by tuka.tulga84 » Sat May 27, 2017 11:16 pm
Энэ бүтэн сайн өдөр Totti Рома клуб дахь өөрийн карьерийн хамгийн сүүлчийн тоглолтоо хийх билээ. Түүнд хүндэтгэл үзүүлэх үүднээс Серья А лиги болон Европийн лигийн алдарт шилдэг тоглогч нар түүнд мэндчилгээ хүргэн түүний талаар юу гэж боддогоо илэрхийлсэн бичлэгүүд хүргэж байгаа билээ. Ээлжит бичлэгний эзнээр David Beckham оролцсон бөгөөд тэрээр Roma клубд элсэн орох боломж байсан талаараа өгүүлжээ.
Намайг Америкт байх үеэр надад Roma клубд элсэн орох боломж байсан. Тэдний эгнээнд элсэн орох хамгийн том шалтгаануудын нэг нь Francesco Totti байсан. Түүнтэй хамт нэг багт тоглох нь онцгой явдал байх байсан. Талбай дээр түүний эсрэг тоглох нь үргэлж л гайхалтай байдаг.