Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby meesh » Wed Jun 02, 2010 6:02 pm

Цогоо wrote:
AG wrote:Бадараа алтан медалийн тєлєєх тоглолтод Кубын боксчныг ялчихаад монгол хvн бvрийн сэтгэлд дотнохон байдаг нэгэн шvлгийг уншиж билээ.
...Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог.
Нэг юм хэлээд байсан юу гэсэн юм бол доо гэж бодож байсан чинь энэ шүлгийг унүсан юм байшт. Бадар-Ууган ч тэр кубыг үнэн гоё зодсон шүү.


Тийн шт Гүрбазар нэвтрүүлэгээрээ оруулаад өөрийгөө нилээн рэхламдаад авна лээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby ABC » Thu Jun 03, 2010 6:20 pm

Бадар-Уугандаа :birthday :birthday :birthday
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Монголын Бокс

Postby ABC » Thu Jun 03, 2010 6:20 pm

Нэгэн сонирхолтой гэмээр зүйлийг уншигчиддаа дуулгая. Өчигдөр буюу 6-р сарын 01-ний өдөр анхны Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр төржээ. Тэрээр Булган аймгийн Сайхан суманд 1984-6-01-ний өдөр мэндэлсэн байна.
Тэгвэл мөн олимпийн аварга Дамбадондонгийн Баатаржав өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа аж. Тэрээр 1961 оны 6-02-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ өдөр мэндэлсэн байна. Өнөөдөр Баатаржав аварга маань төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Мөн Олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган маргааш буюу 6-р сарын 03-нд эхээс мэндэлсэн байна. Бадар-Ууган 1985 оны 6-р сарын 03-нд Улаанбаатар хотноо мэндэлсэн байна. Маргааш Бадар-Ууган 25 нас хүрэх нь. Сонин л тохиолдол юм.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Монголын Бокс

Postby Funky » Thu Jun 03, 2010 6:22 pm

6-сарын 4-нд хэн бэ? хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын Бокс

Postby attilla » Fri Jun 11, 2010 4:40 pm

ABC wrote:Нэгэн сонирхолтой гэмээр зүйлийг уншигчиддаа дуулгая. Өчигдөр буюу 6-р сарын 01-ний өдөр анхны Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр төржээ. Тэрээр Булган аймгийн Сайхан суманд 1984-6-01-ний өдөр мэндэлсэн байна.
Тэгвэл мөн олимпийн аварга Дамбадондонгийн Баатаржав өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа аж. Тэрээр 1961 оны 6-02-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ өдөр мэндэлсэн байна. Өнөөдөр Баатаржав аварга маань төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Мөн Олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган маргааш буюу 6-р сарын 03-нд эхээс мэндэлсэн байна. Бадар-Ууган 1985 оны 6-р сарын 03-нд Улаанбаатар хотноо мэндэлсэн байна. Маргааш Бадар-Ууган 25 нас хүрэх нь. Сонин л тохиолдол юм.

сонирхолтой л юм дараагийн аврага маани 4нд юм байлгүй дээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Sat Jul 03, 2010 12:46 am

Дэлхийн аварга П.Сэрдамба саяхан аваргын төлөө Казахстаны тамирчинтай тоглож, ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдож буй Нурсултан Назарбаевийн нэрэмжит цомын тэмцээнээс ийнхүү манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд жин өгсч, 57 кг-д өрсөлдсөн олимпийн аварга Э.Бадар-Ууган хүрэл, мөн 64 кг-ийн жингийн төлөөлөгч Б.Түвшинбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.

Хоёр дахь удаагаа зохиогдож буй Казахстаны ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцсон манай тамирчид тэндээсээ шууд Москваг зорих бөгөөд тэнд олон улсын тэмцээнд оролцож, Европын өрсөлдөгчдөө тандах зорилготой байгаа ажээ.
news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Sun Jul 18, 2010 3:18 am

Төгсцөгт чинь нахиад нэг олон улсын тэмцээнээс алт Гусаадхаж дээ.. Энэ Күү жинкэнэ ид ирэн дээрээ байна даа.. Одоо л биеэ тоож хамраа сөхөж болохгүй.. Бадараа, Сэрээ хоёроос илүү амжилт үзүүлж мэдэх юм.. Боксынх нь бээлийний үдээсийг мушгиж сууна даа энэ тэр..
Image
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby jtrex » Sun Jul 18, 2010 1:36 pm

Дараа жил ДАшТ Пусанд гэсэн шд, очиж үзмээр санагдаад бга юм даа.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Sun Jul 18, 2010 10:35 pm

Пусан гэж Со юмуу? чи Кимчижигээ юмуу?
Тийм бол яасан сонин нэртэй ловон бэ?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby jtrex » Sun Jul 18, 2010 11:12 pm

Бамбууш wrote:чи Кимчижигээ юмуу?

Сайн ойлгосонгүй. Тийн СО-н Пусанд болно гэсэн.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Монголын Бокс

Postby ABC » Mon Aug 02, 2010 8:11 pm

Миланы ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтыг Азербайжаны шигшээ багт очиж буй талаар спорт сонирхогчид ярих боллоо. Зарим эх сурвалжууд түүнийг Азербайжаны шигшээ багт легионер боксчноор очиж буй хэмээн ярьж байна.

17-хон настайдаа насанд хүрэгчдийн ДАШТ-ий рингэнд дэлхийн шилдэг тамирчидтай хүч үзэн аваргын алтан медалийн төлөө тоглоод оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогтоор Монголчууд бахархдаг бол гаднынхан өөрийн багтаа авах талаар сонирхдог. Олон улсын хэмжээнд зохиогддог тэмцээнүүдийн өмнө Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогтыг багтсан эсэхийг гадны спортын сэтгүүлчид сонирхдог уламжлал хэдийнэ тогтчихсон.

Түүнийг эх орон нь хайр халамж, анхаарлаар дутааснаас харийн орны нэрийн өмнөөс өөрийн нутаг нэгтнүүдтэй тулалдах болсонд спорт сонирхогчид төдийгүй, Монголчууд гайхах байх. Н.Төгсцогтын легионер тамирчин болсон эсэх талаар Монголын олимпийн боксын холбооны нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс тодруулсан юм.

-Н.Төгсцогтыг Азербайжаны шигшээд легионероор очиж буй талаар хүмүүс шуугих боллоо?

-Өө, тийм биш ээ. Хүмүүс буруу ойлгож байна. Н.Төгсцогт гэлтгүй манай зарим шилдэг боксчид гадны улсын багт орж тоглох гэж байгаа. Учир нь Дэлхийн боксын холбооноос лигийн тэмцээн зохиох гэж байгаа юм. Орон орны боксчдоос бүрдсэн лигийн багуудыг бүрдүүлж байгаа.

-Тэгвэл Н.Төгсцогт тэр тэмцээнд Азербайжаны багийн өмнөөс орж тоглоно гэсэн үг үү?

-Яг ч Азербайжаны өмнөөс гэж ойлгож болохгүй. Дэлхийн боксын холбооны лигийн тэмцээнд Азербайжаны лигт орж тоглоно гэсэн үг.

-Манай бусад боксчдын хувьд ямар улсуудын лигт хуваарилагдаж байгаа вэ?

-ОУХМ З.Энхзориг Италийн Миланы лигт, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ АНУ-ын лигт, ОУХМ Т.Чулуунтөмөр Энэтхэгийн лигт тус тус орж тоглох юм.

-Тэр тэмцээн нь хэзээ болох юм бэ?

-Ирэх арваннэгдүгээр сард зохиогдоно. Одоогоор лигийн багуудаа бүрдүүлж байгаа нь энэ гэсэн.

-Ямар онцлогтой тэмцээн болох юм бэ?

-Дэлхийн боксын холбооноос анх удаа лигийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Зургаан раундаар тоглох, их том тэмцээн болох юм.

-Манай боксчид лигийн багууддаа хэзээ очих вэ?

-Өчигдөр (уржигдар) З.Энх-зориг Итали улсыг зорьсон. Боксчид маань одоогоор багууддаа очиж хамтарсан бэлтгэл хийж, багийнхантайгаа танилцах юм гэлээ.

Үүний дараа гавьяат тамирчин Н.Төгсцогттой холбогдлоо.

-Сайн байна уу. Хаана байгаа вэ?

-Эрдэнэтэд.

-Бэлтгэлд гарсан юм уу?

-Тийм ээ.

-Өөрийг чинь Азербайжаны өмнөөс тоглох легионер тамирчин болж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо?

-Тийм үү. Яагаад тэр вэ?

-Ирэх арваннэгдүгээр сард зохиогдох боксын холбооны лигийн тэмцээнд өөрийг чинь Азербайжаны лигт багтсан болохоор тэгж яриад байх шиг байна?

-Өө, тийм үү. Легионерий? Сонин юм. Манай улсаас Энхзориг, Мөнх-Эрдэнэ, Чулуунтөмөр ах бид дөрөв л тэр тэмцээнд орох юм. Бүгд өөр өөр жинд, бас өөр өөр лигт багтсан.

-Өөрөө хэдэн кг-ын жинд тоглох вэ?

-54 кг-д.

-Хэзээ Азербайжан явах вэ?

-Дуудахаар нь л явна даа. З.Энхзориг ах Итали руу явчихсан. Тэнд оччихсон заал танхимтайгаа танилцаад явж байна гэж байна лээ.

Азербайжаны баг бүрдчихсэн гэсэн. Уг багт надаас гадна 73 кг-ын жинд Узбекстаны нэг тамирчин байгаа, бас хоёр Гүрж боксчин багтсан.

54 кг-ын жингийн нөөц боксчин нь маш мундаг, ДАШТ-ээс хэд хэдэн медаль хүртэж байсан шилдэг тамирчин байгаа гэсэн.

-Тэмцээнд чинь амжилт хүсье?

-Баярлалаа.

Д.ГАНСАРУУЛ
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Монголын Бокс

Postby Cule » Tue Nov 16, 2010 3:42 pm

Төгсцогт эхний тойрогтоо нухуулваа гэж...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монголын Бокс

Postby Cule » Mon Nov 22, 2010 9:44 am

Сэрдамба яваад өгч... хмм
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монголын Бокс

Postby meesh » Fri Apr 22, 2011 12:19 pm

Н.Төгсцогт: Би бараг орос стильтэй болчихсон

Сонирхогчийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогттой цахим шуудангаар ярилцлаа. Тэрээр "World Series of Boxing" лигийн тэмцээнд Азербайжаны Бакугийн "Baku fires" багийн бүрэлдэхүүнд орж тоглож байгаа юм.

-Уг лигт оролцсон манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг та үзүүлж чадлаа. Лигт өгөө, аваа хэр байв?

-Би нийт таван тоглолт хийлээ. Гурав хожиж, хоёр хожигдлоо. Ер нь бол өөрийгөө хожигдоогүй гэж бодож байна.

Дөрөв дэх тоглолт Казахстанд болсон. Энэ тоглолтод казахууд хожихгүй бол Азийн бүсээс хоёроор гарч чадахгүй байсан. Тэгээд тэд бүх л шилдэг тамирчдаа тоглуулсан. Миний хувьд тэр тоглолтод ялсан бол ганцаарчилсан төрлийн аваргын төлөө тоглох эрх авах байсан. Тэр тоглолтод хичээсэн, дотроо өөрийгөө ялчихлаа даа гэж бодож байлаа. Тэгтэл тоглолтын дүнг зарласан чинь миний бодсоноос нэлээд зөрүүтэй байсан. Бүх үеийн турш урагш явж ажилласан л даа.

Лигийн тоглолтын хувьд манай баг хагас шигшээд Парисын багтай тоглосон. Нэгдүгээр үед илүүрхсэн ч хариу тоглолтод 5:0-ээр хожигдсон. Бас л баахан будлиан гарсан.

Манай баг гомдолтой гэж WSB-гийн удирдлагад хандчихсан. Гомдлын хариуг дөрөвдүгээр сарын 23-нд мэдэгдэнэ гэсэн. Миний хувьд Францын тамирчныг зуун хувь ялсан гэж бодож байгаа. Учир нь би түүнийг нэгдүгээр раундад нагдаундад оруулсан. Харамсалтай нь шүүгч тоолоогүй. Шүүгч тоолсон бол би арав, өрсөлдөгч маань найман оноо тус тус авах байсан. Тэгээд би цохилтоо нэмэх гэж очоод мөргүүлээд хамартаа гэмтэл авчихсан. Тоглолтын ерөнхий арга барил суларсан ч хоёр, гурав, дөрөвдүгээр үед би илүү оновчтой байсан ч ялагдчихсан. Харин шийдвэрлэх тавдугаар үед сүүлийн 15 секундыг сануулсан дохио дуугарахтай зэрэгцээд өрсөлдөгчөө накаутанд оруулсан. Тэгээд л цаг дууссан. Яаж ч амжаагүй. Дахин арван секунд байсан бол тэр ялалтыг гуядаад авах байлаа.

-Бакуг хэзээ зорилоо. Ямар ч байсан шинэ жил, цагаан сараар Монголд байгаагүй. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр л Монголд хэд хоног саатсан билүү?

-Тиймээ. Би тэр баяруудаар Монголд байгаагүй. Азийн наадмыг дуусгаад явъя гэж шийдээд 2010 оны 12 дугаар сарын эхээр энд (Бакуд) ирсэн. Энэ багт надаас гадна гадаадын дөрвөн тамирчин байгаа. Лигийн тэмцээнд оролцож байгаа болохоор дасан зохицоод л байж байна. Удахгүй энд ДАШТ болно. Тэр талаас нь бодоход энд байх надад хэрэгтэй байх.

-ДАШТ-д оролцоно биз дээ. Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Одоо нэг их удахгүй байх аа. Хэрэв манай багийн гомдол нааштайгаар эргэвэл финалд Казахстаны багтай тоглоно гэсэн. Тэгвэл би 54 кг-ын жинд багаа төлөөлнө. Казахстаны нэг номерын тамирчныг хожиж өөрийгөө харуулна гэж бодож байна. ДАШТ-ий өмнө сорил тэмцээнүүд байгаа байх. Ямар ч байсан 52 кг-ын жиндээ оролцоно гэж бодож байгаа.

-Монголын шигшээгийнхэнтэй хэр холбоотой байна вэ. Цаадуул чинь утсаар ч болтугай зөвлөгөө өгөх юм уу?

-Багш нартайгаа холбоотой байгаа. Манай шигшээгийнхэн одоо Европт тэмцээнээр явж байгаа. Өнөөдөр (өчигдөр) Сербид явж байна гэсэн. Мессенжерт таардаг юм. Ер нь бүгдтэй нь холбоотой байдаг. Надад зөвлөгөө өгнө өө, өгнө.

-Танай багт өөрөөс чинь гадна дөрвөн гадны тамирчин байгаа гэлээ. Тэд лигт ямархуу амжилт үзүүлцгээв?

-Узбек, Украйн, хоёр гүрж тамирчин байгаа. Легионеруудаас тийм ч сайн амжилттай тамирчин байхгүй ээ. Украйны тамирчин хоёр ялалттай, гүржүүд нэг, нэг ялалт авсан бол узбек тамирчин бүр ямар ч хожил аваагүй.

-Легионерууд хоорондоо хэр харилцаатай байдаг вэ?

-Ер нь бид хэд л нийлнэ дээ. Юм ярьж хөөрцгөөнө.

-Манай боксчдоос олон сарын турш гадны багт легионероор тоглож байсан ийм тохиолдол өөр байдаг уу?

-Мэдэхгүй. Бараг байхгүй байх аа.

-Монголын олимпийн боксын холбоонд нэлээд өөрчлөлт орсон. Сонссон биз дээ. Гавьяат тамирчин Т.Үйтүмэн албаа хүлээлгээгээд өгчихсөн?

-Тийм ээ, сонсолгүй яахав. УАШТ-ээр очихдоо тэр талаар мэдсэн.

-Яагаад сонирхогчийн боксын тамирчдыг мэргэжлийн боксоор тоглуулаад байгаа юм бэ. Наад лигийн тэмцээнийхээ учрыг тайлбарлавал?

-AIBA-гийн бодлоготой зохиж байгаа байхгүй юу. Мэргэжлийн боксынхон тамирчдаа алдахгүй гэсэн үүднээс ийм тэмцээнийг зохиож байгаа юм.

-Өөрийг чинь Бакуд анх очиход багийнхан чинь хэрхэн хүлээж авсан бэ. Монгол хүн гэхээр ихэнх улсууд сониучирхдаг?

-Эхлээд менежер нь надад жаахан уурлаад байх шиг байдаг байсан. Тоглолтод оруулахгүй бүхэл бүтэн таван тойрог өнжөөсөн. Зургадугаар тойрогт оролцох байх гэж найдаж байтал өөр тамирчныг оруулна гэхээр миний уур хүрээд "Намайг ирснээс хойш зургаан тойрог өнгөрчихлөө" гэж хэлсэн чинь "Чи эртхэн ирсэн бол байдал өөр байх байсан" гэсэн. Тэгээд гэрээ ч хийхгүй, их хүнд бэлтгэл хийлгээд эхэлсэн. Тэгтэл нөгөө хэдэн тамирчин нь болохоор хөнгөн бэлтгэлтэй байх жишээний.

Нэг өдөр би Монгол руугаа буцдаг юм билүү гэж бодоод бэлтгэлдээ их ууртай орлоо. Тэгээд зургаа дахь тоглолтод оролцуулах гэж байсан Азербайжаны тамирчинтай бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн үеэр хэд цохисон чинь хөмсөг нь задарчихсан. Тэгээд би оронд нь тэмцээнд оролцож Хятадын тамирчныг ялчихсан чинь бүгд надад сайн хандаад дараа дараагийн тоглолтуудад оролцуулж эхэлсэн. Ерөнхийдөө айлын талбай дээр болсон бүх тоглолтод би оролцсон.

-Өөрийг чинь Монгол Улсын гавьяат тамирчин гэдгийг чинь мэддэг үү?

-Эднүүс мэднэ ээ. Орос багштай. Тэр багш надад их сайн, байнга тулж ажилладаг. Би чинь бараг орос стильтэй болсон байх шүү.

-Хэн гэдэг багш вэ?

-Евгений Алексеевич Котов. 30 жил багшилсан гэсэн. Настайвтар хүн бий.

-Лигийн тэмцээнээр явж байхдаа энд тэнд монголчуудтайгаа таарч байв уу. Тоглолтыг чинь дэмжсэн үү?

-Солонгост тоглоход монголчууд их үзсэн дээ. Бусад оронд тоглоход нэг их тааралдаагүй. Нээрээ, Казахстанд тоглоход нэг монгол ах ганцаараа үзчихсэн сууж байсан. Их гоё санагдсан. Надад "За, амжилт шүү" гэж хэлсэн. Даанч би чухал тоглолт хийх гэж байсан болохоор төдийлөн сайн юм ярьж чадаагүй. Тэр тоглолтод хожигдоод сэтгэлээр жаахан уначихаад хувцас солих өрөөнд нэлээд удаан суусан. Тэгээд гараад ирсэн чинь нөгөө ах явчихсан байсан.

-Хэдий хэрийн настай хүн байсан бэ?

-50 орчим насны хүн. Тэр олон мянган казахуудын дунд ганцаараа намайг дэмжиж суусан нь их сайхан санагдсан. Тэр спортын ордон хичнээн ч мянган хүний суудалтай юм, бүү мэд. Тэр хүмүүс нь бокстоо дуртай болохоор чих дүнгэтэл орилцгоож байсан.

-Солонгост тоглоход аав, эгч чинь очиж дэмжсэн биз дээ?

-Тэгэлгүй яахав. Зөндөө олон монгол хүн ирж дэмжсэн.

-Бакугийн талаар сонирхуулаач. Цаг агаар, хүн зоны ёс заншил, ааш араншин, хоол хүнс... гээд л?

-Азербайжан улс ер нь Турк улсын хэв маягаар хөгжиж байгаа гэсэн. Талх, махандаа тун ч их дуртай хүмүүс байна лээ ш дээ. Дэндүү сониуч зантай хүмүүс шиг санагдсан. Туркчуудыг маш их хүндэлнэ. "Манай ах улс" гээд л. Дагестанчууд их байдаг. Тамирчдын ихэнх нь дагестан хүмүүс байдаг юм байна.

-Чөлөөт цаг гарч байна уу?

-Чөлөөт цагаараа хотоор нь жаахан явна. Тэгээд л өрөөндөө ирээд интернэтэд ордог. Бэлтгэл их болохоор гарч ороод байхаар ядраад байдаг юм.

-Эх орноо санаж байна уу?

-Хурдан очмоор л байна. Эх орноо саналгүй яахав. Хожигдоогүй байхад нутгаа санах минь харьцангуй гайгүй байсан. Лигээс багаараа мултраад, ажил дуусчихсан гэхээр цаг өнгөрч өгөхгүй юм.

-Одоогоор ямар бэлтгэлтэй байна?

-Жаахан гүйгээд, техникээ давтаад, тоглоод. Тиймэрхүү бэлтгэл хийж байна.

-Монголчуудын зарим нь өөрийг чинь эхлээд Бакуд худалдагдсан мэтээр ойлгосон нь мэдрэгдэж байсан?

-Би одоо 19 нас дөнгөж хүрэх гэж байна. Миний өмнө маш том ирээдүй бас том боломж байгаа гэж боддог. Тийм болохоор би таван раундын турш толгойны хамгаалалтгүй тоглодог энэ бокст тоглоё, бэлтгэлийг нь хийж үзье гээд энд ирэхээр шийдсэн. Сая улсын аваргаар Монголд очиход "Чи чинь юунд тоглоод байгаа юм бэ" гэх хүн олон байсан.

Хэрвээ энэ тэмцээний аваргын төлөө тоглохоор үлдсэн бол сайхан байх байв. Казахууд тоглолтыг минь шударга шүүсэн бол аваргын төлөө тоглох гээд л зогсч байх байсан шүү.

Ямартай ч энэ газарт дассаных ирэх есдүгээр сард болох ДАШТ-д амжилттай оролцоно гэж бодож байна.

-Сонирхогчийн бокст малгай, бээлий гээд хамгаалттай тоглож байгаад мэргэжлийн боксоор бараг хамгаалалтгүй шахуу тоглоход хэцүү байдаг байх?

-Тийм ээ. Их мөргөлддөг. Тэгээд нүүрэнд битүү тос түрхчихнэ. Гар гулгаад л. Гэхдээ зүгээрээ гоё. Бокс бол бокс. Тийм учраас надад сайхан байдаг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby meesh » Fri Apr 22, 2011 12:23 pm

Энэ их гоё ярилцлага болжээ жохон юм байж их хөөрхөн хэвлүүхэн хэрсүү ярих юм... Өчигдөр Г.Баяраагийн фб-н дээр линк нь байсан бичлэгийг үзээд яах аргагүй ялжээ гэсэн ялагдчихсан учир нь ийм байж л дээ бокс нээрээ арай л хийх юмаа...Нөгөө Франц эхлээд нилээн дайчин байснаа нэг унатал авахуулаад ир байхгүй болж байна лээ шт...Гоё унагасан тэгсэн ахиж давтаж гаргахгүй ч байх шиг (mannn ...

Бичлэг нь...

http://video.lequipe.fr/video/tous-spor ... yROoafzqHL
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Fri May 06, 2011 11:35 pm

Азийн аваргад орох тамирчдын нэрс тодорчээ.

Азийн аваргад оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
49 кг: Г.Ариунболд
52 кг: П.Сэрдамба
56 кг: Э.Бадар-Ууган
60 кг: З.Энхзориг
64 кг: У.Мөнх-Эрдэнэ
69 кг: Ж.Отгонжаргал
75 кг: Т.Чулуунтөмөр
81 кг: С.Эрдэнэбаяр
-91 кг: Х.Мандахнаран
+91 кг: Д.Идэрбат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Nok » Wed May 11, 2011 3:34 pm

Манайхны хүнд жингийнхэн яагаад доогуур жингүүд шигээ сайн амжилт үзүүлэж чадахгүй байнаа? Та хэд юү гэж бодож байна.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu May 19, 2011 2:41 pm

Nok wrote:Манайхны хүнд жингийнхэн яагаад доогуур жингүүд шигээ сайн амжилт үзүүлэж чадахгүй байнаа? Та хэд юү гэж бодож байна.

Хүнд жинд сайн амжилт гаргах боломжтой эрчүүд маань бүгдээрээ л бөх барилдаад яваад өгсөн гэж би хувьдаа боддог юм. Бие хаа сайтай хурд хүчтэй болж болхоор хүүхдүүдийг бөхийнхөн ирээд аваад явчихдаг байх. Чи боксоор яахнав, ийм сайхан биетэй байж барилд гээд л.
Тэгээд байгаа хэд нь тэмцээний туршлага муу. Олон тэмцээнд явж, олон тоглолт хийх тусмаа л туршлага сууна. Манай шигшээгийнхэн амжилт гаргадаг гол жингийн тамирчдаа түлхүү авч явдаг юм шиг байна лээ.
Иймэрхүү л шалтгаанууд байна гэж бодож байна даа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Nok » Thu May 26, 2011 11:17 am

Харин наад бодол чинь ортой байх шүү. 2008 онд Үйтүмэн гавьяат олимпын боксыг тайлбарлаж байхдаа бас яг наадах шиг чинь зүйлийг ярьж байсан:
Том биетэй хүмүүс нэг үеэн бодвол бий болсон, даанч бөхрүү орчих юм, Баян-өлгий аймгаас хүнд жинд хүүхэд авдаг юм билүү гэх утгатай.
Манай бөхчүүдийн дундаж өндөр одоо бол бараг 180 см болсон байх. Тэгхээр хагас хөнгөн жингийн 75-81 материал бол гараад ирчихсэн л харагдаад байгаан.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монголын Бокс

Postby Ганзо » Mon Jun 20, 2011 11:27 pm

Чуугий wrote:BBC телевизийн сэтгүүлчид өнгөрсөн гуравдугаар сарын дундуур манай улсад зочилж, Бээжингийн олимпийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тухай нэвтрүүлэг хийгээд буцсан билээ. Тэгвэл BBC телевизийнхэн саяхан олимпийн аваргатай холбогдож, түүний тухай нэвтрүүлэг бэлэн болсныг дуулгасан байна.
Тус телевиз Лондонгийн олимпод зориулж, дэлхийн шилдэг 26 тамирчныг онцлон тусгай нэвтрүүлэг бэлтгэж байгаа бөгөөд тэдгээр шилдгүүдийн нэгд олимпийн аварга Э.Бадар-Ууган багтсан юм. Э.Бадар-Ууган аваргыг тусгай нэвтрүүлэгтээ урьсан BBC телевизийнхэн цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй Монголд зочилсон бөгөөд түүний бага нас, багш дасгалжуулагч, бэлтгэл сургуулилтын орчин, чөлөөт цаг гээд олон сэдвийг нэвтрүүлэгтээ багтаажээ.

Б.Энх


Үзэх юмсан үүнийг чинь
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Монголын Бокс

Postby <Belka> » Sat Jul 02, 2011 1:22 am

Ганзо wrote:
Чуугий wrote:BBC телевизийн сэтгүүлчид өнгөрсөн гуравдугаар сарын дундуур манай улсад зочилж, Бээжингийн олимпийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тухай нэвтрүүлэг хийгээд буцсан билээ. Тэгвэл BBC телевизийнхэн саяхан олимпийн аваргатай холбогдож, түүний тухай нэвтрүүлэг бэлэн болсныг дуулгасан байна.
Тус телевиз Лондонгийн олимпод зориулж, дэлхийн шилдэг 26 тамирчныг онцлон тусгай нэвтрүүлэг бэлтгэж байгаа бөгөөд тэдгээр шилдгүүдийн нэгд олимпийн аварга Э.Бадар-Ууган багтсан юм. Э.Бадар-Ууган аваргыг тусгай нэвтрүүлэгтээ урьсан BBC телевизийнхэн цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй Монголд зочилсон бөгөөд түүний бага нас, багш дасгалжуулагч, бэлтгэл сургуулилтын орчин, чөлөөт цаг гээд олон сэдвийг нэвтрүүлэгтээ багтаажээ.

Б.Энх


Үзэх юмсан үүнийг чинь

Дээр нэг Монгол телевизээр гарсан санагдаж байна. Монгол телевиз дээр очоод фонд-оос нь авч болох байх гэж бодож байна.
User avatar
<Belka>
 
Posts: 45
Joined: Sat Jun 18, 2011 11:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Bogruush » Fri Aug 12, 2011 3:11 pm

Мөнх-Эрдэнэ Азийн аврага болжээ.
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Shaggy » Fri Aug 12, 2011 4:32 pm

Нөгөө 2 нь хэдээс вэ???
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монголын Бокс

Postby Yago » Fri Aug 12, 2011 4:37 pm

Shaggy wrote:Нөгөө 2 нь хэдээс вэ???

Нөгөө 2 нь хожигдоод мөнгө авсан.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Ricky2910 » Tue Oct 11, 2011 11:07 am

Сая Бакуд болсон дэлхийн аваргаар манайх ямартаа ч 2 олимпийн эрх авчлаа. Одоо ер нь олимпоос өмнө дахиж эрх олгох тэмцээн болох юм бол уу. Бадараа маань хаана юу хийж яваа юм бол. нэлээн жин өгсцөн буцаж жиндээ орж чадахгүй байгаа сураг гарсан...
Impossible is nothing
User avatar
Ricky2910
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 354
Joined: Fri Aug 05, 2011 11:18 am
Location: @ Anfield Road

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron