Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Moderator: Фантази модууд

Цагаан сараас бусад 256 бөхийн барилдаанд үнэгүй хийх сэлгээг 4 байгааг 2 болгох уу

Тийм
5
71%
Үгүй
0
No votes
3 байвал зүгээр
2
29%
 
Total votes : 7

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 22, 2014 6:37 pm

jal wrote:Хуучнаараа явбал зүгээр юм байлээ..

Группт хуваадгийг бол угаасаа болих байх өө, хаврын, намрых гэдгийг л боливол яасым бэ л гэж байгаан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Болдгэрэл » Sat Aug 23, 2014 4:35 pm

Takanohana_Nowitzki wrote:
Чуугий wrote:Мижиддорж арслан уу?

Сая арслангуудын хүндэтгэлийн барилдаан дээр хүнээр түшүүлж л зогсож бна лээ. Бие нь тааруу байх шиг бна лээ.

Мижээ арслангийн ЗҮРХ нь маш муу байна гэсэн мэдээ ирлээ ...
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby orgil_ezo » Mon Aug 25, 2014 8:14 am

Манайхан ямар нам гүм байхын бэ?
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Dondogoo » Mon Aug 25, 2014 12:07 pm

Бөхчүүлтэйгээ адилхан амарч байна оо
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby orgil_ezo » Mon Aug 25, 2014 3:30 pm

Dondogoo wrote:Бөхчүүлтэйгээ адилхан амарч байна оо

Аргагүй аргагүй адилхан бүтэн жил барилдаан хийчихсэн
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Чуугий » Mon Aug 25, 2014 9:52 pm

Dondogoo wrote:Бөхчүүлтэйгээ адилхан амарч байна оо

Зарим нэг нь загасанд явж селфи нтр хийгээд үү? :ногоон:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Dondogoo » Tue Aug 26, 2014 12:06 pm

энэ зун анх удаа амарч байхад
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 28, 2014 11:41 am

14-нд Нээлтийн барилдаантайм бна. Гал нтрээ байгуулж байх уу? 2 долоо хоног л юм бшд.
Хуучнаараа буюу хэсэгт хуваахгүй явдгаараа явна биз дээ? Өөр дүрэм журамд өөрчлөлт оруулчмаар, ярилцмаар юм байгаа билүү? Би бол хавар, намрын тэмцээн гэхгүй, жилдээ 1 л тэмцээн зохиовол ямар вэ гэж бодож бна, нээх олон цолтонгуудтай л боллоо. 2 тэмцээн дараалж барилдаагүй бол зодог тайлуулж байх юм уу? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Чуугий » Thu Aug 28, 2014 11:43 am

Жилдээ нэг тэмцээн гэдгийг дэмжиж байна.
Би аль дээрээс хойш хэлээд л байгаа бонус оноог өгөхдөө нөхөж өгөхөө болъёоо гээд.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 28, 2014 11:59 am

Чуугий wrote:Жилдээ нэг тэмцээн гэдгийг дэмжиж байна.
Би аль дээрээс хойш хэлээд л байгаа бонус оноог өгөхдөө нөхөж өгөхөө болъёоо гээд.

Бонус нөхөж өгөхийг бас яриад үзэхэд буруугүй л санагдана. Ирдэггүй, ирэхээрээ лаачдаг нөхдүүдийг 1 дээрээ зоохоо болих байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Dondogoo » Thu Aug 28, 2014 12:14 pm

Жилдээ нэг барилдаан хийхийг зөвшөөрч байна бас тэр зодог тайлуулахыг дэмжиж байна бас тэр бонус оноо гэдэг нь юу гэсэн үг билээ? :ногоон:
Одоо хүртэл манараа гараагүй л яваашдээ ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Thu Aug 28, 2014 12:20 pm

Dondogoo wrote:Жилдээ нэг барилдаан хийхийг зөвшөөрч байна бас тэр зодог тайлуулахыг дэмжиж байна бас тэр бонус оноо гэдэг нь юу гэсэн үг билээ? :ногоон:
Одоо хүртэл манараа гараагүй л яваашдээ ккк

Өө тэгээд бас гарди гээд байгаа. :ногоон:
Ирээгүй бөхийн оронд доод бөх нь ахиад байрных нь бонусыг авдагийг болиулъя гэж байгаа байх. Ахиад үндсэн оноогоо бол аваал, бонусыг нь авахгүй байх гэж ойлгоод байгаа, зөв үү Чуугий заанаа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Aagii_03 » Thu Aug 28, 2014 12:25 pm

Манайх шиг ирц тодорхойгүй байдаг газар хэтэрхий аз туршсан юм болчих юм биш үү. Бас тэгээд хэт их аз нөлөөлөөд эхэлбэл тэмцээн утгагүй болж магадгүй шд.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Оргил » Thu Aug 28, 2014 12:27 pm

нэгт байрлуулсан нөхөр ирээгүй бол хоёрт байрлуулсан нөхөр нэгрүү гулсаж ороод бонусаа нэгээр тооцож авдагийг хэлээд байх шиг байна...


би хувьдаа дэмжихгүй юм байна..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Dondogoo » Thu Aug 28, 2014 12:51 pm

аан тэр дэмий юм байна шүү хэхэ
байхгүй нь байхгүйгээрээ байгаа нь эрэмбээрээ авдаг оноогоо аваад явсан нь дээр байх
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 12:20 pm

За тэгээд элдэв яриа хөөрөөгүй, шинэ тэмцээнээ эхлэнэ гэж ойлгох уу? Одоо амрахаа больцгоо, бэлтгэл нтрээ хий л дээ. Бүрэлдэхүүн нтрээ зарлацан ч яахав дээ, барилдаанаас өмнө тэрнээсээ 2 сэлгээгээ хийж болоод байдаг биз дээ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby jugder_08 » Tue Sep 02, 2014 12:30 pm

Цэцдийн зөвлөлөө байгуулаад ямар журмаар явахаа шийдээд явъя.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 1:02 pm

Гүртэнгийн хар wrote:1-рт заалт. Тэмцээний хэлбэр:
1.1.1 Тэмцээнд оролцогч Дэвжээ 10 бөхийг цолны үнэлгээнүүдийн нийлбэр нь 120-д багтаж байхаар өөрийн хүссэн байдлаар сонгоно.
1.1.2 Дэвжээний бүрэлдэхүүн зарлахдаа бөхчүүдийн цол, харгалзах оноог заавал бичиж байх бөгөөд дэвжээний бөхчүүдийн нийлбэр үнэлгээг дүгнэж бичиж байна. Жич: Зарим тохиолдолд бөхчүүдийн нэр, цол ижил байдаг бөгөөд энэ тохиолдолд овгийн эхний үсэг, цол, харъяат аймаг сумаар нь ялгаж бичнэ.
Бөхчүүдийн цолны үнэлгээ:
ДАРХАН АВАРГА 30
ДАЯН АВАРГА 29
ДАЛАЙ АВАРГА 28
УЛСЫН АВАРГА 27
УЛСЫН АРСЛАН 25
УЛСЫН ГАРЬД 22
УЛСЫН ЗААН 19
УЛСЫН ХАРЦАГА 16
УЛСЫН НАЧИН 13
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) АРСЛАН 10
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) ЗААН 9
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) ХАРЦАГА 8
АЙМГИЙН (ЦЭРГИЙН) НАЧИН 7 байна.

2-р заалт. Дэвжээдийн оноо тооцох тухай:
2-р заалт нь дэвжээдийн бөхчүүдийн үндсэн оноо болон урамшуулалын оноо тооцох үйл явцыг зохицуулна.
2.1.1 Тухайн дэвжээний 10 бөхийн 7 нь гарааны (1-ээс 7 дахь) бөхчүүд, 3 нь сэлгээний (8-аас 10 дахь) бөхчүүд байна. Гарааны 7 бөх хүрээгүй тохиолдолд сэлгээний бөхчүүд дэвжээний эзний сонгосон дарааллын дагуу сэлгэгдэн орж гараанд багтана. Гараанд гарсан 7 хүртэлх бөх ҮБФ тэмцээний тусгай дүрмийн дагуу тухайн өдрийн барилдаанд барилдсан амжилтаасаа хамаарч урамшуулалын оноогоо тооцуулна.
2.1 .2 Урамшуулалын оноо бодох журам нь тухайн бөх өөрийн авсан оноо дээр нэмж тухайн дэвжээний"гарааны":
1-р бөх өөрийн авсан онооны 50%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 150 болгож авна.
2-р бөх өөрийн авсан онооны 40%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 140 болгож авна.
3-р бөх өөрийн авсан онооны 30%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 130 болгож авна.
4-р бөх өөрийн авсан онооны 20%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 120 болгож авна.
5-р бөх өөрийн авсан онооны 10%-ийг өөрийн оноо дээрээ нэмж урамшуулал хэлбэрээр авна. Ө.х 100 оноо авсан бол 110 болгож авна.
6 ба 7-р бөх бонус нэмж авалгүй өөрийн авсан оноогоороо дэвжээндээ туслана.
2.1.3 Барилдсан бөхчүүдийн цолны чанараас хамаарч давсан бол + оноо, унасан бол – оноо авна. Оноо бодох аргачлалыг “Оноо бодох тусгай дүрэм”-д дэлгэрэнгүй тусгасан байна.
2.1.4
2 давсан бөхчүүдэд 200 оноо
3 давсан бөхчүүдэд 300 оноо
4 давсан бөхчүүдэд 400 оноо
5 давсан бөхчүүдэд 500 оноо
6 давсан бөхчүүдэд 600 оноо
7 давсан бөхчүүдэд 700 оноо
...
давааны шагнал болгож нэмж өгнө

3-р заалт. Тэмцээний нэг давааны дүгнэлт:
3.1.1 Тэмцээнд тооцохоор шийдсэн нэг барилдааныг 1 ДАВАА гэнэ.
3.1.2 Нэг давааны дараа "Уралдаант" төрлийн тэмцээний оноо, "Халз тулаан" төрлийн тэмцээний оноо гэсэн 2 дүн мэдээлэгдэнэ.
3.1.3 Барилдааны дараа оноог фантазийн оноо бодох комисс гаргаж танилцуулсан байна.
3.1.4 Нэг даваанд тухайн дэвжээний бөхчүүдийн авсан нийлбэр оноог тус давааны тухайн дэвжээний нийт оноо гэх бөгөөд тэдгээрийн нийлбэрээр уралдах тэмцээнийг "Уралдаант" төрлийн тэмцээн гэнэ.
3.1.5 Дэвжээ бүр даваа бүрт өөр нэг дэвжээтэй амлалтаар болон оноолтоор таарч тэмцэлдэх ба үүнийг "Халз тулаан" төрлийн тэмцээн гэнэ. Халз тэмцээний оноо өгөхдөө уралдаант төрлийн оноог үндэслэнэ.
4-р заалт. Тэмцээний үргэлжлэх хугацаа:
4.1.1 Тэмцээн 3-р сарын 1-ны барилдаанаас эхлэн улсын баяр наадмыг дуустал үргэлжлэх ба энэ хооронд БӨ-д зохиогдсон барилдаанууд болон ЦЗ-ийн шийдвэрээр тэмцээнд тооцох болсон бусад барилдаан бүрээр оноо тооцож үргэлжилнэ.
5-р заалт. Ам авах:
5.1.1 Цолтой дэвжээд цолны эрэмбийн дагуу өмнө нь таарч байгаагүй дэвжээг амлана.
5.1.2 Цолтой дэвжээ нь "Халз тулаан" төрлийн тэмцээнд өөрөөсөө 6-р бага буюу ихгүй онооны зөрүүтэй дэвжээг амлана.
5.1.3 Цолтой дэвжээнд амлах боломжтой дэвжээ олдохгүй бол үлдсэн дэвжээдээс хамгийн боломжтой дэвжээтэй оноолтоор таарна.
5.1.4 Барилдаан эхлэхээс 2 хоногийн өмнө заанаас доошгүй цолтой дэвжээд цолны эрэмбийн дагуу амаа авах ба барилдаан эхлэхээс 1 хоногийн өмнө заанаас доош цолтой дэвжээд цолны эрэмбийг дагуу амаа авна.
5.1.5 Тухайн өдөр ам авах цагийн хуваарийг “Цолтонууд ам авах болон дүйз гаргах өрөө сэдэвт” оруулах ба өөрийнхөө ам авах цагт урд дэвжээд ам авсан эсэхээс үл шалтгаалан цолтой дэвжээ амаа авч болно.
5.1.6 Өөрийн ам авах цагаас хожимдсон дэвжээ нөхөж ам авч болох ба мэдээж амлагдаагүй үлдсэн дэвжээдээс ам авна.

6-р заалт. Оноолт гаргах:
6.1.1 Цолгүй бөгөөд амлагдаагүй дэвжээд мөн тухайн тойрогт ам аваагүй дэвжээдийг оноолтоор хооронд нь тааруулна. Тус дэвжээдийг "Халз тулаан" төрлийн тэмцээний оноогоор нь буурахаар жагсаасны дараа:
хамгийн эхний дэвжээг өөртэй нь өмнө (6-р тэмцээнд) таарч байгаагүй, хамгийн эхний дэвжээтэй тааруулна. Үлдсэн дэвжээдээс хамгийн эхний дэвжээг олж дээрх үйлдлийг давтан гүйцэтгэнэ.
Ингэхэд сүүл хэсэгт хоорондоо таарсан дэвжээд тунаж үлдвэл тэдгээрийг хооронд нь дахин тааруулж болно.
6.1.2 Тойрог бүрийн дүйзийг барилдан эхлэхээс өмнө “Цолтонууд ам авах болон дүйз гаргах өрөө сэдэвт” гаргана.

7-р заалт. Бөхчүүдийн байрлал, бүрэлдэхүүнд сэлгээ хийх:

7.1 .1 Нэг дэвжээ дараах байдлаар бөхчүүдээ сольж болно. Үүнд:
128-255 хүртэлх бөхийн барилдаанд 2 бөх үнэгүй солино.
256-512 хүртэлх бөхийн барилдаанд 4 бөх үнэгүй солино.
513-дээш тоотой бөхийн барилдаанд 6 бөх үнэгүй солино.
Улсын баяр наадмаар 8 бөх үнэгүй солино.
Бусад тохиолдолд Цэцдийн зөвлөл санал хурааж шиднэ.

7.1.2 Тухайн тойрогт ашиглаагүй боломжоо дараагийн тойрогт ямар нэг байдлаар нөөцлөхгүй.
Дээр зааснаас илүү олон тооны бөх соливол сольсон бөх дутамд тухайн давааны дэвжээний авсан онооноосоо 2000 оноо хасуулна.
7.1.3 Эхний тойрогт зөвхөн шинээр дэвжээ байгуулж барилдаан эхлэхээс 2 цагийн өмнө амжиж зарласан дэвжээдийн оноог бодно.
7.1.4 Эхний тойрогт шинэ дэвжээ байгуулан оролцоход 7.1.1 дээрх заалт нөлөөлөхгүй.
7.1.5 Эхний тойрогт дэвжээ байгуулсанаас хойш сэлгээ солилцоо хийх журмын дагуу сэлгээ хийхийг зөвшөөрнө.
7.1.6 Солилцоо сэлгээг зөвхөн "сэлгээ, солилцоо" (шинэ галаа байгуулцгаая) сэдэвт хийнэ.
Сүүлчийн бичлэгийг баримтлан тэмцээний дүнг бодно.
7.1.7 Сэлгээ солилцоо хийсэн бичлэгт ямар нэгэн засвар хийхийг хатуу хориглоно. Хэрэв зөрчвөл 9-р заалт. Хяналт ба шийтгэл дүрмийн заалтуудыг ашиглан шийтгэлийг ногдуулна.
7.2 Сэлгээ солилцооны нэмэлт дүрэм
7.2.1 Сэлгээ солилцоог барилдаан эхлэхээс дор хаяж хоёр цагийн өмнө, нэг удаа л хийнэ.
7.2.2 Хэрэв нэгээс олон удаа сэлгээ хийх шинэ бичлэг үйлдвэл тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 1 бөхийн оноог хүчингүй болгоно.
7.2.3.Хоёр цаг болон түүнээс дотогш хийсэн сэлгээг сэлгээ хийсэнд тооцохгүй бөгөөд уг дэвжээг сэлгээ хийгээгүй гэж үзэж хамгийн сүүлийн тойргийн оноо бодогдсон бүрэлдэхүүнээр оноог тооцно.
7.2.4. Хэрэв зайлшгүй засвар хийх шаардлагатай болсон тохиолдолд дахин шинэ бичлэг үйлдэх замаар засах боломжтой.
Тайлбар: Бөхийн нэрний үсэг, цол андуурах, гэх мэтбарилдааны үр дүн, оноонд үл нөлөөлөх санамсаргүй алдааг дахин бичлэг үйлдэж засварласан тохиолдолд илүү сэлгээ хийсэн гэж үзэхгүй бөгөөд торгууль, шийтгэл хүлээлгэхгүй.

8-р заалт. Цол олгох тухай:

8.1.1 Тэмцээн дуусахад "Уралдаант" төрлийн тэмцээний оноо "Халз тулаан" төрлийн тэмцээний оноо хоёрын "хэмжээст" нийлбэрээр (уралтаантыг оноог яаж халзруу хөрвүүлж байгаа томъёог ард хавсаргав) нь буурахаар жагсааж эхний 8 байрт шалгарсан дэвжээнд:
1-р байранд шалгарсан дэвжээнд АРСЛАН ЦОЛОНД дүйцэх цол
2-р байранд шалгарсан дэвжээнд ГАРЬД ЦОЛОНД дүйцэх цол
3-р байранд шалгарсан дэвжээнд ЗААН ЦОЛОНД дүйцэх цол
4 ба 5-р байранд шалгарсан дэвжээдэд ХАРЦАГА ЦОЛОНД дүйцэх цол
6, 7, 8-р байранд шалгарсан дэвжээдэд НАЧИН ЦОЛОНД дүйцэх цол олгоно.
8.1.2 Нэг цолны болзлыг 2 дахь удаагаа давтвал дээд цолыг нь дүйцүүлэн олгоно.

9-р заалт. Хяналт ба шийтгэл:
9.1.1 Шинэ Галаа байгуулцгаая. (сэлгээ солилцоо) сэдэвт зарласан сэлгээндээ засвар хийхийг хориглоно. Хэрэв засвар хийсэн бол тухайн дэвжээг булхайцсанд тооцож тухайн тойргийн оноог хүчингүй болгоно.
9.1.2 Өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн зарлаж сэлгээ хийсэн тохиолдолд дэвжээний эзэн хариуцлага алдсан гэж үзэж өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож гарсан дүнгээс хамгийн их оноо авсан 1 бөхийн оноог хасаж тооцно.
9.1.3 Дэвжээний бөхчүүдийн цолонд харгалзах үнэлгээ 120-с илүү гарсан тохиолдолд өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 1 бөхийн оноог хасаж дүнг гаргана.
9.1.4 Бөхчүүдийн цолыг андуурч дэвжээний бүрэлдэхүүн зарласан тохиолдолд тухайн андуурагдсан бөхийн оноог тооцохгүй.
Тайлбар: Наадмуудын дараа бөхчүүдийн цол өөрчлөгдсөнийг мэдээгүйгээс андуурах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дэвжээний нийт цолны харгалзах үнэлгээ буруу гардаг тул тухайн бөхийн оноог тооцохгүй. Дэвжээний цолонд харгалзах үнэлгээнээс мөн адил үнэлгээг хасна.
9.1.5 Сэлгээ солилцоо хийхдээ 2 ба түүнээс дээш заалтыг зөрчвөл гаргасан зөрчлийнхөө тоогоор дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ.
Тайлбар: Жишээ нь хийсэн сэлгээндээ засвар хийсэн, нийт үнэлгээ 120-с илүү гарсан тохиолдолд засвар хийсний шийтгэл болох өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр үнэлгээтэй 2 бөхийн оноог хүчингүй болгоно. Нийт үнэлгээ 120-с илүү гарсаны шийтгэл болох өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцож тухайн тойрогт хамгийн өндөр үнэлгээтэй 1 бөхийн оноог бас хүчингүй болгоно. Ингээд өмнөх тойргийн бүрэлдэхүүнээс оноог тооцуулахдаа тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан 3 бөхийн оноог хасуулна.
9.1.6 Өөр бусад зүйлээр маргаан гарвал гомдол гаргагч нь "хэлэлцүүлэг" сэдэвт цэцдийн зөвлөлд хандан санал хүсэлт гаргана. Үүнийг ЦЗ хэлэлцээд шийдвэрийг энэ сэдэвт нийтлэх ба "дүрэм, журам, ЦЗ-ийн шийдвэрээс" бусад зүйлийг энд бичихийг хатуу хориглож, цэвэрлэж байхыг ЦЗ-ийн гишүүн модератор Оргилд даалгасугай.
10-р заалт. Цэцдийн зөвлөлийн сонгууль явуулах тухай
10.1.1 Цэцдийн зөвлөлийг үндэсний бөхийн фантазийн нийт гишүүдийн санал асуулгаар жилд нэг удаа наадмын дараах тэмцээн эхлэх үеэр олонхийн саналаар сонгоно.
6-р тэмцээний Цэцдийн зөвлөлийн гишүүд
1. сц.г Гурван арслан (Жүгдэр)
2. сц.г Шаравсамбуу (Цагаан)
3. сц.г Оргил (Оргил)
4. сц.з Уйлган (хоско)
5. сц.з Хан Алтай (Гүртэнгийн хар)
6. сц.з Хүчтэн (Чуугий)
7. сц.х Жижиг аваргын залгамж (Таканохана_Новитзки)
10.1.2 Оноо бодох комисс болон түүний ахлагчийг цэцдийн зөвлөлийн саналаар томилоно.
6-р тэмцээний оноо бодох комиссын гишүүд
1.сц.г Шаравсамбуу (Цагаан) - ахлагч
2.сц.х Жижиг аваргын залгамж (Таканохана_Новитзки) - гишүүн
3. ...........................................................

Энэ 1 наян юм болж хэлэлцүүлсэн дүрмээ Дүрэм журам сэдэвтээ тавьчмаар байна даа, хуучин дүрэм л тэнд байгаад байх шиг.
Жилд 1 тэмцээн гэдэг ч өмнө нь яригдсан л даа, 148-р хуудас хавьд байх шиг байна. Гол эсэргүүцсэн нь хавар тийшээ идэвхи сулардаг, сэлгээ хийхгүй алга болдог нөхдүүд бонус болоод дэмий гэсэн санагдана.
Жилд 2 тэмцээн гэвэл заавал наадам, цагаан сараар хуваалгүй, Ерөнхийлөгчийн цомоор хуваавал ямар вэ? 2 тэмцээнийхээ чансааг тэнцүүлэхийн тулд. Хуваариа 1 сайн харж байгаад.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 3:41 pm

Хуваарь харвал Ерөнхийлөгчийн цом ч арай сэрүүдэхийм бнаа, харцага цолны хүндэтгэл л яг таарах юм бна. Эсвэл яршиг юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby mugi19 » Tue Sep 02, 2014 4:27 pm

Наадмаас наадам байвал зүгээр бишүү. Цолтой бөхчүүд өөрчлөгдөхгүй, бөхийн нэг цикл наадам гээд дуусна, наадмын дараагаас намрын нээлтийн барилдаан болтол амралтын байдалтай болохоор аль аль талдаа эрч хүч сулараад дэмий биздээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 4:47 pm

Жилдээ 1 гэвэл Наадмаас наадам л даа. 2 гэвэл, наадам, цагаан сар гэж биш, наадам, өөр 1 барилдаан гэвэл ямар вэ л гэж байгаан. Би бол жилд 1 гэдэг дээр дэмжээд байгаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby mugi19 » Tue Sep 02, 2014 4:53 pm

Цолтой дэвжээ хангалттай олон байгаа юм чинь наадмаас наадам гээл үзвэл зүгээр байна.
14-нөөс шинэ улирал эхэлж байнуу. Ойртож байна шүү, асуудлуудаа шийдэхгүй бол..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Чуугий » Tue Sep 02, 2014 7:28 pm

Наадмаас наадам нь зүгээр ээ.Гал байгуулах шинэ сэдвээ нээчихье.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 02, 2014 7:47 pm

Санал асуулга оруулав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асуулт, хариулт... хэлэлцүүлэг

Postby Dondogoo » Wed Sep 03, 2014 11:12 am

Асуулганд хариуллаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Үндэсний Бөхийн Фантази

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron