Анхаар ИталичуудИталийн тамирчид өнгө сайтай байгаа болхоор тэд багийн дүнгээр тун дээгүүр орж болзошгүй гэж таамаглъя. Энэ жилийн дэлхийн аврагаар эзэн орны тамирчид ширүүхэн бэлтгэлтэй орж байгаа нь ингэж бодход хүргэлээ. Итал тамирчид цэнхэр өнгийн өмсгөлөөр гоёдог болхоор тэднийг цэнхэрүүд гэж нэрлэдэг. Тэд ОХУ, Хятад, Куба, Бразил, АНУ мөн ХБНГУ ын шигшээ багийн ширэн бээлийтнүүдтэй сорилого-уулзат тэмцээн хийгээд амжсан. Хоёр алт найдвартай авна гэдэг зорилттой байх шиг. Олимп дэлхийн аврага Роберто Каммералле (+91) дэлхийн аврага олимпийн мөнгөн медалт Клименте Руссо (91) нар нь ялагдал гээчийг амссангүй удаж байна. Энэ хоёр цэнхэр өмсгөлтэй ширэн бээлийт итали эрсэд нутгийн дэвжээ ивээлтэй байх биз ээ.
Манайхантай таарч болох зарим нэг тамирчидаас нь цухасхан танилцуулхыг хичээье:
48kg. Алессандро Чубедду. Энэ эрийн тухай тодорхой мэдээлэл хомс юм. Сорилго тулаануудаа ч нээг их сайн амжилт гаргаагүй бололтой.
51kg. Винчецо Пикарди. 1983 онд төрсөн 26 настай. Энэ залуутай Сэрдамба таарч мэднэ. Пикардиг их л цол гуншинтай тамирчин гэх. Европийн болон дэлхийн аврагын хүрэл мөн Бээжингээс хүрэл медал зулгаасан эр. Орсон том тэмцээн болгоноосоо медал хүртсэн гэхийг бодход сэтгэл зүйн хувьд медалийнхаа өнгийг хувиргана л гэж зорьж яваа нь мэдээж. Тэгээд ч энэ жилийн бүх сорилгын тоголтууддаа ялалт байгуулсан Орос Куба Хятад Бразил гээд л тулсан болгоноо буулгаж авсан байх юм! Манай дасгажуулагч тамирчид ч энэ залууг таних учиртай. Дотроо нэгийг бодож хожих тактикаа боловсруулж л байгаа байх даа манайхан!
54kg. Витторио Парринелло, 1983. Mанай Идэрхүүтэй сугалаа таарч тулж болно.
57kg. Алессио Да Савино, 1984. Энэ залуугйин Кубатай тоглосон тоглолтын бичлэг
http://www.youtube.com/watch?v=WIlBObez ... re=related эндээс Куба итали хоёрын арга барилыг ерөнхийд нь судалж болмоор л юм. Энэ жинд манай залуу тамирчин Жавхлан зодоглох болохоор өрсөлдөгчтэйгөө ганц нэг юүтюүбдээд л авхад гэмгүй. Нүүр хагархад тустай байж мэдэх л юм.
60kg. Доминико Валентино 1985 оных. Энхзориг маань Валентинотой таарах магадлал өндөр. Валентино хурдтай юм шиг мөрлөө саравганасан маажиж байгаа юм шиг олон цохилттой юм билээ. Тэр олон самардаан дундаасаа онооны цохилт бас цөөн. Их зуурдаг шинжтэй, гурав дөрөвөн угсраа самардах цохих хоёрын хооронд серидээд үргэлжлүүлээд зуураад авч байгаа нь олон ажиглагдсан. Гол нь урд гар нь хөдөлгөөнтэй олон давтсан хатгалттай юм. Гэхдээ манай Энхзориг түүнээс илүү илүү!
64kg. Дарио Донато Ванжели 1988 онд төрсөн. Мөнх Эрдэний өрсөлдөгч дөнгөж л 21-тэй залуу юм байна. Mанай хүн хашир бурхи шиг буйр туршлага заах байлгүй гэж найдна.
69 Алессандро Марциали, 1985.
75 Лука Подда, 1987.
81 Ивано Дел монте, 1985.
Руссо, Каммерале хоёрын тухай дахин өгүүлээд яах вэ тэр хоёр жиндээ бүгдээс илүү харагдна.