Монголын үндэсний бөхийн холбооны VIII их эе өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Бүтэн өдөржин үргэлжилсэн хурлаар Монголын үндэсний бөхийн холбоог 28 жил удирдсан Р.Нямдорж ажлаа өгч буйгаа аль эртнээс мэдэгдэж байв. Тиймээс энэ хуралд түүний оронд хэн тэргүүн болох нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. МҮБХ-ны тэргүүний суудалд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ганцаараа нэр дэвшиж, 100%-ын саналаар сонгогдлоо.

Б.Бат-Эрдэнэ аварга шинэ тэргүүнээр сонгогдсоныхоо дараа ТВ5 телевизид өгсөн ярилцлагадаа “Монгол бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар бүртгэж эхэлсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлж, бөхийн барилдааныг камераар шүүж, цахимаар тасалбар борлуулах зэрэг ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ” гэж ярилаа.

Энэ удаагийн Их Эед дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат зэрэг бөхчүүд оролцоогүй. Түүнчлэн улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар нар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн Их Эед ирээгүй юм.