Өнгөрсөн бямба гаригт Канадын цагдаагийн байгууллага авто машины ослоор Канадын өсвөрийн багийн 15 хоккейчин амь насаа алдсан болохыг зарлав. Эмгэнэлт явдал “Хумболдт Бронкос” багийн 29 гишүүн сууж явсан автобус ачааны тэрэгтэй мөргөлдсөнөөс болжээ. Цагдаагийнхан эхлээд 14 хүн газар дээрээ нас барсан гэж мэдэгдсэн бол 15 хохирогч эмнэлэгт хүргэгдсэн аж. Эдгээрээс гурав нь маш хүнд бэртэлтэй очжээ.

Маш хүнд бэртэл авсан гурван хүний нэг нь ням гаригт нас барсан байна. Осолд орсон залуучууд бүгд 16-21 насныхан байсан бөгөөд багш нарын хамт явж байгаад золгүй явдалд өртжээ. Нас барсан хүмүүсийн тоонд ахлах дасгалжуулагч Дэрси Хауган, багийн ахлагч Логан Шатз нар бий гэж нэрээ нууцалсан цагдаагийн ажилтан хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Болсон үйл явдалтай холбогдуулж, Канадын ерөнхий сайд Жастин Трудеу эмгэнэл илэрхийлжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан Ж.Трудеуд эмгэнэл илэрхийлсэн бол хохирогчдын гэр бүлийнхэнд туслах зорилгоор хандивын сан нээж, цаг гаруйн дотор л 1.1 сая канад доллар цугларсан байна.