Азийн даамын холбооноос зохион байгуулдаг тивийн аварга шалгаруулах 13 дэх удаагийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 21-26-нд БНХАУ-ын Шаньдун мужийн Шиньтай хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Энэ удаагийн Ази тивийн аваргад Монголын талаас бүх насны ангилалд 66 тамирчин өрсөлдөхөөр болсон юм. Мөн дасгалжуулагч, арын алба, хүүхдүүдийн асран хамгаалагч гээд нийт 102 хүний бүрэлдэхүүнтэй тивийн аваргыг зорих аж.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Дөлийн Эрдэнэбилэг, Ганбаатарын Ганжаргал, Равжирийн Манлай, ДДХМ Ганболдын Гэрэлболд, Ц.Хашчулуун, Ц.Отгонбилэг, Спортын мастер Ганболдын Бүрэнболд, спортын мастер Пүрэвийн Лхагвасүрэн нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэй их мастер Мөнхбаатарын Нямжаргал, спортын мастер Ерөөлжавын Ариунзаяа, спортын мастер Ганбаагийн Хэрлэнмөрөн, ихрүүд болох Баатархүүгийн Анужин, Баатархүүгийн Мөнхжин нар оролцох аж.

Сонирхуулахад, энэ жилийн Азийн АШТ анх удаагаа БНХАУ-д болж буй. Шар тивийнхэн 1995 онд Туркменистан улсад анх удаа тивийн аваргаа зохион байгуулсан түүхтэй. Харин манай даамчид хоёр дахь удаагийн Азийн АШТ-ийг 1999 онд Улаанбаатар хотод зохиож, үүнээс хойш манай улсад дөрвөн удаа тивийн аваргаа тодруулсан юм.

Тэмцээнд оролцох манай даамчдын бүрэлдэхүүн:

 

 

Насанд хүрэгчид
Эрэгтэй Эмэгтэй
Д.Эрдэнэбилэг (Их мастер) М.Нямжаргал (Их Мастер)
Г.Ганжаргал (Их Мастер) Е.Ариунзаяа (СМ)
Р.Манлай (Их Мастер) Г.Хэрлэнмөрөн (СМ)
Г.Гэрэлболд (ДДХМ) Б.Анужин (СМ)
Ц.Хашчулуун ДДХМ Б.Мөнхжин (СМ)
Ц.Отгонбилэг ДДХМ
П.Лхагвасүрэн (СМ)
Г.Бүрэнболд (СМ)
Залуучуудын ангилал
Эрэгтэй  Эмэгтэй
Б.Пүрэвжал  Б.Сугаррагчаа
Б.Уудамбаатар  Б.Мишээл
 Э.Хүслэн
17 хүртэлх насны өсвөр
Хөвгүүд Охид
М.Лувсандорж Г.Дүүрэнбилэг
С.Мөнх-Оргил Э.Маргад
Г.Самбалхүндэв Б.Сэлэнгэ
Б.Түвшин Л.Уранмөнх
Б.Бат-Отгон
О.Анхбаяр
14 хүртэлх насны өсвөр
Хөвгүүд Охид
А.Дашчирэв Г.Буяндэлгэр
Б.Энхрийлэн Д.Даваадэжид
П.Эрхэмбилэг Н.Налжормаа
П.Сурмаасүрэн
11 хүртэлх насны өсвөр
Хөвгүүд Охид
Ч.Амаржаргал Э.Энххүслэн
Б.Баасанбар Г.Марал
Б.Чингүүн Ц.Мягмарсүрэн
Н.Содбаяр М.Отгонтунгалаг
З.Содбилэг Г.Шинэсаран
Д.Тэмүүлэн П.Уранцэцэг
Х.Өнөмөнх Б.Есүй
Б.Шандас
Б.Лхагватогтох
8 хүртэлх насны өсвөр
Хөвгүүд Охид
З.Аргабилэг Т.Амин-Эрдэнэ
Д.Ариунзоригт Н.Энхжин
Б.Бат-Амгалан Д.Хонгорзул
Б.Боргил У.Мөнгөншатар
Д.Чингүн С.Нарансолонго
Ч.Жангар Б.Одмөнх
Г.Хувьтөгөлдөр Х.Түвшинжаргал
Н.Түвшинбаяр
Дасгалжуулагч
Ц.Алтанхуяг (Алтан хүү)
Ч.Цагаанчулуун (Хөвсгөл)
Р.Нармандах (БЗД)
Г.Алимаа (Өмнөговь)
Д.Чойжилсүрэн (СХД)
Д.Баттулга (Хасу-Мегастарс)
Д.Элбэг (ЧД)
Б.Дөлгөөн (БЗД)