Италийн Милан хотод болж буй уран гулгалтын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд АНУ-ын Натен Чен тэргүүлэв. Энэ удаагийн эрчүүдийн төрөлд Японы Юзүрү Ханюү,  Испанийн Хавьер Фернандес, Канадын Патрик Чан зэрэг одод оролцоогүй. Ингэснээр 2011 оноос хойш олимп, дэлхийд дээрх гурван эрхэм дараалж түрүүлсэн амжилт тасрах нь тодорхой болсон юм.

Чен богино үзүүлбэрийн төрөлд 101.94 оноо авснаар (хувийн дээд амжилтаас нь 2.18 оноогоор дутуу) бусад тамирчдаа манлайлж, ОХУ-ын Михаил Кольяда 100.08 оноогоор удаалж, араас нь АНУ-ын Винсент Зоу 96.78 оноогоор нэхэж явна.

Богино үзүүлбэрийн дараах үр дүн:

1. Натен Чен (АНУ) – 101.94 оноо

2. Михаил Кольяда (ОХУ) – 100.08

3. Винсент Зоу (АНУ) – 96.78

4. Бо Ян Жин (БНХАУ) – 95.58

5. Шома Үно (Япон) – 94.26

6. Кееган Мессинг (Канад) – 93.00

7. Алексей Биченко (Израиль) – 90.99

8. Миша Ге (Узбекистан) – 86.01