ОХУ-ын Дагестаны Махачкала хотын хүнсний дэлгүүрээр Ирланд тулаанч Конор МкГрегорын нэрээр нэрлэгдсэн тахианы мах худалдаанд гарчээ. Тахианы махны нэр нь Конор Мак Грегор.

Энэхүү тахианы махны үнэ 286 рубль буюу 4.12 америк доллар. Энэ мөнгийг Монгол төгрөгт шилжүүлвэл 10,600 төгрөг болох аж.

Оросын дагестан тулаанч Хабиб Нурмагомедов UFC – 205 тулааныхаа дараагаар Конорыг “тахиа” гэж хэлсэн юм. Энэ тулаанд Конор МкГрегор Эдди Алваресийг ялсан бол Хабиб Майкл Жонсоныг буулган авч байв.

Х.Нурмагомедов UFC-ийн түүхэнд аваргын бүс эзэмшсэн анхны орос тулаанч болсон түүхтэй. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Эл Яквинтаг ялснаар аварга болсон билээ.

Аваргын бүс эзэмшсэнийхээ дараа Хабиб нутагтаа очиж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзсан бөгөөд энэ үеэр Конорыг дахин тахиа гэж дуудсан юм.