Page 1 of 156

::::Manchester United 2014/15::::

PostPosted: Tue Jul 22, 2014 12:56 pm
by .boldoo.
Image

Шинэ улирал айсуй…

Улаан чөтгөрүүдийн төлөө зүрх нь цохилдог хүн бүрийн хувьд хар дарсан зүүд мэт өнгөрсөн өнгөрөгч улирал хэдийнэ ард хоцорч шинэ менежер, шинэ итгэл найдварыг тээсээр бид бүхэн ирэх улиралтайгаа золгож байна. 27 жил Алекс Фергуссон хэмээх энэхүү эрхэмийн удирдлага дор хамтдаа хожил, хожигдлын амтыг мэдэрч явсан хүн бүхний хувьд өнгөрөгч улирал хэтэрхий цочир бөгөөд гэнэтийн байсан билээ. Гэхдээ одоо бол энэ бүгдийг тэр чигээр нь мартах цаг. Бид Фергуссонгүй, Уэльс шидтэн Райн Гиггз, буурал ханхүү Пол Скоулзгүй, нэгэн цагт гарцаа байхгүй дэлхийн шилдэг нь байсан арын шугам маань тэр чигтээ байхгүй тийм нэгэн улирлыг эхлүүлэх гэж байна. Өнгөрөгч улирлын гол сенсаац байсан Атлетико Мадрид багийг бараг тэр чигээр нь нүүлгээд ирсэн Моуриньо тэргүүтэй Челси ПЛт доминант байсан үеийнхээ бүрэлдэхүүнийг санагалзуулахаар хүчирхэгжсэн. Жил ирэх тусам улам л туршлага сууж дийлдэхгүй болж буй өнгөрөгч улирлын аварга Сити аваргаа хамгаалахаар хүчээ зузаалсаар. Бид нар ч бас мөнгө цацаж чадна шүү гэдгийг ойрд үе үе сануулаад байгаа буучид ч мөн мөчөөгөө өгөхгүй гэх зэргээр ирэх улиралд аваргын төлөөх өрсөлдөөн урьд урьдынхаас илүү ширүүн болох төлөвтэй. Бид харин бэлэн үү?

Image

Арилжаа наймаа
Ямар нэг тоглочтой холбосон шуум хэвлэлд нийтлэгдээгүй өдрийг хайж олоход үнэхээр хэцүү болж. Тэр бүгдэд итгэх юм бол бид лав бүрэлдэхүүнээ 100 хувь зараад өөр хүмүүсээр аль хэдийнэ орлуулчихсан. Бараг орлуулсан хүмүүсийг нь ч зараад дахиад өөр хүн авч байх шиг. Арай бодитоор харвал бид одоогоор 2 л тоглогч аваад байна. Аль алийг нь үнэтэй ирсэн гэж хэлж болох ч манайд хамгийн том асуудал болоод байгаа хоёр байрлалыг тодорхой хэмжээгээр шийдэхээр ирсэн хүмүүс тул нүдээ аниад өнгөрөөж болох. Гэхдээ л бидэнд шийдэх асуудал зөндөө үлдсэн. Эвра явснаар зүүн ард 18 настай багт ирээд эхнийхээ тоглолтоо ч хийгээгүй байгаа Шау-аас өөр хүн үлдсэнгүй. Төвийн хамгаалалтанд улирлын талыг бэртэлтэй хэмээн өнждөг гурван залуу хамгаалагч л байна. Аль аль нь ирээдүйтэй ч аль аль нь Стив Брьюс, Яп Стаам, Рио Фердинанд, Неманья Видич гэсэн нэрнүүдийн хажууд одоохондоо жулдана. Баруун ард ч мөн ялгаагүй Рафаэлийн гэмтэл бэртэлд өнгөрүүлдэг хугацааг тооцохгүй байж болохгүй.
Төвийн хагас. Скоулзаас хойш манай хамгийн эмзэг байрлал төвийн хагас болоод байгаа. Каррик маань хэсэг ганцаараа чирсэн ч одоо нас нь ч явлаа, форм ч байхгүй болсон. Өнгөрсөн улиралд Феллайниг авчирч тодорхой асуудалаа шийдүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Энэ жил хэдий Эррэра ирсэн ч бидэнд яалтчгүй дахиад тоглогч хэрэгтэй. Тэр дундаа үнэхээр сайн тоглогч. Наймааны цонх хаагдах болоогүй байгаа ч ЛВГ багтайгаа аялан тоглолтоор явангаа тоглогчидтойгоо танилцаж авах гэсээр нилээдгүй хугацаа сул өнгөрч наймаа хийхэд улам л хүнд болох болов уу. Бүтэх магадлал маш бага ч топ таргет Хаммелс, Видал.

Image

Тоглогч авахаас гадна энэ зун хийж амжуулах том ажлуудын нэг бол зарим нэг тоглогчдод баяртай гэж хэлж цэвэрлэгээ хийх явдал байх болов уу. Баттнер аль хэдийн явсан бол, Андерсоны ирээдүй бараг тодорхой болов уу. Эшли Янг, Нани, Клеверли, Фэллайни, Чичарито зэрэг тоглогчдийн ирээдүй бүрхэг хэвээр. Эдгээр дээр нэмэгдээд Кагава, Вэлбэкийн асуудал яригдах магадлалтай. Урд шугамд хэтэрхий олон тоглогчид цөөн хэдхэн байрлалын төлөө өрсөлдөх нь европын тавцанд тоглохгүй энэ улирлын хувьд асуудал үүсгэх болов уу.

Image

Залуучууд
Ван Гаалын хувьд өөрийг нь бараг хамгийн их алдарт хүргэсэн зүйл нь залуу тоглогчдод боломж олгох тэдгээрийг нээж илрүүлэх байсаар ирсэн. Погба, Моррисон байхад бусад багтай харьцахгүй гэдэг байсан үе маань өнгөрсөн ч тордоод авбал хэнд ч гологдохооргүй залуус манай академид байсаар л байна. Януцай маань өнгөрсөн улирлын нээлт болсон бол түүнтэй дүйхүйц гэгдэж байсан Даэльигаа Сульшерт алдсан. Уилсон, Пиерсон, Пэррэйра, Янко гээд хэдхэн жилийн дараа мундаг болж мэдэх залуус дээр нэмэгдээд Повел, Варела, Лингард маань байна. Эдгээр залуус маань хэр өсч дэвжихийг харж л сууя.

Image

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 1:19 pm
by Devil 7
:eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 1:36 pm
by redi23
:eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 1:57 pm
by erdene_b7
гялс сайхан нээсэн байна шүү :gold :gold :gold

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 2:44 pm
by Mojul
:-D
Энэ улиралд сайхан үзүүштэй тоглолттой хүлээлтэд хүрсэн улирал байх болтугай.

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 3:10 pm
by MR.Batka
ИРЭХ УЛИРАЛ АРАЙ ҮНЭН ЧАНГА ҮЗНЭЭ.

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 3:22 pm
by Mojul
Image

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 3:23 pm
by Gunnerz
нэр чин нэг л сонин биш үүү
ван гаал төмсөгтэй болчихсон гэж уншигдаад байна даа :ногоон:

Re: Manchester United 2014/15 .::LVG has got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 3:42 pm
by .boldoo.
Gunnerz wrote:нэр чин нэг л сонин биш үүү
ван гаал төмсөгтэй болчихсон гэж уншигдаад байна даа :ногоон:


Ингэчихвэл арай нүдэнд дээр байна уу хаха.

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 5:35 pm
by redi23
хичнээн ривал нтр гэсэн сэтэртэй ч гсн арай ч ингэж нэгнийхээ нээсэн сэдвийг ингэж гоочилдоггүй байсан санагдах юм. RedChili нтр худлаа доргиод байхын (mannn

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 5:47 pm
by angdrema
Шивтэр үнэртээд байсан бөбөө ангаахайгаа дагуулаад үүднээс буцаж дээ янз нь...Ирэх улирал 21 дэх цомоо гарднаа. :eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 6:45 pm
by ТӨӨГӨӨ
:eek: ЛВГ зэвүүн дээ

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Tue Jul 22, 2014 8:15 pm
by redi23
Manaih Cuadrado-d 27.7m-iin bid yavuulsan gene. Hummels bur hudlaa bolson uu?

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Wed Jul 23, 2014 1:25 am
by Reda
5-d l oroh bh daa.

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Wed Jul 23, 2014 1:51 am
by TG kop
Reda wrote:5-d l oroh bh daa.

:eek: яг зөв :ногоон:

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Wed Jul 23, 2014 1:52 am
by .boldoo.
Энэ шаль шаль хийх гээд ороод ирсэн шувуунууд энэ хавиас холхон явж бас болно шдээ. Шинэ сэдвийн эхний хуудас битгий шувууныхаа баасаар дүүргээд бай :eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Wed Jul 23, 2014 5:06 am
by TG kop
Үнэнийг нь хэлсэн бөлгөө хахаха

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Wed Jul 23, 2014 6:20 am
by .boldoo.
Image
2-р өмсгөл :eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 5:37 pm
by Цогоо
Шевроле дажгүй харагдаж байна шүү.

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 8:22 pm
by MR.Batka
ene tsagaan тас тас

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 9:55 pm
by Funky
za teed er ni barag 3.5.2 gej togloh gej bgamaadaa valencia shaw 2 jiguurtee

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 10:01 pm
by Logger
ди марияг авчуул нани, яанг 2 бая бая биз дээ. гэхдээ яанг сая Галакситай тоглоход сайн тоглож байсан байхаа

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 10:35 pm
by Devil 7
Эррэра :eek:

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sat Jul 26, 2014 11:00 pm
by angdrema
Гигзийн маань улирлын төгсгөлд 4 тоглолт багаа удирдсан тухай "Life Of Ryan Giggs documentary" :eek:
http://vimeo.com/97497995
http://vimeo.com/97498026

Re: Manchester United 2014/15 .::LVG's got Balls::.

PostPosted: Sun Jul 27, 2014 2:44 am
by .boldoo.
Ромагийн эсрэг бүрэлдэхүүн.
Johnstone
Jones, Evans, Blackett
Valencia, Cleverley (c), Herrera, James,
Mata
Rooney, Welbeck

Ван Гаал хэвлэлийн бага хурал дээр Клэвэрли, Блакэт 2 бүтэн 90 минут тоглоно. Бусад нь бүгд 45 мин гэж байсан. Клэвэрлиг ахлагчаар :)