Page 2 of 5

PostPosted: Mon Aug 21, 2006 9:46 am
by BECKHAM
TANAIHAN UNEHEER SAIN TOGLOJEE BAYAR HURGEY. PLAY-OFF MAGADGUI FINALD UULZAY.

PostPosted: Tue Aug 22, 2006 3:43 pm
by SAVAGE
Орой тоглох хэвээрээ биз дээ...

PostPosted: Wed Aug 23, 2006 10:20 am
by rednasca
өчигдөр паркийн талбайд манай багийн тэмцээний өмнөх сүүлчийн нөхөрсөг тоглолт боллоо. энэ удаа өнгөрсөн тэмцээнд тун амжилттай оролцсон Friends баг хүрэлцэн ирж хүчээ үзлээ. хэхэ.
Найзууд багийнхан бусад багуудаас нилээн хэдэн шинэ хүн авчээ. тэд нарынх ур чадвар ч өндөр бололтой. ямар ч байсан чөтгөрүүдэд тоглож байсан өндөр банди лав энэ тоглолтод шилдэг тоглолт үзүүлсэн. за ингээд тоглолт эхэллээ.
эхний хэдэн минут онц юм болсонгүй. харилцан хоёр тийшээ цөлсөн шиг л байлаа. хэхэ. харин тун удалгүй буюу манай багийн Батбаяр тун уран гоё хууралт хийж, зүүн талаас цохисон нь Сэвэжийн эсрэг буланд орлоо. Сэвэж угаасаа энэ гоолыг хараагүй гэсэн. Нарны туяа тусаад нэг мэдсэн л гоол алдсан байсан гэсэн. хэхэхэ.
урам зориг орсон манайхан үргэлжлүүлэн довтолж, Батбаяр оновчтой мөргөж чадсангүй алдаж, Тамир маш ойрхоноос дээгүүр цөлөв. Айлын баг ч нилээн хэдэн боломж алдав. Ялангуяа хажуунаас дамжуулсан бөмбөг шонд ойж, дахин дамжуулсан нь авто гоол болох дөхөв...
ингээд эхний үеийн тоглолт 1-0 дуусав.
харин хоёрдугаар үеийн тоглолт эхлэхэд манай багийн гол хамгаалагч Хүрэлбаатар гэмтэл нь сэдэрсэний улмаас үргэлжлүүлэх боломжгүй болж, дараа нь Тамир гэмтэл авсанаар үндсэндээ хамгаалалт асар ихээр суларлаа. Энэ боломжийг ч айлынхан ашиглахаар дайрч бүүр 2 ч удаа хөндлөвч шон цохиж, нилээн хэдэн удаа булангийн цохилт хийлээ. Баруун жигүүрийн өндөр банди /дээр дурдсан/ маш чадварлаг тоглож, дээрх боломжуудыг бий болгосон. Удалгүй манай хамгаалагч Эрхэмбилэгийн гар бөмбөгөнд хүрсэн учир айлын баг торгуулийн цохилт хийх эрх авлаа. Харин азаар далий өшиглөж, тооны харьцаа хэвээр үлдлээ. Хамгаалалтад шилжсэн манайхан 2 удаа аюултай довтолгоо хийлээ. Эхний удаа Мөнхзул хажуугаас дамжуулсан бөмбөгийг чихэж чадсангүй, дараа нь Оргил-Эрдэнэ айлын 3 хамгаалагчийн дундуур сайхан гарсан ч цохилт нь сул болсоныг Сэвэж үсэрч хаалаа. хэхэхэ.
Ингээд цаг дуусах мөчид айлынхан торгуулийн талбай дотор бужигнаан үзүүлж, цохисон ч манай Жаргалсайханы цээжнээс ойж булангийн цохилт боллоо. Найзууд багийнхан гар хүрсэн гэж гүтгэсэнээс болж бага зэргийн зөрчилдөөн үүслээ. Угаасаа 2 талын тоглогчид ширүүн тоглолт үзүүлж байсныг энд дурдах нь зүйтэй. Нилээн хэдэн удаа тоглогч нар бие биендээ зүй бус үг хэлж, аюултай тоглолт үзүүлж байсан. Иймд дахиж ийм байдал гаргахгүй байх талаар багийн ахлагч нар дор бүрнээ анхааран ажиллая. /Би дотроо өөртөө хэлэв. хэхэ./
Харин айлын 2 ч булангийн цохилт амжилтгүй болсоноор тоглолт өндөрлөлөө. Ингээд манай баг маш хүчтэй багийг бага зэргийн азны тусламжтайгаар хожлоо. Найзуудтай нэг хэсэгт орсон багууд сайн л бэлтгэлээ базаах нь зүйтэй байх аа. хэхэ. Амжилт хүсье.

PostPosted: Wed Aug 23, 2006 11:06 am
by BECKHAM
MINII HELJ YARIJ BSAN, FRIENDSIIN UGUISGEJ BSAN ZUILS BAS END BATLAGDLAA. (Найзууд багийнхан гар хүрсэн гэж гүтгэсэнээс болж бага зэргийн зөрчилдөөн үүслээ. Угаасаа 2 талын тоглогчид ширүүн тоглолт үзүүлж байсныг энд дурдах нь зүйтэй. Нилээн хэдэн удаа тоглогч нар бие биендээ зүй бус үг хэлж, аюултай тоглолт үзүүлж байсан. Иймд дахиж ийм байдал гаргахгүй байх талаар багийн ахлагч нар дор бүрнээ анхааран ажиллая) CHUTGURUUD BAG DEER MUN IIM BDAL GARSAN MEDEE IRSEN. NEGIIG L HELEED BNADAA NAIZUUDAA. BUSAD TOGLOLTOD YAGAAD IIM YUM BICHIHGUI BNA GEDEGIIG NUHURSUGUUR HULEEN AVCH BODOTSGOOH L HEREGTEI.

PostPosted: Thu Aug 24, 2006 9:04 am
by STARRRRR
ТАНАЙ БАГТ СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

PostPosted: Thu Aug 24, 2006 9:48 am
by zigo
За энд чинь харин юм бичих хэрэгтэй харагдаж байх чинь. Уг нь би Насааг их дажгүй залуу юм гэж бодож байсан. Харин энэ бичлэгийг чинь уншаад алдаж хэлсэн ч юмуу албаар хэлсэн ч юмуу үгэн дээр чинь дөрөөлөн өөр бусад хүн амьтан манай багийг муулаад байхыг би тэвчихгүй! Гүтгэсэн гэдэг чинь арай л өрөөсгөл дүгнэлт юм. Чи ч өөрөө тэнд юу болсоныг хараагүй гэсэн шүү дээ. Гэтэл танай баг алдаа гаргасан ч бай үгүй ч бай манай нөхөдрүү уурсан дайрж түлхэж мөргөх, хувцас хунараас нь зулгаах гэх мэтээр зүй бус авир гаргах ЁСГҮЙ байх гэж бодож байна?! Манай багийнхан өөрсдийн харсан зүйлээ үг хэлээрээ л хэлсэн шүүдээ. Гар хүрчихлээ гэж хэлсэнээс болж юунд тийм авир араншин гаргана вэ?! Тэр өдөр хамгийн ихээр хэлмэгдсэн хүн бол би л гэж бодож байна. Сүүлдээ хөлөө татахгүй л бол өшгөлчих гээд, зай барихгүй л бол мөргөчих гээд их л бохир тоголдог баг байна лээ. Манайхан ч олон багтай тоглож байсан. Тэгэж ам нийлэн бохир тоголдог баг байна гэж хэлж байхыг нь урьд үзээгүй. Тэгэхээр багынхандаа сайн тоглохоос гадна сайн ХҮН байх хэрэгтэй гэдгийг дахин нэг сануулчихна биздээ?!

PostPosted: Thu Aug 24, 2006 11:01 am
by rednasca
манай бадрал их л гомдсон бололтой. өчигдөр эв зүйгээ ололцоод ойлголцоод салсан гэж бодсон юм сан. би наад бичлэгийг чинь уржигдар буюу чамтай энэ асуудлаар ярихаас өмнөх өдөр бичсэн шүү дээ. би энд нэгэнт болоод өнгөрсөн зүйлээс болж дахин хэрүүл өдөхийг хүсэхгүй байна. угаасаа танайхтай тоглож үзсэн багууд санал сэтгэгдлээ хэлж байсан. тэрнээс миний бичсэн үгэн дээр дөрөөлөөд асуудлыг хурцатгаад байгаа юм байхгүй гэж бодож байна.

тухайн тоглолтод манай зарим нөхдүүд тоглолтондоо шатаад эвгүй авир гаргасаныг би огтхон ч үгүйсгээгүй. гэхдээ нэгэнт 2 хар хэрээ биенийхээ харыг гайхна гэгчээр танайх л илүү бохир тоглолоо, манайхан яагаа ч үгүй гэж худлаа яриад яахав дээ. чи бид тус тусынхаа багт учир байдлыг ойлгуулах хэрэгтэй.

одоо энэ сэдвийг хаая. асуудлыг талууд ойлгосон.

PostPosted: Thu Aug 24, 2006 4:40 pm
by sainaaa
end tavigdsan bichiltuudiig chadah chineegeeree unshlaa. saihan sedev ch baina. hurts asuudluudch baina.
endees ontsolj neg zuiliig helmeer baina. bi uuruu shonhor bagiin umnuus temtseend orj baigaa engiin negen sport sonirhogch. bid hen hen ni magadgui temtseend oroltsoh gej bui barag l toglogch bur zuvhun ene sportoos kife avah gejl (zorilgotoi) oroltsoj baigaa. Tegeheer end biye biyendee dairch dovtolson ugiig dahin bitgii bicheesee gej husch baina.
Temtseen ehleh udur oirtsoorl baina.
Ingeed temtseend oroltsoj baigaa bag bolon tamirchiddaa amjilt husiye

PostPosted: Sun Sep 03, 2006 10:20 am
by Romario11
Falcons sain togloj bna. Tanaih parkad ih togloson bolohooroo iim amjilt uzuuleed bga yum bish biz ain. :grin:

PostPosted: Sun Sep 03, 2006 6:30 pm
by rednasca
харин тийм юм шиг байнаа. төв цэнгэлдэхэд ганц тоглоод л хожигдчихлоо....муу паркдаа л тоглож байя....хэхэ.

PostPosted: Wed Sep 06, 2006 2:41 pm
by FC-EVILS
Nasaa ah parkad tursun gee bizdee. :D

PostPosted: Wed Sep 06, 2006 5:28 pm
by sainaaa
end bichih heregtei gej bodloo. manai bagt odoo neg l toglolt uldlee ene toglolt umnuh togloltoos iluu ur dun uguh hariutslagatai toglolt gej bodoj baina. Bagiin tamirchidiin huvid bugdl uldsen togloltondoo hojino gesen itgel tugs bodoltoi baigaa.
Harin baguudiin statistik uzuuleltiig harahad A hesegiin buh baguudad hesgees garah bolomj baina. Ted odoo uldsen toglolt burtee hojil avah yostoi bolj baina (Ene ni SW_united-iig oruulalguigeer). Tegeheer ene hagas saind ungursun togloltoos iluu shiruun togloltuud yavagdah ni oilgomjtoi haragdaj baina.
Za ingeed temtseend oroltsoj bui baguuddaa uldsen togloltoo amjilttai duusgahiig husiye.

HONHRIIN SHONHRUUD URAGSHAA

PostPosted: Thu Sep 07, 2006 10:40 am
by FC-EVILS
[color=orange]Tiim shuu. Mani bag bga bolohoor tegj bga yum bish. A group-g uhliin heseg gej bodjino.
Hagas saind ene hesgiin buh togloltuudiig ochij uznee. Tanai bagt amjilt husey
[/color]

PostPosted: Mon Sep 11, 2006 8:52 am
by BECKHAM
nasaa hagas sainii togloltuudiig hugshinduu saihan bicheed uguuch. ali bag hedeer garch haanahtai taarch yaj toglov geed. yalanguya uuriinhuu bagiig

PostPosted: Mon Sep 11, 2006 10:28 am
by rednasca
за, бэкхэмийнхээ хүсэлтийг чадан ядан биелүүлэхийг хичээе. ер нь энэ далимд тэмцээнд хэсгээсээ шалгараагүй багууд хүрэлцэн ирж хөгжөөн дэмжихийг хүсч байна. өчигдөр шигшээ тоглолтууд сайхан боллоо. үнэхээр ур чадвар ойролцоо багууд гэдэг нь 2 тоглолт 1 бөмбөгний зөрүүгээр, 2 тоглолт тэнцсэнээр харагдаж байна.

ТОГЛОЛТ 1.
РОКЕРС 0-0 СПОРТ ЦОНХ
спорт цонхынхон А хэсгийг тэргүүлэн гарч ирсэн...өнгөрсөн тэмцээний аварга...багийн ахлагч Цоомоо 5 гоолтой гээд хүчин зүйлүүдийг тооцвол ер нь цонхынхон өрсөлдөгчөө хэдэн оноогоор хожих бол гэж би хувьдаа бодож байсныг хэлмээр байна. тоглолт эхлээд тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж байлаа...мэдээж, цонхынхон дорвитой довтолгоон илүү хийж байв. ганболд, цоомоо 2 ур чадвар өндөртэй гэдгээ харуулж хэд хэдэн аюултай довтолгоон хийсэн ч зарим нь отон тоглолт болж, зарим нь зөрж, мөн заримыг нь рокерсийн хаалгач амжилттай хааж байлаа...эхний үе гоол оролгүй дууслаа....харин дараагийн үеэс хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг авч, урам орсон рокерууд тоглолтын санаачлагыг авч сайхан тоглолт үзүүлж эхэллээ...ялангуяа багийн ахлагч Үүгий сайхан тоглолт үзүүлж байлаа...тэднийг Хонхорын шонхорууд тэргүүтэй, цэнгэлдэхэд байсан ихэнх багууд дэмжиж байлаа....хэхэхэхэ...ингээд цаг дуусах хүртэл тоглолт тэдний давамгайлал дор өндөрлөлөө...хэдий хачирхалтай ч гэлээ рокерсууд талбайгаа амжилттай хамгаалж, цаашид шалгарах сайхан боломжтой боллоо....

ТОГЛОЛТ 2.
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК 0-1 АНОД БАНК
энэ 2 багийн тоглогчид бие бялдрын хувьд бусад багуудаас хамаагүй том, бүдүүн /хэхэхэ/ бөгөөд хүчний тоглолт үзүүлдэг тамирчид ихтэй байлаа...тиймээс ч жинхэнэ гал гарсан, ширүүн тоглолт болно гэж бодож байв...үнэхээр ч ширүүн тоглолт болсон...аль аль нь аюултай довтолгоо хийж байв....анодын нэг нөхөр талбай дээр"ална шүү, п...*" гэж орилоод явж байх юм...шүүгч сонсоогүй юм байх даа л гэж бодож байв....би бүүр тээр холоос л сонссон юм сан. ер нь тэднийх хэсгийн тоглолтдоо FRIENDS багтай нилээн асуудал үүсгэсэн гэж сонссон... цаашдаа анхаармаар л юм....тун удалгүй ХХБанкны хамгаалагч 16 дотор гар хүрсэнээр Анодынхан торгуулийн цохилт хийж 1-0 болж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. 2-р үед ХХБанкны довтлогч Бат-Эрдэнэ /Данди/ шүүгчтэй маргалдсан бололтой улаан карт авч гарав.../2 шар карт авсан тул/...анод банк энэ хосын ялагч болно бизээ....

ТОГЛОЛТ 3.
ДЕЛЬТА 1-0 ХӨХ ЧОНО
энэ тоглолтыг сайн үзэж чадаагүй л дээ...манайхан халаалтаа хийж байсан тул тухтай үзээгүй...гэхдээ дельтагийн ах нар үнэхээр сайн тоглож илүүрхэж хожиж байх шиг харагдсан. тоглолтын цорын ганц гоол яаж орсоныг санадаггүй ээ....үзсэн, санаж байгаа хүмүүс байвал тайлбар бичихийг хүсье....

ТОГЛОЛТ 4.
ХОНХОРЫН ШОНХОРУУД 1-1 FRIENDS FC
найзууд багийнхан энэ тэмцээнд хожигдол амсаагүй цорын ганц баг байсан тул манайхан хэцүү өрсөлдөгчтэй таарсан гэдгээ сайн ухамсарлаж байв....хэхэ. гэхдээ өмнөх нөхөрсөг тоглолтууд дээр эн тэнцүү тоглож байсан тул тэднээс эмээх зүйлгүй байлаа....өөрийн талбай дээр тоглож байгаа тул гоол алдахгүй байх нь чухал зүйл байлаа....гэхдээ яах аргагүй гоол алдав...түүнийг Тамираа баруун жигүүрээс өгсөн чөлөөт цохилтыг 16-ын гаднаас шууд өшиглөж, хаалганы зүүн буланд оруулав. манай хаалгач яаж ч үсрээд хүрсэнгүй. тун нарийн орсон, гоё гоол байлаа...энэ тоглолтын шилдэгээр Тамираа гарцаагүй шалгарахаар сайн тоглолт үзүүлсэн...дараа нь унаж татаж өшиглөсөн нь бага зэрэг л зөрсөн...:-D
манайхан завсарлагаанаар ярилцаж, талбайд довтлогч нэмж гаргалаа...угаасаа гоол хийхгүй бол дараагийн тоглолт бидний хувьд тун хэцүү болохоор байлаа....ингээд 2-р үе эхлээд манайхан тоглолтыг айлын талбайд явуулав....манай довтлогч Батбаяр хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч биеэ бариад далий явуулав...тун харамсалтай....дараа нь мөн адил гарсан ч эсрэг багийн 2 хамгаалагч хажуу талаас нь дэгээдэж унагаав...шүүгч харсангүй ээ...гарцаагүй пенальти байлаа...цаг дуусах дөхөж байв... 20-иод метрээс Оргил-Эрдэнэ хаалттай цохилт хийлээ....Хаалганы дээд шон мөргөөд гарлаа.....удалгүй Сайнбилэг айлын 2 хамгаалагчийн дундуур зүсэн орж сул гарсан ч 16-ын гадна дэгээдэж унагаав....Эндээс Хүрэлбаатар хаалтан дээгүүр цохисныг Найзуудын хамгаалагч гараараа хүрч, талбайгаас гаргав....шүүгч харин эргэлзээгүй торгуулийн цохилт хийх эрх өгөв. Хүрэлбаатар цохилоо......бөмбөг хаалганы хажуугаар өнгөрөв....шүүгч тэгтэл шүгэл дуугарахаас өмнө Найзуудын хамгаалагч талбайд нэвтэрсэн гээд дахин цохиулахаар боллоо.....Хүрэлбаатар дахин цохилоо....Энэ удаад асар хүчтэй цохиж Сэвэжийн гаран дээгүүр орууллаа....Манайхан бөөн баяр.....Сэвэж бөмбөг яаж орсон бэ? гэж багийнханаасаа асууж байсан.....Их хүчтэй цохилт байсан л даа....Цаг дуусахтай зэрэгцэн манайхан 2 ч удаа хажуунаас бөмбөг шидсэн ч амжилтгүй боллоо... ингээд 1-1...дараагийн тоглолт маш өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй....

PostPosted: Mon Sep 11, 2006 10:33 am
by rednasca
ер нь дээрхээс харахад Б хэсгийн багууд их хүчтэй болох нь харагдаж байна гэж хэлж болохоор байна. Б хэсгийн 4 багийн 2 нь хожиж, 2 нь тэнцсэн байна....гэхдээ цаашид яаж ч эргэж болохыг үгүйсгэхгүй....шигшээ тоглолтууд тун өрсөлдөөнтэй өрнөж байна...та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж багуудыг дэмжихийг уриалж байна. сүүлийн тоглолтуудад үзэгчид байхгүй тул жаахан онцгүй л байдаг юм байна лээ. ялангуяа манайхан хамгийн их дэмжсэн рокерууд багийнхан манай багийг дэмжинэ гэж итгэж байгаа шүү....хэхэхэ. за, ингээд дараагийн амралтын өдрүүдэд уулзацгаая....

PostPosted: Mon Sep 11, 2006 10:34 am
by Mr S
сайхан тойм бна................
харин танайхан яагаад Рокерс-г балиашиглах болсны учрийг мэдэх юм шиг санагдав....................
хэ хэ.................

PostPosted: Mon Sep 11, 2006 10:42 am
by sainaaa
Naskaa togloltiig saihan bichijee. Uneheer l amraltiin udruuded yavagdsan togloltuud nudend haragdaj bailaa. End dahiadl Sain... geed aldchihajee hehe. za zavaaraa uuniig zasna shuu. Naiz ni urd shunu harin jaahan tiimerhuu amarlaa nuguuh gaihal chini uvduud baahan l tos avaad orj irlee. havdchihaad negl bisheee hehe.

PostPosted: Mon Sep 11, 2006 11:20 am
by rednasca
рокеруудыг дэмжих шалтгаан нь чиний бодож байгаа шиг биш гэж бодож байна. хэхэхэ....гол нь тэд нар танай багтай харьцуулахад сул шүү дээ. тэгээд л дэмжлэг өгье гэж бодсон юм....../аймаар тал засав/ :-o

PostPosted: Mon Sep 11, 2006 11:41 am
by BECKHAM
za bayarlalaa naska. daraagiin hagas saind zaaval uznee. bas haalt ene ter gej bolno bailguidee. b zone argagui l huchtei bn shuu. a zone-n 8 onootoi bag hesgeesee garch bhad b zone-iih multarch bh jisheetei. minii bodloor delta yamar ch bsan medal avna l gej bodoj bna shuu.

PostPosted: Mon Sep 11, 2006 12:01 pm
by sainaaa
Naska bayarlalaaa. End ih zuv hariult ugchee. Uneheer Naskagiin heldeg zuv shuu. Bid ch bagaaraa iiml bodoltoi baisan

PostPosted: Mon Sep 11, 2006 12:10 pm
by Gooner
rednasca wrote:рокеруудыг дэмжих шалтгаан нь чиний бодож байгаа шиг биш гэж бодож байна. хэхэхэ....гол нь тэд нар танай багтай харьцуулахад сул шүү дээ. тэгээд л дэмжлэг өгье гэж бодсон юм....../аймаар тал засав/ :-o

Рокерууд энэ тоглолтонд тун сайн тоглосоон. Хөгуөөн дэмуигчид ч их. Урам зориг орцгооёон нөхдүүд сайн тоглосоон. Ялангуяа 2-р үед бол хэд хэдэн удаа гоол хийх дөхсөн шүү. Даанч "нутгийн дэвжээ" ивээсэнгүй хэхэ :mrgreen:

PostPosted: Mon Sep 11, 2006 12:51 pm
by zigo
Манай баг бол Рокерсийг нэгдүгээрт хамгийн дотно байдаг найзууд гэдэг утгаараа, хоёрдугаарт дараагийн шатанд өрсөлдөхөд харьцангуй зөөлөн өрсөлдөгч гэдэг утгаар нь дэмжиж байгаагаа нуух юу байхав. Уг нь финалд Спортын цонхтой таарахаар байсан бол их сайхан байлаа. Харамсалтай нь бид нар даалгавараа тааруу биелүүлж хэсгээсээ хоёроор шалгарснаас болж ийм нөхцөл бүрдчихлээ. Ямар ч байсан өнгөрсөн хаврын тэмцээнд оролцож байсан манай 3 багаас хэн нэгэн нь л түрүүлээсэй гэж бодож байна.

PostPosted: Mon Sep 11, 2006 1:47 pm
by ХАЛИУН
нэгдүгээрт наскад баяраллаа. гэхдээ энэ тоймоо лигийн цом сэдэв дээр бичихгүй тэгсэн бол бүр зүгээр байлаа. Бадрал гоё юм бичиж нээрээ л хууччуулаас нэг түрүүлээсэй.

PostPosted: Mon Sep 11, 2006 1:56 pm
by rednasca
би харин албаар өөрийн багийнхаа сэдэв дотор бичсэн юм. хэхэ...сэдвээ олны анхааралд өртүүлж, идэвхтэй гишүүдээр юм бичүүлмээр байна. эхнээсээ ч бичээд эхэллээ....хэхэхэ...ТОГЛОЛТ 3-ыг сайхан бичих хүн байна уу.