Евро 2008-ын мэдээнүүд

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль хэсэг хамгийн гоё болох вэ?

A - Belgium, Finland, Poland, Portugal, Serbia, Azerbaijan, Armenia, Kazakhstan
7
9%
B - France, Italy, Scotland, Faroe Islands, Lithuania, Georgia, Ukraine
39
48%
C - Greece, Hungary, Malta, Norway, Turkey, Moldova, Bosnia-Herzegovina
5
6%
D - Cyprus, Germany, Republic of Ireland, Wales, San Marino, Slovakia, Czech Republic
3
4%
E - England, Israel, Croatia, Estonia, Russia, Macedonia, Andorra
16
20%
F - Denmark, Iceland, Northern Ireland, Liechtenstein, Spain, Sweden, Latvia
10
12%
G - Albania, Bulgaria, Luxembourg, Netherlands, Romania, Belarus, Slovenia
2
2%
 
Total votes : 82

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Ganaa » Thu May 15, 2008 8:56 am

:spain Ул нь Испани ачаасай гэж бодохын даанч явахгүй юм да :spain
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby orangeman » Thu May 15, 2008 4:04 pm

Nobun@g@ wrote:Кларэнс Сийдорф шигшээгийнхээ зайг залуучуудад тавьж өгсөн байна. Ван Бастэны 23д орохгүй гэдгээ өөрөө мэдэгджээ

Уг нь Сийдорф байхад хэрэгтэй дээ түүний туршлага нь...
Дан залуучуудаар ч бас л бүрхэг шүү....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Nomer 10 » Fri May 16, 2008 3:30 pm

Зеедорф Зеедорф. Чи минь зөвшөөрчихгүй яав даа :sad:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Адмирал » Sun May 18, 2008 4:15 pm

Евро2008 ыг Монгол Си1-ээс өөр дамжуулах ТВ байна уу. Хөдөө гадаа явчуул үзэж чадахгүй болох гээд байдаг.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Мөөжө » Sun May 18, 2008 4:34 pm

Seedorf uulna shigsheede xeregtei xundee xaramsaltain denduu xugshin yumda!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Devil 7 » Mon May 19, 2008 1:09 pm

Bas neeh ch denduu hogshin bish shdee
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8093
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Aagii_03 » Fri May 23, 2008 4:15 pm

За Оёро 2008 эхлэхэд бараг л 14 хоног үлдлээ. Англи байхгүй болохоор онцын дэмжих баг алга даа. Гэхдээ азгүй Испани түрүүлбэл гоё л байна. :spain Бүрэлдэхүүн бол тасархай байгаа даа. Лидерүүд нь ид жагсаж яваа залуучууд. Вилла, Торрес, Ческ гээд л. Харин Раул шишээдээ багтаагүй нь үнэхээр гайхшаруулж байна шүү. Арагонез ах нь энэнээс болж нэг юм болох байх шүү хэхэ.
Оросууд Испанийг дагаад хэсгээсээ гарч сенсаци болох вий дээ. Английг мулталсных уг нь тэр хүргэчихвэл ч. Зенитийн түрүү хойд хөршийг маань тэр хүртэл чирчихгүй л байх даа хэхэ. :russia Голланд мэргэжилтэн Солонгосыг ДАШТ-д 4 лүүлж байсан юм юмтай нөхөр дөө уг нь.
Английг мулталсан нөгөө нэг баг болох Хорват бас сайн тогловол сайн л байна. Даан ч нөгөө гол хүч нь болох Арса-гийн залуугүйгээр хэцүү байх л даа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Г.Баяраа » Fri May 23, 2008 5:35 pm

ах нар угаасаа хэсгээсээ гарийшд.. тэрэнд чинь сэнсаац гээд байх юу байдийн.. харин Финалд үлдэж сэнсаац тарих вийдээ.. :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Г.Баяраа » Sat May 24, 2008 4:24 pm

News - EURO 2008

Кириакос “Айнрахт”-ыг орхино
Франкфуртын “Айнтрахт” багт алба хашдаг Грекийн шигшээгийн хамгаалагч Сотириос Кириакос клубээсээ явахаар шийдвэрлэжээ. Уг нь тэр багийнхнаасаа хамгийн өндөр цалин (жилд 1.3 сая евро) авдаг ч гэмтэл бэртлээс болоод буйр сэлгэхээр болсон байна. Тэрбээр энэ улиралд хамраа хоёр ч удаа хугалуулсан юм.

Эффенберг Метцельдерт “дургүй”
Германы нэрт хөлбөмбөгчин асан Штефан Эффенберг шигшээгийн дасгалжуулагч Йохаим Левд шүүмжлэлтэй хандаж байна. Лев “Реал”-ын үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй байгаа Кристоф Метцельдерийг багтаа авсан нь түүнд таалагдахгүй байгаа гэнэ. “Метцельдерийн урьдын гавьяаг бодоод багтаа урих шиг боллоо. Тэр 2002 оны ДАШТ-ээс мөнгө, 2006 онд хүрэл медаль авсан нь үнэн л дээ. Гэхдээ өнөөдөр Кристоф “Реал”-ын үндсэн бүрэлдэхүүнд ч багтахгүй, форм муутай байгаа нь гашуун боловч үнэн. Ийм тоглогч тивийн АШТ-д олигтой тоглолт үзүүлэхгүй нь ойлгомжтой” хэмээн Эффе өгүүлжээ.

Хильдебранд шоконд
Хоёр дахь Леманн хэмээх нэрийг хөгжөөн дэмжигчдээс аваад буй “Валенси”-гийн хаалгач Тим Хильдебранд дасгалжуулагч өөрийг нь урьдчилсан бүрэлдэхүүнд ч багтаагаагүйд гайхсан хэвээр байна. “Энэ мэдээг сонсоод би маш их цочирдсон” гэж Хильдебранд ярьсан байна. Үнэн хэрэгтээ түүнийг авах, үлдээх талаар дасгалжуулагчдын штаб нэлээд удаан хэлэлцсэн юм. Хаалгачдын асуудлыг эрхэлсэн Андреас Кепке түүнийг авах тал дээр хатуу зогсож байсан ч ерөнхий дасгалжуулагч Лев Хильдебрандыг энэ улиралд тааруухан тоглосноос болж “Валенси” доогуур байр эзэлсэн гэдэг шалтгаанаар хассан аж. Эцэст нь түүний оронд “Байер”-ын Рене Адлерыг гурав дахь хаалгачаар сонгожээ.

Муту охинтой болов
“Фиорентина”-гийн довтлогч Адриан Мутугийн эхнэр Консуэло амаржиж охин төрүүлэв. Энэ нь румын эрийн гурав дахь хүүхэд ажээ. Консуэло Майамид нярайлсан тул охиндоо Майя хэмээх нэр өгчээ. Муту торгуулийн улмаас “Сери А”-гийн сүүлийн тоглолтод оролцоогүй бөгөөд эхнэрээ төрөхөд дэргэд нь байжээ.

Пап лам зохион байгуулагчидтай хамтарна
Айсуй “Евро-2008”-ын холбогдолтой арга хэмжээнүүд Австри, Швейцарьт өдөр бүр болж, түүнд улс төр, жүжигчид зэрэг нийгмийн олон салбарын алдартнууд оролцож байгаа билээ. Саяхан католик шашны сүм хийдүүд зохион байгуулагчидтай хамтран ажиллах талаар хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд Ромын пап лам XVI Бенедикт өөрийн биеэр оролцсон байна. Зохион байгуулагчид шашны тэргүүнд бөмбөг, “Евро-2008”-ын дуу бүхий компакт диск бэлэглэжээ.

Ф.Лам “Бавари”-тай гэрээгээ сунгалаа
“Герман-2006”-гийн анхны гоолыг хийж тус тэмцээний нээлтүүдийн нэг болж байсан Филипп Лам “Бавари”-тай гэрээгээ 2012 он хүртэл сунгалаа. 24 настай хамгаалагчийг Мюнхений багийн удирдлага улирлын дундуур хэд хэдэн удаа зарахыг оролдож байв. Гэвч Юрген Клинсманн “Бавари”-д ирснээр нөхцөл байдал ийн өөрчлөгдсөн аж.

Грекүүд Киприйг яллаа
“Евро-2008”-ийн аварга Грекийн шигшээ баг Кипртэй нөхөрсөг тоглолт хийж, 2:0-ээр яллаа. Хожлын бөмбөгүүдийг Нинис (5 дахь минут), Кацуранис (58) нар оруулсан байна. Эхний бөмбөгийг оруулсан Сотирис Нинис 18 настай бөгөөд тус улсын шигшээ багийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болжээ. Мөн тэр өдөр Нинис шигшээ багт анхны тоглолтоо хийсэн байна. Грекүүд дараагийн тоглолтоо тавдугаар сарын 24-нд Унгартай хийнэ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Ggoal » Sun May 25, 2008 6:04 am

Өчигдөр Орос ах нар маань Казахстанийг 6-0 бут ниргэж.Гэвч эхний 2тоглолтыг картний улмаас Аршавин өнжинө гэнэ
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby mazi » Sun May 25, 2008 6:33 pm

Nuhursug togloltuudiin huvaari bna u??? guys
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby boboZ » Sun May 25, 2008 8:04 pm

Ggoal wrote:Өчигдөр Орос ах нар маань Казахстанийг 6-0 бут ниргэж.Гэвч эхний 2тоглолтыг картний улмаас Аршавин өнжинө гэнэ


Нээх хичээхгүй тоглоод л дуртай үедээ гоолдоод л байлээ... Еврод шуугиан тарих вий дээ..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Г.Баяраа » Tue May 27, 2008 10:20 pm

Last edited by Г.Баяраа on Wed May 28, 2008 4:24 pm, edited 1 time in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Ali » Wed May 28, 2008 1:46 am

29nd Oros vs Israel toglolt garax yum bna lee ESPN-eer biluu Star-aar ch biluu yamar uchir jantsintai yum buu med, bodvol friendly baij magad
Ali
 

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Г.Баяраа » Wed May 28, 2008 4:25 pm

Пети шигшээгээ орхино
Португалын шигшээ болон “Бенфика” багийн хагас хамгалагч Пети “Евро-2008”-ын дараа зодог тайлах болсноо мэдэгдлээ. “Европын АШТ-ий финал миний шигшээдээ хийх сүүлчийн тоглолт болоосой гэж хүсч байна. Сүүлийн үед гэмтэл бэртлээс салахаа больсон учраас ийм шийдвэр гаргахад хүрлээ. Тэгээд авъяаслаг залуучууд гарч ирж байгаа тул тэдэнд зай тавьж өгье” гэж 31 настай Пети өгүүлжээ.

Танхайрагчид “Евро-2008” үзэх эрхгүй
Румыний хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мирча Санду нэр бүхий 35 хөгжөөн дэмжигчийг хил, гаалиар нэвтрүүлэхгүй байхыг холбогдох хүмүүсээс нь хүсчээ. Учир нь эдгээр фанатууд хөлбөмбөгийн тэмцээний үеэр үймээн самуун дэгдээхдээ мэргэшсэн этгээдүүд болохоор хилийн чанадад улсынхаа нэр хүндийг унагааж болзошгүй гэсэн үүднээс ийн болгоомжлоход хүргэжээ.

Хиккерсбергерт оюутнууд тусалж байна
Венийн их сургуулийн спортын шинжлэх ухааны оюутнууд шигшээ багтайгаа нягт хамтран ажиллаж байна. Тэд талбайн эзэн австричуудтай нэг хэсэгт хуваарилагдсан Герман, Польш, Хорватын багуудын техник, тактикийн бэлтгэлжилтийг ажиглан, давуу болон сул талуудыг тэмдэглэж дасгалжуулагч Йозеф Хиккерсбергерт байнга мэдээлж байгаа аж. Удахгүй тэд бэлтгэсэн мэдээллээрээ DVD гаргаж, Австрийн шигшээ багийн тоглогч бүрт бэлэглэх гэнэ.

Баллак цугларалтад нэгдэнэ
Германы шигшээ багийнхан ахлагч Михаэль Баллак, хамгаалагч Кристоф Метцельдер наргүйгээр Кайзерслаутернд сэргэлтийн бэлтгэлд гараад байна. Тэд одоохондоо сагс тоглосон шиг хөнгөвтөр бэлтгэл хийж байгаа гэнэ. Баллак Аваргуудын лигийн хүнд хэцүү финалын дараа хэд хоног амарч байгаа бөгөөд өнөөдөр цугларалтад ирж нэгдэх юм. Харин “Реал”-ын хамгаалагч Метцельдер бага зэргийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Бундестим мягмар гаригт Беларусьтай, бямбад Сербтэй нөхөрсөг тоглолт хийх юм.

Юнгберг хаширлаж байна
Шведийн ахлагч Фредрик Юнгберг Словентэй хийх нөхөрсөг тоглолтод оролцохгүй, харин зургадугаар сарын 1-нд Украины эсрэг тоглолтод талбайд гарах болно хэмээн мэдэгдлээ. “Вест Хэм”-ийн хагас хамгаалагч гурван долоо хоногийн өмнө “Сандерланд”-тай тоглохдоо эрүүндээ гэмтэл авсан бөгөөд түүнийгээ сэдрээчихэж магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж.

Гай газар дороос...
Зохион байгуулагч орон Швейцарийн шигшээгийн үндсэн бүрэлдэхүүний хоёр ч тоглогч гэмтэл авч Европын АШТ-д оролцох эсэх нь бүрхэг боллоо. Тэд бол “Твенте”-гийн Блез Нкуфо, “Герта”-гийн Стив Фон Берген нар юм. Тэрчлэн “Байер”-т хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Транкильо Барнетта нь гэмтлийн улмаас Словактай хийх нөхөрсөг тоглолтод оролцож чадахааргүй болжээ.

Куман Зеедорфыг өмөөрөв
“Милан”-ы хагас хамгаалагч Кларенс Зеедорф Марко ван Бастены урилгаас татгалзсан нь дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл “Валенси”-гийн экс-дасгалжуулагч Роналд Куман түүний талд байна. Тэрбээр “Зеедорф зөв шийдвэр гаргажээ. Түүн шиг нас ахисан тоглогч сэлгээнд суух нь гарцаагүй. Тэгснээс ирэх улиралд бэлтгээд амарч байсан нь дээр” гэж хэлсэн байна.
К.Зеедорфоос гадна Марк ван Боммел, Рой Макай нар “Евро-2008”-д оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby tsoko » Thu May 29, 2008 1:02 am

Image

Евро 2008-н хаалтын ажиллагаа­ны vеэр нэрт дуучин Энрике Иглесиас сvлд дууг нь дуулах болжээ. Канадын дуучин Нелли Фуртадогийн зохиосон “Сan you hear me” дуу тус тэмцээний албан ёсны сvлд дуу болох гэнэ. Энэ тухай Э.Иглесиас ярихдаа “Хєлбєм­бєгийн аварга шалгаруулах тэмцээний vеэр дуулах болсондоо би vнэхээр их баяртай байна” гэв. Тvvний эцэг Хулио нь хєгжмийн ертєнцєд хєл тавихаасаа ємнє мэргэжлийн хєлбємбєгчин байжээ. Хєлбємбєгийн холбооны маркетин­гийн албаны дарга Ф.Марграф “Энрике бол олон улсын хєгжмийн тавцан дахь супер од бєгєєд хєлбємбєгийг шvтэн бишрэгч юм” гэжээ.
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Kont » Thu May 29, 2008 9:27 am

Image
[b]
Ингээд 16 багийн бүрэлдэхүүн!


A ХЭСЭГ

Чех (Karel Bruckner)[/b]

Хаалгач: Jaromir Blazek (FC Nurnberg), Petr Cech (Chelsea), Daniel Zitka (Anderlecht)

Хамгаалагч: Zdenek Grygera (Juventus), Marek Jankulovski (Milan), Michal Kadlec (Sparta Prague), Radoslav Kovac (Spartak Moscow), Zdenek Pospech (FC Copenhagen), David Rozehnal (Lazio), Tomas Sivok (Sparta Prague), Tomas Ujfalusi (Fiorentina)

Хагас хамгаалагч: Tomas Galasek (FC Nurnberg), David Jarolim (Hamburg), Marek Matejovsky (Reading), Jaroslav Plasil (Osasuna), Jan Polak (Anderlecht), Daniel Pudil (Slavia Prague), Libor Sionko (FC Copenhagen), Stanislav Vlcek (Anderlecht)

Довтлогч: Milan Baros (Portsmouth), Martin Fenin (Eintracht Frankfurt), Jan Koller (FC Nurnberg), Vaclav Sverkos (B.Ostrava)


Португал (Luiz Felipe Scolari)

Хаалгач: Ricardo (Real Betis), Quim (Benfica), Rui Patricio (Sporting Lisbon)

Хамгаалагч: Ricardo Carvalho (Chelsea), Pepe (Real Madrid), Bruno Alves (Porto), Fernando Meira (Stuttgart), Jose Bosingwa (Porto), Paulo Ferreira (Chelsea), Miguel (Valencia), Jorge Ribeiro (Boavista)

Хагас хамгаалагч: Petit (Benfica), Miguel Veloso (Sporting Lisbon), Raul Meireles (Porto), Joao Moutinho (Sporting Lisbon), Deco (Barcelona)

Довтлогч: Cristiano Ronaldo (Manchester United), Nani (Manchester United), Ricardo Quaresma (Porto), Simao Sabrosa (Atletico Madrid) Nuno Gomes (Benfica), Hugo Almeida (Werder Bremen), Helder Postiga (Panathinaikos)


Швейцарь ( Jakob Kuhn)

Хаалгач: Diego Benaglio (Wolfsburg), Pascal Zuberbuehler (Neuchatel Xamax), Eldin Jakupovic (Grasshoppers)

Хамгаалагч: Valon Behrami (Lazio), Philipp Degen (Borussia Dortmund), Johan Djourou (Arsenal), Stephane Grichting (Auxerre), Stephan Lichtsteiner (Lille), Ludovic Magnin (Stuttgart), Patrick Muller (Olimpik Lyon), Philippe Senderos (Arsenal), Christoph Spycher (Eintracht Frankfurt)

Хагас хамгаалагч: Tranquillo Barnetta (Bayer Leverkusen), Ricardo Cabanas (Grasshoppers), Gelson Fernandes (Manchester City), Daniel Gygax (Metz), Benjamin Huggel (Basel), Gokhan Inler (Udinese), Hakan Yakin (Young Boys), Johan Vonlanthen (Red Bull Salzburg)

Довтлогч: Eren Derdiyok (Basel), Marco Streller (Basel), Alexander Frei (Borussia Dortmund)


Турк ( Fatih Terim)

Хаалгач: Volkan Demirel (Fenerbahçe), Rüştü Reçber (Beşiktaş), Tolga Zengin (Trabzonspor)

Хамгаалагч: Sabri Sarıoğlu (Galatasaray), Gökhan Zan (Beşiktaş), Emre Aşık (Ankaraspor), Servet Çetin (Galatasaray), Hakan Kadir Balta (Galatasaray), Uğur Boral (Fenerbahçe), Emre Güngör (Galatasaray)

Хагас хамгаалагч: Mehmet Aurelio (Fenerbahçe), Mehmet Topal (Galatasaray), Emre Belözoğlu (Newcastle United), Tümer Metin (Larissa), Hamit Altıntop (Bayern Münih), Ayhan Akman (Galatasaray), Arda Turan (Galatasaray), Tuncay Şanlı (Middlesbrough), Kazım Kazım (Fenerbahçe), Gökdeniz Karadeniz (Rubin Kazan)

Довтлогч: Nihat Kahveci (Villarreal), Semih Şentürk (Fenerbahçe), Mevlüt Erdinç (Sochaux)


В ХЭСЭГ

Австри ( Josef Hickersberger)

Хаалгач: Alexander Manninger (Siena), Juergen Macho (AEK), Ramazan Ozcan (Hoffenheim)

Хамгаалагч: Gyorgy Garics (Napoli), Ronald Gercaliu (Austria Wienna), Martin Hiden (Austria Karnten), Markus Katzer (Rapid Vien), Juergen Patocka (Rapid Wienna), Emanuel Pogatetz (Middlesbrough), Sebastian Prodl (Sturm Graz), Martin Stranzl (Spartak Moscow)

Хагас хамгаалагч: Rene Aufhauser (Red Bull Salzburg), Christian Fuchs (Mattersburg), Andreas Ivanschitz (Panathinaikos), Umit Korkmaz (Rapid Wienna), Christoph Leitgeb (Red Bull Salzburg), Jurgen Saumel (Sturm Graz), Joachim Standfest (Austria Wienna), Ivica Vastic (LASK Linz)

Довтлогч: Erwin Hoffer (Rapid Wienna), Roman Kienast (Ham- Kam), Roland Linz (Braga), Martin Harnik (Werder Bremen)


Герман ( Joachim Löw)

Хаалгач: Jens Lehmann (Arsenal), Robert Enke (Hannover), Renè Adler (Bayer Leverkusen)

Хамгаалагч: Arne Friedrich (Hertha Berlin), Clemens Fritz (Werder Bremen) Marcell Jansen (Bayern Munchen), Philipp Lahm (Bayern Munih), Per Mertesacker (Werder Bremen), Christoph Metzelder (Real Madrid), Heiko Westermann (Schalke)

Хагас хамгаалагч: Michael Ballack (Chelsea), Tim Borowski (Werder Bremen), Torsten Frings (Werder Bremen), Thomas Hitzlsperger (Stuttgart), David Odonkor (Real Betis), Simon Rolfes (Bayer Leverkusen), Bastian Schweinsteiger (Bayern Munchen), Piotr Trochowski (Hamburg)

Довтлогч: Mario Gomez (Stuttgart), Miroslav Klose (Bayern Munchen), Kevin Kuranyi (Schalke), Oliver Neuville (Borussia Monchengladbach), Lukas Podolski (Bayern Munchen)


Польш ( Leo Beenhakker)

Хаалгач: Artur Boruc (Celtic), Lukasz Fabianski (Arsenal), Tomasz Kuszczak (Manchester United)

Хамгаалагч: Jacek Bak (Austria Vien), Pawel Golanski (Steaua Bükres), Mariusz Jop (FK Moskova), Adam Kokoszka (Wisla Krakow), Marcin Wasilewski (Anderlecht), Jakub Wawrzyniak (Legia Varsova), Michal Zevlakov (Olympiakos)

Хагас хамгаалагч: Jakub Blaszczykowski (Borussia Dortmund), Dariusz Dudka (Wisla Krakow), Lukasz Gargula (GKS Belchatov), Roger Guerreiro (Legia Varsova), Jacek Krzynowek (Wolfsburg), Mariusz Lewandowski (Shakhtar Donetsk), Rafal Murawski (LP), Michal Pazdan (Gornik Zabrze)

Довтлогч: Wojciech Lobodzinski (Wisla Krakow), Marek Saganowski (Southampton), Ebi Smolarek (Racing Santander), Tomasz Zahorski (Gornik Zabrze), Maciej Zurawski (Larissa)


Хорват ( Slaven Bilic)

Хаалгач: Stipe Pletikosa (Spartak Moscow), Vedran Runje (Lens), Mario Galinovic (Panathinaikos)

Хамгаалагч: Vedran Corluka (Manchester City), Dario Simic (Milan), Robert Kovac (Borussia Dortmund), Josip Simunic (Hertha Berlin), Dario Knezevic (Livorno), Hrvoje Vejic (Tom Tomsk)

Хагас хамгаалагч: Danijel Pranjic (Heerenveen), Darijo Srna (Shakhtar Donetsk), Niko Kovac (Salzburg), Luka Modric (Dinamo Zagreb/Tottenham), Niko Kranjcar (Portsmouth), Jerko Leko (Monaco), Ivan Rakitic (Schalke), Ognjen Vukojevic (Dinamo Zagreb), Nikola Pokrivac (Monaco)

Довтлогч: Mladen Petric (Borussia Dortmund), Ivica Olic (Hamburg), Ivan Klasnic (Werder Bremen), Igor Budan (Parma), Nikola Kalinic (Hajduk Split)


C ХЭСЭГ

Франц ( Raymond Domenech)

Хаалгач: Gregory Coupet (Lyon), Sebastien Frey (Fiorentina), Steve Mandanda (Marseille)

Хамгаалагч: Eric Abidal (Barcelona), Jean-Alain Boumsong (Lyon), Francois Clerc (Lyon), Patrice Evra (Manchester United), William Gallas (Arsenal), Willy Sagnol (Bayern Munchen), Sebastien Squillaci (Lyon), Lilian Thuram (Barcelona)

Хагас хамгаалагч: Lassana Diarra (Portsmouth), Claude Makelele (Chelsea), Jeremy Toulalan (Lyon), Patrick Vieira (Inter)

Довтлогч: Nicolas Anelka (Chelsea), Karim Benzema (Lyon), Bafetimbi Gomis (Saint-Etienne), Sidney Govou (Lyon), Thierry Henry (Barcelona), Florent
Malouda (Chelsea), Samir Nasri (Marsiglia), Franck Ribery (Bayern Munchen)


Итали ( Roberto Donadoni)

Хаалгач: Gianluigi Buffon (Juventus), Marco Amelia (Livorno), Morgan De Sanctis (Sevilla)

Хамгаалагч: Fabio Cannavaro (Real Madrid), Marco Materazzi (Inter Milan), Christian Panucci (AS Roma), Andrea Barzagli (Palermo), Gianluca Zambrotta (Barcelona), Giorgio Chiellini (Juventus), Fabio Grosso (Lyon)

Хагас хамгаалагч: Andrea Pirlo (AC Milan), Gennaro Gattuso (AC Milan), Massimo Ambrosini (AC Milan), Daniele De Rossi (AS Roma), Simone Perrotta (AS Roma), Alberto Aquilani (AS Roma), Mauro Camoranesi (Juventus)

Довтлогч: Luca Toni (Bayern Munchen), Alessandro Del Piero (Juventus), Antonio Di Natale (Udinese), Marco Borriello (Genoa), Fabio Quagliarella (Udinese), Antonio Cassano (Sampdoria-Real Madrid-ээс түрээсээр)


Голланд ( Marco Van Basten)

Хаалгач: Edwin van der Sar (Manchester United), Maarten Stekelenburg (Ajax), Henk Timmer (Feyenoord)

Хамгаалагч: Wilfred Bouma (Aston Villa), Tim de Cler (Feyenoord), John Heitinga (Ajax), Joris Mathijsen (Hamburg), Mario Melchiot (Wigan), Andre Ooijer (Blackburn)

Хагас хамгаалагч: Ibrahim Afellay (PSV Eindhoven), Giovanni van Bronckhorst (Feyenoord), Orlando Engelaar (Twente), Nigel de Jong (Hamburg), Wesley Sneijder (Real Madrid), Rafael van der Vaart (Hamburg), Demy de Zeeuw (AZ Alkmaar)

Довтлогч: Ryan Babel (Liverpool), Klaas-Jan Huntelaar (Ajax), Dirk Kuyt (Liverpool), Ruud van Nistelrooy (Real Madrid), Robin van Persie (Arsenal), Arjen Robben (Real Madrid), Jan Vennegoor of Hesselink (Celtic)


Румын ( Victor Piturca)

Хаалгач: Bogdan Lobont (Dinamo Bucharest), Marius Popa (Poli Timisoara), Eduard Stancioiu (CFR Cluj)

Хамгаалагч: Cosmin Contra (Getafe), Gabriel Tamas (Auxerre), Dorin Goian (Steaua Bucharest), Cristian Chivu (Inter), Razvan Rat (Shakhtar Donetsk), Sorin Ghionea (Steaua Bucharest), Cristian Sapunaru (Rapid Bucharest), Stefan Radu (Lazio), Cosmin Moti (Dinamo Bucharest)

Хагас хамгаалагч: Florentin Petre (CSKA Sofia), Razvan Cocis (Lokomotiv Moscow), Mirel Radoi (Steaua Bucharest), Nicolae Dica (Steaua Bucharest), Paul Codrea (Siena), Banel Nicolita (Steaua Bucharest), Adrian Cristea (Dinamo Bucharest)

Довтлогч: Adrian Mutu (Fiorentina), Ciprian Marica (Stuttgart), Daniel Niculae (Auxerre), Marius Niculae (Inverness)


D ХЭСЭГ

Грек ( Otto Rehhagel)

Хаалгач: Antonis Nikopolidis (Olympiakos), Konstantinos Chalkias (Aris Saloniki), Alexandros Tzorvas (OFI Creta)

Хамгаалагч: Giourkas Seitaridis (Atletico Madrid), Christos Patsatzoglou (Olympiakos), Nikos Spyropoulos (Panathinaikos), Traianos Dellas (AEK),1 Loukas Vyntra (Panathinaikos), Vassilios Torosidis (Olympiakos), Sotirios Kyrgiakos (Eintracht Frankfurt), Ioannis Goumas (Panathinaikos), Paraskevas Antzas (Olympiakos)

Хагас хамгаалагч: Angelos Basinas (Mallorca), Stylianos Giannakopoulos (Bolton), Georgios Karagounis (Panathinaikos), Ioannis Amanatidis (Eintracht Frankfurt), Konstantinos Katsouranis (Benfica), Alexandros Tziolis (Panathinaikos)

Довтлогч: Georgios Samaras (Celtic), Angelos Charisteas (FC Nurnberg), Dimitris Salpingidis (Panathinaikos), Theofanis Gekas (Bayer Leverkusen), Nikolaos Liberopoulos (AEK)


Орос ( Guus Hiddink)

Хаалгач: Igor Akinfeyev (CSKA Moscow), Vyacheslav Malafeyev (Zenit St. Petersburg), Vladimir Gabulov (Amkar Perm)

Хамгаалагч: Sergei Ignashevich (CSKA Moscow), Alexei Berezutsky (CSKA Moscow), Vasily Berezutsky (CSKA Moscow), Alexander Anyukov (Zenit St. Petersburg), Denis Kolodin (Dynamo Moscow), Renat Yanbayev (Lokomotiv Moscow)

Хагас хамгаалагч: Diniyar Bilyaletdinov (Lokomotiv Moscow), Yuri Zhirkov (CSKA Moscow), Igor Semshov (Dynamo Moscow), Dmitry Torbinsky (Lokomotiv Moscow), Vladimir Bystrov (Spartak Moscow), Konstantin Zyryanov (Zenit St. Petersburg), Roman Shirokov (Zenit St. Petersburg), Sergei Semak (Rubin Kazan)

Довтлогч: Andrei Arshavin (Zenit St. Petersburg), Pavel Pogrebnyak (Zenit St. Petersburg), Roman Pavlyuchenko (Spartak Moscow), Dmitry Sychev (Lokomotiv Moscow), Roman Adamov (FK Moscow), Ivan Saenko (FC Nurnberg)


Испани ( Luis Aragones)

Хаалгач: Iker Casillas (Real Madrid), Jose Manuel Reina (Liverpool), Andres Palop (Sevilla)

Хамгаалагч: Sergio Ramos (Real Madrid), Carles Puyol (Barcelona), Juanito (Real Betis), Alvaro Arbeloa (Liverpool), Fernando Navarro (Mallorca), Raul Albiol (Valencia), Carlos Marchena (Valencia), Joan Capdevila (Villarreal)

Хагас хамгаалагч: Cesc Fabregas (Arsenal), Andres Iniesta (Barcelona), Xavi Hernandez (Barcelona), David Silva (Valencia), Santiago Cazorla (Villarreal), Ruben de La Red (Getafe), Xabi Alonso (Liverpool), Marcos Senna (Villarreal)

Довтлогч: David Villa (Valencia), Sergio Garcia (Saragozza), Fernando Torres (Liverpool), Daniel Guiza (Mallorca)


Швед ( Lars Lagerback)

Хаалгач: Andreas Isaksson (Manchester City), Rami Shaaban (Hammarby), Johan Wiland (Elfsborg)

Хамгаалагч: Olof Mellberg (Aston Villa/Juventus), Petter Hansson (Rennes), Mikael Nilsson (Panathinaikos), Niclas Alexandersson (Goteborg), Andreas Granqvist (Helsingborg), Daniel Majstorovic (Basel), Fredrik Stoor (Rosenborg), Mikael Dorsin (Cluj)

Хагас хамгаалагч: Tobias Linderoth (Galatasaray), Daniel Andersson (Malmo), Anders Svensson (Elfsborg), Kim Kallstrom (Lyon), Christian Wilhelmsson (Deportivo La Coruna), Fredrik Ljungberg (West Ham), Sebastian Larsson (Birmingham)

Довтлогч: Zlatan Ibrahimovic (Inter), Johan Elmander (Tolosa), Marcus Allback (FC FC Kopenhag), Markus Rosenberg (Werder Bremen), Henrik Larsson (Helsingborg)
Image
User avatar
Kont
Scouser
 
Posts: 273
Joined: Mon Mar 03, 2008 8:39 pm

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby mazi » Thu May 29, 2008 1:57 pm

yag naadah chn heregtei bsan um :eek:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 10:44 pm

EURO 2008 news /T.Ts/

Image

Хамгийн олон тоглогч Бундеслигээс

“Австри, Швейцарь-2008”-ын урьдчилсан ба эцсийн мэдүүлэгт орсон 16 багийн 405 тоглогчийн дийлэнх нь буюу 65 хөлбөмбөгч Германы лигт харъяалалтай ажээ. Нарийвчлан авч үзвэл Германы шигшээд Бундеслигийн 22 тоглогч, Швейцарьт найм, Чех, Хорватад тус бүр зургаа, Грект дөрөв, бусад багуудад 1-3 тоглогч багтжээ. Гагцхүү Испанийн шигшээ л “немц легионер”-гүй гэнэ.
Бундеслигийн араас Английн Премьер лиг 44, Испанийн Ла лиг 43, Италийн “А сери” 38, ОХУ-ын Премьер лиг 33 төлөөлөгчтэй удаалсан байна. Харин клубийн хэмжээнд авч үзвэл “Лион” хамгийн их буюу 11-ийг, “Панатинаикос” 10, “Бавари” 9, “Вердер”, “Реал”, “Барселона”, “Арсенал”, “Галатасарай” тус бүр найман хөлбөмбөгчөө “Евро-2008” оролцуулах юм.

Хөлбөмбөг сексээс сонирхолтой :mrgreen:

Английн “SIRC” агентлагаас Европын 17 орны эрчүүдийн дунд хийсэн судалгаагаар санал асуулгад оролцогчдын 72 хувь нь “Евро-2008”-ын үеэр хөлбөмбөгийг нэгдүгээрт, сексийг хоёрдугаарт тавина гэж хариулав. Ялангуяа дээрх хариултыг хамгийн өндөр хувьтай өгсөн хүмүүс бол голланд, польш эрчүүд ажээ.

Юнгберг грекүүдээс айж байна

Даваа гаригт Шведийн шигшээ багийн ахлагч Ф.Юнгбергүйгээр Словентэй тоглож, 1:0-ээр хожлоо. Ташаандаа тийм ч хүнд бус гэмтэл авсан Фредрик бэртлээ сэдрээхээс айгаад эл тоглолтыг нөөцийн суудлаас сонирхжээ. Тоглолтын дараа “Aftonbladet”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Гректэй хийх тоглолтод гэмтлээ сэдрээчих вий гэж айж байна. “Евро-2004”-ийн үеэр Грекийг хамгийн хатуу ширүүн тоглолттой баг гэж бичиж байсан. Хамгийн их алдаа гаргасан тоглогчдыг Грекийн Загоракис тэргүүлж, Сейтаридис эхний гуравт орсон байсныг санаж байна. Тиймээс тэдэнтэй хийх тоглолтод гэмтчихгүйг хичээх болно” гэлээ.

Марадона Испанийг балиашиглана

Нэрт хөлбөмбөгчин асан Диего Марадона Францын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Евро-2008”-д Испанийн шигшээг дэмжинэ хэмээн өгүүлжээ. “Итали, Испани, Герман гурвын нэг түрүүлэх нь гарцаагүй. Гэхдээ би Испанид бооцоо тавьж байна” гэж 47 настай Марадона өгүүлсэн байна. Дашрамд дурдахад Сербийн найруулагч Эмир Кустуриц Канны кино наадамд түүний амьдралын тухай өгүүлсэн “Maradona by Kusturica” бүтээлээрээ оролцсон.

Ван Бастен Адвокатыг гүйцэв

Нөхөрсөг уулзалтад “улбар шарууд” Украиныг 3:0-ээр хожсоноор дасгалжуулагч Марко ван Бастен шигшээдээ 31 дэх ялалтаа байгуулж чадлаа. Ингэснээр тэрбээр 55 тоглолтод 31 хожсон Дик Адвокаттай зэрэгцэж ирлээ. Гэхдээ голландчууд Маркогийн удирдлагад ердөө 46-хан тоглолт хийсэн тул үлдсэн есөн тоглолтынхоо нэгд нь хожих юм бол тэрбээр дээд амжилтын эзэн болох юм. Тэдний ард Ринус Михелс (53 тоглолтод 30 ялалт), Гус Хиддинк (38-22), Елек Шварц (49-19) нар бичигддэг юм.

Хиддинкийн супер өрөө

Пүрэв гаригт ОХУ-ын шигшээ Леоганг дахь бэлтгэлийн бааздаа очно. Орчин үеийн жишигт нийцэхүйц бэлтгэлийн талбай, саун, усан сан, амралтын өрөө, хэвлэлийн төв бүхий энэхүү бэлтгэлийн баазад хүссэн хүмүүс ОХУ-ын багийн бэлтгэлийг үнэ төлбөргүй үзэж болох юм. Баг, тамирчдын байрлах өрөө хэдийнэ бэлэн болсон бөгөөд хамгийн супер нь дасгалжуулагч Гус Хиддинкийнх ажээ. Голланд мэргэжилтний өрөө хоёр давхар, мөнх цаст уулс руу харсан цонхтой, мини-бар, усан сантай гэнэ.

М.Розенберг гэмтэв

Шведийн гол довтлогчдын нэг Маркус Розенберг бэлтгэл дээр гэмтэл авсан нь Л.Лагербекийн хувьд таагүй явдал боллоо. Тэрбээр агаарт бөмбөг мөргөх гэж үсрээд буухдаа шагайгаа гэмтээсэн бөгөөд шигшээ тэмцээнээс өмнө илаарших эсэх нь тун эргэлзээтэй байна. Германы “Вердер”-т алба хашдаг Розенберг энэ улиралд Бундеслигт 14 гоол оруулж, есөн оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь зөвхөн “Бавари”-гийн Л.Тони (31 оноо), хамтран зүтгэгч Диего (24) нарын дараа л орох үзүүлэлт юм.

Генюл Европын АШТ-ийг өнжинө

Туркийн шигшээд нэр дэвшээд байсан “Фенербахче”-гийн хамгаалагч Гекхан Генюл гэмтлийн улмаас цугларалтыг орхилоо. Шилбэ нь цуурсан тэрбээр дор хаяж дөрвөн долоо хоногийн дараа л талбайд гарах боломжтой юм.

Чехүүдээс допингийн шинжилгээ авав

Чехийн шигшээгийн арван тоглогчоос сэргээшийн шинжилгээ авлаа. Үүнд үндсэн бүрэлдэхүүний Грычера, Янкуловски, Сверкош, Галасек, Матейовски, Фенин нар багтсан байна. Карел Брюкнерийн шавь нар 30-ны өдөр Прагт сүүлчийн хяналтын тоглолтоо хийх юм.

NIKE vs Adidas

Голландын хөлбөмбөгийн шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгч “NIKE” корпораци тус улсын хөлбөмбөгийн холбоонд гомдол мэдүүллээ. Учир нь голландчууд одоо болтол “NIKE”-ийн эвлэршгүй өрсөлдөгч “Adidas”-ын бөмбөгөөр бэлтгэл хийж байгаа гэнэ.

Хиддинк “Челси”-д очихгүй

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Гус Хиддинкийн төлөөлөгч Кес ван Ньювенхайзен “Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг “Челси”-д очиж магадгүй гэсэн яриаг эрс няцаалаа. “Гус Оросын хөлбөмбөгийн холбоотой 2010 оны ДАШТ-ий хүртэл гэрээ байгуулсан. Өөрөө ч одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа” гэж мэдэгджээ.

Рехагель том сургамж авчээ

Унгартай хийсэн нөхөрсөг тоглолтод 2:3-аар хожигдсон Грекийн дасгалжуулагч Отто Рехагель “Энэ байдлаараа Шведийг хожих ямар ч шанс байхгүй. Унгарчууд бидний сул талыг олж, чадварлагаар ашиглалаа. Гэхдээ шигшээ тэмцээн эхэлтэл хэд хоногийн зай байна. Энэ хооронд үр дүнтэй ажиллавал байдлыг засч чадна” гэж мэдэгджээ. Эл тоглолтод Европын аваргуудын үндсэн хаалгач Антонис Никополидис, хагас хамгаалагч Ангелос Басинас нар хөнгөвтөр гэмтэл авчээ. Дашрамд дурдахад грекүүд сүүлчийн хяналтын тоглолтоо зургадугаар сарын 1-нд Арментай хийх юм.

Подольски “Бавари”-д үлдэх үү

Германы довтлогч Лукаш Подольски “Евро-2008”-ын дараа “Бавари”-д үлдэх эсэхээ шийдвэрлэх гэнэ. “Одоо зөвхөн Европын АШТ-ий тухай л бодож байна. Түүний дараа буюу долдугаар сард шийдвэрээ гаргана. Өнгөрсөн улиралд Германы аварга болж, цомын тэмцээнд түрүүлсэн нь үнэн л дээ. Гэхдээ талбайд хэтэрхий цөөн удаа гарсан” гэж 22 настай довтлогч өгүүлжээ. “Бавари”-д энэ зун ирсэн Юрген Клинсманн түүнийг явуулах бодолгүй байгаа юм.

10 дугаарыг Фабрегас эзэмшинэ

Испанийн шигшээ багийн тоглогчдын хувийн дугаар тодорлоо. Түүнийг танилцуулбал:
1.Касильяс 2.Альбиоль 3.Фернандо Наварро 4.Марчена 5.Пуйоль 6.Иньеста 7.Вилья 8.Хави 9.Фернандо Торрес 10.Фабрегас 11.Капдевила 12.Касорла 13.Палоп 14.Хаби Алонсо 15.Серхио Рамос 16.Серхио Гарсия 17.Гуиса 18.Арбелоа 19.Сенна 20.Хуанито 21.Сильва 22.Де ла Ред 23.Рейна
Дашрамд дуулгахад уржигдар Мадридад болсон хаалттай бэлтгэлийн үеэр Иньеста, Фабрегас нар хөнгөвтөр гэмтэл авчээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Nomer 10 » Fri May 30, 2008 9:45 am

5 цагариг хаанаас мэдээллээ авсан юм бол оо. Өчигдөр Дойчэ Вэллэ үзэж байхад Бундэслигээс 56 тоглогч орно гэж байсан. Испани лав 40 тоглогч гэж байсан. Оросын лигээс 29 гэж байсан байх аа. Оросын лигийн чансаа ч харагдаж байна шүү. Бавари 9, Брэмэн 8 тоглогч оруулж байгаа гэсэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby Lampard » Fri May 30, 2008 4:32 pm

hurdan hesguudee neehgui yumuu adminuudaa ? 7hon honog uldchihsen bn sh de . ehlehees ni omno yariltsaj metgeltseh yum bas bn sh de :eek:
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby ..::Affictor::.. » Mon Jun 02, 2008 10:00 pm

Евро2008 -д орж хамгийн буй залуу тоглогчид
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby che » Tue Jun 03, 2008 7:02 am

Сүүлийн 3 хэн хэн бэ?
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby mazi » Tue Jun 03, 2008 8:54 am

Lampard wrote:hurdan hesguudee neehgui yumuu adminuudaa ? 7hon honog uldchihsen bn sh de . ehlehees ni omno yariltsaj metgeltseh yum bas bn sh de :eek:

bi demjiv :mrgreen:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Евро 2008-ын мэдээнүүд

Postby SAVAGE » Tue Jun 03, 2008 9:11 am

Каннаваро өнжихөөр болжээ... өчигдөр бэлтгэл дээрээ бэртээск
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests