Бразилын холимог тулаанч Александре Перейра Сильва өнгөрсөн нэгдүгээр сараас хойш эмнэлэгт ухаангүй хэвтэж буй. Тэрбээр жин их хасч байгаад зүрхний шигдээс болж, ухаан алдсанаас ийнхүү эмнэлэгт хэвтэх болжээ.

Сильва өнгөрсөн нэгдүгээр сараас мэргэжлийн холимог тулаанч болохоор шийдэж, анхныхаа тулаанд оролцохоор бэлтгэж байхдаа ийм харамсалтай явдал тохиолджээ. Түүний эцэг Магно Перейра хүүгийнхээ талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хүү маань дотоод цус алдаж, тархинд нь цус хурснаас ухаан алдсан” гэж ярьжээ. Түүний хүү ургамал шиг амьдрал хүлээж байх эрсдэлтэй гэдгийг аав нь баталсан байна.

Холимог тулаанчид жингээ хасч байх үедээ бие нь муудаж, эмнэлэгт очих явдал цөөнгүй гардаг. Тодруулбал, ОХУ-ын нэрт тулаанч Хабиб Нурмагомедов өнгөрсөн жил жин хасч байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн удаатай. Тэрбээр АНУ-ын тулаанч Тони Фергюсонтой тулалдахын өмнөх өдөр эмнэлэгт очсон юм.