Өчигдөр NHL-ийн “Вегас Голден Найт” баг “Сан Хосе Шаркс”-тай тоглохын өмнөхөн Т-Мобил ордонд өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Харвест хөгжмийн фестивалын үеэр болсон халдлагын улмаас амиа алдсан 58 хүний дурсгалд зориулж, тэдний нэрийг бичсэн баннерийг ордонд өлгөж, “58” дугаарыг мөнхөллөө.

Энэ үйл ажиллагаанд “Вегас”-ын эзэн Билл Фолей, ерөнхий менежер Жорж МкПее болон хамгаалагч Дерик Енгелланд, хохирогчдыг төлөөлж Нейса Тонкс нар оролцжээ.