1-рт заалт. Тэмцээний хэлбэр:
1.1.1 Тэмцээнд оролцогч Дэвжээ 10 бөхийг цолны үнэлгээнүүдийн нийлбэр нь 120-д багтаж байхаар өөрийн хүссэн байдлаар сонгоно.
1.1.2 Дэвжээний бүрэлдэхүүн зарлахдаа бөхчүүдийн цол, харгалзах оноог заавал бичиж байх бөгөөд дэвжээний бөхчүүдийн нийлбэр үнэлгээг дүгнэж бичиж байна. Жич: Зарим тохиолдолд бөхчүүдийн нэр, цол ижил байдаг бөгөөд энэ тохиолдолд овгийн эхний үсэг, цол, харъяат аймаг сумаар нь ялгаж бичнэ.
Бөхчүүдийн цолны үнэлгээ:
ДАРХАН АВАРГА 30
ДАЯН АВАРГА 29
- | +
УЛСЫН АВАРГА 27
УЛСЫН АРСЛАН 25
УЛСЫН ГАРЬД 22
УЛСЫН ЗААН 19
УЛСЫН ХАРЦАГА 16
УЛСЫН НАЧИН 13
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) АРСЛАН 10
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) ЗААН 9
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) ХАРЦАГА 8
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) НАЧИН 7 байна.
Сумын зааны оноог Фантазид тооцохгүй тул бүрэлдэхүүнд багтаах боломжгүй.. хэрэв бүрэлдэхүүндээ сумын зааныг багтаасан бол сэлгээ хийгээгүй гэж үзэн өмнөх тойргын оноо бодогдсон бүрэлдэхүүнээс оноог бодно..
- | +
2-р заалт. Дэвжээдийн оноо тооцох тухай:
2-р заалт нь дэвжээдийн бөхчүүдийн үндсэн оноо болон урамшуулалын оноо тооцох үйл явцыг зохицуулна.
2.1.1 Тухайн дэвжээний 10 бөхийн 7 нь гарааны (1-ээс 7 дахь) бөхчүүд, 3 нь сэлгээний (8-аас 10 дахь) бөхчүүд байна. Гарааны 7 бөх хүрээгүй тохиолдолд сэлгээний бөхчүүд дэвжээний эзний сонгосон дарааллын дагуу сэлгэгдэн орж гараанд багтана. Гараанд гарсан 7 хүртэлх бөх ҮБФ тэмцээний тусгай дүрмийн дагуу тухайн өдрийн барилдаанд барилдсан амжилтаасаа хамаарч урамшуулалын оноогоо тооцуулна.
2.1 .2 Урамшуулалын оноо бодох журам нь тухайн бөх өөрийн авсан оноо дээр нэмж тухайн дэвжээний"гарааны":
1-р бөх өөрийн авсан онооны 50%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 150 болгож авна.
2-р бөх өөрийн авсан онооны 40%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 140 болгож авна.
3-р бөх өөрийн авсан онооны 30%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 130 болгож авна.
4-р бөх өөрийн авсан онооны 20%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 120 болгож авна.
5-р бөх өөрийн авсан онооны 10%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 110 болгож авна.
6 ба 7-р бөх бонус нэмж авалгүй өөрийн авсан оноогоороо дэвжээндээ туслана.
2.1.3 Барилдсан бөхчүүдийн цолны чанараас хамаарч давсан бол + оноо, унасан бол – оноо авна. Оноо бодох аргачлалыг “Оноо бодох тусгай дүрэм”-д дэлгэрэнгүй тусгасан байна.
2.1.4
2 давсан бөхчүүдэд 200 оноо
3 давсан бөхчүүдэд 300 оноо
4 давсан бөхчүүдэд 400 оноо
5 давсан бөхчүүдэд 500 оноо
6 давсан бөхчүүдэд 600 оноо
7 давсан бөхчүүдэд 700 оноо
...
давааны шагнал болгож нэмж өгнө
3-р заалт. Тэмцээний нэг давааны дүгнэлт:
3.1.1 Тэмцээнд тооцохоор шийдсэн нэг барилдааныг 1 ДАВАА гэнэ.
3.1.2 Нэг давааны дараа "Уралдаант" төрлийн тэмцээний оноо, "Халз тулаан" төрлийн тэмцээний оноо гэсэн 2 дүн мэдээлэгдэнэ.
3.1.3 Барилдааны дараа оноог фантазийн оноо бодох комисс гаргаж танилцуулсан байна.
3.1.4 Нэг даваанд тухайн дэвжээний бөхчүүдийн авсан нийлбэр оноог тус давааны тухайн дэвжээний нийт оноо гэх бөгөөд тэдгээрийн нийлбэрээр уралдах тэмцээнийг "Уралдаант" төрлийн тэмцээн гэнэ.
3.1.5 Дэвжээ бүр даваа бүрт өөр нэг дэвжээтэй амлалтаар болон оноолтоор таарч тэмцэлдэх ба үүнийг "Халз тулаан" төрлийн тэмцээн гэнэ. Халз тэмцээний оноо өгөхдөө уралдаант төрлийн оноог үндэслэнэ.
4-р заалт. Тэмцээний үргэлжлэх хугацаа:
4.1.1 Хаврын тэмцээн Цагаан сарын дараах хамгийн түрүүнд Бөхийн өргөөнд зохиогдсон барилдаанаас эхлэн улсын баяр наадмыг дуустал, Намрын тэмцээн Наадмын дараах хамгийн түрүүнд Бөхийн өргөөнд зохиогдсон барилдаанаас эхлэн Цагаан сарын барилдааныг дуустал тус тус үргэлжлэх ба энэ хооронд БӨ-д зохиогдсон барилдаанууд болон ЦЗ-ийн шийдвэрээр тэмцээнд тооцох болсон бусад барилдаан бүрээр оноо тооцож үргэлжилнэ.
5-р заалт. Ам авах:
5.1.1 Цолтой дэвжээд цолны эрэмбийн дагуу өмнө нь таарч байгаагүй дэвжээг амлана.
5.1.2 6-р тойрог дууссаны дараагаас буюу 7-р тойргоос эхлэн цолтой гал нь өөрөөсөө өндөр "Халз тулаан" төрлийн тэмцээний оноотой буюу эсвэл өөрөөсөө "Халз тулаан" төрлийн оноо нь 6-гаас ихгүй зөрүүтэй галыг амлана.
5.1.3 Цолтой дэвжээнд амлах боломжтой дэвжээ олдохгүй бол үлдсэн дэвжээдээс хамгийн боломжтой дэвжээтэй оноолтоор таарна.
5.1.4 Барилдаан эхлэхээс 1-4 хоногийн өмнө ам авалтыг зарлах ба зарласан хуваарийн дагуу дэвжээд цолны эрэмбийн дагуу амаа авна.
5.1.5 Тухайн өдөр ам авах цагийн хуваарийг “Цолтнууд ам авах болон дүйз гаргах өрөө сэдэвт” оруулах ба өөрийнхөө ам авах цагт урд дэвжээд ам авсан эсэхээс үл шалтгаалан цолтой дэвжээ амаа авч болно.
5.1.6 Өөрийн ам авах цагаас хожимдсон дэвжээ нөхөж ам авч болох ба мэдээж амлагдаагүй үлдсэн дэвжээдээс ам авна.
6-р заалт. Оноолт гаргах:
6.1.1 Цолгүй бөгөөд амлагдаагүй дэвжээд мөн тухайн тойрогт ам аваагүй дэвжээдийг оноолтоор хооронд нь тааруулна. Тус дэвжээдийг "Халз тулаан" төрлийн тэмцээний оноогоор нь буурахаар жагсаасны дараа:
хамгийн эхний дэвжээг өөртэй нь өмнө (6-р тэмцээнд) таарч байгаагүй, хамгийн эхний дэвжээтэй тааруулна. Үлдсэн дэвжээдээс хамгийн эхний дэвжээг олж дээрх үйлдлийг давтан гүйцэтгэнэ.
Ингэхэд сүүл хэсэгт хоорондоо таарсан дэвжээд тунаж үлдвэл тэдгээрийг хооронд нь дахин тааруулж болно.
6.1.2 Тойрог бүрийн дүйзийг барилдан эхлэхээс өмнө “Цолтонууд ам авах болон дүйз гаргах өрөө сэдэвт” гаргана.
7-р заалт. Бөхчүүдийн байрлал, бүрэлдэхүүнд сэлгээ хийх:
7.1 .1 Нэг дэвжээ дараах байдлаар бөхчүүдээ сольж болно. Үүнд:
128-255 хүртэлх бөхийн барилдаанд 2 бөх үнэгүй солино.
256-512 хүртэлх бөхийн барилдаанд 4 бөх үнэгүй солино.
513-дээш тоотой бөхийн барилдаанд 6 бөх үнэгүй солино.
Улсын баяр наадмаар 8 бөх үнэгүй солино.
Бусад тохиолдолд Цэцдийн зөвлөл санал хурааж шиднэ.
7.1.2 Тухайн тойрогт ашиглаагүй боломжоо дараагийн тойрогт ямар нэг байдлаар нөөцлөхгүй.
Дээр зааснаас илүү олон тооны бөх соливол сольсон бөх дутамд тухайн давааны дэвжээний авсан онооноосоо 2000 оноо хасуулна.
7.1.3 Эхний тойрогт зөвхөн шинээр дэвжээ байгуулж барилдаан эхлэхээс 2 цагийн өмнө амжиж зарласан дэвжээдийн оноог бодно.
7.1.4 Эхний тойрогт шинэ дэвжээ байгуулан оролцоход 7.1.1 дээрх заалт нөлөөлөхгүй.
7.1.5 Эхний тойрогт дэвжээ байгуулсанаас хойш сэлгээ солилцоо хийх журмын дагуу сэлгээ хийхийг зөвшөөрнө.
7.1.6 Солилцоо сэлгээг зөвхөн "сэлгээ, солилцоо" (шинэ галаа байгуулцгаая) сэдэвт хийнэ.
Сүүлчийн бичлэгийг баримтлан тэмцээний дүнг бодно.
7.1.7 Сэлгээ солилцоо хийсэн бичлэгт ямар нэгэн засвар хийхийг хатуу хориглоно. Хэрэв зөрчвөл 9-р заалт. Хяналт ба шийтгэл дүрмийн заалтуудыг ашиглан шийтгэлийг ногдуулна.
7.2 Сэлгээ солилцооны нэмэлт дүрэм
7.2.1 Сэлгээ солилцоог барилдаан эхлэхээс дор хаяж хоёр цагийн өмнө, нэг удаа л хийнэ.
7.2.2 Хэрэв нэгээс олон удаа сэлгээ хийх шинэ бичлэг үйлдвэл тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 1 бөхийн оноог хүчингүй болгоно.
7.2.3.Хоёр цаг болон түүнээс дотогш хийсэн сэлгээг сэлгээ хийсэнд тооцохгүй бөгөөд уг дэвжээг сэлгээ хийгээгүй гэж үзэж хамгийн сүүлийн тойргийн оноо бодогдсон бүрэлдэхүүнээр оноог тооцно.
7.2.4. Хэрэв зайлшгүй засвар хийх шаардлагатай болсон тохиолдолд дахин шинэ бичлэг үйлдэх замаар засах боломжтой.
Тайлбар: Бөхийн нэрний үсэг, цол андуурах, гэх мэтбарилдааны үр дүн, оноонд үл нөлөөлөх санамсаргүй алдааг дахин бичлэг үйлдэж засварласан тохиолдолд илүү сэлгээ хийсэн гэж үзэхгүй бөгөөд торгууль, шийтгэл хүлээлгэхгүй.
8-р заалт. Цол олгох тухай:
8.1.1 Тэмцээн дуусахад "Уралдаант" төрлийн тэмцээний оноо "Халз тулаан" төрлийн тэмцээний оноо хоёрын "хэмжээст" нийлбэрээр (уралтаантыг оноог яаж халзруу хөрвүүлж байгаа томъёог ард хавсаргав) нь буурахаар жагсааж эхний 8 байрт шалгарсан дэвжээнд:
1-р байранд шалгарсан дэвжээнд АРСЛАН ЦОЛОНД дүйцэх цол
2-р байранд шалгарсан дэвжээнд ГАРЬД ЦОЛОНД дүйцэх цол
3-р байранд шалгарсан дэвжээнд ЗААН ЦОЛОНД дүйцэх цол
4 ба 5-р байранд шалгарсан дэвжээдэд ХАРЦАГА ЦОЛОНД дүйцэх цол
6, 7, 8-р байранд шалгарсан дэвжээдэд НАЧИН ЦОЛОНД дүйцэх цол олгоно.
8.1.2 Нэг цолны болзлыг 2 дахь удаагаа давтвал дээд цолыг нь дүйцүүлэн олгоно.
9-р заалт. Хяналт ба шийтгэл:
9.1.1 Шинэ Галаа байгуулцгаая. (сэлгээ солилцоо) сэдэвт зарласан сэлгээндээ засвар хийхийг хориглоно. Хэрэв засвар хийсэн бол тухайн дэвжээг булхайцсанд тооцож өмнөх тойрогт оноо бодсон бүрэлдэхүүнээс оноог бодож, тухайн тойрогт сэлгээ хийх боломжтой байсан тоогоор хамгийн өндөр оноо авсан бөхийн оноог хүчингүй болгоно.
- | +
9.1.2 Өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн зарлаж сэлгээ хийсэн тохиолдолд дэвжээний эзэн хариуцлага алдсан гэж үзэж өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож гарсан дүнгээс хамгийн их оноо авсан 1 бөхийн оноог хасаж тооцно.
9.1.3 Дэвжээний бөхчүүдийн цолонд харгалзах үнэлгээ 120-с илүү гарсан тохиолдолд өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 1 бөхийн оноог хасаж дүнг гаргана.
9.1.4 Бөхчүүдийн цолыг андуурч дэвжээний бүрэлдэхүүн зарласан тохиолдолд тухайн андуурагдсан бөхийн оноог тооцохгүй.
Тайлбар: Наадмуудын дараа бөхчүүдийн цол өөрчлөгдсөнийг мэдээгүйгээс андуурах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дэвжээний нийт цолны харгалзах үнэлгээ буруу гардаг тул тухайн бөхийн оноог тооцохгүй. Дэвжээний цолонд харгалзах үнэлгээнээс мөн адил үнэлгээг хасна.
9.1.5 1.1.2 дахь заалтад дурдсан ижил нэр, цолтой бөхийг ялгагдахааргүйгээр бүрэлдэхүүнээ зарласан, сэлгээ хийсэн тохиолдолд тухайн бөхийн оноог тэглэнэ.
9.1.6 Сэлгээ солилцоо хийхдээ 2 ба түүнээс дээш заалтыг зөрчвөл гаргасан зөрчлийнхөө тоогоор дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ.
Тайлбар: Жишээ нь хийсэн сэлгээндээ засвар хийсэн, нийт үнэлгээ 120-с илүү гарсан тохиолдолд засвар хийсний шийтгэл болох өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр үнэлгээтэй 2 бөхийн оноог хүчингүй болгоно. Нийт үнэлгээ 120-с илүү гарсаны шийтгэл болох өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр үнэлгээтэй 1 бөхийн оноог бас хүчингүй болгоно. Ингээд өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцуулахдаа тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 3 бөхийн оноог хасуулна.
9.1.7 Өөр бусад зүйлээр маргаан гарвал гомдол гаргагч нь "хэлэлцүүлэг" сэдэвт цэцдийн зөвлөлд хандан санал хүсэлт гаргана. Үүнийг ЦЗ хэлэлцээд шийдвэрийг энэ сэдэвт нийтлэх ба "дүрэм, журам, ЦЗ-ийн шийдвэрээс" бусад зүйлийг энд бичихийг хатуу хориглож, цэвэрлэж байхыг ЦЗ-ийн гишүүн модератор Оргилд даалгасугай.
10-р заалт. Цэцдийн зөвлөлийн сонгууль явуулах тухай
10.1.1 Цэцдийн зөвлөлийг үндэсний бөхийн фантазийн нийт гишүүдийн санал асуулгаар жилд нэг удаа наадмын дараах тэмцээн эхлэх үеэр олонхийн саналаар сонгоно.
11-р тэмцээний Цэцдийн зөвлөлийн гишүүд
4. СЦ-ын АРСЛАН Гурван арслан (жугдэр_08)
5. СЦ-ын АРСЛАН Уйлган (hosko)
6. СЦ-ын АРСЛАН Шаравсамбуу (Цагаан) (заан, начин чимэгтэй)
8. СЦ-ын АРСЛАН Жижиг аваргын залгамж (Таканохана_Новитзки) (харцага, начин чимэгтэй)
12. СЦ-ын АРСЛАН Оргил (Оргил)
14. СЦ-ын ГАРДИ Хан Алтай (Гүртэнгийн хар) (заан, харцага чимэгтэй)
15. СЦ-ын ГАРДИ Хүчтэн (Чуугий) (заан, харцага чимэгтэй)1. сц.г Гурван арслан (Жүгдэр)
10.1.2 Оноо бодох комисс болон түүний ахлагчийг цэцдийн зөвлөлийн саналаар томилоно.