалжуулагчын багтай байсан учраас нилээн сайн амжилттай явж байсан гэх мэт....... өөрөө хичнээн мундаг байгаад бас сайн баг бүрдүүлж чадаагүй бол амжилтаас хойш татах нь тодорхой...... Жишээ нь Денверийн Жорж Карл байна......

Бусад бүх асуудал үүний дараа л хийгдэх, бодогдох ёстой......

За за юутай ч харж л байя......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 76чууд

Postby Чуугий » Tue Jun 08, 2010 6:08 pm

Манайх Торонтотой наймаа хийх гээд байгаа бололтой.
Янг,Луй 2 Торонто руу явж Жак,Беллинели,драфт 13-г нь манайх авна гэнэ.
Сольчуул манайд хохиролтой зүйл алга л байна.
Жак хамгаалалт сайтай дажгүй холбогч Белинели манайд дутагдаад байгаа шүүтэрийн зайг нөхчих байх.
Драфтаар Турнерийг авчихна.
Далемберт
Брэнд
Игги
Турнер
Жак

Бэнч.
Спэйтс
Белинели
драфт 13
Холидэй гээд давгүй л баг бүрдчих гээд байна даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests