Өнгөрсөн өвөл, зуны олимпийн нээлтэд Тонгагийн “Тосонцэнгэл” гэдгээрээ алдаршаад буй Пита Тауфатофуа ойрын хоёр сарын хугацаанд шинэ спорт сонгож, Токиогийн олимпод оролцох зорилготой гэдгээ дуулгажээ. Австралийн радиод өгсөн ярилцлагадаа Пита усан спортын төрлийг сонгож, зуны олимпод оролцохоор төлөвлөж буй гэдгээ ярьсан юм.

Тауфатофуа Риогийн олимпод таеквондагийн төрлөөр оролцож, эхний шатандаа хасагдсан билээ. Үүний дараа гүйлтийн цанын төрлөөр “Пёнчан 2018”-д өрсөлдөх эрхээ авсан тонга залуу 114 дүгээр байр эзэлсэн юм.

Түүнчлэн тонга эр өөрийнхөө амжилтын талаар ном бичиж, цахим худалдаанд гаргахаар идэвхтэй ажиллаж байгаагаа ярилцлагадаа онцолжээ.