БНСУ-ын цанын холбооноос хоёр тамирчны эрхийг бүх насаар нь хориглож байгаагаа зарлав. Тэд өнгөрсөн долоо хоногт Японд болсон Дэлхийн цомын үеэр эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр ийн шийтгэгдсэн гэнэ. Одоогоор хохирогчдын нэрсийг зарласангүй. Харин “Пёнчан 2018”-д оролцсон олимпийн тамирчид болох Чой Жае Ву, Ким Жи Хюн нарын тэмцээнд оролцох эрхийг бүх насаар нь хориглосон гэнэ.

Солонгосын цанын холбоо эдгээр тамирчдыг давж заалдах эрхтэйг онцолжээ.

Цанын холбооны албаны хүмүүс дээрх хоёр тамирчны үйлдлийг бусад тамирчин болон дасгалжуулагчаас авсан ярилцлагын дараа баталж, ийм шийдвэр гаргасан байна. Хохирогч эмэгтэй үүгээр ч зогсохгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бололтой.