Спортын цонх-"СВ Юнайтед" ба

Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбоо

Moderators: Gooner, Хөлбөмбөгийн модууд

Postby ХАЛИУН » Sat Aug 12, 2006 6:42 pm

[size=24]зиа манай багийн энэ бямба гаригын УБ даатгал багтай хийх тоглолтыг ирц бүрдээгүйн улмаас өнжлөө. Муу л байна даа манайхаан саяхан 7:2 оор бут ниргүүлчихээд. За за энэ ч яахав дараа ирэх байлгүй. Одоо багийн тоглогчид болон санхүүгийн байдлаас дүгнээд миний хувьд дараахь дүгнэлтүүдэд хүрлээ хүлээн авч бодолцоцгооно уу...

1. Одоогийн байдлаар манай баг дээрхи тоглогчдоос бүрдэж байна.

1.Тайван-бэлтгэлд нэг ч ирээгүй
2.Цолмонбаатар-бэлтгэлд нэг ч ирээгүй
3.Шинэбаяр
4.Саруул
5.Баясгалан
6.Баттүвшин-бэлтгэлд нэг ч ирээгүй
7. Эрдэмээ
8.Хосбаяр-бэлтгэлд нэг ч ирээгүй
9.Халиун
10.Хонгор
11.Очбаяр
12.Жавхаа
13.Дөлөө
14.Алтай

Манай багийн гишүүн болох Аффиктор буюу Билгүүн гадаад явсан учир багтаа тоглох боломжгүй болсон. Иймээс бид нэгээс хоёр тооны шинэ тоглогч авах шаардлагатай болсон байна.

Дараагийн асуудал санхүү мөнгө цаасны асуудал байгаа. Бид уг нь ивээн тэтгэгч олж бүх зүйлээ даатгая гэсэн боловч энэ асуудал нэлээд хүндрэлтэй болж байгааг багийн ихэнх гишүүд мэдэж байгаа болов уу. Тиймээс ийм санал байна.Байгаа нөөц боломжондоо тулгууруулан бидэнд байгаа ногоон футболк цагаан шортыг өмсцгөөе. Яахав шоортоо өөрчилж болно. Гидрыг өөрсдөө ярилцаж байгаад сонголтоо хийж авцгаая. Мөн УБ даатгал гэдэг шинэ баг Бразилын өмсгөлөөр жигдэрснийг дуулгах нь зүйтэй байх. Хэрвээ тэмцээн эхлэхээс өмнө бидэнд аз таарч ивээн тэтгэгч байгуулга хувь хүн таарвал хувцсаа дахин нэг ярилцацгаая.Мөн бид өөрсдөө ТАХ-аа төлөх үлдэв бололтой тиймээс цагийг нь тулгаж яарч сандралгүйгээр эртнээс мөнгөө бэлдэж байна уу....
Бид нэгэн эв санаан дор нэгдэж чадахгүй бол аварга гэсэн нэр хүндээ алдах болоод байна. Тиймээс багийн ахлгчыг ирсний маргааш буюу 8-р сарын 20-нд бэлтгэл биш зүгээр уулзалт зохион байгуулцгаая. Энд багийн хуучин гишүүд болон шинээр ирсэн бүх гишүүдийг /хүндрэлгүйгээр/ ирнэ гэтэгт найдаж байна.


Та бүхнийг хүндэтгэсэн Чахлуун буюу Ч.Халиун
[size=24]
[/size][/size]
Last edited by ХАЛИУН on Sat Aug 12, 2006 6:55 pm, edited 1 time in total.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby ХАЛИУН » Sat Aug 12, 2006 6:53 pm

мөн одоо тоглогчдын байрллыг эцэслэн шийдвэрлэх болсон гэж бодож байна. миний мэдэж байгаагаар

довтлогчид: Цоомоо,Шинээ

Хагасууд: Дөлөө,Алтай,Очбаяр,Жавхаа,Хонгор,Саруул,

хамгаалагчид:Халиун,Эрдэмээ,Хосоо,Баттүвшин,Баясаа

Хаалагч:Тайван
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby ХАЛИУН » Mon Aug 14, 2006 5:47 pm

Том зарлал.
Манайхан бүгд уншина уу.
Багийн менежерүүдын үүргийг хагас дутуу биелүүлж байгаа Мр.В,Чахлуун нар ярилцаад маргааш буюу 8-р сарын 15-ы өдрийн 19.00 цагаас Инфо клуб дээр багаараа уулзахаар боллоо. Энэ уулзалтанд тоглогч нар бүгд ирэх бөгөөд хувцасны 5000 төгрөг, цээж зурагнуудаа авчирна уу.......
Маргааш гадаадад байгаа Хосоогоос бусад нь ирнэ үүүүүүүүүүүүү
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby ХАЛИУН » Tue Aug 15, 2006 2:58 pm

Спортын Сонин Хачин
/сониноос.../


Өнгөрсөн тэмцээний аварга баг болох Спортын Цонх багийхны дунд олон янзын яриа явагдаж эхэллээ. Аваргууд хэдийгээр гол довтолгооны хүчээ алдсан ч халгаалалтандаа анхаарал хандуулж хэд хэдэн хамгаалагч болон хагс хамгаалагч авсан юм. Редс багийн жигүүрийн хамгаалагч Боштига болон Голомт багийн хагас хамгаалагч Жавхааг багтаа элсүүлсэн билээ. Гэтэл саяханаас багийн шинэ гишүүд бус хуучин аваргууд янз янзын шум дэгдээжээ. Үүний гол жишээ бол багийн хагас хамгаалагч Саруул шинэ багийн тоглогчын ятгалганд ороод байгаа бөгөөд яг явах явахгүйгээ мэдэхгүй байгаа бололтой. Уг нь багтаа үлдэн цаашид тогловол олон сая сая хөгжөөн дэмжигчдийхээ талархалыг хүлээх юмсан. Мөн багийн хөдөлгүүр гэж хэлж болохоор Дөлөөг Френдс баг урвуулах ажиллгаа явуулж байгаа нотлогдоогүй ч магадгүй хэрэг юм. Үүнээс үүдэн багийн тоглогч Халиун мэдэгдэл хийжээ тэрээр:
Энэ асуудалыг сая л сонслоо гэхдээ Дөлөөгийн хувьд багаа орхино гэж бодохгүй байна. Тэр багийхантайгаа аваргын цомыг ахин авах хүсэлтэй байгаа болов уу гэж бодож байна гэжээ.
Энэ мэдэгдэлэс үзвэл Дөлөө явахгүй бололтой гэхдээ тэмцээн эхлэхэд бас ч үгүй зай байна. Ер нь солилцоо наймааны хаалгыг хаагаагүй л бол солилцоо явагдна тийм болохоор яаж ч магадгүй. Ямар ч л гэсэн аваргууд гол тоглогчдоо тийм ч амар алдаж үзэгчидээ гомдоохгүй болов уу. Тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.

Спортын Сонин Хачин 2006.08.14
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Gooner » Tue Aug 15, 2006 3:13 pm

Спорт Цонх багийн хэвлэлийн төлөөгч Б..... мэдэгдэл хийжээ.
Бид энэ улирал хамгаалалтаа сайжруулж жигүүрийн хамгаалагч авсан нь энэ удаа аварга цолоо хамгаалах сайхан боломжтой болгож байна. Хэдийгээ багийн хагас хамгаалагч Саруулд өөр багийнхан багагүй үнэ хөлс амласан ч ямар ч үнээр явуулахгүй. Мөн Дөлөөг адил явуулахгүй. Энэ 2 тоглогч 2-уулаа багтаа HAPPY байгаа бөгөөд багтаа үлдэнэ гэсэн гэжээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby ХАЛИУН » Tue Aug 15, 2006 3:20 pm

Ийгл Телевизын Зочины цагаар
Спортын Цонх багийн хагас хамгаалагч Саруул оролцлоо.


и:Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе
с:Баяраллаа
и:Таныг өөр багт орно гэж гадуур яригдах боллоо энэ талаар
с:Би энэ асуудлыг форум дээр жаахан дурдсан нь үнэн гэхдээ яг явна гэж хэлээгүй.
и:тэгвэл танай дүү та 2ыг авна гэсэн энэ талаар
с:харин би хэлээд байна яг явна гэж бол би нэг ч хэлээгүй.багийхантайгаа ярилця асууя гэж хэлсэн. ер нь ингэж их сүр болгоод байгааг ойлгохгүй байна лдаа.
и:хэрвээ таныг багаасаа явбал таны байрлалыг хэн авах бол.
с:би саяханаас хагас хамгаалагч болсон. энэ байрлалаараа нэг ч тоглолтонд ороогүй байгаа.яахав бүр явдаг дээрээ тулбал аль нэг хагас хамгаалагч нь л авах байх.
и: таны хувьд анхны аварга багийн гишүүн. энэ багаас явах хүсэлтэй хүн ер бага байгаа байх гэсэн олны таамаглалыг та эргэлзүүлж орхилоо.Ер нь багийн дотоод уур амьсгал ямар байдаг вэ.
с:манай багйин уур амьсгал зүгээр л байгаа. надад хэн нэгэнтэй маргалдаж ам зөрсөн юм байхгүй. харин Хүмүүс сонин дээр тэгж бичсэн байна лээ. энэ бол ёстой худлуу.би нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа.
и:эцсийн асуултыг танд үлдээе
с:би багаасаа гарах үгүйгээ шийдээгүй байхад аль хэдийн явуулаад байгаа юм уу үлдээгээд байгаа гаруудыг гайхаж байна. би бол бие даасан хүн шүү гэж хэлмээр байна.

ингээд өнөөдөрийн зочины цагаар спортын цонх багийн тоглогч саруул байлаа.
хэдэн хормын зар суртичилгааны дараа эргэн уулзацгаая.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Khosoo » Tue Aug 15, 2006 7:26 pm

Спортс Иллюстрэйтед сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Монголын бичкээн спортын сэтгүүл болох "Спортын цонх" сэтгүүлийн дэргэдэх хөлбөмбөгийн "Спортын цонх" (Sport's Window) багийн ахлагч Б.Хосбаяр ярилцлага өглөө. Энэхүү баг нь Монголын хөлбөмбөгин сонирхогчдын лигийн тэмцээнд тоглолдог бөгөөд Нэгдсэн улсын иргэд маань анхны аваргууд гэдгийг мэдэх байх. Ингээд олон зүйл нуршилгүй яриандаа оръё.


С.И: сайн байна уу. Танай багийн манай уншигчид сайн мэдэж байгаа. Анхны лигийн аварга багийн ахлагчийн цомоо үнссэн тэр үед ямар сэтгэгдэлтэй байсныг сонирхвол?
Б.Х: Баярлалаа. Урьсанд баярлалаа. Манай баг бол цэвэр шижигнэсэн залуусаас бүрдсэн шилдэг баг гэж хэлж болно. Анхны тэмцээнд түрүүлээд үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Манай Монголд Инфо Радио клуб гээд тун сайхан паб байдаг юм. Энэхүү клуб д анхныхаа цомыг тун сайхн гардаж авсандаа.
С.И: Удахгүй болох лигийн цомын тэмцээнд танай багийг олон сая хөгжөөн дэмжигчид тань, ялангуяа Герман, Япон зэрэг улсуудад байгаа хөгжөөн дэмжигчид найдлага тавьж байгаа. Гэвч улирлын өмнөх нөхөрсөг тоглолтонд танай баг Чөтгөрүүд багт 7-2 (!!!!) ийн харьцаагаар хожигдсоноор мөн нэлээн эргэлзээ төрүүллээ. Ер нь танай багийн бүрэлдэхүүн хэр өөрчлөгдөв?
Б.Х: Манай баг өмнөх тэмцээнд тун сайхан тоглож ялалт байгуулсан. гэвч бид нарт нэг аварга авах хангалтгүй. Аваргаа хамгаалах аварга болохоос ч хэцүү гэдэг үг байдагдаа. Одоо лигийн багийн тоо зэрэг өссөнөөс болж манай баг мөн л чармайлт тавих хэрэгтэй болсон. Багийн бүрэлдэхүүний хувьд манай багт Голомт багаас Жавхаа, Редс багаас Португалийн хөлбөмбөгчин ХЭльдер Поштигагийн дүү орос 3 ын Поштига, гадаадаас Хөлбөмбөгч нар ирээд байгаа. Энэ хоёр тоглогч хоёулаа л манай багт хэрэгтэй. Өмнөх тэмцээнд манай багийн гол тоглогч байсан Одбаяр энэ удаа багтаа дасгалжуулагчаар үлдэж байгаа нь тун сайшаалтай. Мөн манай тамирчдыг нэлээн сонирхож байгаа гэж шар сонингууд, ялангуяа Сан, Дэйли Миррор нар их цуурч байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал л даа.. Манай баг тоглогч нэмж авах бодолто байгаа боловч багийн тоглогчдын лимит хэтэрсэн. Эхлэээд хувцастай болох зорилго зэргээс болж хойш нь тавиад байгаа.
С.И: Танай багийн ивээн тэтгэгчийн асуудал хэцүүдсэн гэж сонслоо?
Б.Х: Тийм л дээ... тэр гашуун боловч үнэн. Анх манай багийн аварга болсны дараа олон компани санал тавьсан нь үнэн. Жишээлбэл Лукойл, Браун, Тошиба, Мизуно зэрэг. Гэвч бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор энэхүү багуудын саналыг буцаасан юм. Гэвч Монголын маань компаниуд хөлбөмбөг сонирхдоггүй юм уу, эсвэл дундаас нь хүмүүс мөнгө цохиод байдаг юм уу ерөөсө олдохгүй байна. Тиймээс бид багийн тамирчин болгоноос ичих нүүрээ элгэндээ наан барин байж мөнгө хурааж авлаа. Удахгүй гэхдээ мөнгө хураах биш цалин өгдөг болно гэж найдаж байгаа. Уучлаарай Лукойл, Браун, Тошиба, Мизуно
С.И: Танай баг бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна вэ. Миний мэдэхээр монголд тун удахгүй хүйтэрнэ. Тэгэхээр танай баг ямаршуухан байдлаар бэлтгэл хийнэ гэж бодож байна. ?
Б.Х: тиймээ. та тун сайхан асуулт асуулаа. манай баг бэлтгэлдээ сайн анхаарч байгаа. Багийн амжилтын үндэс мэдээж бэлтгэл шүүдээ. АНУ-д аж төрж буй Юрген Клинсманаас зөвлөгөө авсны хүчинд резинтэй бэлтгэл, мөн багийн тактикийн гац нэг бэлтгэл хийж буй тухай саяхан багийн тоглогч олноо Мр.Б хэмээн алдаршсан Баясаагаас авлаа.
С.И: Одоо таны тухай хэдэн асуулт тавья гэж бодлоо. Таны хувьд бэлтгэл хэр ханаж байна.?
Б.Х: миний хувьд тун барагтай л байна. Миний бие одоогоор хилийн чанадад байгаа. 4 хоногийн дараа эх орондоо очино гэдгийн та мэдэж байга. Эндхийн малайз бацаануудтай \10-12 насны\ тоглосон боловч онигоо болж байгаагаа нуугаад юу гэхэв. мөн өөртөө нэг шипиний мөнгө олохоор идэвхитэй хөөцлдөж буй. Монголд очиж байгаад авах санаатай.
Image
Спортын цонх багийнхан анхны лигийн тэмцээний үеэр


С.И: Багийн ахлагчийн хувьд багтаа ямар үнэлгээ өгмөөр байна?
Б.Х: Би бас үүний өмнө нэг юм хэлмээр байналдаа. Саяхан Английн шигшээ багийн ахлагчаар Жон Терри сонгогдсоныг мэдэж байгаа байх. Тэгээд харж байхад МакЛаре нэг зүйлийг хэлсэн байсан л даа. Багийн ахлагчийн байх шинжүүд гээд. Хараад байсан чинь надад тохирох шинж алгаа. Яаж явжийгаад багийн ахлагч болцон юм. Өөрөө өөрийгөө л томилчихсон юм шиг байгаан. Тиймээс одооноос өөр хүнд шилжүүлье гэж бодоод байгаа. Адаглаад л багийн ахлагч нөөц тоглогчийн суудалд сууж байж болохгүй биздээ тээ. За тэрч яахав. Багийн ахлагчийн хувьд багтаа үнэлгээ өг гэвэл би хасах онц л гэж өгмөөр байна. Манай багт дотоод эв нэгдэл байна уу байна. Залуу нас байна уу байна. Туршлага байна уу байна. харин жоохон миний буруугаас болж зохион багуулалттай тоглолт байхгүй юм шиг байгаан.
С.И: Ингээд дэлгэрэнгүй ярицлага өгсөнд баярлалаа. Эцсийн асуултыг таньд үлдээе:
Б.Х: Манай багийнхаан. Та нар шүү л гэмээр байна. Та нар миний кофены сүү, талхны масло, пүүзний минь үдээс, сонингийн үгс, хоолны давс шүү л гэж хэлмээр байна. Та наргүйгээр би чихрийн цаас шүү...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 9:06 am

Багийнхандаа өнөө өглөөний өдрийн сонин дээр гарсан нэгэн мэдээг хүргэе.

Сингапурын Стрэтс Таймс сонинд мэдээлснээр Спортын цонх багийн ахлагч Б. Хосоо зодог тайлснаа мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа удаан бодож байж шийдвэрээ гаргасан аж. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрэр: Энэ шийдвэрийг гаргахад надад үнэхээр хүнд басйан. гэвч гэр бүлдээ илүү зав гаргах хэрэгтэй байна. мөн өөрийн зав зай тун хүнд болж байгаатай холбоотой гэсэн аж. Багийн ахлагчийн суудлыг П. Цолмонбаатарт шилжүүлэх бололтой. цааш нь: Гэсэн ч багтайгаа дандаа хамт байж бэлтгэл бүр дээр хамт бэлтгэл хийхийг хичээнээ гэжээ...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby ХАЛИУН » Thu Aug 17, 2006 9:47 am

өчигдөр манай баг бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ 3 тоглолт хийлээ. энэ арай ихдэчих шиг болон лээ. эхний тоглолт 6:0 дараагийн тоглолт 5:0 дараагийн тоглолт нэг тиймэрхүү шороотой, харанхуй, ядарсан байсан учраас 0:1 гэсэн гэхдээ энэ бол яахав зүгээр л дээ. манай хагасууд гайгүй байна лээ. алтай дөлөө эрдэнэ баяр , оч баяр .Жавхаа
ер нь бүгд гайгүй байна лээлдээ. хаалгач бол ярих юм алга . зиа тэгээд тэмцээндээ нэг сайхан тоглоод хэсгээсээ гараад тэгээд цаашаа яваад л яваад л......
бүгдээрээ лаана шүү л гэмээр байна даа.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby rednasca » Thu Aug 17, 2006 5:09 pm

ингэхэд танайхны хэн нэг нь утсаа өгөөрэй. миний утас 99781054, дэд ахлагчийнх 91916839. наана нь ярих хэрэг гарвал гэсэн юм.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Buratino » Fri Aug 18, 2006 10:20 am

Ee ene lig gej hudlaa heden banknii baguudiin lig bolj bna shdee.
Anh bol zuvhun ene forumd ordog humuusiin, mun meduulegee ugsun baguudiig oruulna geed bsan

Anhnaasaa zarim bagiig shuud jiih n t.hoi bhooroo oroh bag ih bgaa, enee teree gej nuhee maltaad,
getel ogt suraggui olon ortson bdag, ymar shalguuraar yaj ordog n haalttai ym bol temtseen n ch bas nil bulhai bno doo,
za tgd forum.aar yu bolj bgaag n unshij l baiy.

eruusuu ene forumd ordog gishuud uursduu Sport window geed lig tusdaa zohioj boldoggui ymuu? tuundee jinhene toglohiig hussen bag bolgoniig oruulaad jinhene sonirhogchiin lig hiivel deer ym, site admin hosoo bolon busad humuus ain?

ene ligiin z.baiguulalt n ene forumiin neg ch gsn gishuun bgaa muu?
blaa geed hudlaa gishuun gsn nertei, yg gol yumiig n 2hon hun l dur medeed, zaza er n ene udaagiin lig bol hudlaa ym bna, havaraas l deerdej magadgui,
iim yum bichlee geed nuguu nomer 10tsar uurlaad bandej magadgui
_________________
Santiago Bernabue
User avatar
Buratino
 
Posts: 58
Joined: Tue Jul 11, 2006 5:17 pm
Location: Central Attack Midfielder (CAM)

Postby Gooner » Fri Aug 18, 2006 1:11 pm

No Нэрс Байрлал Ажил
#1Н.Тайван Хаалгач МУИС-н ЭЗС-н оюутан
#22Дөл Хаалгач МУИС Оюутан
#2Эрдэмбилэг Хамгаалагч МУИС-н ЭЗС-н оюутан
#4Ч.Халиун Хамгаалагч МУИС-н ХЗС-н оюутан
#14Баттүвшин Хамгаалагч МУИС-н ХЗС-н оюутан
#3Б.Баясгалан Хамгаалагч Голомт банк
#5Ууганбаяр Хамгаалагч Хүмүүнлэг ухааны их сургууль
#13Эрдэнэбаяр Хамгаалагч Таван богп групп
#23Б.Хосбаяр (C) Хамгаалагч МУИС-н Математикийн сургууль
#6Мөнхдөл Хагас хамгаалагч ШУТИС-н оюутан
#7Алтай Хагас хамгаалагч МУИС-н ЭЗС-н оюутан
#8Жавхлантөгс Хагас хамгаалагч ЭМШУИС-н оюутан
#12Ц.Саруултөгс Хагас хамгаалагч Голомт банк
#15Энхсайхан Хагас хамгаалагч Чингис Хаан банк
#10Цолмонбаатар Довтлогч МУИС-н ХЗС-н оюутан
#9Батболд Довтлогч МУИС Оюутан
#19Гонгор Довтлогч 10 жилийн сургууль
#11Шинэбаяр Довтлогч ШУТИС-н оюутан
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Fri Aug 18, 2006 1:36 pm

mick wrote:Ингээд л миний нэр байхгүй байхым...
Хошигоруулаад байгаарай. :mrgreen:


No Нэрс Байрлал Ажил
#0 Махбаль Спорт хариуцсан захирал ХХБанк
#1Н.Тайван Хаалгач МУИС-н ЭЗС-н оюутан
#22Дөл Хаалгач МУИС Оюутан
#2Эрдэмбилэг Хамгаалагч МУИС-н ЭЗС-н оюутан
#4Ч.Халиун Хамгаалагч МУИС-н ХЗС-н оюутан
#14Баттүвшин Хамгаалагч МУИС-н ХЗС-н оюутан
#3Б.Баясгалан Хамгаалагч Голомт банк
#5Ууганбаяр Хамгаалагч Хүмүүнлэг ухааны их сургууль
#13Эрдэнэбаяр Хамгаалагч Таван богп групп
#23Б.Хосбаяр (C) Хамгаалагч МУИС-н Математикийн сургууль
#6Мөнхдөл Хагас хамгаалагч ШУТИС-н оюутан
#7Алтай Хагас хамгаалагч МУИС-н ЭЗС-н оюутан
#8Жавхлантөгс Хагас хамгаалагч ЭМШУИС-н оюутан
#12Ц.Саруултөгс Хагас хамгаалагч Голомт банк
#15Энхсайхан Хагас хамгаалагч Чингис Хаан банк
#10Цолмонбаатар Довтлогч МУИС-н ХЗС-н оюутан
#9Батболд Довтлогч МУИС Оюутан
#19Гонгор Довтлогч 10 жилийн сургууль
#11Шинэбаяр Довтлогч ШУТИС-н оюутан
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Khosoo » Wed Aug 23, 2006 11:29 am

манай багийн тоглолтын хуваарь:

8-р сарын 26
Спортын цонх 10:00 Чєтгєрvvд

8 р сарын 27
Спортын цонх 12:00 МТС

9 р сарын 2
Шонхорууд 16:00 Спортын цонх

9 р сарын 3
Спортын цонх 14:00 ХХБанк

9-р сарын 9
МИАТ 16:00 Спортын цонх
Sky Hawks 12:00 Спортын Цонх
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby noLose » Fri Aug 25, 2006 8:58 pm

99721919 shuu.Bi haya l net ordog bolhoor yu bolood bgaag sain medsengvi
User avatar
noLose
Argentina's fan
 
Posts: 95
Joined: Wed Mar 22, 2006 9:53 pm
Location: Таван Богд компаний SW UTD баг...

Postby ХАЛИУН » Mon Aug 28, 2006 1:44 pm

зиа би нэг философын ном харж байтал нэг ийм өгүүлбэр байна. найзууд гэж хэнийг хэлэх вэ?
нэгдүгээрт албадлагын найз нөхдүүд: энэ нь хар багад аав ээж нь нэг цэцрэлгийн нэг ангид оруулчихсан тэгээд найзлахаас өөр аргагүй. мөн арван жил дунд сургууль. энэ нь мөн л албадлгаар аав ээж нь ч юм уу хэн нь ч юм аваачаад хийчэхсэн. нэг ангид 10 жил явсан хүүхдүүд найз болох нь зүй ёсны.
2-рт тал хүсэл зорилго буюу. их дээд сургууль нэг ажлыхан. учир нь тэд би тийм мэргэжилтэй болно гэж бодоод нэг сургуульд орсон нь нөгөө найзууд нь байж байдаг. ажил ч мөн адил.
3-рт энэ найзууд хамгийн сайн найзууд гэнэ. цэвэр хүсэл зоригын найзууд. тэднийг ээж аав өвөө эмээ нь нэг вакумд чихээгүй. мөн тэд бүгд ямар нэг сургууль ажилтай байдаг. харин тэднийг сонирхол нь нэгтгэдэг. архи, хүүхэн, дуу хөгжим, спорт, уран зураг гэх мэт. хэн ч тэднийг танилцуулаагүй зөвхөн сонирхол нь нөлөөлсөн. тиймээс манай багийхан фракцуудаасаа/дөлөөгийн, миний, голомтыхны, цоомоогийн/ гадна бусад хүүхдүүд нь хоорондоо нэгдүгээр түвшингийн найзууд болж байна. гоё уу айн. тиймээс манайхан сайхан амжилттай тоглох хэрэгтэй шүү. бид шүү ааааааааааааааааа чанга орлив. хэхэ
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Gooner » Mon Aug 28, 2006 2:07 pm

1-р параакцийнхан гэдэг чинь албадлагийн, хүчиндлэгийн найз нөхдүүд гэжийшд.:smile:
3-р түвшингийнх биш юму.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Aug 28, 2006 2:10 pm

Манайхан бүтэн сайнд 3-н оноогоо авчээ. Гоё шүү. Манай мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа сурагтай. Биднийг манай спонсор маань ч харж байгаа шдээ. Тиймээс манайхан хожигдох байтугай тэнцэх эрхгүй шүү.

Манай багийнхан лаг шүү. Дахин түрүүлнээ...:mrgreen::D :gold
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Aug 28, 2006 3:43 pm

rednasca wrote:найзуудын ангилалын хувьд архины найзууд, хүүхний найзууд байвал бас л хэцүү еэ. хэхэ.......тэр чинь одоо цэцэрлэг, сургуулийн найзаас дээр байна гэж байх уу. :-o

Дээр гэх нь ч юу байхав. Сонирхол хоббигоороо нэгдсэн учраас бие биенээ 100% ойлгодог. Найз болохын хувьд бол сайн найзууд болох нь хурдан байх гэж бодож байна.
Анх бол бие биенээрээ л дамжуулж л танилцаж байлаа шдээ. 2-3н жилийн өмнө чинь би ганц АСУУЛТААС бол Матадорыг таньдаг. Тэгээд л Мик ахтай танилцаад л хөлбөмбөг үздэг болоод л удалгүй ЛэБронЖэймс гэдэг ник нэртэй малгай өмссөн хүүтэй танилцаж мануус хөлбөмбөг үздэг боллоо. Тоглолт үзэх болгондоо нэг шинэ хүнтэй танилцдаг байлаа. Гэхдээ арай ч тоглолт болгон юу юм бэ хэхэ :RD
Тэгээд өвөл нь ЕПЛ, Аваргуудын лиг үзсэн хүмүүс үзсэнээ амьдрал дээр хэрэгжүүлдэг баатрууд болж хөлбөмбөгийг тоглож эхэлвээ. :mrgreen:
Бас л хүн хүч хэрэгтэй болоод ирэнгүүт форумаасаа хүн дуудаж тоглоод л, сүүлдээ тэмцээн уралдаанд ороод ирэх болонгуут Цоомоо Хосоо эднүүс найзуудыгаа дуудаж анхныхаа тоглолтыг 8-уулаа хийж Таван цагариг багт 4-0-оор хожигдож байлаа.
Одоо ингээд одооны өндөрлгөөөс харахад бас л гоё байна даа. Аваргын төлөөх тоглолт, аваргаа авсан гээд л хэхэ :D Нэгнээ гоол хийнгүүт өөрөө хийсэн мэт баярлаад л....
Тэгээд цаашилвал спонсор хайж явсан үе гээд л гоё байнөө.
Өөр хаанаас ч, хэнээс ч авч чадахгүй тийм кайф, мэдрэмжийг 3-р түвшингийн найзуудаасаа олж авдаг учраас магадгүй хамгийн эрхэм дээд түвшингийнх байж болох.
Сонирхдог зүйлээ, хоббигоо бусадтай ярьж хуваалцдаг байна гэдэг гоё л доо. Өөр хүмүүстэй хөлбөмбөг ярьвал хэн ч сонирхохгүй. Тэд нартай оффсайд, коүч, Вэнгэр, Анри, ЕПЛ гээд ярьвал юу юм кино юмуу, идэх юм юмуу гэж асууж мэднэ байхаа хэхэ.
:mrgreen: Ганцхан 3-р бүлгийнхэнтэйгээ ярьхад л ойлголцоно л доо.
:mrgreen:
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Ms.G » Tue Aug 29, 2006 4:38 pm

Би бас яаж дутахав ... Халиунд төрсөн өдрийн мэнд.... :-D

Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Цоомоо » Thu Aug 31, 2006 10:56 pm

Та нар жаахан учиртай тоглож байл даа.
Баясаа Саруул 2 тоглоод бэлтгэл 2-оос энэ тэр гээд маяглаж байсан чинь манай хаалгач тэрэнд нь итгээд 2-оос парк дээр оччоод, "хөөе яачваа, цагаа барилдаа" энэ тэр гээд бөөн юм болсон шүү...
:DЗа тэгээд манай багт олон оюутан байгаа. Бүгдэд нь шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе.
Ирэх хагассайнд бүгдээрээ ангийнхнаа дагуулаад ирээрэй, олон фэнтэй сайхан тоглоё гэж...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Mon Sep 04, 2006 8:38 am

Госоо чи хүн дуудчихаад ирэхээр нь тоож бай л даа...............
ядаж тоож бгаа царай гаргаж бай л даа............. :mrgreen: :RD

за тэр ч яахав...................
3-3-р тэнцдэг жаахан тмхэн...............
тоглолт эхлээд манай Ганболд хэний дамжуулалтаар хийснийг санахгүй бна.............. ямар ч байсан хаалга руу тун мэдрэмжтэй цохиж тоог 1-0 болгосон.......... тэгээд л талбайн төв хэсэг алаан болоод л.............. манайхан харин гоолдчихоороо тун сайхан баярладаг болсон бна лээ гэж............... бүгдээрээ тэврэлдээд л............. :mrgreen:
харин 2 дахь гоол үнэхээр аймаар......... хаалгач урагш гарсныг манай хагас хамгаалагч Алтай тун сайхан мэдэрч талбайн төвөөс баруун хөлөөр маш хүчтнй цохисон нь хаалгачийг даван хаалганы зүүн буланд гоол................ Лайтай гоол............. бүгд тэврэлдээд л............. хаалгач Тайвнаа хүртэл ирээд л............ 2-0............
харин айлын багийн довтлогч 17 авч ороод гоол хийснээр тоо 2-1.............
гэсэн ч манай довтлогч Ганболд энэ тоглолтонд 2 дахь гоолоо хийснээр 3-1............... эхний үе дууслаа..............
2-р үе эхэллээ..................
манайхан 16 дотор алдаа хийснээр айлд пэналти цохих эрх шүүгч өглөө.......... Хонхруудын довтлогч пналтиг хийснээр тоо 3-2.............
манай Ганболдын хийсэн гоолыг шүүгч тооцсонгүй ээ............ отон гээд.............. уул нь идэвхгүй отон байсан............
ингээд манайхан хамгаалаад л.............. айл довтолсоор л............. гүрийсээр л........ манайхан бөмбөгөө айлд хэт их эзэмшүүлсээр л............. энэ нь манай алдаа болсон бх гэжжж.............
цаг дуусах дөхөөд л........... гэтэл айл хажуугаас бөмбөгийг тоглолтонд орууллаа.......... манайхан мөргөтөл давж хойш гарч 16 руу орчихлоо............ тэрийг айлын хүн мөргөж тоо 3-3............... энэ ч гайгүй хамгийн хөгийн нь тэнцүүлсний дараа манайхан бөмбөг аваад тоглолт эхлэх гэтэл шүгэл дуугарч тоглолт дууслаа...............
энэ тоглолт манайханд их сургамж болсон бх гэж............. :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Mon Sep 04, 2006 8:49 am

харин бүтэн сайнд манайхан төв цэнгэлдэхэд Худалдаа хөгжлийн багтай тоглолоо............
Паркийн стадионд нохойны тэмцээнтэй байсан тул бид хөөгдөж Төв цэнгэлдэхэд тоглолоо............ одоо цагт хүн нохойноос дор болчих гэжжж............... :mrgreen: нохойнд хөөгдөөд л.............
за тэр ч яахав.............
манайхан ХХБанкныхан тоглосон энэ тоглолт манайханд тун чухал байлаа............ ХХБ-ныханд ч тун хэрэгтэй байсан................
тоглолт эхлээд манайхан тун давгүй байлаа............. довтолгоо хамгаалалт давгүй байсан............. манайхан баруун хажуугаас тоглолтонд бөмбөг оруулж манай ахлагч Цоомоо талбайн баруун талаас төв рүү цохисон бөмбөг хаалгачийн урд талд ойн хаалгачийг давснаар хаалганд орчихлоо.............. маш санамсаргүй байдлаас гоолдчихлоо............ манай ахлагч энэ гоолыг хийснээр 3 гоолтой боллоо................. тоо 1-0.............
гэтэл ХХбанкны гоол алдчихаад илт сэргэж тоог тэнцүүлчихлээ.............. талбайн зүүн талаар тэдний багийн нэг нөхөр цөмрөн орж төв рүү маш гоё пасс хаясныг довтлогч нь шууд хийснээр гоол.............. 1-1...........
гэсэн ч манайхан довтолж.............. талбайн баруун талд тун гоё хоорондоо ойлголцож гоё гоё дамжуулалт хийж сүүлд хагас хамгаалагч Дөлөө 16-н гаднахнаас зүүн хөлөөр цохисон нь хаалганд орлоо............. тун сайхан гоол................ тоо 2-1................. эхний үе өндөрлөлөө..............
2-р үе эхэллээ...........
манайхан 2-р үед л............... болохгүй блаа даа............ айл довтолоод л............. манайхан хамгаалсаар л..............
гэхдээ энэ үед Цоомоо маш сайхан боломжийг шондов................. жаахан дотогш байсан бол гоол орчих блаа...............
айлынхан ч тун эвгүй эвгүй довтлоод л............. манай хаалгач Тайвнаа тун сайхан хаасаар л............. үе дуусахын өмнө тун эвгүй байдлаас Тайвнаа аварлаа............. ХХбанкны довтлогч 16-с шууд хаалга руу цохисныг Тайвнаа тун итгэлтэй сайхан барьлаа......................
энэ тоглолтын баатраар Тайван шалгарах бх гэж бодож бна даа................
ямар байсан манайхан 10 оноотой /3 хожил 1 тэнцээ/ болсноор хэсгээ тэргүүлж эхэллээ.......... дээ.................. :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby rednasca » Mon Sep 04, 2006 9:31 am

танайхан ингээд хэсгээ тэргүүлж шалгарах сайхан боломжтой боллоо. танай багийнхан өрсөлдөгч багийнхаа гаргасан алдааг чулуу болгож чаддаг сайн талтай байна лээ. мөн байрлалаа сайн авч алдаа бага гаргадаг нь танай гол давуу тал гэж бодож байна. сүүлийн тоглолтууддаа ч гэсэн энэ хэвээрээ сайн тоглоно биз ээ. та нарт амжилт хүсье.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby ХАЛИУН » Mon Sep 04, 2006 2:02 pm

Таван Богд "СВ Юнайтед" багийн эргэн тойронд:

Тэмцээн эхлэсэн өдрөөс энэ багийхны талаар олон янзын шуугиан дуулиан явагдаж байлаа. Нөхөрсөг тоглолтуудад төдийлөн амжиллтай тоглоогүй тэднийг хэвлэл мэдээлэлээр тийм ч өндөр амжилт гаргана гэдэгт итгээгүй гэдгээ нуугаагүй юм. Гэсэн хэдий ч энэ багийхан эхний тоглолтонд энэ жил огцом амжилт гаргах өндөр найдлагатай байсан Чөтгөрүүд багийг 3:0 -ээр буулгаж авснаар бага зэрэг найдалга төрүүлсэн гэхэд болно. Багийн дотоод уур амьсгал хэдийгээр маш сайн байсан ч зарим нэг тоглогчдын тал дээр бага зэрэг асуудал гарч болзошгүй байсныг багийн ерөнхий дасгалжуулагч Одбаяр амжилттай шийдэж чадсан нь харагдаж байна. Багийн ахлагчын туузыг энэ тэмцээнээс зүүх болсон Цоомоод шинэ албан тушаал зохисон бололтой. Тэрээр гурван гоолтой мэргэн буудагчдын чагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Түүний хувьд яг л Руд Ван Нистелрой шиг гоолын мэдрэмж сайтай тоглогч болон дэлбээлснийг харж байна.
Тэдний хамгийн ойрын зорилго бол хэсгээсээ гарах бөгөөд энэ тал дасгалжуулагч Одбаяр бусдын нэгэн адил зүйлийг хэлжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал дээр:
Бидний зорилт ойлгомжтой. Эхний ээлжинд хэсгээсээ дээгүүр байраар гарах. Өнгөрсөн долоо хоногийн тоглолтууд манай тоглогч нарт ихээхэн сургамж болсон байх. Тэдэнд хэлэх зүйл ч их байгаа. Харин энэ долоо хоногт бидний хувьд асар өндөр хариуцалга тулж ирснийг бид ойлгож байна. Энэ долоо хоног бол ирээдүйн эхлэл байх болно гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэдний хувьд сургамжтай зүйл болсон бөгөөд 10-аадхан секундэд ч гоол алдаж болдгийг харлаа. Энэ тал дээрээ хэрхэн анхаарсныг бямба гарагт харцгаая.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest