Page 14 of 14

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 11:12 am
by J@x
Olzii wrote:Манай Аргентин нээрээ ДАШТ дээр яаж ийж байгаад л Германтайгаа таарчих юмаа :ногоон: Энэ удаа өмнөх ДАШТ-н хариугаа чангахан авна аа :ногоон:

Ах яагаад новширох гээд байна. Челсигийн хэдээ бододгүй юмуу. :ногоон: . Таны хувьд ДАШТ эрт дуусах нь дээ. Хамгийн удлаа даа гэхэд 8хүрээд дуусах нь дээ.Заануудаа явж дэмжий наад аргентинаа хая хая :ногоон:

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 11:26 am
by Саэба_Рёо
soccer wrote:Гана-н оронд Австрали гарах байсын... даанч Гана-тэй тэнцчихсэн шаансгүй болжээ... Германчуууд л Гана-г нүдэх байлаа нэгхэн гоол шүү... за тэгээд хөрш улс Хака нарыгаа дэмжинэ дээ


Австрали, Америк хоёр үнэн гоё байлаа, Гана 2 удаа пеналти цохиод хэсгээс гарсан айн, Австрали бол жинхэнэ хүчээрээ үзсэн, би та нараар бахархаж байгаа шүү

оцүкарэ сама дэшита

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 11:53 am
by Kro
Ногоон тивийхэн уг нь дагаад гараад ирсэн бол гоё байхгүй юу. Гана гэхдээ хоёроор гарсан нь ч болсын.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 11:55 am
by Чуугий
Уг нь Сербийг хэсгээсээ гарчаасай гэж бодож байсан юмсан.
Гана ч одоо болоо байлгүй дээ.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 12:06 pm
by Reda
Гана хэсгийн тоглолтуудад 2 гоол оруулсан, 2 улаа пеналтаас, тэгэхээр довтолгоо их муутай баг юмуу даа, Австрали гарсан бол шударга байхгүй юу, хөөрхий 2 тоглолт 10 уулаа тоглосон шд, одоо яая гэхэв дээ

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 12:12 pm
by Kro
Харин тэр эхний тойрогт алдсан 4 гоол, нэмээд улаан карт их гай тарих шиг боллоо.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 12:26 pm
by ND
KaKa wrote:Гана хэсгийн тоглолтуудад 2 гоол оруулсан, 2 улаа пеналтаас, тэгэхээр довтолгоо их муутай баг юмуу даа, Австрали гарсан бол шударга байхгүй юу, хөөрхий 2 тоглолт 10 уулаа тоглосон шд, одоо яая гэхэв дээ

Ядаж байхад тэр 2 тоглолтон дээр эсрэг баг нь улаан хуудас аваад 10 хүнтэй байсан...
Дэндүү азтай байна... Эсвэл нутаг дээр зохиож байгаагийн давуу тал уу... Мэдкү...

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 1:24 pm
by Адмирал
saiba_ryo wrote:
soccer wrote:Гана-н оронд Австрали гарах байсын... даанч Гана-тэй тэнцчихсэн шаансгүй болжээ... Германчуууд л Гана-г нүдэх байлаа нэгхэн гоол шүү... за тэгээд хөрш улс Хака нарыгаа дэмжинэ дээ


Австрали, Америк хоёр үнэн гоё байлаа, Гана 2 удаа пеналти цохиод хэсгээс гарсан айн, Австрали бол жинхэнэ хүчээрээ үзсэн, би та нараар бахархаж байгаа шүү

оцүкарэ сама дэшита

Австрали үнэхээр харамсалтай...
Яг нөөцөөрөө тоглосон нь саяын тоглолт л байх шив... Эхний 2 тоглолт дээр 2 гол хүн нь 1р үед улаан аваад 10 уулаа тоглосон гэхэд...
Уул нь хэсгээс гарчих байх гэж бодож байсын.. арай л аз дутлаа

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 1:32 pm
by El Payaso
Өзил чинь арай л финиш муутаймаа... аль эрт нэг гоол хийчих газар... өчигдөр гэхдээ нэг их Гана-г илүүрхэж тоглож чадсангүй шив дээ. Гана гоёо гоёо боломж гаргаад бас дуусгаж чадахгүй байна лээ... хараад байхад Германы залуучууд жаахан сэтгэлзүй муутай л байгаам шиг санагдлаа... бас Польди чинь үнэн баг алж байна сүүлийн хоёр тоглолт. одоо 16-д Марин энэ тэрээ бараг гаргаад үздэг юм уу? хаашайн... зүүнээр орж ирээд л хаалганы гадуур баахан цохих юм... Какау чинь бас л болоогүй байна лээ. Клозе байсан бол гоолдох л байсан байх... Төвд Швайн, Хэдира хоёр нэг их муу байгаагүй ч бас нэг их сайн байж бөмбөг хянаж чадахгүй байна лээ... одоо англитай... аль алинд нь л дургүй... аль нь ч хожсон ч яхав... гол нь бэртэл гэмтэл шар улаан хуудас олонтой л тоглолт болоосой... :ногоон:

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 1:36 pm
by TraP
Мексик-үүд Месси-г бэртэл гэмтэл, Шар улаан хуудас олонтой болгоосой :ногоон: Ганц хүнээс шалтгаалдаг баг юм байгаашд :RD

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 5:03 pm
by otgoo99
Залуусаа Манайхаан carlsberg_mgl гишүүний өмнөөс залбираарай мэддэг тарни марниа уншаарай!
Өмнөд Африкын халуун цэг дээр бгаа гишүүн маань билет дээр нь асуудал гарсан бна . Хүссэн тоглолтоо үзэх тасалбараа авах болтугай!!! гээд залбираад байгаарай!

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Thu Jun 24, 2010 5:26 pm
by meesh
Тэр Лазович гээд нөхөр ерөөсөө таалагдсангүй ээ...Сербүүд уг нь бас л сайхан үзлээ шүү...Австрали ч ялгаагүй үнэхээр сайхан тоглолт болсон Герман - Гана үзэж байгаад болиод шууд нөгөө хоёрыг үзлээ шт...