Австралийн боксчин Тайла Робертсон нэг ч тулалдалгүй Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас медаль хүртэх нь тодорхой болжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 51 кг-д хүч сорих бөгөөд тус наадам эхлэхээс өмнө медаль зүүсэн тамирчин болсон юм. Учир нь түүний жинд ердөө долоон боксчин тулалдахаар бүртгүүлсэн бөгөөд сугалаагаар нэг нь шууд хүрэл медалийн болзол хангах байсан юм. Сонирхогчдын боксын спортод хагас шигшээд орсон тамирчин хүрэл медалийн болзол хангаж, цаашаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болдог билээ. Тэгвэл 19 настай Тайла сугалаанд сондгойрч, медалийн тавцанд зогсох нь ойлгомжтой болов

Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын (Чансаагаар Азийн наадамтай дүйцдэг) боксын төрлийн хагас шигшээ тулаан өнөөдөр болно. Энэ удаагийн тэмцээн Австралийн Куинслэнд мужийн Оксенфорд хотноо болж буй.  Боксчид аваргын төлөөх тулаанаа энэ сарын 14-нд хийх аж.

Энэ жил 19 настай боксчин бүсгүй Куинслэнд мужид төрж, өссөн юм. Түүний дасгалжуулагч Марк Еванс хүрэл медалиа алт болгох гол зорилготой гэж сэтгүүлчдэд ярьжээ. “Сугалаанд бид азтай байлаа. Одоо харин медалийн өнгөө хувиргахын төлөө бүхнээ зориулна” гэсэн юм.