Page 2 of 4

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Mon Jan 13, 2020 10:41 am
by Forza Juve


Интер - Аталантагийн тоглолт сүрхий болж... сүүлд Аталанта пенальти алдаад хожих боломжоо алдаж.... нөгөө талаас Аталантагийн тоглогчийн хөлнөөс чангааж, гоол оруулах боломж энэ тэрийг үгүй хийсэн болтой. ВАР нь ажиллаагүй л гэнэ.


Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jan 18, 2020 5:05 pm
by Forza Juve
Image

Аталанта Запатагаа жинхэллээ... Сая гэмтээд нэлээд удаан талбайд гараагүй, яг улирлын чухал үед буцаж ирж байна.... Запата гэмтлээс ирээд, Калдараг буцаан авсан, Аталанта тоглогч нэмж авсан шиг л боллоо.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sun Jan 26, 2020 9:25 pm
by Forza Juve


Аталанта Ториног талбай дээр нь очоод булшиллаа. Аталанта энэ улиралд дараах багуудыг будаа болгосон байна. Лигийг 55 гоолтойгоор тэргүүлж байна. Оруулсан гоолын тоогоор ТОП5 дотроо Ситигийн дараа л юм уу даа.

➡️ 7-1 vs Udinese
➡️ 5-0 vs Milan
➡️ 5-0 vs Parma
➡️ 7-0 vs Torino

Гасперини ч сайн дасгалжуулагч гэдгээ баталж байна аа. Эхний 2 жилд нь сайн байна, яахнав гэсэн үргэлжлүүлээд амжилтаа ахиулсаар

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Mon Feb 03, 2020 10:36 pm
by Forza Juve


Гасперини 2018/2019 оны улирлын шилдэг дасгалжуулагч болжээ. Түүний дараа Михайлович, Аллегри нар оржээ.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 9:43 am
by Forza Juve


Валенсиг Аталантагийн тоглолтын арга барилд таарсан сайхан өрсөлдөгч гэсэн ямар ч байсан эхний тоглолтонд тийм байлаа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 9:51 am
by meesh
Image

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 10:52 am
by El Payaso
Папу сайн юм аа. Манайхан учрыг нь олж огт чадсангүй. Нэмээд нэг онгод нь орохоор амархан гоол оруулдаг баг бна хаха. 2, 3 дахь гоолууд бол бас л зэвүүн гоолууд бла.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 10:53 am
by Tdi
Budget нь Championship -ийн багуудаас бага гэхэд гоё чааж байгаа шүү эднийх. Хөлбөмбөг тоглоход заавал их мөнгө шаардлагагүй гэдгийн том жишээ юм даа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 10:56 am
by El Payaso
Эднийх нээрээ яагаад талбайдаа тоглоогүй юм бэ?  

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 12:19 pm
by Gooner
Стадион нь УЕФА-н шаардлага хангаагүй юм болов уу

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 12:26 pm
by Forza Juve
Цэнгэлдэх тэнцээгүй ээ ккк... Зарим хүмүүс СанСирогийн өөр багтай андуурна шүү ккк.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 12:27 pm
by Forza Juve
meesh wrote:Image


Зүүн гар талын сэгсгэр нь Кладио Канижжиа байна шдд.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Feb 20, 2020 12:42 pm
by meesh
Тх 1992 оын Аталанта.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Fri Feb 21, 2020 9:11 am
by Forza Juve
Image

Бергамо хотын хүн ам 122к байдагаас Сан Сирод Валенсигийн эсрэг тоглолтыг 43К хүн үзсэн байна.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Mon Mar 02, 2020 5:09 pm
by Forza Juve


Энэ Аталанта дахиад гоолын бороо оруулжээ.

Аталанта энэ улиралд 3 дахь удаагаа 7 гоолоор эсрэг талаа мялаажээ. Леччэ уг нь Ювентус, Интертэй тэнцэж, оноо алдуулж байсан баг. Аталанта өмнө нь Ториног талбай дээр нь 7:0-ээр, Удинезег талбай дээрээ 7:1-ээр хожиж, тус багуудын дасгалжуулагчид халагдаж байсан.

Энэ улиралд 5 удаа эсрэг багийн хаалганд 5-аас дээш гоол хийж, 1958-1959 оны Миланы амжилттай зэрэгцэн ирсэн байна.

ТОП 5 лиг дотор 3 тоглогч нь 10-аас дээш оруулсан 3 дахь баг болжээ. Запата, Иличич, Муриэл нар 10 гаруй гоолтой бөгөөд ПСЖ, Сити 2 л ийм үзүүлэлттэй байна.

25 тоглолтонд 70 гоолын босго давсан нь ТОП 5 лиг дотроо Байерн, ПСЖ-тэй адил үзүүлэлттэй болсон байна.

Энэ улирлын ТОП4 тодорхой болоод байна уу даа. Лацио, Ювентус, Интер 3 бол Аваргын төлөө өрсөлдөөд АЛ-ын эрх халаасанд, 1 эрхийн төлөө Аталанта, Наполи, Рома, Милан үзээд байгаа, энэ байдлаараа Аталанта л юм шиг байна даа.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Wed Mar 11, 2020 12:05 pm
by Forza Juve


Аталанта Валенсиг нутагт нь хусаад шөвгийн 8-д шалгарлаа. Аталантагийн Иличич покер хийжээ..... :eek: Сугалаа сайхан таарсан.... 8 гоол хийлээ шдээ ккк.

Европын тэмцээнд энэ улиралд Итали Испаний багууд их таарч байна..... дараагийн 3 нь яах юм бол.....

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Wed Mar 11, 2020 12:32 pm
by ТӨӨГӨӨ
Ёстой сэдвийн нэр шигээ юмаа. Гоолыг бол асуудалгүй хийхийн

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Thu Mar 12, 2020 8:53 am
by Forza Juve


Нэг ийм хөгжилтэй статистик явж байна ккк

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Fri Mar 13, 2020 11:14 am
by Forza Juve

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jun 06, 2020 4:57 pm
by Forza Juve


Аталантагийн сэлгээнийхэн лигтээ олон гоол хийжээ.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Tue Jun 23, 2020 9:42 am
by Forza Juve


Аталанта гоолоор бороо оруулсаар

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jun 27, 2020 8:56 am
by Forza Juve


Аталантай ТОП 5 лиг дотроо хожигдож байгаа нөхцлөөс авсан оноогоороо илт тэргүүлж байна.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Fri Jul 03, 2020 3:31 pm
by Forza Juve


Аталанта Наполиг талбай дээрээ хусаад түүхэндээ анх удаа Сери А-д 7 дараалан хожиж байгаа юм байна. Ерөнхийдөө ирэх жил АЛ-д орох 4 баг ер нь тодорхой болоод тасарчихлаа даа. Скудеттогийн өрсөлдөөн, Европа лигийн өрсөлдөөн явагдаж байна. Сая Наполи Италийн цомд түрүүлсэн болохоор Европа лиг бол халаасанд....

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Sat Jul 04, 2020 2:22 pm
by Forza Juve


Гоолын бороо оруулсаар.... Улирал дуусахад 9 тойрог дутуу байхад л өмнөх улиралд оруулсан гоолын тооноос 5-аар илүү бна. Нэг тоглолтонд дундажаар 2.8 гоол хийж байна гэнэ.

Сери А-д 20 багтай байхад хамгийн их гоол оруулсан баг нь 1949-1950 оны Милан 118 гоолоор тэргүүлдэг юм байна. Энэ ч бас чанга рекорд байна аа... хамгаалалт биш, баахан довтолж, олон гоол оруулсан нь ялдаг үе байсан биз дээ ккк.

Re: АТАЛАНТА - ГАЙХАЛТАЙ БАГ

PostPosted: Wed Jul 15, 2020 9:42 am
by Forza Juve


Аталанта Брешиаг 6 гоол оруулж хожиж энэ улирал 93 гоол хийжээ. Сери А-гийн гоолын рекордыг улирал дуустал эвдэх гээд л үзэх нь ээ. Үлдсэн 5 тойрогт 13 гоол хийх хэрэгтэй болох нь...

Одоогоор ТОП 5 лигт Байерн л 100 гоол оруулжээ.